САЙД Т.МӨНХСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
2024.09.13

САЙД Т.МӨНХСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан яамны харьяа байгууллагуудын удирдлагуудын хамт Өмнөговь аймагт ажиллаж байна.

Тэрбээр аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, эмч ажилчидтай уулзаж, тулгамдсан асуудлуудыг сонсож тодорхой шийдвэрүүдийг гаргаж ажиллахаар өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа нь энэ юм.

Өмнөговь аймгийн тухайд:

Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн 142 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

Хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан нь:

  • Амьсгалын эрхтэн тогтолцоо
  • Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо
  • Шээс, бэлгийн тогтолцоо
  • Цус эргэлтийн эрхтэн тогтолцоо
  • Мэдрэлийн эрхтэн тогтолцоо
  • Нас баралтын тэргүүлэх шалтгаан нь:
  • Эрхтэн тогтолцоо
  • Осол гэмтэл

Өмнөговь аймагт осол гэмтэл дотроо амиа хорлолт улсын дунджаас өндөр байгаа нь анхаарал татаж байна.

Түүнчлэн аймгийн хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын 43 үзүүлэлтээс 9 нь хүрээгүй. Сүүлийн 4 жилийн хугацаанд барилга байгууламжинд 30 тэрбум, тоног төхөөрөмжинд 5,6 тэрбум төгрөг зарцуулсан гэх мэдээлэлтэй байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан