2025.02.11
Ж.Бат-Эрдэнэ:"Шинэ хөдөө" төсөл шинэ хоршоо болж өргөжсөн
Иргэн баян бол улс баян, улс баян бол иргэн баян гэж үг бий. Иргэд нь ажилтай, орлоготой байж улс орон дэвжин хөгждөг жамтай. Энэ бол Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийн итгэж, дагадаг нэгэн зарчим. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэл, хоршооны салбараа дэмжсэн шиг дэмжих хэрэгтэйг байнга хэлж, төрийн бодлогод тусган ажиллаж байна. Тиймдээ ч “Иргэн баян бол улс баян” уриатай “Шинэ хөдөө” төслийг 2017 оноос анх Булган аймагт хэрэгжүүлж эхэлсэн бол эдүгээ өргөжиж, улсын хэмжээнд 16 аймаг, Улаанбаатар хотын 1 дүүрэгт амжилттай хэрэгжиж байна.
“Шинэ хөдөө” төсөл “юм хийе” гэсэн сэтгэлтэй хүнд хэрэгтэй зүйлс, тоног төхөөрөмжийг нь ямар ч хүүгүй, 3-5 жилийн хугацаатай түрээсийн гэрээгээр олгож байгаа юм. Хугацаандаа түрээсээ төлж дуусаад тухайн техник, тоног төхөөрөмжөө иргэд өөрсдөө авдаг. Өнгөрсөн 7 жилийн хугацаанд “Шинэ хөдөө” төслөөс Булган аймагт 13.4 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Урьд өмнө ингэж иргэдэд чиглэсэн хөрөнгө оруулалт хийгдэж байгаагүй юм. Засгийн газраас “Шинэ хөдөө” хөтөлбөрийг дэмжиж, улам өргөжүүлж, “Шинэ хоршоо” үндэсний хөдөлгөөн өрнүүлсэн нь цаг үеэ олсон, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлээ дэмжсэн, малчдынхаа орлогыг нэмэгдүүлж, амьжиргааг дээшлүүлэхэд дорвитой дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлсэн.
Шинэ хоршоо
- 2024 оны хавар Шинэ хоршоо хөдөлгөөн өрнүүлэх тухай засгийн газрын 166-р тогтоол батлагдаж гарснаар Шинэ хоршоо хөдөлгөөн улс орон даяар өрнөсөн билээ.
- 2024 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 7814 хоршоо шинээр байгуулагдаж, 77 233 малчид, иргэд хоршоонд нэгдсэн бөгөөд, 4 853 хоршооны 20 731 малчинд, нийт 687 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
- Хоршооны нэг малчин гишүүнд жилийн 6 хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг 30-60 сарын хугацаатай олгосон байна.
![](https://vip76.mn/media/user/60x60/user10887.jpg)
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn