
2025.02.15
Орхон аймгаас "Улсын аварга тариаланч" тодорлоо
УИХ-ын гишүүн Д.Батлут "Улсын аварга тариаланч"-аар тодорсон Орхон аймгийн Жаргалант сумын өрхийн тариалан эрхлэгч Г.Нямцэцэгт баяр хүргэв.
Иргэн Г.Нямцэцэг нь газар тариалангийн салбарт тасралтгүй 38 жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж төмс, хүнсний ногоо тарих зориулалтаар нийт 100 орчим м2 хүлэмжид үрсэлгээ хийж байна. Тэрбээр сүүлийн жилүүдэд усалгааны чанар, горимыг сайжруулах зорилгоор намираагаар усалгаа хийхээс гадна хүлэмжийн усалгааг дуслын системээр шийдэх аргын нэвтрүүлээд байна.
Түүнчлэн усалгааны 3м.куб танкийг нэг метрийн өндөр тавцанд байрлуулж усны даралтыг зохицуулсан нь усалгаагаар нэмэлт бордоо хэрэглэх боломжтой болж, ургацын ашиг шим, гарцыг дээшлүүлж чаджээ. Одоо тэрээр энэ аргаа нутаг орныхоо хүлэмжийн аж ахуй эрхлэгч нарт зааж сурган, сайн туршлагыг нэвтрүүлэн ажиллаж байна.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан