НУТГИЙН ЗАМ ҮРГЭЛЖЛЭХ ХЭРЭГТЭЙ ЮУ?
2024.09.23

НУТГИЙН ЗАМ ҮРГЭЛЖЛЭХ ХЭРЭГТЭЙ ЮУ?

Бид "Нутгийн хишиг" хөтөлбөрөө өнгөрсөн 4 жилд маш амжилттай хэрэгжүүлсний нэг бол 2022 оны Монгол улсын шилдэг бүтээн байгуулалтаар шалгарч байсан "НУТГИЙН ЗАМ" юм.

2016-2020 онд энэ замыг зогсоогоогүй бол өдийд дуусах байсан. Өнгөрсөн 4 жилд бид 130км зам шинээр тавьж одоо Даланзадгадаас-Гурвантэс хүртэл 200 гаруй км хатуу хучилттай автозамаар зорчиж байна. Гурвантэс сумаас угтуулаад 15км замын ажлыг эхлүүллээ.

2016 онд Баяндалай хүртэл 89км, 2016-2020 онд аймгийн ИТХ-ын АН бүлгийн шаардлагаар ажлын хэсэг хүртэл байгуулж 4 жил болоход 20 хон км ахиж байсан нь алдагдсан боломж хайран 4 жил байсан .

2020 оноос хойш орон нутгийн төсвөөр баригддаг Нутгийн замаа бид дахин эхлүүлж өнөөдөр хийж бүтээсэн зүйлтэйгээр ард түмэнтэйгээ нүүр бардам уулздаг даа. Нутгийн зам одоо 80км орчим дутуу байна, дахиад Даланзадгад-Булган-Мандал-Овоо-Сайхан-Овоо, Даланзадгад-Хүрмэн чиглэлд автозамын бүтээн байгуулалт эхлээд явж байна. Нутгийн замаа үргэлжлэх үү? эсвэл тэр жилийн алдагдсан 4 жил шиг харж суух уу гэдэг сонголтыг хийх цаг ойртож байна. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан