Р.Сэддорж: Эрдэмтдийн санал, санаачилгыг хөгжлийн төлөвлөгөөнд тусгаж ажиллана
2024.11.18

Р.Сэддорж: Эрдэмтдийн санал, санаачилгыг хөгжлийн төлөвлөгөөнд тусгаж ажиллана

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржийн санаачилгаар хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Өмнөговь аймгийн эрдэмтдийн уулзал” Төрийн ордонд боллоо.

Уулзалт зөвлөгөөнд салбар бүрийн эрдэмтэн судлаач, доктор, профессорууд ирж оролцов. Төрийн бодлого, орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөнд эрдэмтдийн санал санаачилга, судалгааны ажлуудыг тусгаж, судалгаанд суурилсан бодлого гаргах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Уулзалтад оролцож буй эрдэмтэд өөрсдийн мэдлэг, туршлагад үндэслэн олон саналуудыг илэрхийллээ.

Анх удаагийн эрдэмтдийн уулзалтаар “Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл”-ийг байгуулсан. Тус зөвлөл үйл ажиллагаа явуулан орон нутагтайгаа харилцан эргэх холбоотойгоор ажиллаж байгаа юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан