
2025.02.25
АВАРГА МАЛЧДАА АЛДАРШУУЛЛАА
Цаст Цамбагарав хайрхныхаа өвөр бэлд өнтэй сайхан өвөлжиж байгаа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн харьяат Лувсан-Осорын Отгонбаяр өнөө жил "Улсын аварга малчин” болж, удам дамжсан малч ухаан, энэ цагийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ.
Өвлийг өнтэй давж, урин хавартай золгох босгон дээр эрдэнэт сүргээ 4 төрөлд нь өсгөж, үр шимийг нь дэлгэрүүлэн яваа аварга малчдындаа төр нь хүндэтгэн очиж, алдаршуулдаг уламжлалтай.
30 жилийн хөдөлмөр, зүтгэлээ ийнхүү төрдөө үнэлүүлсэн аваргадаа түүний гэргий болон гэр бүлд нь халуун баяр хүргэж, эрүүл энхийг хүсье.