Нягтлан бодох бүртгэлийн тухай

Шинэчилсэн найруулга (Нягтлан бодох бүртгэлийн тухай)
Өргөн барьсан: 2015-04-30

Батлагдсан 100%

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэгт орсон
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

3.1.11. Д. эрчим хүч, дулаан, уур усаар хангах нийтийн үйлчилгээний байгууллагууд;

31.4. Нягтлан бодох бүртгэлийн ахлах болон улсын байцаагч нь мэргэшсэн нягтлан бодогч байна.

31.6. Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн дүрмийг Засгийн газар батална.

3.1.13. “нэгтгэсэн санхүүгийн тайлан” гэж аж ахуйн нэгж байгууллагын нэгдлийг эдийн засгийн нэг нэгж мэт үзэн толилуулж буй санхүүгийн тайланг;

3.1.14. “гүйцэтгэх удирдлага” гэж дараах этгээдийг ойлгоно:

2.2. Нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гарган ажилласан нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнаж урамшуулж болно.

3.1.14. а. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд заасан бүрэн эрх бүхий этгээдийг;

32.3. Төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнах журмыг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

3.1.14.6. компаниас бусад хуулийн этгээдийн хувьд тухайн хуулийн этгээдийн дүрэмд гүйцэтгэх удирдлага гэж заасан этгээдийг.

БУСАД

3.1.15. “том харилцагч” гэж тухайн аж ахуйн нэгжийн жилийн нийт борлуулалтын 5-аас дээш хувьтай тэнцэх үнийн дүн бүхий бараа, түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авах, ажил, үйлчилгээ авах, үзүүлэх, зээл авах, олгох тухай болон адилтган үзэж болох хэлцэл хийсэн аж ахуйн нэгж байгууллагыг ойлгоно. Энэ заалтын дагуу “жилийн борлуулалт” гэж хэлцэл хийхийн өмнөх жилийн санхүүгийн тайланд тусгагдсан борлуулалтын хэмжээг ойлгоно.

Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
Хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах

33.1. Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэлийг ногдуулна:

4.1. Энэ хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллага нь Санхүү бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байна.

33.1.1. ЭНЭ хуулийн 5.1, 5.2, 5.4, 8 дугаар зүйлийн заалтууд, 9.3, 10.1, 10.2, 10.4, 10.6, 11.4, 11.5, 11.6, 13.1, 15 болон 16 дугаар зүйлийн заалтууд, 18.2, 19.4, 20.2, 20.3, 20.5, 20.6, 22 болон 23 дугаар зүйлийн заалтуудыг зөрчсөн бол буруутай албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ЗАРЧИМ, СТАНДАРТ

33.1.2. аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийг хөтлөөгүй, санхүүгийн тайлан гаргаагүй бол холбогдох албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг саяас таван сая хүртэл төгрөгөөр торгох;

Нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам заавар

33.1.3. санхүүгийн тайлангаа энэ хуульд заасан хугацаанд тушаагаагүй албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

5.1. Нийтийн ашиг сонирхлын аж ахуйн нэгж, байгууллага болон том аж ахуйн нэгж нь Санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг, төсөвт байгууллага нь Улсын Секторын Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын стандартыг дагаж мөрдөнө

33.2. Санхүүгийн тайланг 2 жил дараалан гаргаагүй, харилцагч санхүүгийн байгууллагад тушаагаагүй аж ахуйн нэгжийг улсын бүртгэлээс хасах талаар нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчийн саналыг үндэслэн бүртгэх байгууллага хэвлэлээр нийтэд зарлах бөгөөд зарласнаас хойш гурван сарын дотор санал, гомдол гараагүй тохиолдолд улсын бүртгэлээс хасна.

5.2. Жижиг, дунд аж ахуйн нэгж нь жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагын Санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг дагаж мөрдөнө.

Хохирлоо нэхэмжлэх эрхийг хязгаарлахгүй байх

5.З. Энэ хуулийн 30.1-д заасан Стандартын Хороо нь энэ хуулийн 5.1 болон 5.2-т заасан стандартыг хэрэглэхтэй холбогдох тайлбар, заавар, зөвлөмжийг боловсруулан гаргаж болно. Эдгээр тайлбар, заавар, зөвлөмж нь зөвхөн олон улсын стандартыг тайлбарлах, хэрэглээнд туслах зорилготой байх бөгөөд олон улсын стандартаас өөр нэмэлт шаардлага тогтоохгүй.

34.1. Энэ хуулийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэсэн нь энэ хуулийг зөрчсөнөөс үүссэн хохирлоо барагдуулахаар нэхэмжлэх эрхийг ямар нэг хэлбэрээр хязгаарлах үндэслэл болохгүй.

5.4. 3асгийн газраас тогтоосон ангилалын дагуу бичил аж ахуйн нэгжид хамаарах аж ахуйн нэгж байгууллага нь санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан нягтлан бодох бүртгэлийн журам, заавар, маягт аргачлалын дагуу бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана.

34.2. Энэ хуульд заасан хууль сахиулах бүрэн эрх бүхий байгууллагууд энэ зүйлд заасан эрхийг хэрэгжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

Нягтлан бодох бүртгэлийн зарчим

35 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

6.1. Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлд дараахь зарчмыг баримтална:

35.1. Энэ хуулийг 20... оны ... дүгээр сарын ... -ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

6.1.1. аж ахуйн нэгж байгууллага бие даасан байх зарчмын дагуу аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэл нь эзэмшигчийн болон ажилтнуудын хөрөнгө, өр төлбөрийн бүртгэлээс тусгаарлагдсан байна.

6.1.2. тасралтгүй байх зарчмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага нь дараагийн 12 сард оршин тогтож, үйл ажиллагаагаа явуулсаар байх боломжтой гэсэн итгэлд тулгуурлан нягтлан бодох бүртгэлийг хөтөлнө.

6.1.3. өртгийн зарчмын дагуу хөрөнгийг нягтлан бодох бүртгэлд анх тусгахдаа худалдан авсан үнэ болон бэлтгэхтэй холбогдсон зардлыг нэмж бүртгэнэ.

6.1.4. ЖИНХЭНЭ хэрэгжилтийн зарчмын дагуу нягтлан бодох бүртгэлд аливаа ажил гүйлгээг бодитойгоор гарсан үед нь бүртгэнэ.

6.1.5. үнэн зөв байх зарчмын дагуу нягтлан бодох бүртгэлд аливаа ажил гүйлгээг зөв ангилж, хэмжиж, бодитой үнэлж бүртгэнэ.

6.1.6. ХЭМЖИГДЭХ зарчмын дагуу зөвхөн мөнгөн болон биет нэгжээр хэмжигдэхүйц ажил гүйлгээг нягтлан бодох бүртгэлд тусгана.

6.1.7. 30ХИЦ0Х зарчмын дагуу аливаа орлогыг хүлээн зөвшөөрсөн үед түүнтэй холбогдон гарсан зардлыг бүртгэнэ.

Нягтлан бодох бүртгэлийн суурь

7.1. Энэ хуулийн дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлангаа толилуулах үүрэг бүхий аж ахуйн нэгж, байгууллага нь нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө.

Нягтлан бодох бүртгэлийн хэл ба бүртгэлийн валют

8.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын аж ахуйн нэгж байгууллагын салбар, төлөөлөгчийн газар нь нягтлан бодох бүртгэлээ төрийн албан ёсны хэл болох Монгол хэлээр хөтөлнө.

8.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын аж ахуйн нэгж байгууллагын салбар, төлөөлөгчийн газар нь ажил гүйлгээгээ үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгөөр бүртгэж, тайлагнана.

8.3. Нягтлан бодох бүртгэлийн холбогдох олон улсын стандартад заасан тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллага нь ажил гүйлгээгээ гадаад валютаар бүртгэж болох боловч Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 21-ийг баримтлан санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгөөр илэрхийлж, толилуулна.

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ ХӨТЛӨЛТ

Санхүүгийн тайлан

9.1. Энэ хуульд нийцүүлэн Олон улсын стандартын дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлангаа толилуулах үүрэг бүхий аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь холбогдох олон улсын стандартад заасан дараах бүрэлдэхүүнтэй байна:

9.1.1. санхүүгийн байдлын тайлан;

9.1.2. дэлгэрэнгүй орлогын тайлан;

9.1.З. өмчийн өөрчлөлтийн тайлан;

9.1.4. мөнгөн гүйлгээний тайлан;

9.1.5. санхүүгийн тайлангийн тодруулга.

9.2. Нэг буюу түүнээс дээш охин компанитай аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 3.1.14-т заасан нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргана. Охин компани нь охин компанитай, тэдгээр нь охин компанитай гэх мэтээр үргэлжилсэн холбоо хамааралтай байгаа тохиолдолд хамгийн дээд шатны толгой компани нь нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргана. Дээд шатны толгой компани нь гадаад оронд бүртгэлтэй бол Монголд бүртгэлтэй охин компаниудын дотроос дээд шатны толгойлох компани нь завсрын нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргана.

9.3. Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх захирал болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулах бөгөөд санхүүгийн тайлангийн талаар хамтын хариуцлага хүлээнэ.

Санхүүгийн тайланг толилуулах

10.1.

Аж ахуйн нэгж, байгууллага нь санхүүгийн тайлангаа энэ хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүрэгтэй.

10.2.

Санхүүгийн тайланг цахим хэлбэрээр хүлээн авсан харилцагч санхүүгийн байгууллага нь дараах үүрэг хүлээнэ:

10.2.1.

санхүүгийн тайланг энэ хуулиар тогтоосон хугацаанд гарган толилуулж байгаа эсэхийг болон санхүүгийн тайланг эрх бүхий нягтлан бодогч гаргасан эсэхийг хянах;

10.2.2.

санхүүгийн тайлангийн мэдээллийг статистик судалгааны зорилгоор боловсруулах;

10.2.3.

дараах тохиолдолд санхүүгийн тайлангийн мэдээллийг сонирхогч этгээдийн хүртээл болгоно:

10.2.3. а.

нийтийн ашиг сонирхлын болон том аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлангийн мэдээллийг хүссэн бүх этгээдэд;

10.2.3.б.

энэ хуулийн 10.2.3.а-д зааснаас бусад аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлангийн мэдээллийг төрийн эрх бүхий байгууллагууд, зээл олгох, төлүүлэх болон барьцаалах хөрөнгийн талаар судалж буй банк санхүүгийн байгууллага, гэрээ хэлцэл хийхээр судалж буй харилцагч байгууллага ингэж судалж байгаагаа нотолсон тохиолдолд;

10.2.3. в.

тухайн аж ахуйн нэгж байгууллагын удирдлага зөвшөөрсөн тохиолдолд хүссэн этгээдэд.

10.3.

Төсөвт байгууллага нь Төсвийн тухай хуульд заасан журмын дагуу санхүүгийн тайланг толилуулна.

10.4.

Харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлж буй санхүүгийн тайланг аж ахуйн нэгж байгууллагын гүйцэтгэх захирал болон ерөнхий нягтлан бодогч нар цахим гарын үсэг зурж баталгаажуулна.

10.5.

Харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлсэн санхүүгийн тайланд үндэслэн холбогдох байгууллага татвар, шимтгэл, хураамжийн тооцоо хийхээс гадна төрийн эрх бүхий байгууллагууд аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн мэдээллийг ашиглах бүхий л тохиолдолд зөвхөн цахим санд нэгтгэгдсэн санхүүгийн тайлангийн мэдээллийг ашиглана.

10.6.

Аж ахуйн нэгж, байгууллага нь зөвхөн аудит хийлгэсэн жилийн санхүүгийн тайлан болон түүний хураангуйг аудиторын дүгнэлтийн хамт өөрийн цахим хуудсанд байршуулах, хэвлэн нийтлэх зэргээр нийтийн хүртээл болгож болно.

Тайлангийн жил, санхүүгийн тайлан толилуулах хугацаа

11.1. Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн жил нь 1 дүгээр сарын 1-нд эхэлж, 12 дугаар сарын 31-нд дуусгавар болно.

11.2. Шинээр байгуулагдсан аж ахуйн нэгж, байгууллагын хувьд санхүүгийн эхний тайлангийн жил нь Улсын бүртгэлд бүртгүүлсэн он, сар, өдрөөс эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-нд дуусгавар болно.

11.3. Нийтийн ашиг сонирхлын болон том аж ахуйн нэгж, байгууллага нь эхний хагас жилийн санхүүгийн тайланг 7 дугаар сарын 20-ны дотор, жилийн санхүүгийн тайланг дараа оны 3 дугаар сарын 01 -ны өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ.

11.4. Нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргах үүрэг хүлээсэн аж ахуйн нэгж, байгууллага нь эхний хагас жилийн санхүүгийн тайланг 7 дугаар сарын 30, жилийн санхүүгийн тайланг дараа оны 2 дугаар сарын 30-ны дотор дараах харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргуүлнэ:

11.4.1. охин компани нь бүгд нийслэл хотод байрладаг бол Нийслэлийн санхүүгийн хэлтэст;

11.4.2. охин компани нь бүгд нэг аймагт байрладаг бол тухайн аймгийн санхүүгийн хэлтэст;

11.4.3. охин компаниуд нь өөр өөр орон нутагт байрладаг бол санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад.

11.5. Жижиг, дунд болон бичил аж ахуйн нэгж байгууллага нь жилийн санхүүгийн тайлангаа дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ.

11.6.

Аймаг, нийслэлийн санхүүгийн байгууллага харилцагч аж ахуйн нэгж, байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайлангийн нэгтгэлийг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дараа оны 3 дугаар сарын 20-ны дотор ирүүлнэ.

Санхүүгийн тайланг харилцагч санхүүгийн байгууллагад хүргүүлсний үр дагавар

12.1.

Харилцагч санхүүгийн байгууллага санхүүгийн тайланг хүлээн авсан нь санхүүгийн тайлангаа толилуулах энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг биелүүлснийг нотлох бөгөөд санхүүгийн тайлан нь Санхүүгийн тайлагналын олон улсын стандартад нийцсэн эсэх талаарх болон аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүнг бодитой тусгасан эсэх талаарх дүгнэлтийг орлохгүй.

Нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг хадгалах

13.1.

Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг Архивын тухай хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол 10-аас доошгүй жил хадгална.

Хөрөнгө, төлбөр тооцооны тооллого

14.1. Хөрөнгө, төлбөр тооцооны тооллого хийх зохион байгуулалтын асуудлыг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, ерөнхий нягтлан бодогч хариуцна.

14.2. Хөрөнгө, төлбөр тооцооны тооллогыг дараахь тохиолдолд заавал хийнэ:

14.2.1. санхүүгийн жилийн тайлан гаргахын өмнө;

14.2.2. эд хөрөнгө хариуцагч болон эд хөрөнгийн тооцоотой холбоотой ажилтан солигдох үед;

14.2.3. эд хөрөнгө дутагдсан, эд хөрөнгийг хууль бусаар зарцуулсан байж болзошгүй гэж үзсэн үед;

14.2.4.. байгалийн гамшиг, гал түймэр зэрэг гэнэтийн аюулын дараа;

14.2.5. аж ахуйн нэгж, байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай шийдвэр гарсан, дампуурлын хэрэг үүсгэсэн үед;

14.2.6. хуульд заасан бусад тохиолдолд.

14.3. Төрийн өмчийн хөрөнгө, төлбөр тооцооны тооллогыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, бусад хуульд заасан хугацаанд болон зайлшгүй шаардлагатай үед хийнэ.

14.4.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллага үрэгдүүлж, дутаасан хөрөнгийн тооцоог түүний өртөг болон зах зээлийн үнийн аль өндрөөр хийнэ.

Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт

15.1. Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно.

15.2. Аж ахуйн нэгж байгууллагуудад нийтлэг мөрдөгдөх анхан шатны баримтын загвар, бүрдүүлэх аргачлалыг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

15.3. Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 15.2-т зааснаас бусад өөрийн онцлогт тохирсон дотооддоо мөрдөх анхан шатны баримт, маягтыг дүрэмдээ заасан эрх бүхий удирдах байгууллагаар батлуулан мөрдөж болно.

15.4. Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж баталгаажуулна.

15.5. Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна.

15.6. Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна.

15.7.

Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно.

Нягтлан бодох бүртгэл хөтлөх

16.1. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын аж ахуйн нэгж байгууллагын салбар, төлөөлөгчийн газар нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана.

16.2. Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ давхар бичилтийн аргаар хөтөлнө.

16.3. Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг дараах дарааллаар гүйцэтгэнэ:

16.3.1. анхан шатны баримт бүрдүүлэх;

16.3.2. журналд бичих ;

16.3.3. дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх;

16.3.4. ажил гүйлгээний мэдээ гаргах;

16.3.5. санхүүгийн тайлан гаргах.

16.4. Нягтлан бодох бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ:

16.4.1. аж ахуйн бүхий л ажил гүйлгээ;

16.4.2. бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлага;

16.4.3. бүх өр төлбөр;

16.4.4. аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн эх үүсвэрүүд

16.4.5. бүх орлого;

16.4.6. бүх зардлууд;

16.4.7. нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартаар тогтоосон бусад зүйлс.

16.4.7. нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартаар тогтоосон бусад зүйлс.

16.5.

Энэ хуульд заасны дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөх үүрэгтэй аж ахуйн нэгж байгууллагын аж ахуйн ажил гүйлгээ нь аль улсын нутаг дэвсгэрт гарсанаас үл хамааран холбогдох анхан шатны баримт, бүртгэлийн маягтыг энэ хуульд заасны дагуу бусад баримт, бүртгэлийн маягттай хамт хадгална.

Нягтлан бодох бүртгэлийн алдааг залруулах

17.1. Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэл хөтлөлтөд гарсан алдааг алдаа гарсан шалтгаан, залруулах аргыг тодорхой тусгасан баримт, тайланг үндэслэн залруулах бөгөөд зөвшөөрсөн болон залруулга хийсэн албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулна.

17.2.

Нягтлан бодох бүртгэлийн алдааг алдаа гарсан үеийн санхүүгийн тайланд тусгах замаар залруулна.

Санхүүгийн нэмэлт мэдээлэл, тодруулга шаардах эрх

18.1. Дор дурьдсан болон хуулиар эрх олгосон бусад этгээдүүд санхүүгийн тайлангийн үзүүлэлтийн талаар нэмэлт тайлбар тодруулга шаардах эрхтэй:

18.1.1. харилцагч санхүүгийн байгууллага;

18.1.2. банк, санхүүгийн зах зээлийг хянах, зохицуулах эрх бүхий төрийн болон өөрийн зохицуулалтын байгууллагууд;

18.1.3. зээлдүүлэгч, нээлттэй ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, бусад компанийн аль нэг хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчид, гэрээний дагуу хамтран ажиллаж буй бизнесийн том харилцагчид.

18.2.

Аж ахуйн нэгж байгууллагын ерөнхий нягтлан бодогч нь энэ хуулийн 18.1-д заасан этгээдийн шаардсан тодруулгыг цаг хугацаанд нь үнэн зөв, бүрэн гаргуулж, хүргүүлэх үүрэг хүлээх бөгөөд мэдээлэл, тодруулга нь санхүүгийн тайлагналын олон улсын стандартад нийцсэн байх ёстой.

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Нягтлан бодох бүртгэлийн удирдлагын тогтолцоо

19.1. Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 4.1-т заасан бүрэн эрхийн хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

19.1.1. улс орны хэмжээнд нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээний нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх;

19.1.1. улс орны хэмжээнд нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээний нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх;

19.1.2. холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хянах, хууль хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

19.1.2. холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хянах, хууль хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

19.1.3. аж ахуйн нэгж байгууллагуудын дагаж мөрдөх нягтлан бодох бүртгэлийн журам, заавар, аргачлал, маягт баталж, мөрдүүлэх;

19.1.4. ЭДИЙН засгийн салбарын хэмжээнд дагаж мөрдөх нягтлан бодох бүртгэлийн журам, заавар, аргачлал, маягтыг холбогдох эрх бүхий төрийн захиргааны байгууллагатай хамтран баталж, мөрдүүлэх;

19.1.5. энэ хуульд заасны дагуу гэрээний үндсэн дээр чиг үүрэг шилжүүлэн авсан өөрөө удирдах албан ёсны байгууллагын үйл ажиллагааг зохицуулах дүрэм, журмыг хянах, баталж мөрдүүлэх зөвшөөрөл олгох, хэрэгжилтийг хянах;

19.1.6. энэ хуулийн 19.1.5-д заасан байгууллагуудын жил бүрийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлантай танилцаж, дүгнэлт гаргах, эдгээр байгууллагад чиглэл, үүрэг даалгавар өгч, биелэлтийг хянан, шаардлагатай арга хэмжээ авах;

19.1.7. аймаг, нийслэл, сум, дүүргийн санхүү бүртгэлийн асуудал эрхэлсэн албыг нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээний арга зүйн удирдлагаар хангах, үүрэг даалгавар өгч, биелэлтийг хянан, шаардлагатай арга хэмжээ авах;

19.1.8. санхүүгийн тайланг харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх, нэгтгэлийн мэдээллийг ашиглахтай холбогдсон журам тогтоох, улсын хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн нэгтгэл хийх, судалгаа дүгнэлт гаргах;

19.1.9. нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн бэлтгэх, мэргэшлийг дээшлүүлэх сургалтын хөтөлбөр болон сургалтын чанарт хяналт тавих чиглэлээр боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах;

19.1.10. аж ахуйн нэгж байгууллагыг нийтийн ашиг сонирхолын, жижигдунд, бичил гэж ангилах, аж ахуйн нэгж байгууллагыг тухайн ангилалд хамааруулах асуудлаар санал боловсруулан Засгийн газарт оруулах;

19.1.11. нягтлан бодогчдыг сонгон шалгаруулж, эрх бүхий нягтлан бодогчдын бүртгэлд оруулах, нийтэд мэдээлэх;

19.1.12. энэ хуульд заасан шаардлагыг хангасан нягтлан бодогч ажиллуулаагүй тохиолдолд тухайн аж ахуйн нэгж байгууллагын удирдлагад захиргааны хариуцлага хүлээлгэх, хугацаатай шаардлага хүргүүлэн биелэлтийг хянаж ажиллах.

19.2. Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 19.1.5-д заасан байгууллагад дүрэм, журамдаа нэмэлт өөрчлөлт оруулах хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хянана.

19.3. Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүтцэд нягтлан бодох бүртгэл, аудит, үнэлгээний бодлого, арга зүйн болон хяналтын асуудал эрхлэх газар байна.

19.4. Аймаг, нийслэл, дүүргийн санхүү, бүртгэл, эдийн засгийн алба энэ хуулийн 19.1.7-д заасан чиглэл удирдамж, үүрэг даалгаварыг заавал биелүүлэх үүрэгтэй.

19.5. Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуульд заасан олон улсын санхүүгийн тайлагналын стандарт мөрдөх үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага энэхүү стандартыг хэрхэн мөрдөж байгаад харилцагч санхүүгийн байгууллагатай хамтран хяналт тавьж ажиллана.

19.6. Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулиар Институтэд шилжүүлээгүй зарим чиг үүргээ сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн бус байгууллагад гэрээгээр шилжүүлж, үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллаж болно.

19.7.

Ерөнхий нягтлан бодогчийг мэргэшүүлэх, тасралтгүй сургах, мэдээллээр хангах журмыг Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн Газрын гишүүн батлах бөгөөд уг журмыг хэрэгжүүлэх чиг үүргээ шаардлага хангасан төрийн бус байгууллагад сонгон шалгаруулалтын үндсэн дээр шилжүүлж болно.

Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн удирдлага, зохион байгуулалт

20.1. Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, ерөнхий нягтлан бодогч нар хамтран хүлээнэ.

20.2. Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага нь санхүү, бүртгэлийн хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, зааварт нийцүүлэн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулан баталж, мөрдөж ажиллана.

20.З. Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь нягтлан бодох бүртгэл хөтлөхдөө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөгдсөн програм хангамж хэрэглэнэ.

20.4. Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж толилуулах этгээд нь эрх бүхий нягтлан бодогч байх бөгөөд энэ хуульд заасан ерөнхий нягтлан бодогчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ.

20.5. Нягтлан бодогчийн орон тоогүй аж ахуйн нэгж, байгууллага нь гэрээт ерөнхий нягтлан бодогч ажиллуулна.

20.6. Аж ахуйн нэгж байгууллагын ерөнхий нягтлан бодогч дараах шаардлагыг хангасан байна:

20.6.1.

мэргэжпийн ёс зүйн дүрмийг чанд баримтлан ажиллахаа илэрхийлсэн тангараг өргөж, батламж бичигт гарын үсэг зурсан байх;

20.6.2.

ерөнхий нягтлан бодогчийг мэргэшүүлэх сургалтыг дүүргэсэн эсвэл мэргэшсэн нягтлан бодогч байх.

Нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналт

21.1. Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналтын бодлого, удирдлага, зохион байгуулалтыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдах зөвлөл тодорхойлно.

21.2. Нийтийн ашиг сонирхлын болон том аж ахуйн нэгж, байгууллага нь дотоод аудитын албатай байна.

21.3. Дотоод аудитын албаны ажилтан, удирдлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдах зөвлөл томилно.

21.4.

Нийтийн ашиг сонирхлын болон том аж ахуйн нэгж, байгууллагын дотоод аудитын албыг удирдах албан тушаалтны эрх үүргийн талаарх үлгэрчилсэн журмыг Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн Газрын гишүүн батална.

Ерөнхий нягтлан бодогчийн эрх, үүрэг

22.1. Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий нягтлан бодогч нь мэргэжпийн болон ёс зүйн өндөр ур чадвартай, мэргэжлийн дүрмийн шаардлагыг хангасан эрх бүхий нягтлан бодогч байх бөгөөд дараах бүрэн эрхтэй байна:

22.1.1. нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад бичиг баримт, мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд нь шаардан гаргуулах;

22.1.2. нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах;

22.1.3. аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд хоёр дугаар гарын үсэг зурах;

22.1.4. хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил гүйлгээг бүртгэхгүй байх;

22.1.5. энэ хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага үндэслэлгүй хариуцлага хүлээлгэсэн эсхүл ажлаас нь чөлөөлсөн гэж үзвэл Институтын Мэргэжлийн Хяналтын хороонд эрхээ хамгаалуулахаар хүсэлт гарган шалгуулах.

22.2. Ерөнхий нягтлан бодогч нь дараах үүрэг хүлээнэ:

22.2.1.. энэ хуулийн 18.1-д заасан эрх бүхий этгээдийн хууль ёсны шаардлагыг цаг тухайд нь бүрэн хэрэгжүүлэх;

22.2.2. аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах

22.2.3. холбогдох олон улсын стандарт, эрх бүхий төрийн байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн журам, заавар, энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах;

22.2.4. нягтлан бодох бүртгэл хөтлөлт нь нягтлан бодох бүртгэлийн тухай хууль ба бусад санхүүгийн хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах;

22.2.5. дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах;

22.2.6. ЭД хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай хийх тооцооны тооллогыг зохион байгуулах, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах;

22.2.7. аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татвар, шимтгэлийн тайланг эрх бүхий байгууллагад тушаахаас өмнө хянах, татвар, хураамж, шимтгэлийн тооцооллыг шалгах;

22.2.8. аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх;

22.2.9. аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг цаг хугацаанд нь үнэн, зөв мэдээллээр хангах ажпыг зохион байгуулах;

22.2.10. аудитын байгууллагаас зөвлөмж болгосон бүртгэлийн алдааны залруулгыг мэргэжлийн түвшинд хянан, удирдлагад танилцуулах, зөвшөөрсөн тохиолдолд тухайн санхүүгийн жил, улирлын тайланд залруулга хийх, зөвшөөрөөгүй тохиолдолд аудиторт үндэслэл бүхий тайлбар хүргүүлэх, залруулга зайлшгүй шаардлагтай гэж аудитын байгуулага үзсэн тохиолдолд Институтээс мэргэжлийн дүгнэлт гаргуулахаар саналаа хүргүүлэх;

22.2.11. өөрийн шууд удирдлагын дор ажиллаж байгаа нягтлан бодогчдын ажлын гүйцэтгэлийг хянах, мэргэшүүлэх, сургалтад хамруулах арга хэмжээ авах;

22.2.12.

аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг энэ хуульд заасан эрх бүхий байгууллагад энэ хуулиар тогтоосон хугацаанд хүргүүлэх.

Мэргэшсэн нягтлан бодогчдын институт, түүний үйл ажиллагааны зарчим

23.1. Институт нь Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг гүйцэтгэх ашгийн төлөө бус өөрөө удирдах ёсны төрийн бус байгууллага мөн.

23.2. Институтын удирдах дээд байгууллага нь Институтын Их хурал байх бөгөөд хурлын бүрэн эрх, төлөөлөгчдийг сонгох, хуралдуулах, удирдах зөвлөл болон чиг үүргийн хороодыг сонгох журмыг Институтын дүрмээр тогтооно.

23.3. Мэргэшсэн нягтлан бодогч бүр Институтын гишүүн байна.

23.4. Институт нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг удирдлага болгоно:

23.4.1. нийтийн эрх ашигт үйлчлэх;

23.4.2. үйл ажиллагаа нь ил тод байх;

23.4.3. хяналт, шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх;

23.4.4. хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадавхитай бай

23.5. Энэ хуулийн 23.4.3-т заасан зарчмыг хэрэгжүүлэхийн тулд дараах шаардлагыг хангасан байна:

23.5.1. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, мэргэжилтний үйл ажиллагаанд хяналт тавихдаа сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх, нөхцөл бүрдүүлэх журам тогтоож, биелэлтэд хяналт тавих тогтолцоо бий болгосон байх;

23.5.2. Институтын Мэргэжлийн шалгалтын хороо болон Мэргэжпийн хяналтын хорооны гишүүд, тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд нь аудитын байгууллагын гишүүн биш, сүүлийн 3 жил аудитын үйл ажиллагаа эрхлээгүй байх.

23.6. Энэ хуулийн 23.4.4-т заасан зарчмыг хэрэгжүүлэхийн тулд дараах шаардлагыг хангасан байна:

23.6.1. гүйцэтгэх удирдлагын эрх бүхий албан тушаалтнууд, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх ажилтнууд нь нягтлан бодох бүртгэл, аудитын чиглэлээр мэргэшсэн, өндөр ёс суртахуунтай мэргэжилтнүүд байх;

23.6.2. институтын гүйцэтгэх удирдлага, албаны мэргэжилтнүүдийн мэргэшлийг дээшлүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй, түүний хэрэгжилтийг жил бүр удирдах зөвлөлд тайлагнадаг байх.

23.7. Институт энэ хуулиар олгосон бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлж байгаад санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.

23.8. Институт жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

23.9. Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Институтэд хуулиар шилжүүлэн авсан чиг үүргээ хэрэгжүүлэх асуудлаар үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийн тайланг хянана.

23.10.

Хуулиар шилжүүлэн авсан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзвэл санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Институтын холбогдох удирдах албан тушаалтанд энэ хуулийн 33.1.1-дзаасан хариуцлага хүлээлгэх эрхтэй.

Институтын чиг үүрэг

24.1. Институт нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ

24.1.1. мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, мэргэшлийг нь тасралтгүй дээшлүүлэх ажлыг зохион байгуулах;

24.1.2. мэргэшсэн нягтлан бодогч, аудиторын ёс зүйн дүрмийг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

24.1.3. ёс зүйн дүрмийг зөрчсөн мэргэшсэн няпглан бодогч, аудиторын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг түдгэлзүүлэх, мөн дүрмийг удаа дараа болон ноцтой зөрчсөн мэргэшсэн нягтлан бодогч, аудиторын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хүчингүй болгох саналыг Удирдах зөвлөлд оруулж, шийдвэрлүүлэх;

24.1.4. Нягтлан бодох бүртгэл, аудитын олон улсын стандарт, түүний нэмэлт, өөрчлөлтийг орчуулах, хэрэглээний тайлбар, зөвлөмж боловсруулан гаргах;

24.1.5.

Аудитын тухай хуулиар тогтоосон бусад чигүүрэг.

Институтын хороод

25.1. Институт нь чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд дараах хороодыг заавал байгуулна:

25.1.1. Мэргэжлийн шалгалтын хороо;

25.1.2. Мэргэжлийн хяналтын хороо;

25.1.3. Стандарт арга зүйн хороо.

25.2.

Шалгалтын хороо дараах чиг үүрэгтэй байна: