Зөрчлийн тухай

Нэмэлт өөрчлөлт (Хуулийн хэрэгжих хугацааг 7 сарын 1 хүртэл сунгах)
Өргөн барьсан: 2016-08-15

Батлагдсан 63%

Байнгын хороогоор зарчмын зөрүүтэй санал хураалт хийгдсэн
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

 ЕРӨНХИЙАНГИ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1дүгээр зүйл.

Хуулийн зорилт

1.Энэ хуулийн зорилт нь хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг хувь хүн, хуулийн этгээд зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнд шийтгэл хүлээлгэх, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино.

С.Сүхбаатар Дундговь аймгийн МАН-ын хорооны дарга

шийтгэл хүлээлгэх гэсэн нэр томъёог шийтгэл оногдуулах гэж өөрчлөх хариуцлага хүлээлгэх гэж ярьж бичдэг

2015.08.22

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

С.Сүхбаатар Дундговь аймгийн МАН-ын хорооны дарга

Зөрчил гэх ойлголтыг тодорхойлсон заалт 2.1.1.-д орсон учраас хуулийн зорилтыг заахдаа давтан нурших шаардлагагүй. ""Энэ хуулийнзорилт нь зөрчлийн төрлийг тогтоож, тэдгээрт оногдуулах шийтгэлийн хэр хэмжээг тодорхойлоход оршино." гэсэн томъёолол байж болох юм. Ер нь нэр томъёоны тайлбар хэсэг байх нь зүйтэй.

2015.08.22

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

С.Сүхбаатар Дундговь аймгийн МАН-ын хорооны дарга

Энэ хуулийн эцсийн зорилго нь хууль тогтоомжийг бүх нийтээр нэг мөр дагаж мөрдөх хөшүүрэг бий болгоход оршиж байгаа гэж ойлгож байна. Иргэнээ шийтгэхийн төлөө хууль биш. Гэтэл одоо байгаа томъёоллоос тийм агуулга цухалзаад байна уу гэлтэй. Эрүүгийн хууль бол нийгэмд аюултай үйлдлээс төр, иргэн хоёрыг хамгаалах зорилготой байдаг. Зөрчлийн хууль бол хууль тогтоомж хэрэгжихгүй байгаа, тэрнээс болоод төрийн бодлого ажил хэрэг болохгүй байгаа, дураар авирлах байдал газар авсан зэрэг нийгэмд тулгарсан асуудлыг шийдвэрлэх зорилготой гэж ойлгож байна.

2015.08.22

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

1.2 дугаар зүйл.

Хууль ёсны зарчим

1.Зөрчил, түүний шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно.

2.Зөрчилд хүлээлгэх шийтгэлийн төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно.

3.Үйлдэл, эс үйлдэхүй, үйл ажиллагааг зөрчилд тооцсоныг мэдэлгүй үйлдсэн нь тухайн хувь хүн, хуулийн этгээдийг шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

4.Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй.

С.Сүхбаатар Дундговь аймгийн МАН-ын хорооны дарга

1.2.4. төсөөтэй хэрэглэхийг бүрмөсөн хориглох нь зүйтэй. Төсөөтэй хэрэглэх тохиолдлыг хуульд тусгайлан заана гэж байхгүй л болов уу.

2015.08.22

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

1.3 дугаар зүйл. .

Шударга ёсны зарчим

1.Зөрчилд хүлээлгэх шийтгэлийн төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлынхэр хэмжээнд тохирсон байна.

2.Энэ хуульд заасан зөрчил тус бүрт шийтгэл хүлээлгэнэ.

1.4 дүгээр зүйл..

Зөрчлийн тухай хууль үйлчлэх нутаг дэвсгэр, хугацаа

1.Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил үйлдсэн хувь хүн, хуулийн этгээдэд энэ хуулиар шийтгэл хүлээлгэнэ.

2.Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан, агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт зөрчил гаргасан этгээдэд энэ хуулиар шийтгэл хүлээлгэнэ.

3.Зөрчил үйлдсэнд тооцох, түүнд хүлээлгэх шийтгэлийн төрөл, хэмжээг тухайн зөрчил гарсан үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ.

4.Зөрчилд тооцохгүй болсон, хүлээлгэх шийтгэлийг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хувь хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.

1.5 дугаар зүйл..

Хөөн хэлэлцэх хугацаа

1.Зөрчил үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн бол тухайн зөрчилд шийтгэл хүлээлгэхгүй:

1.1.энэ хуульд арваас таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэхээр заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн;

 

1.2.энэ хуульд таван зуугаас дээш арван мянган тооцооны нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэхээр заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;

1.3.энэ хуульд арван мянгаас дээш тавин мянган тооцооны нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэхээр заасан зөрчил үйлдсэнээс хойш хоёр жил өнгөрсөн.

2.Зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо зөрчил илэрсэн, эсхүл давтан үйлдэгдсэн бол сүүлийн зөрчил үйлдэгдсэн өдрөөс эхэлж тоолно. Өөр өөр төрлийн зөрчилд хугацааг тус тусад нь тоолно. 

 

3.Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно. Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлснээр хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсооно.

 

4.Хуульд хөөн хэлэлцэх хугацааг өөрөөр заасан бол тухайн хуулийг дагаж мөрдөнө.

 

5.Зөрчил гаргасан хувь хүн зөрчлийг хянан шийдвэрлэх явцад зугтсан, зайлсхийсэн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, олж тогтоосон үеэс сэргээн тоолно. Эрэн сурвалжлахтай холбоотой зардлыг тухайн хувь хүнээс гаргуулна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ.

ЗӨРЧИЛ

2.1 дүгээр зүйл.

Зөрчил

1.Хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн ба энэ хуульд шийтгэл хүлээлгэхээр заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.

2.Хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой ч түүнийг хангах талаар зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэн гэж үзнэ.

 

3.Хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь зөрчил үйлдсэн хувь хүнийг, хувь хүнд шийтгэл оногдуулсан нь зөрчил үйлдсэн хуулийн этгээдийг шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

2.2 дугаар зүйл.

Зөрчил хамтран үйлдэх

1.Зөрчлийг хамтран үйлдсэн этгээд тус бүрт шийтгэл хүлээлгэнэ.    

2.3 дугаар зүйл. .

Шийтгэлээс чөлөөлөх үндэслэл

1.Тулгарсан аюул, эрсдэлийг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөлд учирч болох аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй хийсэн үйлдэлд шийтгэл хүлээлгэхгүй

2.Сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдолын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, хууль бус байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсныг шийтгэл хүлээх чадваргүйд тооцох ба түүнд шийтгэл хүлээлгэхгүй.

2.4 дүгээр зүйл. .

Зөрчил үйлдсэн хугацаа

1.Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн цаг хугацаанд тооцно.

2.5 дугаар зүйл. .

Зөрчил үйлдсэн газар

1.Зөрчил  үйлдсэн, түүний үр дагавар илэрсэн, төгссөн газрыг зөрчил үйлдсэн газарт тооцно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ.

ШИЙТГЭЛ

3.1 дүгээр зүйл.

Шийтгэл хүлээлгэх үндэслэл

1.Зөрчил гаргасан хувь хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл хүлээлгэнэ.

2.Зөрчил гаргасан этгээдийг үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулж шийтгэл хүлээлгэсэн нь уг үүргээ биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

3.2 дугаар зүйл. .

Шийтгэл хүлээх хувь хүн, хуулийн этгээд

1.Зөрчил үйлдсэн эрх зүйн бүрэн чадамжтай хувь хүнд энэ хуулиар шийтгэл хүлээлгэнэ.

2.Арван дөрвөн насанд хүрсэн, арван найман насанд хүрээгүй хувь хүний үйлдсэн зөрчилд түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид торгох шийтгэл хүлээлгэж болно.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд зөрчил үйлдсэн хувь хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх шийтгэл, албадлагын арга хэмжээг бусад хувь хүн, хуулийн этгээдэд халдаан хэрэглэж болохгүй.

4.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд шийтгэл хүлээлгэнэ.

3.3 дугаар зүйл..

Шийтгэлийн төрөл

1.Зөрчил гаргасан хувь хүн, хуулийн этгээдэд доор дурдсан шийтгэл хүлээлгэнэ:

1.1.торгох

1.2.эрх хасах.

2.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах шийтгэлийг торгох шийтгэлд нэмэгдэл чанартай хүлээлгэнэ.

3.4 дүгээр зүйл..

Торгох

1.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтны хүлээлгэсэн мөнгөн төлбөрийг торгох шийтгэл гэнэ.

2.Торгох шийтгэлийн хэмжээг зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээг харгалзан хувь хүнд арваас арван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдэд нэг зуугаас тавин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтооно.

 

3.Торгох шийтгэлийг хүлээлгэхдээ зөрчил үйлдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан эрх бүхий албан тушаалтан хоёр жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж болно.

4.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд мөнгөн төлбөрийн хэмжээг хувиар тооцож хүлээлгэнэ.

5.Зөрчил үйлдэгч нь торгуулийг хугацаандаа төлөөгүй бол түүнд оногдуулсан торгуулийн төлөөгүй хэсгийг эрх бүхий албан тушаалтан хоёр дахин нэмэгдүүлж шийтгэл хүлээлгэнэ.

6.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд нэг зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж шийтгэл хүлээлгэж болно.

3.5 дугаар зүйл. .

Эрх хасах

1.Зөрчил үйлдсэн хувь хүн, хуулийн этгээдийн тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл тодорхой эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хязгаарлах, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг эрх хасах шийтгэл гэнэ.

2.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон бол тухайн зөвшөөрлийг хоёр жилийн хугацаанд дахин олгохгүй.

3.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд нэг зөрчлийг байнга үйлдсэн бол эрх хасах шийтгэлийг нэмж хүлээлгэж болно.

4.Хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актад заасан журмын дагуу тооцсон онооны бүртгэлийг үндэслэж эрх хасах шийтгэлийг хүлээлгэж болно.

3.6 дугаар зүйл..

Зөрчлийн үр дагаврыг арилгах

 

1.Хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээг авна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.

АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ

4.1 дүгээр зүйл.

Орлого, эд зүйл хураах

1.Зөрчил үйлдсэн хувь хүн, хуулийн этгээдэд шийтгэл хүлээлгэхээс гадна зөрчил үйлдэж олсон орлого, эд зүйлийг хураана.

2.Хураан авсан орлого, эд зүйлийг хохирол нөхөн төлөхөд зарцуулах, эсхүл устгах эсэхийг хуульд тусгайлан заасан эрх бүхий комисс шийдвэрлэнэ.

 

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан орлого, эд зүйлийг Хохирлын санд төвлөрүүлнэ.

4.2 дугаар зүйл. .

Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах

 

1.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, уналгыг хураана.

 

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зэвсэг, хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, уналга нь бусдын өмчлөлд байгаа бол зөрчил үйлдсэн этгээдээр тухайн үнийг нөхөн төлүүлнэ.

4.3 дугаар зүйл..

Хохирол, нөхөн төлбөр гаргуулах

 

1.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч Хохирлын санд төвлөрүүлнэ.

4.4 дүгээр зүйл..

Албадан эмчлэх

 

1.Зөрчил үйлдсэн хувь хүн донтох сэтгэцийн эмгэгтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бол шүүх тухайн хувь хүнийг албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэж болно.

 

2.Албадан эмчлэхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Нийтэд тустай ажил хийлгэх

1.Зөрчил гаргасан хувь хүн шийтгэлийг биелүүлэхээс зориудаар зайлсхийсэн бол шийтгэл хүлээлгэсэн эрх бүхий албан тушаалтны саналыг үндэслэн нийтийн ашиг сонирхолд тустай ажил цалин хөлсгүй хийлгэхээр шүүх нэмэгдэл шийтгэл оногдуулж болно.

2.Шүүх зөрчил гаргасан этгээдийн хийсэн нийтэд тустай ажлын үр дүнг харгалзан төлбөл зохих торгох шийтгэлээс хасч тооцон төлөгдөөгүй үлдсэн торгох шийтгэлийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмаар төлүүлэхээр шийдвэрлэж болно.

3.Нийтэд тустай ажлыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт хорин цагаас наян цагаар тогтооно.

4.Жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хувь хүнээр нийтэд тустай ажил хийлгэж болохгүй.

ТАВДУГААР БҮЛЭГ.

ЗӨРЧИЛХЯНАНШИЙДВЭРЛЭХАЖИЛЛАГАА

5.1 дүгээр зүйл.

Зөрчил хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан

1.Дараах эрх бүхий албан тушаалтан хуулиар харьяалуулсан зөрчлийг хянан шийдвэрлэж, шийтгэл оногдуулна

1.1.цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан;

1.2.хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах;

1.3.хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон улсын байцаагч;

1.4.консулын эрх бүхий албан тушаалтан;

1.5.төрийн тусгай хамгаалалтын газрын гадуур хамгаалалтын алба хаагч, харуулын захирал;

1.6.хуульд тусгайлан заасан тохиолдолд байгаль хамгаалагч;

1.7.олон нийтийн цагдаагийн ажилтан

1.8.хуульд тусгайлан заасан тохиолдолд аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дарга;

1.9.хуульд тусгайлан заасан тохиолдолд бүх шатны Засаг дарга;

1.10.онцгой байдлын асуудал эрхэлсэн эрх бүхий алба хаагч

1.11.хуулиар эрх олгосон бусад.

5.2 дугаар зүйл..

Зөрчлийг хянан шалгах

1.Эрх бүхий албан тушаалтан нь өөрийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад илрүүлсэн үйл баримт болон хувь хүн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээлэлд үндэслэн зөрчлийг хянан шалгах ажиллагааг 7 хоногийн дотор явуулна.

2.Зөрчлийг хянан шалгах ажиллагааг энэ зүйлийн 1 дэх  хэсэгт заасан хугацаанд дуусгах боломжгүй бол уг хугацааг тухайн эрх бүхий байгууллагын удирдлагын шийдвэрээр 14 хүртэл хоногоор сунгаж болно.

3.Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг хянан шалгахдаа хуулиар тусгайлан олгосноос гадна доор дурдсан нийтлэг ажиллагааг явуулна:

3.1.объектод нэвтрэх;

3.2.хувь хүн, хуулийн этгээдийн бичиг баримтыг шалгах;

3.3.тайлбар авах;

3.4.хүний бие, эд зүйлд үзлэг хийх;

3.5.эд зүйл, баримт бичгийг түр хураан авах, битүүмжлэх;

3.6.баримт бичиг, мэдээлэл гаргуулах, хуулбарлан авах;

3.7.шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах;

3.8.шинжилгээ хийлгэх.

4.Эрх бүхий албан тушаалтан нь энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулах шийдвэрийг өөрийн эрх хэмжээний хүрээнд бие даан гаргана.

5.Эрх бүхий албан тушаалтан нь энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахдаа Хууль сахиулах ажиллагааны тухай хуульд заасан журмыг мөрдөнө.

6.Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг хянан шалгах явцад гэмт хэргийн шинжтэй болохыг тогтоовол прокурорт нэн даруй мэдэгдэж, холбогдох баримтыг 24 цагийн дотор харьяаллын дагуу шилжүүлнэ.

5.3 дугаар зүйл..

Зөрчлийн тухай тэмдэглэл

1.Эрх бүхий албан тушаалтан зөрчил хянан шалгах ажиллагааны явц, үр дүнг тэмдэглэлээр бэхжүүлнэ. 

2.Тэмдэглэлийг Хууль сахиулах  ажиллагааны тухай хуулийн 4.4 дүгээр зүйлд заасан журмаар хөтөлнө.

3.Зөрчилд холбогдуулан нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй тохиолдолд зөрчлийн тухай тэмдэглэлийг шийтгэл ногдуулах шийдвэрт товч тэмдэглэж, зөрчил гаргасан этгээдээр гарын үсэг зуруулна.

4.Зөрчил гаргасан этгээд тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзвал татгалзсан шалтгааныг заасан тайлбар бичиж хавсаргана. Гарын үсэг зурахаас татгалзсан нь хариуцлага хүлээлгэх, захиргааны шийтгэл биелүүлэхийг хойшлуулах үндэслэл болохгүй.

5.4 дүгээр зүйл..

Таслан сэргийлэх арга хэмжээ

1.Эрх бүхий албан тушаалтан хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд зөрчил гаргасан хувь хүн, хуулийн этгээдэд доор дурдсан таслан сэргийлэх арга хэмжээг авна:

1.1.түр саатуулах;

1.2.ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн, эсхүл  барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг түр зогсоох;

1.3 шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх;

1.4.бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах.

2.Түр саатуулах таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг дараах байдлаар тогтооно:

2.1.зөрчил үйлдсэн хүн хэн болохыг тогтоох зорилгоор 6 цаг хүртэл;

2.2.мансуурсан, согтуурсан үедээ зөрчил үйлдсэн бол 72 цаг хүртэл;

2.3.хилийн дэглэм зөрчсөн хүнийг 10 хоног хүртэл.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан хугацаагаар хүнийг түр саатуулсан бол прокурорт нэн даруй, боломжгүй бол 24 цагийн дотор мэдэгдэнэ.

4.Түр саатуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол тухайн хүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл өмгөөлөгчид мэдэгдэнэ.

5.Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд, эсхүл шууд бусаар хор хохирол учруулж байгаа, эсхүл учруулж болох нөхцөл байдал үүссэн үед энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-1.4-т заасан таслан сэргийлэх арга хэмжээг авна.

5.5 дугаар зүйл..

Шийтгэл оногдуулах

1.Зөрчилд оногдуулах шийтгэлийн хэлбэр нь бэлэн болон бэлэн бус торгууль, эрх хасах, албадлагын арга хэмжээ авах шийтгэвэр байна.

2.Энэ хуульд заасан зөрчил хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нь торгуулийг мөнгөн дэвсгэрт болон данс, бэлэн бус төлбөрийн тооцооны хэрэгсэл ашиглан торгуулийн хуудас, тасалбараар оногдуулна. Боломжгүй бол зөрчил гаргагчийн оршин суугаа хаяг руу шуудангаар хүргүүлнэ.

3.Шийдвэрт зөрчил хэлэлцсэн огноо, шийдвэр гаргасан албан тушаалтны нэр, шийтгэл оногдуулсан үндэслэл, гаргасан зөрчлийн зүйл, хэсэг, заалт, оногдуулсан торгууль шийтгэлийн хэлбэр, хэмжээг тодорхой заана. Торгуулийн хуудас, тасалбар, шийтгэврийн нэг хувийг зөрчил гаргасан хүнд өгнө.

4.Торгуулийн хуудас, тасалбар, шийтгэвэрт хураагдсан эд зүйл болон баримт бичгийг шийдвэрлэсэн байдал, шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хүсэлт гаргах журмыг тусгана.

5.Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах тухай шийдвэр гаргахдаа доор дурдсан нөхцөлийг тогтооно:

5.1.тухайн байгууллага, албан тушаалтны эрх хэмжээ, харьяаллын асуудал мөн эсэх;

5.2.шийтгэлээс чөлөөлөх үндэслэл тогтоогдсон эсэх;

5.3.хянан шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан эсэх;

5.4.хувь хүн, хуулийн этгээдийн гэм бурууг нотлох хангалттай баримт бүрдсэн эсэх.

5.6 дугаар зүйл..

Хураан авсан, битүүмжилсэн эд хөрөнгийг шийдвэрлэх

1.Эрх бүхий албан тушаалтан нь зөрчилд шийтгэл оногдуулахдаа хураан авсан, битүүмжилсэн эд хөрөнгийг буцаан олгох, улсын орлого болгох эсэхийг шийдвэрлэнэ.

2.Эрх бүхий албан тушаалтан нь хураан авсан, битүүмжилсэн эд хөрөнгөөс Хохирлын санд төвлөрүүлэх, устгах тухай саналыг Комисст гаргаж шийдвэрлүүлнэ.

5.7 дугаар зүйл..

Шийтгэлээс чөлөөлөх

1. Эрх бүхий албан тушаалтан доор дурдсан тохиолдолд  хувь хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаас татгалзах тухай шийдвэр гаргана:

1.1.зөрчлийн шинжгүй;

1.2.хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн;

1.3.тухайн зөрчилд хариуцлага тооцсон хууль хүчингүй болсон;

1.4.зөрчил үйлдэх үедээ шийтгэл хүлээх насанд хүрээгүй;

1.5.хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон;

1.6.зөрчил үйлдсэн хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан.

2.Зөрчил үйлдсэн хүн донтох сэтгэцийн эмгэгтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бол албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргана.

5.8 дугаар зүйл..

Шийтгэл оногдуулсан шийдвэрт гомдол, санал гаргах

1.Эрх бүхий албан тушаалтан нь шийтгэл оногдуулсан шийдвэрийг хувь хүн, хуулийн этгээд эс зөвшөөрвөл хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар харьяалах шүүхэд гомдол гаргана.

2.Эрх бүхий албан тушаалтан нь шүүхийн мэдэгдлийн дагуу зөрчлийн баримтыг  ажлын 3  өдрийн дотор шүүхэд хүргүүлнэ.

5.9 дүгээр зүйл..

Шийтгэл оногдуулсан шийдвэрийг биелүүлэх

1.Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг шийтгэл хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан сайн дураараа биелүүлэх үүрэгтэй.

2.Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхийн тогтоол гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлнэ.

3.Шүүхийн болон албадан гүйцэтгүүлэхтэй холбоотой гарсан зардлыг холбогдох хувь хүн, хуулийн этгээдээр нөхөн төлүүлнэ. 

ТУСГАЙ АНГИ

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНД, ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

6.1 дүгээр зүйл.

Хог хаягдлын тухай хууль тогтоомж зөрчих

1.Хог хаягдлыг зориулалтын бус газар хаясан, ил задгай шатаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг арван таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Хүн амын суурьшлын бүс, усны эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс, ашигт малтмалын нөөц тогтоогдсон болон бусад хууль тогтоомжоор хориглосон газарт хог хаягдлын төвлөрсөн цэг зөвшөөрөлгүйгээр байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч,хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Хууль, дүрэм, журам, стандартад заасан хэмжээ, шаардлагад нийцээгүй сав, баглаа боодлыг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдаа, үйлчилгээнд хэрэглэсэн бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Эмнэлгийн байгууллагын тусгай хог хаягдлыг нийтийн цэг дээр хаясан, тогтоосон тусгай цэгт булшилж устгаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

5.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж торгох шийтгэл хүлээлгэнэ.

Цөмийн булш, гаднаас хог оруулж ирж булшлах тухайгаа энд оруулахгүй яасын

2018.03.06

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

6.2 дугаар зүйл. .

Хот, суурин газрын ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомж зөрчих

1.Усны тоолуурын битүүмжлэл, байрлал, холболтыг дур мэдэн өөрчилсөн, ус хангамжийн байгууламж, ариутгах татуургын шугам сүлжээнд хангагчийн зөвшөөрөлгүйгээр холбосон бол хувь хүнийг арван таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

2.Бохир усны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл урьдчилан цэвэрлээгүй бохир усыг ариутгах татуургын сүлжээнд нийлүүлсэн бол хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламжийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дэглэмийг зөрчсөн, эрүүл ахуйн бүсийн хязгаарт зөвшөөрөлгүй нэвтэрсэн, хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

.4.Ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, шугам сулжээний хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж, шугам сүлжээг барьсан бол буулгаж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүн, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

5.Ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд газрын тосны бүтээгдэхүүн, химийн болон цацраг идэвхт бодис хадгалсан, боловсруулсан, үйлдвэрлэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

6. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж торгох шийтгэл хүлээлгэнэ.

