Агаарын бохирдлын бууруулах
Агаарын бохирдлын бууруулах
Агаарын бохирдлын бууруулах
Эксперт | Сэтгэгдэл |
---|---|
T.Natsagdorj
"ДЦС-4" ТӨХК-н Хяналтын албаны дарга
|
Шинэ засгийн газрын гол хийх ажлын нэг нь Улаанбаатарын утааг багасгах асуудал мөн. Өмнө нь мэргэжлийн хүмүүс, эрдэмтэдийн дуу хоолойг сонсоогүй, утаагүй зуух нэрээр баахан бизнесс хийсэн, үр дүн нь өнөөдрийн утаатай байгаа байдал. Шахмал түлшний үйлдвэр байгуулна гээд тэрбум, тэрбумаар нь хөрөнгө зарсан боловч үйлдвэрээ ашиглалтанд оруулаагүй замхарсан. Энд хариуцлагын тогтолцоо байхгүй. Улс хохироод, ард түмэн хордоод дуусч байна даа. Утааг арилгах гол асуудал нь нүүрс, хог түлэхгүй байх. Өвлийн -30-40 градусын хүйтэнд хүмүүс хөлдөж үхэхгүйн тулд гал түлэх нь зүйн хэрэг. Тэд шатааж болох хамгийн хямд юу байна бүгдийг түлнэ. Утааг багасгахын тулд: 1. Цахилгаан халаалтыг ашиглах үүний тулд цахилгааны үнэ өртөг хямд байх, цахилгааны сүлжээ найдвартай байх. 2.Хийн түлшийг ашиглах, хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох асуудлыг шийдвэрлэх. 3. Жижиг уурын зуухнуудыг зогсоох, дулаан хангамжийг төвлөрсөн байдлаар эсвэл цахилгаанаар шийдвэрлэх. 4.Орон сууцжуулах асуудлыг эрчимтэй шийдвэрлэх, энэ баригдаад зарагдахгүй байгаа байшин барилгаа яах вэ? 5.Орон сууц болон гэрийн дулааны алдагдлыг бууруулах 6.Нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулах 7.Ард иргэдийн ухамсар, боловсорлыг дээшлүүлэх Дээрх асуудлуудтай холбоотой. Цахилгаан халаагчийн үнэ аль болох хямд, ашиглахад хялбар, дурын иргэн худалдан авах боломжтой байх Цахилгааны шөнийн тарифыг тэглэх нь эцсийн оновчтой шийдвэр биш. Аливаа зүйл үнэгүй байх тусмаа ач холбогдолгүй болдог. Харин ядахдаа цахилгааныг үйлдпвэрлэж байгаа өртөгийн хэмжээнд шөнийн тарифыг тогтоох шаардлагатай байсан. Гэнэт л зөвхөн энэ өвөл л утаа бий болчихсон мэтээр аяглаж болохгүй. Утаатай олон жил байлаа. Гаргасан шийдвэрүүд, хэрэгжүүлсэн ажлууд үр дүн өгсөнгүй. Төр засагт орсон эрх мэдэлтнүүд гадна агаарын температур +градус болоход л утааны асуудлаа мартдаг. Эргээд дахиад намрын сүүл, өвөл эхлэхэд утаа яанаа гээд л сүрхий халагласан дарга нар олшрох юм. Миний гол хэлэх гэсэн санаа бол улс орны хэмжээнд цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах, том хүчин чадлын шинэ эх үүсвэр барих, үүний дотор том чадлын Усан цахилгаан станц барих асуудлыг шийдсэнгүй гэж хэлэх гээд байна. Олон жил дуншлаа, ахиц гарсангүй. Шинэ Засгийн газар үүн дээр ахиц гаргаасай гэж залбирах юм. Гэхдээ би эргэлзэж л байна. Учир нь ЭХЯ мэргэжлийн болж чадаагүй. Эхний гаргасан шийдвэр нь ДЦС- 3-н дунд даралтын хэсгийг буулгаад 250МВТ чадалтай станц барих асуудал юм. Энэ буруу. Учир нь энэ станц мэдээж нүүрсэн дээр ажиллана. Байрлал яг хотынхоо төвд. Салхины урсгалын чиглэл ч хүн ам хамгийн шигүү суурьшсан хэсэг рүү учраас утаа нь тийшээ л явна. Мэдээж хуучин станцын дэд бүтцийг ашиглах тооцоо байгаа боловч эцсийн дүндээ ашиггүй, сөрөг нөлөөлөлтэй шийдвэр юм. Үүнийг байгаль орчны нөлөөлөлийн нарийвчилсан үнэлгээгээр зөвшөөрөгдөх боломжгүй гэж харж байна. Энэ асуудлыг эргэж хараасай гэж хүсч байна. Монгол Улсын ЗГ 2 хөршийн бодлогоос болоод дотооддоо шийдвэр гаргаж чадахгүй байна. Үүнээс болоод эрчим хүчний томоохон төслүүд зогсонги байдалд байна. Тусгаар улс юм бол бодлогоо явуулдаг, хэрэгжүүлдэг баймаар байна. Дипломат арга барил, олон улсын конвенци, гэрээнүүдээс гарц олох боломжтой. Тавантолгойн станц аль эрт баригдаж эхлэх байсан боловч саатлаа, учир нь Хятадууд сөргүүлэн Цагаан толгойн станц барина гэж ТЭЗҮ хийснийг өмнөх Эрчим Хүчний сайд хүлээж аваад зөвшөөрчихсөн. Ийм байдлаар нэг асуудлыг шийдье, нэг төслийг хөдөлгөх гэхлээр нөгөө талаас нь өөр асуудал гаргаж ирээд анхны хэрэгжүүлэх байсан төслийг зогсоогоод байх юм. Ийм байдлаар маш олон төсөл хөдөлж чадаагүй. Дандаа хууртдаг гэх хаашаа юм, манай ЗГ-н нөхдүүд гадныхны ялангуяа (Хятадын) нөлөөлөлд дэндүү автаж байна. Бид том хүчин чадлын нэг эх үүсвэр барьчихсан байсан бол Оюутолгойг цахилгаанаар хангах боломжтой болох байсан. Ингэснээр бид маш их мөнгө алдаж байна. Энэ нь эргээд том чадлын эрчим хүчний шинэ эх үүсвэр барьчих мөнгө алдчихаад байна. Цаашид хичнээнийг алдахыг бүү мэд. Улаанбаатарын ахуйн хэрэглэгчдийг хамгийн бага үнэтэй цахилгаанаар хангах боломж байгаа. Энд 150-200МВТ-н чадал хангалттай, Оюутолгойд алдаж байгаа цахилгаанаас бага юм шүү дээ. Харин цахилгаан сүлжээг сайжруулахад хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүнийг хэрэглэгчидтэйгээ хамтраад төр засаг шийдвэрлэх боломжтой. 2017.01.11 |