Ж.Чинбүрэн: 2019-2024 онд угаарын хийн хордлогын 11 мянган дуудлага бүртгэгдэж, 700 хүн угаартаж нас барсан байна
2025.01.29

Ж.Чинбүрэн: 2019-2024 онд угаарын хийн хордлогын 11 мянган дуудлага бүртгэгдэж, 700 хүн угаартаж нас барсан байна

УИХ дахь Байгаль орчны байнгын хорооноос Агаарын бохирдол, утааны асуудлаарх ерөнхий хяналтын сонголыг зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд УИХ-аас байгуулсан үүрэг бүхий ажлын хэсгээс 3 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж буй.

Өнөөдөр Төрийн ордонд “Утааны асуудал: эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдвийн хүрээнд гурав дахь хэлэлцүүлэг боллоо. 

Энэ үеэр тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: 2019-2025 он хүртэл угаарын хийн хордлоготой холбоотой 11000 дуудлага эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдсэн. Үүнээс 700 орчим иргэн шууд байдлаар угаартаж нас барсан гэдэг тоог албаныхан бидэнд өгсөн. Хамгийн эхний хэлэлцүүлэг болох "Утаа ба эрүүл мэнд" сэдэвт дэд хэлэлцүүлгийн тайланг хоёрдугаар сарын 3, 4-нд болох Ерөнхий хяналтын сонсголоор мэдээлнэ" гэж байр сууриа илэрхийлэв.