2024.12.11
Шинээр өргөн барих гэж буй “Нийгмийн ажлын тухай” хуулийн цуврал хэлэлцүүлэг үргэлжилж байна
УИХ-ын эмэгтэй гишүүдийн өргөн барьж буй “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийн цуврал хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Энэ хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, МУБИС-ийн Боловсрол Судлалын Сургуультай хамтран хоёр дахь хэлэлцүүлгээ амжилттай зохион байгууллаа.
Цаг заваа гарган хүрэлцэн ирж хэлэлцүүлэгт оролцож хувь нэмрээ оруулсан та бүхэнд баярлалаа хэмээн О.Саранчулуун гишүүн онцлов.
D-parliament сайтад хуулийн төсөл маань байрших үед нээлттэй санал хүсэлтээ өгөх боломжтой юм байна.