УИХ-ын намрын чуулганаар Жендэрийн тэгш байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэн батална
УИХ-ын намрын чуулганаар Жендэрийн тэгш байдлынтухай хуулийн төслийг хэлэлцэн баталнаМонгол Улсын Их Хурлын гишүүн Д.Очирбат НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Аржентина Матавел, НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн орнуудын бүсийн төлөөлөгчийн газрын жендэрийн асуудал хариуцсан зөвлөх Киран Бхатия, хөтөлбөрийн ажилтан Фран
сина Эгбертц нарыг 2010 оны 08-р сарын 30-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн төслийн явц, үр дүн, жендэрт суурилсан гэр бүлийн хүчирхийлэл, хүчирхийлэлд өртөгсдөд эрүүл мэндийн тусламж үзүүлэх, хамгаалах байрыг нэмэгдүүлэх, нөхөн үржихүйн эрүүл мэнд, хүн амыг эрүүлжүүлэх зэрэг асуудлаар харилцан санал бодлоо солилцлоо.УИХ-ын гишүүн, Жендэрийн тэгш байдлын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Д.Очирбат өнгөрсөн УИХ-ын хаврын чуулганаар Жендэрийн тэгш байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлсэн.
УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, улс төрийн намуудын зөвшилцлөөс шалтгаалан уг хуулийн төсөл түр хойшлогдсон тухай дурдлаа. Мөн УИХ-д эмэгтэйчүүдийн төлөөлөл бага байгаа нь эмэгтэйчүүдийн квот тогтоож өгөөгүйтэй холбоотой. Хуулийн төсөлд эмэгтэйчүүдийн 35 хувийн квоттой байгаа энэ нь ямар сонгуулийн системийг сонгосноос ихээхэн шалтгаална. Жендэрийн хуулийг боловсруулахад НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэг туслалцаа чухал үүрэг гүйцэтгэсэн, тийм ч учраас хууль маань сайн хууль болсон.
Ямар ч байсан УИХ-ын энэ намрын чуулганаар Жендэрийн хуулийг хэлэлцэн батална. Эмэгтэйчүүдийн квотын асуудлыг УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсаны дараа шийдэж болно гэж үзэж байна.Жендэрийн тэгш байдлын тухай хуулийг ерөнхий үзэл баримтлалаар батлуулах нь зүйтэй хэмээн онцлон тэмдэглэлээ. НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Аржентина Матавел НҮБ-ын Хүн амын сан УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүн ам, хөгжил, жендэрийн асуудлаар төсөл хэрэгжүүлэн хамтран ажиллаж байгаагаа тухайгаа дурдаад Жендэрийн тэгш байдлын тухай хуулийг энэ намрын чуулганаар хэлэлцэх болсонд талархаж байгаагаа илэрхийлэв. НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн орнуудын бүсийн төлөөлөгчийн газрын жендэрийн асуудал хариуцсан зөвлөх Кира
н Бхатия манай улсад хүрэлцэн ирж өрхийн эмнэлгийн эмч, ажилтнуудын дунд жендэрт суурилсан хүчирхийлэлд өртсөн хүмүүст эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх талаар сургалт зохион байгуулж, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үндэсний төвүүдийн үйл ажиллагаатай биечлэн танилцсан тухай дурдаад Монгол Улс бусад орнуудтай харьцуулахад гэр бүлийн хүчирхийллийн эсрэг төвүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Харин иргэдийн дунд энэ талаарх мэдээллийн хүртээмжийг сайжруулах нь зүйтэй гэлээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд зөвхөн эмч, эмнэлгийн ажилтнуудаас гадна цагдаа, нийгмийн ажилтан, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэхийг онцлон дурдав. Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн Д.Очирбат бусад орнуудтай харьцуулахад манай монгол эрчүүд ээждээ хайртай, илүү ойр дотно байдгаараа өвөрмөц онцлогтой. Чингис хааны үед ч манай эмэгтэйчүүд, хатад улс төрийн бодлого, үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байсан. Өнөөдөр хүн амын өсөлтийг нэмэгдүүлэх, хүн амаа эрүүлжүүлэх, ялангуяа алслагдсан хөдөө орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх асуудал чухал байна. Цаашид манай Байнгын хороо НҮБ-ын Хүн амын сантай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, олон улсын эмч парламентын гишүүдийн хурлыг ч манай улсад зохион байгуулж болно гэдгээ илэрхийллээ.
М.Отгон