6.3 дугаар зүйл. .

Тамхины хяналтын тухай хууль тогтоомж зөрчих

1.Утаат тамхи татахыг хориглосон газарт татсан, татах боломж олгосон бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Монгол Улсын нутаг дэвсгэрт утаат тамхи импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдахад тавигдах шаардлагыг зөрчсөн бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Хууль тогтоомжоор хориглосон хэлбэрээр утаат тамхийг сурталчилсан бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Энэ зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж, эсхүл эрх хасах шийтгэл хүлээлгэнэ.

6.4 дүгээр зүйл..

Сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл бодисын хууль тогтоомж зөрчих

1.Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөлтэй тайвшруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөлөх эм, бодис тэдгээрийн түүхий эдийг эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл болон экспортлогч, импортлогч талууд байгуулсан гэрээнд заасан нэр төрөл, тоо, хэмжээнээс хэтрүүлсэн, эсхүл эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагад зохих зөвшөөрөлгүйгээр олгосон бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Тайвшруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөт эм, бодис, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх, бэлтгэх, боловсруулах, хадгалах, бүртгэх, хуваарилах, тээвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, устгах журмыг зөрчсөн бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Тайвшруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөт эм, бодисыг зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр худалдаалсан бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Энэ зүйлд заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж, эсхүл эрх хасах шийтгэл хүлээлгэнэ.

6.5 дугаар зүйл..

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль тогтоомж зөрчих

1.Эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, эм найруулах шаардлага, нөхцлийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Эмч, эмийн сангийн ажилтан эмийн жор, эм олгохдоо хэрэглэх арга, хадгалах нөхцөл, зохистой хэрэглээний талаар буруу мэдээлэл өгсөн бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Эмийн сав, баглаа боодол дээрх хаяглалт, тэмдэглэгээнд тавигдах шаардлагыг зөрчсөн, Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах, эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг эмийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хувь хүний болон мал эмнэлгийн зориулалтаар хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгслийн чанарын баталгаажуулалтыг хийлгээгүй бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Хууль тогтоомжоор хориглосон хэлбэрээр эмийн зар сурталчилгаа явуулсан бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

5.Эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

6.Өвчтөн, нас барагчийн өвчин, эмгэгийн талаархи хууль тогтоомжоор хориглосноос бусад үнэн зөв мэдээллийг холбогдох байгууллага, иргэн, өвчтөний ар гэрийнхэнд өгөх үүргээ биелүүлээгүй бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

7.Бусдын эрүүл мэндэд аюул учруулах халдварт өвчтэй хүн, нян тээгч, тэдгээртэй хавьтагчийг тусгаарлан, хөл хорио тогтоох журмыг зөрчсөн бол хувь хүнийгдалан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

8.Өөрөөс нь болон хууль ёсны төлөөлөгчөөс нь зөвшөөрөл авахгүйгээр нарийн төвөгтэй оношлогоо, мэс засал хийх, анагаах ухааны судалгаа, туршилт хийсэн, өвчнийг оношлох, эмчлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх шинэ арга, технологийг эмнэл зүйн туршилт хийлгүйгээр эмнэлгийн практикт хэрэглэсэн бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

9.Эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй эмч эмнэлгийн бус нөхцөлд, эсхүл тусгай зөвшөөрөлгүй хүн хууль бусаар үр хөндсөн, эсхүл жирэмслэлтийг эмнэлгийн аргаар таслан зогсоох журмыг зөрчсөн бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

10.Энэ зүйлийн 4, 9 дэх хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол эрх хасах шийтгэл хүлээлгэнэ. 11.Энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж торгох шийтгэл хүлээлгэнэ.

6.6 дугаар зүйл. .

Дархлаажуулалтын тухай хууль тогтоомж зөрчих

1.Дархлаажуулалт, сэргийлэх тарилгад хамрагдах үүргээ биелүүлээгүй бол хувь хүнийг арван таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Дархлаажуулалт, сэргийлэх тарилга хийх шаардлага хангаагүй, зөвшөөрөлгүй бэлдмэл хэрэглэсэн, дархлаажуулалтын бэлдмэл хадгалах, тээвэрлэх нөхцөлийг зөрчсөн бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

6.7 дугаар зүйл. .

Донорын тухай хууль тогтоомж зөрчих

1.Эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, магадлан итгэмжлэлгүйгээр донорын цус сэлбэсэн, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийх, ашиг олох зорилгоор донорын үйл ажиллагаа явуулсан бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Амьд донороос эд, эрхтэн авах шаардлага, нөхцлийг зөрчсөн бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Донорын эд, эрхтэнг худалдан борлуулахаар сурталчилсан бол хувь хүнийгдалан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Ашиг олох зорилгоор, эсхүл баталгаажаагүй, цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн экспортолж, импортолсон бол хувь хүнийгтаван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

6.8 дугаар зүйл..

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль тогтоомж зөрчих

1.Хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл тусгаарлах болон номхотгох аргыг хэрэглэх журмыг зөрчсөн бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

6.9 дүгээр зүйл. .

Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах, импортлох журам зөрчих

1.Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, худалдахад тавигдах шаардлага хангаагүй, хуулиар хориглосон үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж торгох шийтгэл хүлээлгэнэ.

6.10 дугаар зүйл. .

Хүнсний болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй  байдлыг хангах тухай хууль тогтоомж зөрчих

1.Хүнсний эрэлт, нийлүүлэлтэд тулгуурлан тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээнд зааснаас илүү хэмжээгээр, эсхүл зөвшөөрөлгүйгээр стратегийн хүнс экспортолсон, импортолсон хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл хуульд заасны дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх, стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх журмыг зөрчиж хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлсэн бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Харьяалах нутаг дэвсгэр дэх хүнсний хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад мэдээлээгүй, эсхүл зөвшөөрөл аваагүй, түүнчлэн хяналтын байгууллагаас үйл ажиллагааг нь хориглосон, эсхүл үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн явуулах тухай шийдвэр гараагүй байхад хүнсний чиглэлийн үйл ажиллагаа явуулсан бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Зохих мэргэжлийн, эсхүл мэргэшсэн хүний нөөцтэй байх талаар хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлсэн, эсхүл  эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй ажилтанг ажиллуулсан бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

5.Хуулиар зөвшөөрсөн дээд хэмжээнээс хэтрүүлж пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтлийн бодисыг хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд хэрэглэсэн, эсхүл химийн хорт болон аюултай бодисыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн хүлцэх хэмжээний талаарх стандартыг зөрчсөн бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

6.Хуульд заасан экспортлох, импортлоход тавигдах шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, импортолсон бол хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

7.Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, худалдан борлуулсан, түүгээр үйлчилгээ үзүүлсэн бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

8.Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл үзүүлж болзошгүй, хуурамч эсхүл шаардлага хангаагүй шошго бүхий хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан татаж аваагүй бол хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

9.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн стандарт мөрдөөгүй, эсхүл хүнсний бүтээгдэхүүн бүрд ул мөр мөрдөн тогтоох бүртгэлийг хөтлөөгүй бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

10.Устгахаар шийдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг дахин боловсруулсан, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр дахин боловсруулсан бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

11.Хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд эрсдэлийн үнэлгээ хийх, тэдгээрийг бүртгэх журмыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

12.Хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоолны үйлчилгээг үйлдвэрлэлийн нөхцөл, технологийн ажиллагаа, бүтээгдэхүүнийхээ дээжийг зохих хяналтын байгууллагад шалгуулж, зөвшөөрөл авахгүйгээр эрхэлсэн бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

13.Энэ зүйлийн 1, 2, 3, 5, 7, 8, 10 дахь хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж, эсхүл эрх хасах шийтгэл хүлээлгэнэ.

6.11 дүгээр зүйл. .

Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж зөрчих

1.Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, худалдах, ашиглах, устгах үндсэн шаардлага, журам, аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимыг зөрчсөн бол зөрчлийг арилгуулж учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Ашиглаж болох бодис, пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавьж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг турших, ашиглах журам зөрчсөн, ашиглалтын хэмжээг хэтрүүлсэн, эсхүл химийн хорт болон аюултай бодисын эрсдлийн үнэлгээ хийх журмыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж, эсхүл эрх хасах шийтгэл хүлээлгэнэ.

6.12 дугаар зүйл..

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тухай хууль тогтоомж зөрчих

1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тухай мэдээ, тайланг холбогдох байгууллагад тогтоосон хугацаанд ирүүлээгүй эсхүл зориуд буруу мэдээлсэн хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, тээвэрлэх, ашиглах, устгахад тавигдах шаардлага, тэсэлгээний ажил явуулах, үйлчилгээ үзүүлэх журам, аюулгүй байдлын бүсийн дэглэм, журам зөрчсөн бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Зориулалтын бус газарт тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хадгалсан, зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

5.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж, эсхүл эрх хасах шийтгэл хүлээлгэнэ.

6.13 дугаар зүйл. .

Гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих

1.Гамшиг, аюулт үзэгдэл, осол, гал түймрийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг зөрчсөн бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. 

