
2024.09.24
“АЛДАР”-ЫН АЛДАРТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өнөө жил бол манай “АЛДАР” спорт хорооны хувьд алтан үсгээр бичигх түүхэн жил байлаа. “ПАРИС-2024” XXXIII удаагийн Зуны олимпын наадамд Монгол Улсаас нийт 32 эрх авч оролцсоны 17 нь “Алдар” спорт хорооны тамирчин байв.
Тэдний дундаас У.Сүрэнжав Парис-2024 Паралимпийн наадмын Таеквондогийн төрөлд АЛТАН медаль, Г.Болор-Эрдэнэ 63 кг-ийн жинд, МӨНГӨН медаль хүртэж монгол төрийн далбаагаа олимпийн тэнгэрт мандуулсан бахдам амжилт гаргасан билээ.