2024.10.03
ХҮНИЙ ЭРХЭД СУУРИЛСАН ХҮН ТӨВТЭЙ ХАНДЛАГЫГ ТӨЛӨВШҮҮЛНЭ
Үндэсний аюулгүй байдлын нэг салшгүй хэсэг нь иргэдийн эрх, эрх чөлөө. Тиймээс БАТЛАН ХАМГААЛАХЫН СЭРГЭЛТ бодлогод хүн төвтэй Зэвсэгт хүчинтэй байхыг чухалчилж байна.
Энэ хүрээнд ХЭҮК, АТГ-тай хамтарсан сургалтыг салбарын удирдах бүрэлдэхүүний дунд зохион байгууллаа. Зэвсэгт хүчинд хүний эрхийг хангах үндэс нь иргэний хяналтыг бэхжүүлэх.
Тиймээс Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдэд хүний эрхийн 47 сургагч багшийг бэлтгээд байгаа.
- Цэргийн алба хаагчдын эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх
- Цэргийн албан хаагч эрх нь зөрчигдсөн асуудлаар ШҮГЭЛ ҮЛЭЭХ боломжийг хангах
- Зэвсэгт хүчинд хүнлэг бус харьцаж нэр төрийг нь доромжлон шийтгэх аливаа хэлбэрийг хуулиар хатуу хориглож, түүнд хяналт тавих
- Сахилгын болон цэргийн дүрэмд заагаагүй ямарваа нэгэн хэлбэрээр хүний эрхийг хязгаарлахыг таслан зогсоохыг зорьж ажиллах болно.