Эхэд урамшуулал олгох тухай хууль

Бие даасан хууль
Өргөн барьсан: 2011-07-06

Буцаасан, хүчингүй болсон 20%

Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

1 дүгээр зүйл. .

Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь 0-16 насны 3 болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, өсгөж байгаа эхэд сар бүр урамшуулал олгохтой холбогдсон харилцааг  зохицуулахад оршино.

Ш.Норовсамбуу Дархан сангийн Төгсбуянт ТББ-ын Тэргүүн.

Ганц бие нэг хүүхэдтэй эхэд хамаарах ширхэг ч заалт алга

2015.08.25

Дэмжсэн ( 2 )

Дэмжихгүй ( 0 )

Г.Баасан Монголын Ахмадын Чөлөөт Холбоо Тэргүүн

1574 ахмадуудын 84,7 хувь нь эхэд урамшуулал олгох тухай хуулийг дэмжиж санал гаргасан байна. МАЧХ-ны ахмадуудын саналаас...

2015.08.27

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Б.Сувд vip76.mn

Ганц бие 1-2 хүүхэдтэй ажил эрхэлж байгаа эхэд зориулсан заалт алга мөн энэ хууль нь батлагдвал их хэрэгтэй санагдлаа.

2015.08.31

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

2 дугаар зүйл.

Эхэд урамшуулал олгох тухай хууль тогтоомж

2.1. Эхэд урамшуулал олгох тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Хүний хөгжил сангийн тухай, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан  бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.


Хуулийн нэр томъёоы тодорхойлолт

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. “хүүхэд” гэж 0-16 хүртэлхи насны Монгол Улсын иргэнийг;

3.1.2. “3 болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, өсгөж байгаа эх” гэж 0-16 насны 3 болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн буюу үрчлэн авч, өөрөө өсгөн хүмүүжүүлж байгаа эх.

4 дүгээр зүйл..

Хуулийн үйлчлэх хүрээ

4.1. Энэ хуульд дараахь эхчүүд хамрагдана:

4.1.1. Монгол Улсын харьяат бөгөөд Монгол Улсад амьдарч байгаа эх;

4.1.2. Гадаад улсын нутаг дэвсгэрт түр амьдарч байгаа Монгол Улсын харьяат эх.

4.2. Хоёрдмол харьяалалтай болсон иргэнд энэ хууль хамаарахгүй.

5 дугаар зүйл. .


Урамшуулал олгох нөхцөл

5.1. Эх 3 дахь хүүхдээ төрүүлснээс хойш 8 сарын дараа энэ хуульд заасан урамшуулал авах эрхтэй.

5.2. Эх 4 болон түүнээс дээш хүүхдээ төрүүлсэн тохиолдолд энэ хуулийн 5.1-д заасан хугацааны дараа урамшуулал авах эрх үүснэ.

5.3. Урамшуулал авах эхийн төрүүлсэн хүүхэд дараахь нөхцөлийг хангасан байна:

5.3.1. Эсэн мэнд бойжиж байх;

5.3.2. 06-16 насны хүүхэд нь ерөнхий боловсролын сургуульд суралцдаг байх.

5.4. Хэрэв эх 3 болон түүнээс дээш хүүхдээ төрүүлсний дараа нас барсан бол хүүхдүүдийн эцэг, эсхүл хууль ёсны асран хамгаалагч, үрчилж авсан эх нь энэ хуульд заасан шаардлагыг хангаж байгаа бол урамшууллыг авах эрхтэй.

6 дугаар зүйл. .

Бүрдүүлэх баримт бичиг

6.1. Энэ хуулийн 5.1, 5.2, 5.4-т заасан урамшуулал авахын тулд дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ:

6.1.1. Хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

6.1.2. Эх /эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-ийн иргэний үнэмлэхийн буюу түүнтэй адилтгах баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

6.1.3. тухайн сум, хороонд оршиг суугааг нотолсон сум, хорооны Засаг даргын тодорхойлолт

6.1.4. 0-6 насны хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай сум, баг, өрхийн эмчийн тодорхойлолт;

6.1.5. 06-16 насны хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа тухай сургалтын байгууллагын тодорхойлолт;

6.1.6. Гэр бүлийн тухай хуулийн 66 дгаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсоны дагуу энэ хуульд заасан шаардлагыг хангаж байгаа бол сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт.

