2024.11.22
Б.Дэлгэрсайхан сайд "Оросын төмөр замууд" нийгэмлэгийн Ерөнхий захирал О.В.Белозёровтой уулзлаа
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ОХУ-ын Тээврийн сайд Р.В.Старовойтын урилгаар Москва хотноо ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Оросын төмөр замууд" нийгэмлэгийн Ерөнхий захирал О.В.Белозёровтой уулзаж, төмөр замын тээврийн салбарын хамтын ажиллагаа, Монгол-Оросын хамтарсан "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн хөгжил шинэчлэлийн асуудлаар санал солилцлоо."Оросын төмөр замууд" нийгэмлэгийн Ерөнхий захирал О.В.Белозёров "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн үйл ажиллагааг сайшааж, жил бүр тээвэрлэсэн ачааны хэмжээгээр шинэ түүхэн дээд амжилт тогтоож байгааг онцлон тэмлэглэлээ.
Сайд Б.Дэлгэрсайхан "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн үйл ажиллагааг сайжруулах, шаардлагатай техник технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх, тээх нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэлтийг хийх, улмаар замын их засвар, хоёр дахь замын оруулга, цахилгаанжуулалтын асуудалд хоёр тал онцгой анхааран ажиллах шаардлагатай байгааг дурдав.