Улс төрийн намын тухай

Шинэчилсэн найруулга
Өргөн барьсан: 2016-01-04

Буцаасан, хүчингүй болсон

Хуулийн төсөлд саналаа өгнө үү

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 

2016оны...дугаар                                                                                        Улаанбаатар

сарын...-ны өдөр       хот

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬ

/шинэчилсэн найруулга/

 НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

                       1 дүгээрзүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулиар иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангах зорилгоор улс төрийн нам /цаашид “нам” гэх/-ын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, намыг үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, үйл ажиллагааг дуусгавар болгох, намын удирдлага, зохион байгуулалт, хяналтын бүтэц, гишүүний эрх үүрэг, намын санхүүжилт, тэдгээртэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна.

            2 дугаарзүйл. Намын тухай хууль тогтоомж

2.1. Улс төрийн намын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль энэ хууль, сонгуулийн хууль тогтоомж болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 

3 дугаарзүйл.Нэр томьёоны тодорхойлолт 

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.”намын гишүүн” гэж намын зорилго, мөрийн хөтөлбөр, үзэл баримтлал, үндсэн дүрмийг хүлээн зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжин сайн дурын үндсэн дээр намд эвлэлдэн нэгдэж элссэн, тухайн намын үйл ажиллагаанд саналын болон сонгуульт албан тушаалд сонгох, сонгогдох эрхтэйгээр оролцох иргэнийг; 

                        3.1.2.”намын дэмжигч гишүүн” гэж намын зорилго,мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалыг дэмжиж, сайн дурын үндсэн дээр намд эвлэлдэн нэгдэж элссэн, тухайн намын үйл ажиллагаанд саналын болон сонгуульт албан тушаалд сонгох, сонгогдохэрхгүйгээр оролцох иргэнийг;

                        3.1.3.”сонгуульт гишүүн” гэж намаас төрийн улс төрийн албан тушаалд нэр дэвшин сонгогдсон болон томилогдсон эсвэл намын бүх шатны эрх барих, төлөөллийн, гүйцэтгэх байгууллага, удирдах албан тушаалд сонгогдсон, томилогдсон намын гишүүнийг;

                        3.1.4.”намын мөрийн хөтөлбөр” гэж Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэнөөрийн намын үзэл баримтлал, үнэт зүйл, эрхэм зорилго зэрэгт тулгуурлан үйл ажиллагааны үндсэн чиглэл, зарчмыг тодорхойлсон баримт бичгийг;

                        3.1.5.”намын сонгуулийн мөрийн хөтөлбөр” гэж энэ хуулийн 3.1.4-т

заасан хөтөлбөрт үндэслэсэн тухайн төлөөлөгчдийн байгууллага, албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үндсэн бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон баримт бичгийг;

                        3.1.6.“намын үйл ажиллагааны тайлан” гэж намын гүйцэтгэх байгууллагаас тухайн тайлангийн хугацаандхэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаарх мэдээллийн цогцыг;

                        3.1.7.”намын гишүүний үйлдэлҮндсэн хуулийн үзэл  санаа, суурь зарчмын эсрэг байх” гэж тухайн намын гишүүн намын нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр эсвэл жагсаал цуглааны үеэр олон нийтэд хандахдаа Үндсэн хуулийн үзэл  санаа, суурь зарчмын эсрэг агуулгатай үзэл бодлыг илэрхийлсэн, үйлдэл хийсэн, үйл ажиллагааг зохион байгуулсан, санхүүжүүлснийг;

                        3.1.8.“хандив” гэж иргэн, хуулийн этгээдээс намын өмчлөлд хариу төлбөргүйгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгө, биет болон биет бус хөрөнгө, төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг;

                        3.1.9.”төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэг” гэж намд төрөөс төсвийн мөнгөн хөрөнгөөс бусад хэлбэрээр үзүүлэх дэмжлэгийг;

                        3.1.10.”сонгуулийн хууль тогтоомж” гэж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Сонгуулийн төв байгууллагын тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг;

                       3.1.11.”намд ноцтой хохирол учруулсан” гэж тухайн гишүүний намын дүрэм, журмыг санаатай зөрчсөн үйлдэл, эс үйлдлийн улмаас намын ажил хэргийн нэр хүнд хохирсон, намд хохиролтой сонгуулийн үр дүн гарсан, Улсын Их Хурал дахь тухайннамын гишүүд бүрэлдэхүүнд нь орсон Засгийн газрыг огцроход нөлөөлсөн, намыг тараах эсэх талаар хэрэг үүсгэх үндэслэл бий болсон байхыг;

                        3.1.12.”улс төрийн сан” гэж улсын төсвөөс улс төрийн намуудад олгох хэсэгчилсэн санхүүжилтийг төвлөрүүлэн хуваарилах, тухайн намын гишүүд, дэмжигчдээс татвар, хандивыг хүлээн авч төвлөрүүлэх чиг үүрэг бүхий тусгай санг;

                        3.1.13.”улс төрийн боловсролын сан” гэж чөлөөт ардчилсан тогтолцоо, үнэт зүйлс, тодорхой улс төрийн үзэл санааг хөгжүүлэн дэлгэрүүлэхийн төлөө иргэдийн нийгэм, улс төрийн болон ардчиллын боловсрол, улс төрийн бодлогын судалгаа, зөвлөгөө, мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг.

 

4 дүгээр зүйл. Монгол Улсын иргэний намд эвлэлдэн нэгдэх эрх

 

            4.1.Хуульд өөрөөр заагаагүй бол 18 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхийМонгол Улсын иргэн сайн дурын үндсэн дээр нам байгуулах, намын зорилго, мөрийн хөтөлбөрийг дэмжиж намд гишүүн, дэмжигч гишүүнээр элсэх, намаас гарах, улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй.

            4.2.Монгол Улсын иргэн зөвхөн нэг намын, тухайн нам дотроо нэг анхан шатны салбар нэгжийн харьяалалтай байна.

            4.3.Намын гишүүн, дэмжигч гишүүнээр элсэх хүсэлтийг зөвхөн намын анхан шатны байгууллагад гаргах бөгөөд Сонгуулийн төв байгууллагаас баталсан үлгэрчилсэн загварын дагуу үйлдсэн маягтыг хүсэлт гаргагч биечлэн бөглөж, гарын үсгээр баталгаажуулна.

            4.4.Нам энэ хуулийн 4.3-т заасан үлгэрчилсэн загвартороогүй нэмэлт мэдээллийг шаардах эсэхийг тухайн намын дүрмээр зохицуулж болно.

 

            4.5.Yндсэн хуульд заасны дагуу аль нэг намыг дэмжсэн, элссэн, үүсгэн байгуулсны төлөө иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг ялгаварлан гадуурхах, мөшгөн хавчих, заналхийлэх, гүтгэх, доромжлох, дарамтлахыг хориглоно.

            4.6.Хуульд заасны дагуу төрийн зарим албан хаагчийн намын гишүүнчлэлийг түдгэлзүүлж болно.

 4.7.Намд албадан болон намын анхан шатны байгууллагаас өөр газарт зохион байгуулалттайгаар элсүүлэх, хуульд зааснаас бусад тохиолдолд намаас гарахыг шаардах, шахалт үзүүлэх, гишүүнээс хасахыг хориглоно.

            4.8.Хуульд зааснаас бусад тохиолдолд намын гишүүн, дэмжигч гишүүн байх нь түүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, эсвэл түүнд давуу байдал олгох үндэслэл болохгүй.

            4.9.Иргэний хувийн байдлыг тодорхойлсон аливаа албан ёсны баримт бичигт хуульд зааснаас бусад тохиолдолд тухайн иргэний зөвшөөрөлгүйгээр аль намын гишүүн, дэмжигч гишүүн болох талаар тодорхойлохыг хориглоно.

            4.10.Намын гишүүн, дэмжигч гишүүний бүртгэл нь иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд түүнийг нягтлан шалгах, давхардлыг арилгах, бүртгэх зэрэг ажлыг Сонгуулийн төв байгууллагаас ирүүлсэн мэдээллийн дагуу иргэнийбүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага улсын хэмжээнд зохион байгуулна.

            4.11.Иргэнийбүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага намын гишүүн, дэмжигч гишүүнийг энэ хуулийн 4.10-т заасан бүртгэлийн зөвхөн өөрт нь холбогдох мэдээлэлтэй танилцах боломжоор хангах бөгөөд хуульд заасан үндэслэлээр Сонгуулийн төв байгууллагаас шаардсанаас бусад тохиолдолд хувилж олшруулах, тараахыг хориглоно.

            4.12.Сонгуулийн төв байгууллагын цахим хуудсанд иргэний овог, нэр, хүйс, аль намын аль анхан шатны салбар нэгжид харьяалалтай болох тухай, тухайн намд элссэн он, сар, өдөр, гишүүнчлэлийн хэлбэр гэсэн намын харьяаллын тухай мэдээлэл нийтэд ил байршина.

            4.13.Нам гишүүн, дэмжигч гишүүнээр элсүүлэхээс татгалзсан шийдвэрээ тухайн хүсэлт гаргагчид мэдэгдэх боловч шийдвэрийн үндэслэлийг тайлбарлах үүрэг хүлээхгүй.

            4.14.Гадаадын иргэн, харьяалалгүй этгээд, энэ хуулийн 22.1.1-д заасан үндэслэлээр тараагдсан намын үүсгэн байгуулагчид, шүүхээр эрх зүйн чадамжгүйд тооцогдсон Монгол Улсын иргэн, албан тушаалын болон үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэний улмаас хорих ял шийтгэгдсэн Монгол Улсын иргэн ял шийтгэлгүйд тооцогдох хүртэл намын гишүүн, дэмжигч гишүүн байхыг хориглоно.

            4.15.Намын гишүүн нь доор дурдсан эрхтэй:

                        4.15.1.намын гишүүнчлэлээс татгалзах;

                        4.15.2.намын эрх барих, төлөөллийн, хяналтын, гүйцэтгэх, маргаан хянан шийдвэрлэх байгууллагын бүрэлдэхүүнд болон сонгуульт албан тушаалд сонгох, сонгогдох;

                        4.15.3.төрийн улс төрийн албан тушаалд тухайн намаас, намын бүх шатны эрх барих, төлөөллийн, гүйцэтгэх байгууллага, удирдах албан тушаалд нэр дэвших;

4.15.4.намын бодлого, үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалтын асуудлаар мэдээлэл авах, санал, санаачилга гаргах;

                        4.15.5.намын эрх барих болон төлөөллийн байгууллагын хуралдаанд хууль болон дүрэмд заасан журмын дагуу оролцох, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, санал өгөх, дүрэмд заасан бүтцийн нэгжийн үйл ажиллагаанд оролцох, эвлэлдэн нэгдэх;

 

                        4.15.6.тухайн намд эрхэлж байгаа албан тушаалын байдлыг үл харгалзан саналын адил тэгш эрхтэй байх;

                        4.15.7.намын дүрэмд заасан үндэслэл журмын дагуу намын эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах,

                        4.15.8.хууль болон дүрэмд заасан бусад эрх.

            4.16.Намын гишүүний санал өгөх, намаас нэр дэвших эрхийг гишүүнчлэлийн татвараа төлсөн эсэхтэй нь холбогдуулан хязгаарлах эсэхийг намын дүрмээр зохицуулж болно.

            4.17.Намын дүрэмд намын үзэл баримтлал, бодлого, зорилго, дүрэм, намын болон сонгуулийн мөрийн хөтөлбөрт үл нийцэх үйл ажиллагаа явуулсан болох нь намын эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон гишүүний тухайн намаас төрийн улс төрийн албан тушаалд нэр дэвших эрхийг хязгаарлахаар зааж болно

            4.18.Нам энэ хуулийн 4.17-д заасан асуудлаар шийдвэр гаргасан бол уг шийдвэр гарсан даруй энэ тухай нийтэд зарлана.

            4.19.Намын гишүүн нь доор дурдсан үүрэгтэй байна:

                        4.19.1.энэ хууль болон намын үзэл баримтлал, намын дүрэм, журам, ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх;

                        4.19.2.намын гишүүний татвар төлөх;

                        4.19.3.намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох.

            4.20. Дэмжигч гишүүн нь доор дурдсан эрхтэй:

                        4.20.1.намын дэмжигч гишүүнээр элсэх;

                        4.20.2.дэмжигч гишүүнчлэлээс татгалзах;

                        4.20.3.намын бодлого, үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалтын асуудлаар санал, санаачилга гаргах;

                        4.20.4.намын эрх барих болон төлөөллийн байгууллагын хуралдаанд хууль болон дүрэмд заасан журмын дагуу оролцох, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, намын бүтцийн нэгжийн үйл ажиллагаанд оролцох, эвлэлдэн нэгдэх.

 

            4.21.Иргэн тухайн намын гишүүн, дэмжигч гишүүнээс татгалзан гарах хүсэлтээ намын анхан шатны байгууллагад бичгээр гаргаснаар тухайн нам дахь түүний гишүүнчлэлийг дуусгавар болсонд тооцно.

            4.22.Гишүүн, дэмжигч гишүүнийг намын дүрэм, журмыг санаатай зөрчсөн үйлдлээрээ намд ноцтой хохирол учруулснаас бусад үндэслэлээр намын гишүүнчлэлээс хасахыг хориглоно.

            4.23.Намын гишүүнээс хасах асуудлыг намын маргаан шийдвэрлэх журмын дагуу маргаан шийдвэрлэх байгууллага шийдвэрлэнэ.

            4.24.Маргаан шийдвэрлэх байгууллагын шийдвэрт намын гишүүнээс хассан үндэслэлийг тодорхой заана.

            4.25.Намын гишүүн, дэмжигч гишүүн нь сонгуулийн сурталчилгааны үеэр нам болон тухайн намын нэр дэвшигчийн үйл ажиллагааг дэмжин сурталчилсны төлөө аливаа хэлбэрээр цалин, урамшуулал авах, авахаар шаардахыг хориглоно.

4.26.Энэ хуулийн 4.25-д заасныг зөрчин намаас цалин, урамшуулал авахаар шаардсан, авсан иргэний тухайн олсон орлого, намаас олгосон цалин урамшуулалтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг тус тус гаргуулан авч улс төрийн сангийн орлого болгоно.

 

            5 дугаар зүйл. Төр ба намын харилцаа

           

5.1.Төрийн байгууллага, түүний албан тушаалтан намын үйл ажиллагаанд, нам нь төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг  хориглоно.

           

            5.2.Төрийн байгууллага болон тэдгээрийн албан тушаалтан хууль тогтоомжид заасан үндсэн чиг үүргийн дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх, ажил үүргээ гүйцэтгэхэд нь аливаа нам, түүний байгууллага, удирдах албан тушаалтны зүгээс чиглэл, заавар өгөх, тулган шаардах, эсвэл т