2025.01.16

Б.Хэрлэн:Статистик тоон мэдээлэл хэр үнэн зөв байна, төдийн чинээ зөв бодлого гарахад нөлөөлнө

УИХ-ын чуулганы /2025.01.16/-ны өдрийн хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн дараах байр суурийг илэрхийллээ.

Статистикийн байгууллагын боловсруулж гаргаж ирж байгаа тайлан мэдээллүүд аль болохоор амьдралд ойр байх хэрэгтэй. Аваад хэрэглэхэд хялбар дөхөм байдаг байх хэрэгтэй байна. Одоо хэдий чинээ найдвартай мэдээллийг тэндээс авна, төдий чинээ бодлого, шийдвэрүүд оновчтой гарна. Байгууллагууд энэ статистик тоон мэдээллүүдийг гаргадаг. Энэ хариуцлагатай ҮСХ-ны зөвлөлийн гишүүнээр сонгогдоод гараад ирэх юм бол, та бүхнийг салбар хоорондын уялдааг хангаж мэдээллийг боловсруулах, хэрэглэгчид аваад хэрэглэхэд их ойр дөхөм байдлаар мэдээллийг боловсруулж өгдөг байгаасай гэж хүсмээр байна.

Та бүхний бүрэлдэхүүн дотор Их Хурлын Тамгын газраас, Эдийн засгийн хөгжлийн яамнаас, ЗГХЭГ-аас тэр тусмаа , эдийн засгийн, шинжлэх ухааны доктор хүн ороод ирсэн байна. Энэ бүх мэдээллийг эдийн засгийн талаас нь хараад, хүнд хэрэглэхэд маш хялбар дөхөм байдлаар боловсруулахад, энэ хорооны үйл ажиллагааг сайжруулахад нэмэр болох байх.