УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.20\ нэгдсэн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Засгийн газраас өргөн барьсан энэ хуулийг эргэлзэж байгаад дэмжихээр боллоо.Засах, сайжруулах зүйл байна. Энэ хуульд ойлгомжгүй зүйл их байна. Бусад хуультай уялдуулах шаардлага байна. Энэ 15 сургууль нэг ёсондоо 2 ажил хийж байна. Эрхзүйн боловсрол олгож байгаа мөн ирээдүйн хуульч бэлдэж байгаа. Энэ сургуулиудыг төгссөн хүүхдүүдийн 80 хувь өөр ажил хийгээд явж байна. Зөвхөн 20 хувь нь хуульчаар ажиллаж байна. Германд бакалавр зэргийн өгөөд 2 жил хуульчийн туслахаар ажилладаг, гэхдээ УИХ-ын гишүүний туслахаар ажиллаж халтвардадгүй. Харин АНУ-д 4 жилийн бакалавр зэрэг олгоод энэ хүн хуулийн сургуульд 3 жил сурдаг. Бид энэ олон хувилбараас суралцах хэрэгтэй.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.20\ нэгдсэн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Н.Энхболд: Хурлыг шүүгч, порукорор бусад хуульчдын төлөөлөгчийг Хуульчдын холбоо,Өмгөөлөгч,нотариатчдыг Өмгөөлөгчдын холбоо, Нотариатын танхим хариуцана гэж хуулийн төслийн 32-4-т байна. Төрийн бус байгууллагуудаар төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх нь зөв. Хуульчдын, Өмгөөлөгчдийн, Нотариатын холбоо тус тусдаа байгаа. Дараа нь мэргэжлийн чадвартай холбоо хөгжлийн явцад гарч ирвэл яах вэ? Хүн бүр насан туршдаа сурч байгаа. Ийм цаг үед эчнээ, оройн сургалтыг хасахын оронд улам боловсронгуй болгоод байлгаж байвал ямар вэ? гэсэн саналтай байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.20\ нэгдсэн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хуулийн төслийг дэмжиж байгаа. 2012 онд батлагдсанаас хойш маргаантай байгаа. Нэг дээвэр дор хэрэг маргаанаа шийдвэрлэдэг шүүгч, порукорор, өмгөөлөгч 3 эрх зүйч мэргэжлээ эзэмшихдээ Хуульчдын холбоогоор дамждаг. Дараа, дараагийн үйл явц бас л энэ холбоогоор дамжих шаардлага үүсдэг. Үүнийг зөв, бурууг бас шийдэх хэрэгтэй. Хэрэг маргаанд өмгөөлөгч, порукорор хоёр, хоёр талаасаа маргалдаж, мэтгэлцдэг өмгөөлөгч өмгөөлж, шүүгч хэргийг шүүн тасалдаг. Хуульчдын холбооны гишүүн гурвуулаа байдаг, энэ утгаар нь харвал нэгдмэл сонирхолтой.Харин хэрэг маргааныг гурван тусдаа оролцдог. Иймд энэ хуулийг сайн нухацтай хандаж, ажиллах хэрэгтэй. Эрх зүйч бэлдэж байгаа сургалтын тогтолцоон дээр асуудлууд байна. Эмч, хуульч хоёр хүний хувь заяанд нөлөөлдөг. Чанартай сайн хуульч, эрх зүйчдийг бэлтгэхэд анхаарах хэрэгтэй байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.20\ нэгдсэн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэсэн үг бий. Үүнд Нарантуул дээр тэрэг түрж байгаа хүнийг хэлээгүй. Харин Монголын эрх ашгийг хамгаалахын төлөө явдаггүй хууль, эрх зүйчдийг хэлж байгаа юм. Үндсэн хуульд энэ хүмүүсийг хувийн ашиг сонирхлын төлөө явдаг биш нийтийн эрх ашгийн төлөө явдаг хүмүүс гээд хэлчихсэн байгаа. 16 жил уул, уурхайн баялаг алдагдаж байхад хуульчид хаана байсан бэ? Хуульчид мафи шиг болсон. Тэрбум тэрбум төгрөгний хадгаламжтай. Хуульчдын холбоо нийтийн эрх ашгийн төлөө, тэр дундаа төрийн өмчийн компаниудын дамнасан хулгайтай хэзээ тэмцэх вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.20\ нэгдсэн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Энэ хуулийн 6-р бүлэг дээр Эрхзүйч бэлтгэх сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл гэж байна. Доторх зүйл нь Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуультай уялдаж байгаа юу? Сургалтын хөтөлбөр бол сургалтын байгууллагын хамгийн гол технологи байдаг. Үүнд нь төрийн бус байгууллага болон зарим нөлөө бүхий хуульчийн хамгаалсан бүтээлийн хичээлээ шахаж оруулж магадгүй харагдаж байна. Боловсролын яамны харьяа Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл ажиллаж байна. Олон улсын төсөл хэрэгжүүлж яаж магадлан итгэмжлэх тал дээр ажлаа хийгээд явж байгаа. Хугацааны хувьд бас зөрүү харагдаж байна. Энэ асуудал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Магадлан итгэмжлэх үйл явцад мэргэжлийн хуульчид оролцож болно. Бас шалгалтын үйл явц дээр анхаарч боловсролын чиглэлийн үйл явцыг Хуульчдын холбоонд өгөх нь буруу гэж үзэж байна.