Дотоодын цэргийн тухай

Асуулга (Дотоодын цэргийн тухай хууль хүчингүй босонд тооцох тухай)
Өргөн барьсан: 0000-00-00

Буцаасан, хүчингүй болсон 100%

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэгт орсон
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

 

Нийтлэг үндэслэл 

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын дотоодын цэргийн /цаашид "дотоодын цэрэг" гэх/  тогтолцоо, үйл ажиллагаа, дотоодын цэргийн албан хаагчийн эрх зүйн байдал, түүнтэй холбогдсонбусад харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.

Дотоодын цэргийн тухай хууль тогтоомж

2.1.Дотоодын цэргийн тухай хууль, тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай,Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Цагдаагийн албаны тухай, Монгол Улсын хилийн тухай хууль[Н1] , энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.


[Н1]Үүнийг эргэж харах хэрэв хилийн тухай хуульд энэ чиглэлээр өөрчлөлт орвол энэ хуулийн нэрийг бичнэ.

3 дугаар зүйл.

Дотоодын цэргийн үйл ажиллагааны зарчим

3.1.Дотоодын цэрэг нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, төрийн болон байгууллагын нууцыг чанд хадгалах зарчим баримтална.

А.Дагвадорж VIP76 expert manager

Алдаатай байна

2015.08.18

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

4 дүгээр зүйл.

Нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.дотоодын цэргийн албан хаагч” гэж МонголУлсын цэргийн тангараг өргөж, дотоодын цэрэгт алба хааж байгаа Монгол Улсын иргэнийг;

4.1.2.“улсын онц чухал объект” гэж Монгол Улсын Засгийн газраас тогтоосон улс орны нийгэм, эдийн засгийн онцгой ач холбогдол бүхий үйлдвэр, албан газар, байгууллага, барилга байгууламж /цаашид "объект" гэх/-ыг;

4.1.3."объектын хамгаалалт" гэж улсын онц чухал объектын хэвийн ажиллагааг хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хамгаалж байгаа объектод нэвтрэх хүн, эд зүйл, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, хамгаалалтын бүсэд тогтоосон дэглэм, журмыг сахиулах цогц үйл зорилгоор хамгаалж байгаа объектын захиргаатай хамтран зохион байгуулжбуй ажиллагааг;.


 [Н1]Хамртан гэхээр өөр байгууллага үүрэг хүлээж байгаа мэт

ХОЁРДУГААР БҮЛЭГ .

Дотоодын цэргийн бүтэц, зохион байгуулалт,

чиг үүрэг, бүрэн эрх

 

5 дугаар зүйл.Дотоодын цэргийн бүтэц, зохион байгуулалт, санхүүжилт

 

5.1.Дотоодын цэрэг нь мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий хилийн ба дотоодын цэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын Дотоодын цэргийн газар, анги, тусгай салбараас бүрдэнэ.

 

5.2.Хилийн ба дотоодын цэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь дотоодын цэргийн дарга байна.  

 

5.3.Хилийн ба дотоодын цэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дотоодын цэргийн асуудал эрхэлсэн дэд даргатай байна.

 

5.4.Энэ хуулийн 5.3-т заасан дэд даргыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.

 

5.5.Дотоодын цэрэг нь улсын төсвөөс санхүүжнэ.

6 дугаар зүйл..

Дотоодын цэргийн үндсэн чиг үүрэг

 

6.1.Дотоодын цэрэг дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

6.1.1.улсын онц чухал объектыг хамгаалах;

 

6.1.2.шаардлагатай үед зарим объектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх;

 

6.1.3.гамшиг болсон үед аврах ажиллагаа болон хорио цээрийн дэглэмийг сахиулахад оролцох;

 

6.1.4.террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох.

6.2.Дотоодын цэргийн үйл ажиллагааг дүрмээр зохицуулна.

6.3.Дотоодын цэрэг нь дайн бүхий болон дайны байдал, онц байдлын үед ажиллах журмыг Дайн бүхий байдлын тухай, Дайны байдлын тухай, Онц байдлын тухай хуулиар тогтооно.

7 дугаар зүйл.

Дотоодын цэрэг нь бусад байгууллагад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах талаархи чиг үүрэг

             7.1.Дотоодын цэрэг нь улсын хил хамгаалалт болон нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсооход эрх бүхий байгууллагын хүч хэрэгсэл хүрэлцэхгүй үед тэдгээрт дэмжлэг үзүүлэх талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

7.1.1.улсын хил хамгаалалт, хилийн эрэл, тусгай ажиллагаанд хүч нэмэгдүүлэх;

 

7.1.2.хилийн зурвас, бүс, боомтод гарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх;

 

7.1.3.баяр наадам, жагсаал, цуглаан зэрэг нийтийг хамарсан арга хэмжээний үед хамгаалалт хийхэд дэмжлэг үзүүлэх;

 

7.1.4.нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, иргэдийн болон төрийн байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалахад туслах;

 

7.1.5.хорих анги, цагдан хорих байранд үймээн гарсан үед дэг журам  тогтооход оролцох;

 

7.1.6.оргон зугтсан гэмт этгээдийг баривчлах, сураггүй алга болсон этгээдийг эрж олох талаар цагдаагийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас явуулж байгаа нэгдсэн арга хэмжээнд оролцох;

 

7.1.7.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

 

7.2.Энэ хуулийн 7.1.2, 7.1.4, 7.1.5-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх шийдвэрийг тухайн байгууллагын даргын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.

 

7.3.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 7.2-т заасан шийдвэрийг гаргасан даруйд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдэгдэнэ.

 

7.4.Дотоодын цэрэг нь энэ хуулийн 7.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлж, тэдгээрт дэмжлэг үзүүлэхдээ тухайн чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагын удирдлагын шийдвэр, удирдамж, төлөвлөгөөний дагуу ажиллана.

8 дугаар зүйл.

Дотоодын цэргийн бүрэн эрх

 

8.1.Дотоодын цэргийн албан хаагч үүргээ биелүүлэхдээ дараах эрх эдэлнэ:

 

8.1.1.объектыг хамгаалах, хорио цээрийн дэглэмийг сахиулахад оролцохдоо хамгаалалтад байгаа объектод нэвтрэх хүний үнэмлэх, нэвтрэх баримт бичгийг шалгах, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, эд зүйлд үзлэг хийх;

 

8.1.2.энэ хуулийн 6, 7 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ иргэдэд шаардлага тавих, зөрчлийг таслан зогсоох, гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдсэн этгээдийг түр саатуулж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх;

 

8.1.З.хамгаалж байгаа объектод халдсан, нууцаар нэвтрэхийг оролдсон этгээдийг саатуулж эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх;

 

8.1.4.хамгаалж байгаа объект болон чиг үүргийн хүрээнд дэмжлэг үзүүлж буй ажиллагааны үед шаардлагатай мэдээлэл авах, хамгаалалтыг сайжруулахтай холбогдсон саналыг объектын захиргаа болон холбогдох байгууллагад тавих;

 

8.1.5.хууль тогтоомжид заасан бусад эрх.

 

9 дүгээр зүйл.

Галт зэвсэг, тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэх

 

9.1.Дотоодын цэргийн албан хаагч нь албан үүргээ гүйцэтгэхдээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу албан үүргээ гүйцэтгэхдээ дараах галт зэвсэг, тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэнэ:

9.1.1.галт зэвсэг;

9.1.2.нэг бүрийн тусгай хэрэгсэл;

9.1.3.олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл;

9.1.4.тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл;

9.1.5.хамгаалах тусгай хэрэгсэл;

9.1.6.албаны нохой.

9.2.Дотоодын цэргийн албан хаагч нь Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 291 дүгээр зүйлд зааснаас гадна дараах тохиолдолд галт зэвсэг хэрэглэх эрхтэй:

9.2.1.дотоодын цэргийн хамгаалалтад байгаа бүс, объект, харгалзан хүргэж байгаа ачаа, тээш рүү зэвсэг хэрэглэн халдсан, бүлэглэн довтолсон;

9.2.2.албан үүргээ гүйцэтгэж байгаа албан хаагчийн галт зэвсгийг булаах, албан хаагчийн болон бусдын амь насанд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон;

9.2.3.террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцоход;

9.2.4.бэлтгэл, сургуулилтын үед.

             9.3.Дотоодын цэргийн албан хаагч энэ хуулийн 6.1.1, 6.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.6-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Цагдаагийн албаны тухай, 7.1.1, 7.1.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын хилийн тухай, 7.1.5-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу галт зэвсэг, тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэнэ.

9.4.Энэ хуулийн 7.1.3-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үед дотоодын цэрэгт галт зэвсэг тавьж олгохыг хориглоно.

9.5.Энэ хуулийн 9.3-т зааснаас бусад тохиолдолд дотоодын цэрэгт ашиглах галт зэвсэг, тусгай хэрэгслийн жагсаалт, тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэх зааврыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн батална.

9.6.Дотоодын цэргийн албан хаагч хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу галт зэвсэг, тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэснээс үүссэн үр дагаврын төлөө хариуцлага хүлээхгүй.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ.

 

Дотоодын цэргийг удирдах талаар төрийн

Байгууллагын бүрэн эрх 

10 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх   

10.1.Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.дотоодын цэргийн анги, тусгай салбарыг байгуулах, татан буулгах;

 

10.1.2.дотоодын цэргийн үйл ажиллагааны дүрмийг батлах;

 

10.1.3.дотоодын цэргийн албан хаагчид олгох албаны нэмэгдлийг хууль тогтоомжийн дагуу тогтоох;

 

10.1.4.улсын онц чухал объектын жагсаалтыг батлах;

 

10.1.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

11 дүгээр зүйл.

Дотоодын цэргийн даргын бүрэн эрх

 

11.1.Дотоодын цэргийн дарга нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т заасан нийтлэг бүрэн эрхээс гадна доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

11.1.1.дотоодын цэргийн үйл ажиллагааг зохион байгуулах, удирдах, удирдамж, тушаал батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавих;

 

11.1.2.улсын онц чухал объектын хамгаалалтын үйл ажиллагааны стандартыг батлах;

 

11.1.3.дотоодын цэргийг зэвсэг, техник, материал хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулж удирдах;

 

11.1.4.дотоодын цэргийг бүхэлд нь болон хэсэгчлэн бэлэн байдлын зэрэглэлд шилжүүлэх, цуцлах шийдвэр гаргах;

 

11.1.5.дотоодын цэргийн албан хаагч, ажилтныг томилох, чөлөөлөх, халах;

 

11.1.6.хүний нөөцийн бодлого боловсруулж, албан хаагчийг сургаж бэлтгэх, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авах;

 

11.1.7.хуулиар хүлээсэн чиг үүргийн асуудлаар холбогдох төрийн байгууллагатай хамтран шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх;

 

11.1.8.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.

 

 Дотоодын цэргийн албан хаагч,

түүнийэрх зүйн баталгаа

12 дугаар зүйл.Дотоодын цэргийн албан хаагчийн эрх зүйн баталгаа

12.1.Дотоодын цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж, цэргийн дүрмүүдээр зохицуулна.

 

12.2.Энэ хуулийн 7.1.3, 7.1.4-т заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгаа дотоодын цэргийн албан хаагчид Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн албан хаагчдад олгодогсон баталгаа нэгэн адил хамаарна.

12.3.Дотоодын цэргийн албан хаагч нь цэргийн цол хэрэглэж, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуутэтгэвэр тогтоолгож, тэтгэмж авна.

12.4. Дотоодын цэргийн албан хаагчийнд дүрэмт хувцасны загварыг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаар батлагдсан дүрэмт хувцас, цэргийн цол хэрэглэнэбатална. Дотоодын цэргийн дүрэмт хувцастай ижил загварын дүрэмт хувцасыг өөр байгууллагад хэрэглэхийг хориглоно.

12.54.Дотоодын цэргийн албан хаагчийн улсын онц чухал объектын хамгаалалтад ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тооцно.

13 дугаар зүйл.

Дотоодын цэргийн албан хаагчид хүлээлгэх хариуцлага

13.1.Монгол Улсын хууль тогтоомж, өргөсөн тангараг, цэргийн дүрмүүдийг зөрчсөн дотоодын цэргийн албан хаагчид эрүүгийн, захиргааны болон сахилгын хариуцлага ногдуулна.

14 дугаар зүйл.

Хууль хүчин төгөлдөр болох

14.1.Энэ хуулийг 2015.. оны ...дугаар сарын ..-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.