ОРОЛЦОГЧ: 19

Иргэд банкнаас санхүүгийн зөвлөгөө, үйлчилгээ авахын зэрэгцээ жолоочийн даатгалаа хийлгэх, даатгалын талаар зөвлөгөө авах боломжтой гэсэн үг. Жолоочийн даатгалыг банкаар хэрэгжүүлэх зорилгоор 2014 оны 1 дүгээр сарын 10-нд Албан Журмын Даатгагчдын Холбоотой харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, програмын холболтоо хийсэн буюу мэдээллийн сангаас онлайнаар лавлагаа авч гэрээ байгуулах боломжийг бий болгосон анхны бан...

Учир нь даатгалын компаниуд 2012 онд 9521 даатгалын тохиолдолд 4,8 тэрбум, 2013 онд 19,216 даатгалын тохиолдолд болон 8,3 тэрбум төгрөгийг тус тус нөхөн төлсөн. 2012 оны хувьд алдагдалгүй, 2013 онд бол баланс барих байдалтай байсан бол 2014 оны 03 дугаар улирлын байдлаар алдагдалтай гарахаар байна. Даатгалын компаниудын актуарчид нийлэн ажлын хэсэг болж ажиллаж байгаа. Хууль хэрэгжээд 3 жил болчихсон учраас бидэнд дүгнэлт гарг...

Миний бие олон жилийн турш монгол хүний чихэнд буудаггүй албан журмын даатгал гэх үгийг хуулинд албан ёсоор яаж оруулдаг юм билээ гээд бодож, мөрөөдөж явсаар Жолоочийн даатгалын хуулиар албан журмын гэдэг томьёолол оруулж, ерөнхийдөө монголын хуулийн албан ёсны хэллэг болгосон.Хуучин бол хүмүүс аваарт ороод хохироод үлддэг, буруутай этгээд нь мөнгө төгрөггүй гээд шүүхийн байгууллагаар асуудлаа шийдүүлдэг хүндхэн нөхцөл байдалд...

Жолооч нарын даатгалын асуудлыг шийддэг Үндэсний зөвлөлийг яаралтай байгуулах ёстой.Жолооч аль болохоор их нөхөн төлбөр авч, харин даатгагч толгойг нь эргүүлж байгаад их хураамж авч, бага нөхөн төлбөр өгөхийг хүсдэг. Тиймээс даатгагч, даатгуулагч хоёрын дунд маргаан үүсвэл зорчигчдын төлөөлөл шийддэг байх ёстой....

Анхнаас нь хатуу заагаад өгчихсөн хураамжийн хэмжээ инфляцийн нөлөөгөөр цаг үедээ нийцэхээ болилоо.Ер нь жолоочийн албан журмын даатгал бол маш эрсдэлтэй бүтээгдэхүүн бөгөөд зөвхөн хохирогчид чиглэсэн шинжтэй.Зах зээлийн шаардлагыг дагаад хураамжийн хэмжээг өсгөчихвөл өрхийн санхүүд дарамт болох магадлалтай....

Хороо хуульд зааснаар даатгалын компани, Албан журмын даатгагчийн холбоо, даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгч компаниудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг.Хууль хэрэгжээд гурван жил болж байгаа одоо үр дүнгээ тал талаас нь судлаад шийдэх боломжтой.. Зарим нэг даатгалын компани алдагдал хүлээх гээд байгаа тал бий. Жолооч тухайн даатгалын гэрээний хугацаанд хэдэн удаа нөхөн төлбөр авснаас шалгаалж дараагийн даа...

2014 оны 9 сарын 30-ны байдлаар нөхөн төлбөр хүссэн тухай 180 гаруй өргөдлийг хүлээн авч, 100 гаруй сая төгрөгийн нөхөн төлбөрийг зам тээврийн ослын буруутай этгээдийн өмнөөс олгоод байна.Энэ хуулийн зорилго нь зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрх ашгийг хамгаалахад оршиж байгаа.Холбоо нь 21 аймагт үйл ажиллагаагаа явуулж байна. Жолоочийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх, иргэдэд хуулийн...

Хуульд даатгуулагчийн нэг удаагийн тохиолдолд авах нөхөн төлбөрийн дээд хэмжээг 5 болон 10 сая төгрөг гэж заасан хэдий ч даатгалын үнэлгээг даатгуулагчийн авсан нөхөн төлбөрийн хэмжээгээр бууруулах, хэрхэн сэргээн тооцохыг тодорхой заагаагүй.Олон улсын жишгээр бол даатгалын компани актуар тооцоолол дээр үндэслэн хэн хэнээ хохироохгүй байхаар хураамжийн хэмжээг үйлчлүүлэгчид санал болгодог. Манай орны жолоочийн даатгалын жилийн...

Хуулийн хэрэгжилт ямар байна вэ гэхээр нэгдүгээрт хамрагдалтийн үзүүлэлт хэр байна вэ гэдгээс эхэлж ярих нь зүйтэй. Манай улсад жолоочийн хариуцлагын албан журмын даатгал 2012 онд 80 хувь, 2013 онд 92 хувьтай байна гэж АЖДХ-ноос мэдээлсэн байгаа.Хамгийн эхлээд л хуучин машин осол зөрчил гаргаж, даатгалын тохиолдол үүсгэхэд хохирлын үнэлгээг хийхэд төвөгтэй болдог.Жолооч нар санаатай болон санамсаргүй байдлаар маш их зөрчил гар...

Тухайлбал өнгөрсөн жил жолоочийн албан журмын даатгалаас 15 тэрбумын сан бүрдүүлж бараг 11 тэрбумыг нөхөн төлбөрт өгсөн. Манай компаниас жилд 4, 5 удаа нөхөн төлбөр авсан хүмүүс байсан. Олон хавар нэгэндээ гэгчээр тэгж их осол гаргадаг жолооч хүн дайрчихвал яах уу?Хөгжингүй орнуудын хувьд осол их гаргадаг жолоочийг даатгахаас татгалзах юмуу эсвэл маш өндөр үнээр даатгадаг. ...

Зам тээврийн ослоос болж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, ажил албаараа хохирох, улмаар хөдөлмөрийн чадвараа алдаж, ядуурал руу түлхэх аюултай. Тиймээс хохирогчдын хохирлыг барагдуулах ажлыг шийдвэрлэж өгсөн нь үнэхээр чухал ач холбогдолтой оновчтой шийдвэр болсон. 2013 оны жилийн эцсийн дүнгээр замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа буюу авто тээврийн үзлэг оношлогоонд хамрагдсан тээврийн хэрэгслийн тооноос даатгалд ...

Хуулинд даатгалын хураамжийн хэмжээг тогтоохдоо ард иргэдийн амьжиргааны түвшин, цалингийн хэмжээ, худалдан авах чадварт тааруулсан учраас яах ч аргагүй.Албан журмын даатгал дээр гарсан хохирлыг бүрэн тооцох учиртай ч хураамжийн хэмжээ бага учраас жишээ нь шинэ Sonata машинтай хүн машинаа шүргэлдүүлээд гупер, гэрлээ хагалуулсан байхад үнэлгээгээр хуучин гупер, гэрэлний үнийг л тавьж байгаа. Ёсзүйг сахихын тулд хувь хүний ноён ...

Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг статистик тоо мэдээлэлийн талаас харвал уг хуулийн үйлчилж байгаа хугацаатай харьцуулахад ажлийн эхлэл сайн байна.Даатгагч даатгалын тохиолдол гарсан газар дээр очоогүй атлаа ослийн улмаас гарсан хохирлын нөхөн төлбөр олгохгүй байх зэргээр хохирлыг заавал барагдуулна гэсэн заалтыг зөрчиж байгаа юм.Даатгалын хураамжийг нэмж ашиг олох гэхээсээ илүү жолооч нарыг замын хөдөлгөөнд о...

Жолоочийн даатгалын хууль 2011 онд батлагдаж 2012 оноос эхлэн хэрэгжээд одоо 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа бөгөөд иргэд, олон нийт хуульд дургүйцэх шатнаас ач холбогдолыг ойлгох шат руу шилжиж байна.Даатгуулагчдад даатгалын компаниудыг нэг цэгээс харьцуулах сонгож ямар нэгэн нэмэлт төлбөр төлөхгүйгээр жолоочийн даатгалыг худалдан авах боломжийг зуучлагч компаниуд бий болгож өгсөн. Иргэд даатгуулахдаа жолоочийн тоог хязг...

Үнэхээр жолооч нар, иргэдийнхээ наанадаж эд хөрөнгө, цаанадаж амь нас, эрүүл мэндийг зуун хувь хамгаалах хууль болсон гэдгийг ойлгосон.Харин нөгөө буруутай этгээдийг даатгалтай эсэхийг лавлатал жолооч биш байсан бөгөөд даатгалгүй хүн байсан. Ингээд хэрэг бүртгэл нь мөрдөн байцаалтын шатанд очсон. Гэхдээ үнэхээр хурдан шуурхай, жолоочийн эрсдлийг сайн хариуцаж ажилладаг, сайн хууль, сайн систем суусан юм билээ. Энэ дашрамд Алба...

АНУ-д даатгалын багц хамгийн багадаа 500 доллар байх ёстой. Европын даатгалын компаниуд даатгуулагчдаас авсан мөнгөнийхөө 90 хувийг нөхөн төлбөрт зарцуулдаг. Япончууд эвдэрсэн машинд нөхөн төлбөр өгдөггүй....

Тийм учраас цаг хугацаандаа даатгалд хамрагдаад явах хэрэгтэй. Тэгэхгүй бол даатгуулаагүй хугацаанд хашаа талбайд байлгах хөлсийг өөрөө төлөх учир маш их хүндрэл жолоочид үүснэ.Уг нь цагдаагийн газарт төлүүлэх үүрэг байхгүй ч ард иргэдийг чирэгдүүлэхгүй байх үүднээс араас нь хөөцөлддөг байлаа. Янз бүрийн зөрчилдөөн гардаг байсан бол албан журмын даатгалын хууль гарсанаар асуудал шууд цэгцэрсэн....

Сүүлийн гурван жилийн байдлаас харахад даатгалын компаниудад хураамжийн орлого нь 15 тэрбум байгаагаас 10 тэрбум нь буцаагаад нөхөн төлбөрт зарцуулагдаж байна.Миний бодлоор хууль маань даатгалын компаниудад үр өгөөж өгөхөөс илүүтэй даатгуулагчдад үр өгөөжтэй болж байгаа. Ер нь хуулинд тоо тавих дэмий. Амьдрал дээр болж байна уу, үгүй юу гэдгийг сайн бодож үзэх хэрэгтэй....

Гэтэл өнгөрсөн наймдугаар сард өөрийг буруугаас болж 3 сая төгрөгний торгуульд унасан.Даатгуулаагүй байсан учир маш их сандарч, балмагдсан. Гэтэл нөгөө жолооч даатгалын талаар надад ойлгуулж, даатгуулах хэрэгтэй гэдгийг хэлсэн. ...

Эксперт Сэтгэгдэл

Жолоочийн хариуцлагын даатгалын үнэлгээг өмнөх жилийн замын хөдөлгөөний зөрчилтэй уялдуулан тогтоодог болох хэрэгтэй. Жилийн хугацаанд зөрчил гаргаагүй жолоочид хариуцлагын даатгал хамгийн багаар тооцож, гаргасан зөрчлийн тоогоор хариуцлагын даатгалын хэмжээ нэмэгддэг болговол хаа хаанаа хариуцлагатай болно. Жолооч нарт хариуцлагын даатгалын хэмжээ гаргасан зөрчлөөс нь хамаарч нэмэгддэг болбол зөрчил гаргах нь багасна.

2019.10.16
Үнэнбүрэн.М Орхон аймгийн иргэн

Би анх 1976 онд жолооч болсон. Тэрнээс хойш 38 жил тасралтгүй жолоо барьж байна. Улсууд энэ хуулинд их ам сайтай байгаа гэж боддог. Гэхдээ нэг зүйл хэлмээр байна. Олон жил жолоо барьж байгаа хүмүүс осол зөрчил гаргах нь бага байдаг. Энэ утгаараа олон жил осол зөрчил гаргаагүй, даатгалаас нөхөн төлбөр авч байгаагүй жолооч нарт урамшуулал олгох эсвэл хураамжийг буцаан олгох гэх байдлаар урамшуулах нь зүйтэй гэж боддог. Уг нь энэ ажлыг ажил хэрэг болговол их хэрэгтэй. Эсвэл хураамжийг нь хөнгөлдөг байх хэрэгтэй. Түүнээс гадна саяхан ТВ9-ийн коммент нэвтрүүлгээр хураамж нэмэгдэх гэж байгаа гэж мэдээллээд байсан. Тэгэхээр жолооч нарыг хавчих маягтай болоод байгаа юм уу гэж хараад байна. Тэгэж болохгүй. Засаг авах зүйлээ авчихаад буцаагаад урамшуулал өгдөг байх хэрэгтэй.

2014.10.17
Баянмөнх Увс аймгийн иргэн

Манай аймагт Албан журмын даатгагчдын холбооны салбар нэгж байгуулагдсан байсан. Мэдээлэл сурталчилгаа сайн хийж байгаа харагдсан. Би бол 2005 оны жолооч. Би Монред даатгуулсан. Надад осол зөрчил гарч байгаагүй. Гэхдээ саяхан ажлынхаа хажууд хоёр машин мөргөлдөснийг харсан. Тэндээс харахад аль аль нь даатгалаа дуудтал нэгнийх нь ирээгүй. Тэр чигтээ алга болсон гэж сонссон. Нөгөө компани нь маш хурдан ирсэн. Тэр бултсан компанийг даатгагч нарыг хариуцсан холбоонд нь мэдэгдвэл хурдан шийдэж өгөх байх гэж бодож байгаа. Ер нь бол Жолоочийн хариуцлагын даатгалын хуулийг их сайн хэрэгтэй хууль болсон гэж бодож байгаа. Гэхдээ энэ хэлэлцүүлэгт хүмүүсийн яриад байгаа шиг хураамжийн хэмжээг нэмэх хэрэгтэй гэж үзэхгүй байна. нэмж болохгүй. Янз бүрийн л амьдралтай хүмүүс байгаа. Бүр үнэхээр компаниуд алдагдалтай байгаад байвал машинаараа ашиг олдог хүмүүсийн хураамжийн нэмээд, хэрэгцээндээ унадаг бол хэвээрээ байхаар ч юм уу зохицуулж болох байх.

2014.10.17
Мөнх-Очир Булган аймгийн иргэн

Би 14 жил жолоо барьж байна. Надад даатгалын тохиолдол гарч байгаагүй. Жолоочийн хариуцлагын даатгалын талаар иргэд мэдээлэлгүй, сурталчилгаа бага явж байгаа учраас хүмүүс сөрөг хандлагатай байгаад байгаа юм. Хүмүүс тээврийн хэрэгслийн даатгал, албан журмын даатгал хоёрыг холиод байх шиг байна. Албан журмын даатгалд мөнгөө төлчихөөд явж байтал өөрийнх нь машин эвдэрвэл даатгалаас мөнгө авна гээд ойлгочихсон. Ерөөсөө сурталчилгаа явахгүй байна. Даатгал хийж байгаа хүмүүс ч гэсэн хариуцлагаа биш, машинаа л даатгуулчихлаа гэж ойлгоод байгаа. Тиймээс албан журмын даатгалыг ийм нөхцөлд олгоно гэдгийг сайн ойлгуулж, ухуулсан сурталчилгаа явуулах хэрэгтэй.

2014.10.17
Муратбек.А Баян-Өлгийн аймгийн иргэн

Миний хувьд арван жил машин барьж байна. Жолоочийн даатгалын хуулийг их сайн хууль болсон гэж боддог. эхлээд сайн ойлгодоггүй байсан. Одоо бол өөр. Ямар нэгэн эрсдэлд орлоо гэхэд ямар ч тохиолдолд нөхөн төлбөр өгч байгаа нь таалагддаг. Манай жолооч нар өөрсдөө бас ухамсартай байх хэрэгтэй болов уу гэж боддог

