![Буйр нуурын усан замын боомт шинээр байгуулах судалгаа, ТЭЗҮ хийгдэнэ](https://vip76.mn/media/news/original/2025/02/10/b98c37575d198f346f0bf331d664b08e.jpg)
2025.02.08
Буйр нуурын усан замын боомт шинээр байгуулах судалгаа, ТЭЗҮ хийгдэнэ
“Эргэх холбоо-9” хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймаг дахь уулзалтаа эхлүүлсэн талаар УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн мэдээлэв.
Тэрбээр “Бид аймгийн төрийн байгууллагын удирдлагуудтай уулзалт хийж УИХ-ын хууль, тогтоолыг танилцуулахаас гадна хуулийн ажлын хэсгүүдтэй холбоотой санал авч, орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ.
Дорнод аймгийн хувьд боловсрол, дэд бүтэц, зам тээвэр, хот байгуулалт, орон сууцжуулалтын хүрээнд улсын төсвийн 776,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, тухайн онд санхүүжих 159,4 тэрбум төгрөгийн дүнтэй 18 багц ажилд ажил хийгдэнэ.
Шинээр Буйр нуурын усан замын боомт байгуулах судалгаа, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв хийгдэнэ” гэдгийг онцлов.