
2025.02.25
СУМЫГ АЙМГИЙН ТӨВТЭЙ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМААР ХОЛБОХ ЗОРИЛТОД ОНЦГОЙЛОН АНХААРНА
УИХ-ын гишүүн Т.Аубакир, Х.Жангабыл нарын хамт Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомт, Цагааннуур тосгон, Ногооннуур сумын ард иргэдтэй уулзлаа.
Сумын иргэдэд УИХ-аас батлагдсан хууль, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл өгч, сумуудад хийгдэх бүтээн байгуулалтын ажил, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг танилцуулж, иргэдийн асуултад хариуллаа.
Үүнд:
- Сумыг аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбох;
- Боомтын сэргээлтийн хүрээнд Цагааннуур боомтыг өргөтгөх ажлыг эрчимжүүлэх;
- Цагааннуур тосгоны 100 жилийн ойгоор санаачлсан ажлуудыг дэмжих;
- Ногооннуур сумын Тусгай хамгаалалттай бүсэд орсон зарим өрхийн асуудлыг холбогдох яаманд уламжлах.