УИХ-ын чуулганы 2024,04,19-ны өдрийн хуралдаанаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Нутаг, дэвгэр, засаг захиргааны нэгжийг өөрчлөхөд иргэдийн оролцоог хэрхэн хамгаалах талаар тодорхой журам гаргахаар Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуульд заасан. Журам гараагүй байж байгаад сая гарсан. Тосгоны сум болгох асуудал үүгээр шийдэгдэх юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг танилцуулав. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл орж ирж байна хуулийн төслийг бол дэмжиж байна дэмжих ёстой юм байгаа. Энэ өвөл, хаврын хүндрэлтэй нөхцөл байдал монголчуудад нэг зүйлийг бодогдууллаа МАА гэсэн салбараа хаячихсан байгаа байхгүй. Мал бол хувийн өмч гэдэг утгаар нь бид нар нэг хэсэг хаяад явчихлаа энэ чинь цаад утгаараа монгол улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж гээд бид нар томоор нь харах ёстой зүйл. Уур амьсгалын өөрчлөлтэй холбоотой дасан зохицсон мал аж ахуй хагас суурин аж ахуй болох хэмжээнд нь дэмжлэг үзүүлэх тэр дотроо хоршоог дэмжье, хоршоолсон хэлбэрээр нь оруулъя гэдэг бол зөв зүйтэй гэж үзэж байна. Энэ танилцуулгад малчид ногоон тэжээл тарих боломжтой болно 5 га тай холбоотой асуудал яригдаж байна. Миний бие болон бусад хэдэн гишүүдтэй хамтраад хууль өргөн барьсан яг энэ газрын тухай хуульд та бүхний өргөн барьсан хуульд өмнөх хуультай адилхан хууль орж ирсэн энэ болохоор малчдад өвөлжөө хаваржаан дээр 1 га хүртэлх газар ногоон тэжээл тарих, жимс жимсгэнэ тарих, хүнсний ногоо тариалах гээд бүхэлд нь оруулаад ирж байна. Тэгэхээр үүнтэй хэрхэн уялдах байдлаар харж байна вэ? Ер нь бол энэ хуульд зааснаар тухайн газар нутгийн засаг дарга нь заагаад өгчхөж байгаа жишээ нь манайх сумандаа энэ хавьцаа л газар тариалан эрхэлж болно оо энэ шиг та нар газар ав гээд тэнд нь 1 га байсан одоо 5 га гэчхэж байна. Тэгтэл бид нар хагас суурин аж ахуй руу орно гэж байгаа бол үнэхээр бид нарын хагас суурин аж ахуй чинь хаана бий болох юм бэ? Өвөлжөө, хаваржаанд түшиглэсэн хагас суурин ийм л аж ахуйг бий болгох гээд байгаа шүү дээ. Малчин өрх гэдэг бол яваандаа аж ахуй болж хувирах гээд байгаа тэр аж ахуй хаана төвлөрөх үү гэхээр өвөлжөө, хаваржаан дээр төвлөрч таарна. Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад өвөлжөө хаваржаан дээрээ бууцаа асгачихсан, хогоо хийчихсэн, тугалын хашаа барьчихсан, хашаа байшингийн ар нь шарилжад идэгдсэн газраа янзлаад тохижуулаад тэнд нь 1 га газар дээр ногоон тэжээл тарих бололцоог нь хангаад өгчхөж байгаа. Энэ нь цаашлаад ямар ач холбогдолтой гэж бид нар хараад байна гэхээр суурин бий болгох цааш цаашдаа мэдээж бид нар олон өвөлжөө хаваржаа аваад байх газар ч алга нутаг дэвсгэр хэцүү болж байна тэгэхээр тэндээ суурьших боломж бололцоог нь энэ дээр олгоод байгаа тэгэхээр үүнтэй та бүхэн хэрхэн харж байна ер нь бол уялдуулаад өвөлжөө, хаваржаатай байх тэр хагас суурин руу орох боломж бололцоо нь яаж харагдаж байна. Сая тоног төхөөрөмжийн дэмжлэг гээд Идэрбат гишүүн хэллээ ер нь бол шинэ хөдөө гэдэг хөтөлбөр нэлээдгүй хэдэн аймгуудаар хэрэгжээд явж байгаа. Энэ хөтөлбөрийн боломж бололцоо нь болохоор аж ахуй нэгж буюу иргэдийн авч чадахгүй байгаа тоног төхөөрөмжийг нь шинэ хөдөө хөтөлбөрөөрөө олгох, түрээсийн байдлаар олгох ингээд урт хугацаанд нь боломж бололцоог нь олгоод аж ахуйд дэмжлэг үзүүлэх зорилгоор явж байгаа хөтөлбөр. Солонгост явж байгаад яг ийм аж ахуйтай орж танилцсан. Тэр ангор дотор нь дүүрэн техник, жимс, ногоо тарьдаг хүмүүстэй түрээсээр өгдөг манайхан бол хуруу хумсаа хугалж хугалж ганц л трактор авдаг. 250 га, 200га гаар малчдад өгч хоршоо болгуулаад 20 гэр бүл орсон нөхцөлийг бид нар туршаад үзчихсэн. Одоо бол тэрийг хийж байгаа жишээ нь Булган аймаг дээр шинэ хөдөөгийн хүрээнд бол 20 өрх нийлээд өнөөдрийг хүртэл явж байгаа. Тэгэхээр энд яаж байна вэ гэхээр мэдээж 100 га газар чинь тэр болгонд олдохгүй ээ, олдож байгаа нь хэн хөдөлгөөнтэй, хэн зальтай, хэн боломжтой нь орчдог цаана нь иргэд үлдчихээд байгаа тэр иргэдэд тус дэм болохын тулд өөрсдийнхөө хашааны буланд боломж бололцоогоороо хаддаг ч юм уу ядаг юм ийм бололцоог нь хангачихъя гэж байгаа. Тоног төхөөрөмж бол зайлшгүй байх шаардлагатай байна. Түүний асуултад ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хариуллаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг танилцуулав. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: Байгаль цаг уурын өөрчлөлт гээд эрсдэлүүд бол хөдөө аж ахуйн салбарт тэр тусмаа уламжлалт мал ахуй эрхэлдэг монгол улсад эрх зүйн зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай тул хууль хоорондын уялдаа холбоог харах хэрэгтэй байна гээд гишүүдийн хэлж байгаатай би санал нэг байна. Зарим гишүүдийн хэлж байгаа төсөв хоорондын зохицуулалт, эрх үүргийн хувьд зөрчилтэй байгаа зүйлүүдийг арилгаад хууль хоорондын уялдааг аваад явах нь зөв байх гэж бодож байна тэгэхээр энэ хуулийн төслийг дэмжиж байна. Өвс тэжээлийн шим бүс нутгаараа өөр байна ялангуяа үнэ өөр байна Амарбаясгалан таны хэлж байгаатай санал нэг байна. Сүхбаатар, Сэлэнгэд тариалсан өвс гэдэг ч юм уу, Дундговь, Говьсүмбэрт очихоороо тээвэрлэлтийн үнэ шингээд өндөр үнэтэй тэгтэл мал идээд тэнхэл авдаг тийм зүйлүүд нь өөр байдаг гэдэг малчид маань өвсийг энэ хаанаас ирсэн, хаанахын өвс юм гэдэг дээр илүү их онцлоод яриад байдаг нь үнэн. Говийн нөхцөлд өвч тариалалт хийе, өвс тэжээлийн бүс нутаг байгуулаад га талбай байгуулаад ажиллая гэхэд зарим нэг аймгуудын хувьд малын бэлчээрийн даац хэтэрснээс болоод мөн газар нутгийн га талбай багатайгаасаа болоод тариалалтын бүс нутаг гэдэг дээр хамруулаад явахад малчин өрхөд хүндрэл учирдаг. Жишээ нь Говьсүмбэр аймгийн нэлээд хэсэг нь отрын бүст байдаг зарим хэсэг нь тусгай хамгаалалттай байдаг тэгэхээр энэ салбар, хууль хоорондын уялдаа холбоог хэрхэн хангаж ажиллах юм бэ? Жишээлбэл отрын бүсэд тариалалт хийж болох юм уу, үгүй юу? гэдэг зүйлүүд дээр харж анхаарч ажиллах хэрэгтэй байх хуульд хэрхэн тусгасан байгаа юм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас малгүй болчихсон малчин өрхүүдэд зээл олгоно гэсэн байна тэгэхээр зээлийн хүртээмж ямар байгаа билээ. 1 өрхөд ямар хэмжээтэй зээл олгох юм зээлийн хүүг нь яаж зохицуулах юм гээд ямарваа нэгэн зохицуулалтууд нь өөрөө хэрхэн тусаж байна вэ? Малчин өрхүүд өөрсдөө хоршоо байгуулаад ажиллая гэсэн санал нэлээдгүй ирсэн. Газраа сонгохдоо хоршоод нь сонгох юм уу, малчин өрх сонгох уу газар сонголтод дээрээ ямар байдлаар зохицуулалтууд хийж байгаа юм бэ? Зохицуулалтуудыг хэрхэн хийж байна вэ? Түүний асуултад ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хариуллаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн БОХХАА-н байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав. Санал дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл орж ирж байна хуулийн төслийг бол үндсэндээ дэмжиж байгаа. Энэ жил маш хүнд өвөл, хавар болсон та бүхэн бүгд мэдэж байгаа. Зуд турхан малчдад хүнд тусдаг энэ жил 6,3 сая мал хорогдсон юм байна тэгэхдээ зуд турхан малчдад маань тустай байна гэж үнэндээ бас санаанд орсонгүй ээ. Үндсэндээ бол тус хийчихлээ л гэж би бодож байгаа юм. Яагаад гэхээр энэ малтай холбоотой асуудлууд МАА-тай холбоотой асуудал бол ер нь зайлшгүй шинэчлэл хийх ёстой гээд нэлээн ярьсан шүү дээ. Жишээ нь одоо шинэ мэдээ хөтөлбөр гээд миний хувьд бол 2017 оноос хойш хэрэгжүүлээд явсан олон гишүүд маань энийг дэмжээд явж байгаа цаашдаа бол бид нар МАА энэ ХАА дээр бол шинэчлэл хийх ёстой гэдэг зүйл рүү ингээд орчхож байгаа байхгүй юу. Тэгээд энэ жилийн зуд турхан яагаад тус болоод байна гээд тэгэхээр үнэхээр бид нар нөгөө 10 ширхэг өвс бариад л малчид руугаа очих биш засгийн газар маань арай ондоо түвшнээс харъя гэж байгаа юм байна, шинэчлэл хийе гэж байгаа юм байна. МАА-гаа сууриар нь өөрчилье хагас эрчимжсэн МАА руу оръё гэж байгаа юм байна аа тийм болохоор дэмжиж байгаа юм. 5 га газрыг малчдад олгоё гэж байгаа юм байна ер нь бол хоршоолох хэлбэрээр ер нь явах нь бол үнэхээр зөв хувилбар. Жишээ нь манай аймаг дээр бол Сайхан сум дээр бид нар 20 өрх нийлж байгаад л хоршоо байгуулаад засаг захиргаанаас нь бол тодорхой 100 гаран га газар ингээд олгосон хоршоонд орсон хориод өрх маань одоо өнөөдөр гэхэд ногоон тэжээл тариалаад яг өөрсдөд нь бол амьдралд нь тус дэм болоод тэр хавийнхаа нутаг орныхондоо ч зарж борлуулаад ингээд явчхаж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар эрчимжсэн хагас эрчимжсэн МАА руу орно гэдэг маань нөгөө бид нарын нэг буруу ойлгож яваад байгаа шүү дээ бүх малаа аваачаад хашчих л юм шиг бодоод байгаа үгүй шүү дээ. Хамгийн гол асуудал бол энэ малын борлуулалт дээр яаж нөлөөлөх юм хадлан тэжээлээ яаж авах юм? яаж хорших юм. Таримал ургамлаа яаж тарих юм тэрийг нь яаж дэмжих юм цаашдаа малынх нь борлуулах схемийг нь бид нар яаж боломж бололцоогоор нь дэмжих юм түүхий эд бэлдэх тогтолцоогоо бид нар өөрчлөх ёстой болж байна. Сум болгон дээр одоо тэр мал нядлах нядалгааны цэгүүд бий болох хэрэгтэй болж байна ариун цэвэр хангасан ийм цэгүүд бий болгох хэрэгтэй болж байна. Магадгүй хоршоод өөрсдийн мал нядлах цэгтэй байгаад эсвэл тодорхой хэмжээнд хоршоод нийлж байгаад малаа махны үйлдвэрүүддээ тушаадаг байгаад махны үйлдвэрүүд нь цаашаагаа бэлтгэн нийлүүлэлтийг нь хангаад цаашаагаа борлуулалтаа нэмэгдүүлээд ингээд малчдын амьжиргаа өсөөд дээшээ болох энэ нөхцөлийг жишээ энэ хуульд заагаад орж ирж байна л гэж ойлгоод байгаа юм. Тийм болохоор сая хэллээ шүү дээ ер нь бол малчид хадлан тэжээлээ бэлдэх. Таримал ургамлаа тариалах ийм боломж бололцоо энэ дотроо бол нээж байна аа л гэж байгаа. Энэ дээр тэр түүхий эд бэлдэх тогтолцоог зайлшгүй сайжруулах хэрэгтэй. Энэ дээр өшөө ямар одоо нөгөө хоршоогоо яаж дэмжвэл ийшээгээ орох боломж бололцоо байна. Таримал ургамлаа нэгдэж тарьдаг ийм тогтолцоог зайлшгүй хийх хэрэгтэй болчхоод байна. Мал махаа борлуулах энэ тогтолцоог маань яаж дэмжих вэ? Энэ дээр малчид маань яаж нөгөө нэг хоршоогоо дэмжиж ингээд хоршоод хамтраад цаашаагаа нэг одоо тогтолцоогоо нэг сувгаар мал махаа борлуулдаг байх юм. Ер нь нэг иймэрхүү иймэрхүү зүйлүүд нэлээн шинэчлэл хийж байж бид нар энэ хуулийн үр дүн гарах гэж байгаа гэж би их найдаж байгаа орж ирж байгаа хуулийг бол үндсэнд нь бол дэмжиж байгаа. Түүний асуултад ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хариуллаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн БОХХАА-н байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав. Санал дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Байгаль цаг уурын өөрчлөлттэй холбоотой тэр дундаа бас өнгөрсөн өвлийн хугацаанд зудын хүндрэлийн нөхцөл байдал улс орын хэмжээнд үүссэнтэй холбогдуулаад засгийн газраас оруулж ирж байгаа энэ зудын эрсдэлийг бууруулах арга хэмжээний тухай энэ хуулийн төслийг бол зарчмын хувьд бол дэмжиж байгаа. Би хувь талаасаа ч гэсэн малчны тухай хуулийн төслийг тун удахгүй ер нь ирэх нэг дэх гэхэд өргөн барина тэгэхээр ер нь бид нар цаашид бодлогын өөрчлөлтийг хийж МАА-н салбарыг цаашид аливаа учирч болох зуд болоод байгаль цаг уурын эрсдэлээс хэрхэн хамгаалах вэ гэдэг дээр бол тодорхой бодлогын том суурь өөрчлөлт хийх энэ хуулийн төслийг бол өргөн барьж байгаа энэ дээр төрөөс малчдын үйл ажиллагааг дэмжихтэй холбоотой хэрхэн ер нь зохистой дадлуудыг бий болгох вэ? Цаашид ер нь банк санхүүгийн байгууллагууд ч гэсэн МАА-н энэ үйл ажиллагаанд орж ирэхдээ бас ямар шалгуур шаардлагыг харгалзаж нэн хөнгөлөлттэй бол хөнгөлөлттэй зээл олгох малжуулах төсөл хөтөлбөрт бас ямар малчид хамрагдах ёстой ч гэдэг юм уу тодорхой шалгууруудыг бүүр нарийвчилсан зааж одоо тусгаж оруулж ирж байгаа. Тэгэхээр бид нар бас тэр хүрээндээ яах вэ аль аль хуулиудаа уялдуулаад ингээд явах нь бол зарчмын хувьд зөв байх гэж яриад байгаа юм. Би төсвийн байнгын хорооны даргын хувьд энд орсон 2 заалтыг бол зарчмын хувьд бол дэмжихгүй байна. 6.1.9 Жилийн батлагдсан төсвийн нэгдсэн төсвийн зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсөв хоорондоо төсвийн ерөнхийлөн захираг ч хооронд хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх гэдэг заалтыг дэмжихгүй байгаа. Яагаад вэ гэхээр төсөв захиран захирагч хооронд зохицуулалт хийлээ гэхэд хөрөнгө бол урсгал зардлынхаа хооронд бол төсвийн зохицуулалт хийх нь хуулиараа хориотой асуудал дээрээс нь хэрэв энэ хуулийг хэрэгжүүлэхэд төсвийн тухай хууль болон тогтвортой байдлын тухай хуулиар зөрчилдвөл зөвхөн энэ нэг удаагийн хуулиа бол дагаж мөрдөнө өө гэдэг заалт орж ирж байгаа юм. Тэгэхээр энийг би зүгээр сангийн сайд, сангийн яамныхан маань бас яг ямар байр суурьтай байгаа юм бэ? Би мэдээж 5 их наяд гэнэ үү эсвэл нэг жилд 1 их наядын эх үүсвэр шаардлагатай байвал бид нар тэрэнд нь зохицуулсан таарсан зохицуулалтыг хийгээд явчхаж болдоггүй юм уу нэг дор ингээд төсөв дээр өөрсдөө дотроо зохицуулалт хийх хөрөнгө болон урсгал зардал хооронд зохицуулалт хийх төсвийн ерөнхийлөн захирагч хоорондоо дуусах зохицуулалтыг хийх энэ заалт өөрөө энэ жил батлагдсан 27 их наядын төсөв дотор бараг зохицуулалт хийх эрх үүсчих вий дээ. Цар тахлын үед бид нар яг энэ ЗГ-т бол онцгой бүрэн эрхийг хийгээд УИХ, ЗГ магадгүй шуурхай шийдвэр гаргаж чадахгүй ч гэдэг юм уу нэн яаралтай худалдан авалт хийхэд л энэ хуулийг гаргаж байсан бол магадгүй энэ маань бас Ковид 2 гэсэн ийм нэг төсвийн хууль зохицуулалт хийх эрхүүдийг батлагдсан төсөвт зохицуулалт хийх эрхүүдийг ЗГ-т бүрэн олгосон хууль болчих вий гэсэн болгоомжлол байгаад байна тэгэхээр энэ хууль нь саяын тэр 6.1.9, 6.2 дахь заалтыг чинь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мөрдөнө гэж авч байна яах вэ? Магадгүй саяын тэр малжуулах болоод хөнгөлөлттэй зээлтэй холбоотойгоор эх үүсвэр шаардлагатай гаднаас зээл тусламж авах гэж байгаа бол жишээ нь хугацаа нь заавал ч үгүй 12 сарын 30 хүртэл байх шаардлагатай юм уу? магадгүй сарын хугацаанд л зөвхөн МАА-тай холбоотой саяын ХАА-н сайдын багцын хүрээнд гэдэг юм уу эсвэл одоо юу гэдэг юм эсхүл сангийн сайд багц дотроо ч гэдэг юм уу зохицуулалтыг хийх эрхийг өгөхгүй бол нийтдээ ярьж байгаа энэ төсвийн сахилга бат, хяналт, хариуцлага, төсвийн зүйл заалт бүрээр УИХ баталж олон нийтийн хяналттайгаар баталдаг гэдэг ийм зарчмуудыг л ярьж байгаа болохоос энэ маань төсвийн тухай хуулийг, төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг цаашлаад магадгүй УИХ-ын Үндсэн хуулиараа олгогдсон онцгой эрхэн ч гэсэн асуудал үүсэх вий гэсэн болгоомжлох байх юм. Түүний асуултад Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.