“Хариуцлагатай уул уурхай” чуулган говийн бүсэд болж байна
2024.11.20

“Хариуцлагатай уул уурхай” чуулган говийн бүсэд болж байна

Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас зохион байгуулдаг “Хариуцлагатай уул уурхай” говийн бүсийн чуулга уулзалт Өмнөговь аймгийн Цогтцэций суманд боллоо.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Ашигт малтмал газрын тосны газар, Экологийн цагдаагийн алба, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, говийн бүс буюу Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймаг дахь уул уурхайн салбарын оролцогч талуудын төлөөлөл, бусад ААН, иргэдээс бүрдсэн 300 орчим оролцогчтойгоор чуулга уулзалт болж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Уянга  уул уурхайн нөлөөлөлд орон нутгийн иргэдийн оролцоог зөв зохистой хэлбэрээр авч явах талаар нутгийн иргэдийн саналыг сонслоо.

Гишүүн олон талын харилцааг хангахад өөрөөс шалтгаалах бүхий зүйл дээр хичээж ажиллахаа илэрхийллээ. Мөн Цогтцэций сумын ахмадуудын төлөөллүүд болох Монгол улсын зөвлөх инженер, ахмад барилгачин Г.Буд болон УИХ-ын гишүүн асан Д.Идэвхтэн нараас надад ирүүлсэн Цогтцэций суманд "Уул уурхай, уламжлалт мал аж ахуй" хоёрыг зөв хослуулах санал бүхий ШУ-ны академиар боловсруулсан төслийн ажил руу шамдан орохоо хэлсэн юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn