ХӨДӨЛМӨР ЗҮТГЭЛЭЭРЭЭ МАНЛАЙЛСАН ХОВДЧУУДДАА ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
2025.02.21

ХӨДӨЛМӨР ЗҮТГЭЛЭЭРЭЭ МАНЛАЙЛСАН ХОВДЧУУДДАА ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Сар шинийн баярын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор төрийн үйлчилгээний салбарын ахмад ажилтан Ховд аймгийн Мөст сумын харьяат Иш овогтой Чулуунбат, эрүүл мэндийн салбарт хүүхдийн тасгийн сувилагчаар 36 жил ажилласан Даваадоржийн Бямбасүрэн тэргүүтэй Ховдчуудынхаа бахархал болсон олон хүн төрдөө үнэлүүлж энгэрээ мялаалаа.

Хотол түмний бахархал болсон та бүхэндээ төрийн сүлдэндээ ашид ивээгдэж, түмэн олондоо эгнэгт хүндлэгдэж явах өлзийтэй сайхан ерөөлийг өргөе