2014.10.17
Бадрал.А Архангай аймгийн иргэн

1992 оноос хойш жолоо барьж байгаа. Мэргэшсэн жолооч болоод 7 жил болж байна. Даатгалтай. Их ач холбогдолтой хууль болсон гэж боддог. Ямарваа нэг бусдын эд хөрөнгөд хохирол учруулаад дээрээс нь өөрөө нөхөн төлбөрийн чадваргүй бол даатгалаа дуудаад шийдэх боломжтой. Өнөөдрийн байдлаар нэг талаар манай зарим жолооч нар учрыг нь сайн ойлгохгүй байх шиг байна, мөн даатгалынхан өөрсдөө сайн ойлгуулж таниулдаггүй болохоор л Жолоочийн даатгал сайн хэвшихгүй байгаа гэж боддог. Түүнээс биш ашигтай эд шүү дээ. Бас нэг талаас жолооч нарт ашигтай, сайн гэдгийг ойлгуулахгүйгээр шууд л хүчээр оношилгоонд ороход нь хийхээр, учрыг нь олоогүй хүмүүс зугатаах арга зам л хайдаг байхгүй юу. Тиймээс хууль, даатгалын зөв мэдээлэл өгсөн сургалт, сурталчилгаа их хэрэгтэй байна. Хэлэлцүүлэгт яригдаж байгаа Жолооч нарыг хариуцлагатай болгох саналыг дэмжиж байна. гэхдээ ч бас нэг үеэ бодвол манай жолооч нар хариуцлагатай болсон. Замын хөдөлгөөнд соёлтой оролцож байгаа гэж боддог.

2014.10.17

Бодь даатгалд даатгуулаад бодийн засварын газар 1,200,000 төгрөгөөр засна гээд үнэлгээн дээр 800,000 төгрөг гарч байхад тийм өндөр төлбөр төлж чадахгүй гэж байсан арай л горгор

2014.10.13

Энэ хууль гарсанаар мөнгөиэй хүн мөнгөгүй хүн байх нь хамаарахгүйгээр бусдад учруулсан хохирлыг тодорхой хувиар барагдуулж байгаа ба дараах зүйлд анхаарах хэрэгтэй байна.-үнэлгээгээр гарсан мөнгө зах зээлийн ханш, засварын төлбөртэй уядаж байх. -төлбөрийг 3-7 хоногт багтааж олгож байх шаардлагатай байна.

2014.10.13

Дорнод аймаг 20 гаран жил том оврын машины жолооч хийсэн. Жолоочийн хариуцлагын даатгалтай. Харин энэ жил даатгалаас нөхөн төлбөр авсан. Тухайн үед замын донсолгооноос болоод урд талд хөдөлгөөнд оролцож байсан суудлын тэргийг эрчиндээ мөргөчихсөн. Тэгээд цагдаа нар шинжилгээ, дүгнэлт гаргатал дүрмийн дагуу миний буруу болж таарсан. Гэтэл үнэлгээгээр 2 сая 800 мянган төгрөг болтол намайг мэргэшсэн жолоочийн даатгал хийлгээгүй байна гээд 20 сая 300-г өгсөн. Ослын үеэр надад эрүүл мэндийн хохирол учраагүй. Ер нь энэ даатгалыг их хэрэгтэй гэдгийг өөр дээрээ мэдэрлээ. Харин нөхөн төлбөрийн мөнгө нь орж ирэхдээ жаахан уддаг тал ажиглагдсан. Хэрвээ би өнөөдөр осол гаргасан бол шинжилгээ, судалгаа нь өдөртөө гардаг ч нөхөн төлбөр нь орж ирэхдээ бараг 20 гаран хоног болсон. Энэ талаа сайжруулах хэрэгтэйн болов уу гэж бодогдсон. Түүнчлэн даатгалын хураамжийг ихэсгээд дэмий байх. Янз бүрийн л амьдралтай хүмүүс байгаа. Тэгэхийн бол жаахан хүндрэлтэй байлгүй дээ.

2014.10.09
Даваадорж.Б Баянхонгор аймгийн иргэн

Би 2003 оноос жолоо барьж байгаа. Би даатгалаас нөхөн төлбөр авч байсан. Миний машиныг хүн ирээд мөргөж байсан. Ямар ч гэсэн гэхдээ даатгалын нөхөн төлбөрөө авсан. Гэхдээ цаашид даатгалын компаниудыг нөхөн төлбөр гаргаж өгөхдөө шуурхай, хүндрэл чирэгдэлгүй ажиллаасай гэж бодож байна. Сайжруулах хэрэгтэй. Нэгэнт л албан журмаар даатгаж байгаа юм чинь заавал нөхөн төлбөр өгдөг л байх хэрэгтэй гэж бодож байна. Зарим даатгалын компаниуд хүмүүсийг чирэгдүүлдэг гэж сонссон.

2014.10.08
Лүндэндорж.Б Архангай аймгийн иргэн

Би гурван жил барьж байгаа. Жил бүр л жолоочийн даатгал хийлгэдэг. Жолоочийн даатгалаас энэ онд нэг нөхөн төлбөр авч байсан. Тухайн үед зогсоол дээр зогсч байтал өвөл байсан учраас портер гулгаж орж ирээд мөргөөд, хойд гупер, гэрлээ хагалуулсан. Нөгөө хүн Монгол даатгалд даатгуулсан байж байгаад 500 мянган төгрөгийн нөхөн төлбөр авсан. Миний хохирлыг бодитой үнэлсэн гэж бодож байгаа. Даатгал их хэрэгтэй юм шиг санагдсан. Бусад төрлийн даатгал их хэрэгтэй. Ялангуяа хүүхдийн гэнэтийн ослын даатгал, янз бүрийн аваар осол, бэртэж гэмтэх гэх мэтэд ашиглаж болохоор олон даатгал байдаг юм билээ. Цөөөн хэдэн төгрөгөөр даатгуулчихаад өөрийнхөө эрсдлийг хамгаалах боломжтой гэж ойлгосон. Бүх даатгалын талаар ерөнхий мэдээллүүдийг авсан. Энэ хэлэлцүүлэгт ярьж байгаагаар хураамжийн хэмжээг нэмэх тухайд хэрэггүй гэж бодож байна. Одоогийн 33 мянган төгрөг бол боломжийн байгаа. Ер нь цаашдаа иргэн жолоочийн даатгалтайгаа хамт тээврийн хэрэгслийн даатгалыг хийлгэх хэрэгтэй юм шиг санагдсан. Би өөрөө хийлгэсэн байгаа.

2014.10.08

Завхан аймаг. Машин барьсан жил 10. Жолоочийн хариуцлагын даатгалтай. Хоёр жилийн өмнө машин шүргээд даатгалынхаа компанид хандсан. Хохирлоо үнэлүүлээд дөнгөж тал хувийг нь гаргуулж авсан. Эрүүл мэндийн хохирол гарсан ч нөхөн төлүүлж чадаагүй. Жолоочийн хариуцлагын даатгал бол манай нийгэмд байх ёстой зүйлсийн нэг. Хураамжийн хувьд боломжийн ч зарим даатгалын компаниуд хохирлыг бүрэн төлчихдөг байх хэрэгтэй. Миний анзаарснаар даатгалын компаниасаа хамаараад нөхөн төлөлт янз бүр байх шиг байна.

2014.10.06

Төв аймаг. Машин барьсан жил: 4 жил. Жолоочийн хариуцлагын даатгалтай. Миний бодлоор даатгалыг олон жилээр хийдэг болвол зүгээр. Яагаад гэвэл даатгалын хугацаа дуусаад дахин даатгуулж амжаагүй байхад эрсдэл гарах тохиолдол олон. Манай нөхөр нэг удаа дугуйтай хүүхэд шүргээд 1,5 сая төгрөгийг өөрөөсөө төлсөн. Жолоочийн хариуцлагын даатгалтай байх нь зөв.

2014.10.06

Дархан-Уул аймаг. Машин барьсан жил: 3 жил. Жолоочийн хариуцлагын даатгалтай. Нэг удаа хажуу талаасаа машинд мөргүүлээд даатгалын компаниар хохирлоо гаргуулсан. Үнэлгээний байгууллагын хувьд хохирлыг хангалттай үнэлсэн. Харин даатгалын компаниас мөнгө нь орж ирэхдээ нэлээд удсан. Осол гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг гэнэтийн зүйл даатгалтай байхад буруудаад байх зүйлгүй. Хураамжийн хувьд боломжийн.

2014.10.06

Дорнод аймаг. Машин барьсан жил: 1,5 жил. Жолоочийн хариуцлагын даатгалтай. Жилийн өмнө өөр нэгэн жолоочийн хариуцлагагүйгээс болж осол гаргасан. Үнэлгээний компаниар машиныг үнэлүүлж, мөнгөн дүнгээ бичээд хот руу даатгалын компанид илгээсэн. 1,4 сая төгрөгөөр үнэлсэн. 20 иод хоногийн дараа 1,45 сая төгрөг ирсэн. Жолооч нар даатгуулчихсан байхад эрсдлээс айх юмгүй гэж бодож байна. Хураамжийн хувьд одоохондоо 33 000 төгрөгөөс илүү гаргаад хэрэггүй болов уу.

2014.10.06