![Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн автозамын 271-298 км хоорондох засварыг хавар эхлүүлнэ](https://vip76.mn/media/news/original/2025/02/10/012d1a98a15cd19f260ff2bb616fef32.jpg)
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн автозамын 271-298 км хоорондох засварыг хавар эхлүүлнэ
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгийн ахалж буй ажлын хэсгийн гишүүд Дорнод аймгийн Хэрлэн сумын Иргэдтэй уулзлаа.
Энэ үеэр УИХ-ын хууль, тогтоол, Засгийн газрын үйл ажиллагааг танилцуулж, мөн хуулийн ажлын хэсгүүдтэй холбоотой санал авч, орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцжээ.
Дорнод аймгийн хувьд боловсрол, дэд бүтэц, зам тээвэр, хот байгуулалт, орон сууцжуулалтын хүрээнд улсын төсвийн 776,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 18 багц төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна.
А0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын 271-298 км хоорондох 27 км хатуу хучилттай авто замын шинэчлэлийн ажил энэ хавар эхлэх аж.
Чойбалсан, Баян-Уул, Халхгол, Чулуунхороот сумдад 2025-2027 онуудад Төрийн албан хаагчийн орон сууц барих зэрэг ажлууд багтсан талаар УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн мэдээлэв.