![ОРХОН АЙМГИЙН АХМАДЫН ОРДОН ХОЙД БҮСДЭЭ ЖИШИГ БОЛНО](https://vip76.mn/media/news/original/2025/02/06/afb59cf9673cad01d1a333cbb57074291.jpg)
ОРХОН АЙМГИЙН АХМАДЫН ОРДОН ХОЙД БҮСДЭЭ ЖИШИГ БОЛНО
УИХ-ын гишүүн, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Орхон аймгийн ахмадын хорооны үйл ажиллагаатай танилцлаа.
Ахмадуудынхаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гар урлал, чийрэгжүүлэлтийн танхим, спортын өрөө зэрэг хэрэгцээт үйлчилгээгээр ханган, үйл ажиллагаа явуулдаг юм байна.
Цаашдаа бүсийн хэмжээнд ахмадуудынхаа нэгдмэл байдлыг хангаж, ахмадуудын нийгмийн асуудлын судалгаа хийхэд ДЭМЖЛЭГ үзүүлнэ.
Ахмад настны хуулийн шинэчилсэн найруулга энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.
Хуулийг хэрэгжилтэд ОНЦГОЙЛОН анхаарч, ахмадад нийгмийн үйлчилгээ хүргэх, жишиг загварыг гаргах хэрэгтэй байна.
Олон жил яригдсан АХМАДЫН САН бодитой болгож хуульчилсан тул ахмадын холбоод үйл ажиллагаагаа тогтвортой явуулах ХӨШҮҮРЭГ нь болно.
Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж хүрээнд 50 ба түүнээс дээш ажиллагсадтай аж ахуйн нэгжийн 2-оос доошгүй хувьд ахмад настан авч ажиллуулах хуулийг ахмадын холбоодтой хамтран хэрэгжүүлнэ.
Хувийн хэвшилд тулгуурласан идэвхтэй насжилтын төв байгуулахаар төлөвлөж байгаа.
Үүнд Орхон аймгийн ахмадын хөгжлийн төвийг бүсийн жишиг болгож, ажиллуулж, нөхцөл байдлын үнэлгээг хийх, эрүүл мэндийн түвшинг үнэлэх, хөдөлмөрийн чадварыг оношлох үйлчилгээг хэрэгжүүлнэ.
![](https://vip76.mn/media/user/noimage.jpg)
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан