Т.МӨНХСАЙХАН САЙД НӨМРӨГ, СОНГИНО, ТЭЛМЭН СУМДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД АВТОМАШИН ШИЙДВЭРЛЭВ
2025.02.06

Т.МӨНХСАЙХАН САЙД НӨМРӨГ, СОНГИНО, ТЭЛМЭН СУМДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД АВТОМАШИН ШИЙДВЭРЛЭВ

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Завхан аймагт ажиллав. Тэрээр Сонгино, Нөмрөг, Тэлмэн сумдын Эрүүл мэндийн төвд яаралтай тусламжийн зориулалтаар бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэлээ.

Тэрбээр энэ онд багтаан дахин 5 сумын эмнэлгийг түргэний машинтай болгоно гэдгээ хэлэв. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллах үеэрээ Эмгэг судлал, эд эсийн лабораторид 800 сая төгрөгийн тоног төхөөрөмж, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургах асуудлуудыг шийдвэрлэв.

Түүний ахалсан ажлын хэсэг аймгийн ХЖТ-т иргэд, эрүүл мэндийн салбарынхантай уулзалт хийсэн юм. Уулзалтын үеэр иргэд Улсын эмнэлгүүдэд шинжилгээний бодис дутмаг байдаг нь ард иргэдийг чирэгдүүлж, хувийн эмнэлэгт хандахад хүргэдэг, ахмад настнуудын бүх төрлийн шинжилгээг үнэ төлбөргүй болгож өгөх, хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нарын дутмаг байдал, сумдын эмч нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах, Завхан аймагт жишиг өрхийн эмнэлэг байгуулж өгөх зэрэг асуудлуудыг хөндөж ярилцав. Энэ үеэр салбарын шагналаар алба хаагчдыг шагналаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан