
2025.02.27
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа
2025 онд Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хурлыг Монголын тал хариуцан Монгол Улсад зохион байгуулах юм.
Энэ хүрээнд Хөшгийн хөндийд байрлах "Хүннү хот"-д шинжлэх ухааны парк байгуулах мөн Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хүрээнд хэрэгжүүлэх 35 төсөл арга хэмжээг тохиролцох талаар санал солилцлоо.
Элчин сайдын зүгээс боомтын тээврийн гарц болон нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулахаа илэрхийллээ.