Сэлэнгэ аймгийн Баянгол сумын удирдлагуудтай уулзав
2025.02.04

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын удирдлагуудтай уулзав

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр (2025.02.04) Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ИТХ-ын дарга Ц.Сүхбаатар, сумын Засаг дарга Б.Болор-Эрдэнэ, холбогдох албаны хүмүүс болон “Бялхам ивээл” ХХК-ийг үүсгэн байгуулагч, БНСУ-ын иргэн Ким Сон Чёл нарыг Дархан-Уул аймаг дахь ХХААХҮЯ-ны байранд хүлээн авч уулзлаа.

Баянгол сумын удирдлагууд хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулж, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцов.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Бүсчилсэн хөгжлийн бодлого болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудаас онцлон дурдаж, сумын удирдлагуудтай хамтран ажиллах боломжуудын талаар ярилцлаа. Уулзалтын үеэр тариалангийн талбайг салхинаас хамгаалах зурвасан хашаа барих, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн тулгамдсан асуудлыг хөндөж, тэдгээрийг шийдвэрлэх боломжийг судлах зорилгоор ажлын хэсэг гарган ажиллуулахаар боллоо.