6.6. Урамшуулал авахыг хүссэн эх өргөдөл болон энэ хуулийн 6.1-д заасан баримт бичгийг бүрдүүлж дүүргийн нийгмийн халамж үйлчилгээ байгууллага, эсхүл сумын нийгмийн ажилтанд өгнө. 

6.7. Урамшуулал авч байгаа эх 6.1-д заасан баримт бичгийг жил бүр шинэчлэн бүрдүүлж өгөх үүрэгтэй.

 

7 дугаар зүйл..

Урамшуулал олгох

7.1. Сумын Засаг дарга, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага нь энэ хуулийн 6.6, 6.7-д заасан баримт бичгийг үндэслэн урамшуулал олгох тухай захирамж, тушаал гаргана.

7.2. Энэ хуульд заасан урамшуулал олгох ажлыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.

7.3. Нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага урамшуулалавагчийн хүсэлтээр тэдгээрийг хадгаламжид шилжүүлэх буюу арилжааны банкаар дамжуулан олгож болно.

8 дугаар зүйл..

Урамшууллын хэмжээ, түүнийг олгох хугацаа

8.1. Эхэд урамшууллыг сар тутам дор дурдсан хэмжээгээр олгоно: 

Хүүхдийн тоо /0-16 насны/

Олгох хэмжээ

3 дахь хүүхэд

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх

4 дэх хүүхэд

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувьтай тэнцэх

5 дахь хүүхэд

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх

6 дахь хүүхэд

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх

7 дахь хүүхэд

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх

8 ба түүнээс дээш хүүхэд

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх

8.2. Хүүхэд 16 нас хүрснээр тухайн эхийн урамшуулал авах эрх дуусгавар болно.

8.3. Энэ хуульд заасан урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.

 

Ш.Норовсамбуу Дархан сангийн Төгсбуянт ТББ-ын Тэргүүн.

хөдөлмөрийн хөлс нэмэгдэхэд мөн адил нэмэгдэнэ гэсэн заалт байдаг ч хэр их биелдэг бол үүнийг үг бүрчлэн тусгах хэрэгтэй

2015.08.25

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

9 дүгээр зүйл. .

Урамшууллын санхүүжилтийн эх үүсвэр, түүний зохион байгуулалт

9.1. Энэ хуульд заасан урамшууллыг Хүний хөгжил сангаас олгоно.

9.2. Урамшууллын санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, шаардагдах хөрөнгийг Хүний хөгжил сангийн төсөвт тусгах асуудлыг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

9.3. Урамшууллын санхүүжилтийн зохион байгуулалт, зарцуулалтыг гүйцэтгэлийн тайланд тусгах, хяналт тавих асуудлыг санхүүгийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран хэрэгжүүлнэ. 

10 дугаар зүйл..

Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

10.1.Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр энэ хуульд заасан урамшуулал тогтоолгосон гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол  улсын байцаагч 10000-50000 төгрөгөөр торгоно.

10.2.Урамшуулалд хамрагдах иргэний тодорхойлолтыг үндэслэлгүйгээр болон хуурамчаар үйлдсэн албан тушаалтан, нийгмийн ажилтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Нийгмийн халамжийн тухай хуулийн 35.2-т заасан хариуцлага хүлээлгэнэ.

10.3. Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр энэ хуульд заасан урамшуулал тогтоолгосон гэм буруутай этгээдээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хохирлыг нөхөн төлүүлнэ.

11 дүгээр зүйл..

Хууль хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа

11.1. Энэ хуулийг 2012 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.