“Эргэх холбоо -9” АХМАДЫН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ын чуулганы завсарлагаанаар зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн хамт тойрогтоо ажиллаж байна.
Сүхбаатар аймгийн Баруун -Урт хотод төрийн албан хаагчид, нүүрсний тээвэр эрхлэгчид, гавьяат багш нар, Баруун-Урт хотын ахмадуудтай уулзалтууд хийж УИХ -аар баталсан хууль, тогтоол, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг танилцуулж ажиллахаас гадна Бүх цэргийн Жанжин Д. Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ой тохиож байгаа учир жанжны хөшөөнд хөшөөнд цэцэг өргөх үйл ажиллагаанд оролцлоо.
Ахмадуудтай хийсэн уулзалтаар Эрчим хүч, салбаруудад хийгдэх хөрөнгө оруулалтын санал, хотын татвар,хураамж, хувьцаа өвлүүлэх, төр эргэн худалдаж авах зэрэг олон асуудлыг асууж тодруулж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан