2024.09.30
Монголын хуульчдын холбоотой хамтран сургалт зохион байгууллаа
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас “Монголын хуульчдын холбоо”-той хамтран хуулийн этгээдийн улсын бүртгэгчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “Монголын хуульчдын холбоо”-ны сургагч багш Т.Мөнх-Эрдэнэ “Захиргааны акт, түүнийг хянах”, Г.Оюунболд “Зөрчлийн тухай хуулийн ерөнхий, тусгай анги”, Хууль зүйн ухааны доктор Б.Оюунжаргал “Компанийн бүртгэлтэй холбоотой хүчин зүйлсийн онцлог, зорилго” сэдвүүдийн хүрээнд сургалтыг хийлээ.