2.Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, галын аюулгүй байдлын дүрэм, журмыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Гал түймрээс урьдчилан сэргийлэх стандартын шаардлагыг барилгын зураг төсөл зохиохдоо орхигдуулсан, түүнчлэн шатах, тослох материал, тэсэрч дэлбэрэх бодисыг зориулалтын бус газар хадгалсан бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. 

4.Байгалийн гамшгаас хамгаалах зорилгоор байгуулсан инженерийн байгууламжийг санаатайгаар тоносон, эвдсэн, сүйтгэсэн, зориулалтыг дур мэдэн өөрчилсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. 

5.Барилга байгууламжид гал унтраах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис, материал байрлуулах журам зөрчсөн, галын аюултай болон тэсэрч дэлбэрэх бодис, материал хадгалж, ашиглах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахдаа эрх бүхий байгууллагын мэргэжлийн дүгнэлт гаргуулаагүй, зөвшөөрөл аваагүй бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. 

6.Гамшгийн эрсдэл, эмзэг байдал, галын аюулын үнэлгээг зохих ёсоор хийлгүүлээгүй, нөөц бүрдүүлээгүй, үүсч болзошгүй нөхцөл байдалтай уялдуулан эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлээгүй, мал, амьтныг халдварт өвчтэйг мэдсэн, мэдэх боломжтой байсан боловч үл мэдээлсэн, нуун дарагдуулсан бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

7.Тэсэрч дэлбэрэх, шатамхай бодис эсхүл пиротехникийн эдлэхүүнийг бүртгэх, хадгалах, тээвэрлэх ба ашиглах журам зөрчсөн бол хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

8.Энэ зүйлийн 2, 5, 7 дахь хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж, эсхүл эрх хасах шийтгэл хүлээлгэнэ.

6.14 дүгээр зүйл. .

Цөмийн энергийн тухай хууль тогтоомж зөрчих

1.Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой аюулгүй ажиллагааны шаардлагыг зөрчсөн бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энерги ашиглах талаарх тусгай зөвшөөрөлд заасныг зөрчиж үйл ажиллагаа явуулсан, цацрагийн осол, зөрчлийн тохиолдлыг зохих журмын дагуу мэдэгдээгүй бол хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

3.Шаардлагатай мэдээ, тайлан гаргаж өгөөгүй, эсхүл худал мэдээлэл гаргаж өгсөн,  эсхүл цацрагтай ажиллагчийг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамруулаагүй бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Цацрагийн үүсгүүрийг хүлээн авсан тухайгаа төрийн захиргааны байгууллагад тогтоосон хугацаанд мэдээлж бүртгүүлээгүй, эсхүл цацрагийн үүсгүүрийн нэр төрлийг өөрчилсөн, тусгай зөвшөөрлийг зохих журмын дагуу сунгуулаагүй хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

5.Хайгуулын талбайгаас авсан дээж, сорьц, анхдагч материалыг санаатайгаар устгасан бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлосон цацраг идэвхт ашигт малтмалын хэмжээг нуун дарагдуулсан, энэхүү зорилгоор хуурамч гэрээ байгуулсан, эсхүл борлуулалтын орлогыг санаатайгаар бууруулсан хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

7.Энэ зүйлийн 2, 4, 6 дахь хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж, эсхүл эрх хасах шийтгэл хүлээлгэнэ.

ДОЛДУГААР БҮЛЭГ.

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

7.1 дүгээр зүйл.

Байгаль орчныг хамгаалах тухай болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомж зөрчих

1.Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, зохих байгууллагын шийдвэр гаргуулалгүйгээр үйл ажиллагаа явуулсан эсхүл байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, эсхүл үнэлгээний шинжилгээ, хянан магадлагаагаар байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг буруу хийсэн нь тогтоогдсон бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж, эсхүл эрх хасах шийтгэл хүлээлгэнэ.

7.2 дугаар зүйл. .

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль тогтоомж зөрчих

1.Байгалийн нөөц ашигласны төлбөрийг аваагүй, эсхүл дутуу авсан, төлбөрийн данс бүртгэл, баримтыг будлиантуулсан, хураан авсан төлбөрийг төсвийн орлогод тогтоосон журмын дагуу тушаагаагүй бол хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

7.3 дугаар зүйл..

Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль тогтоомж зөрчих

1.Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх, цөлжилттэй тэмцэх арга хэмжээний талаар хуульд заасан журам зөрчсөн бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

7.4 дүгээр зүйл..

Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хууль тогтоомж зөрчих

1.Монгол Улсын хууль тогтоомжоор ховор, нэн ховор амьтны жагсаалтад ороогүй Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтрүүлсэн бол хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж торгох шийтгэл хүлээлгэнэ.

7.5 дугаар зүйл..

Агаарын тухай хууль тогтоомж зөрчих

1.Агаарын чанарт сөргөөр нөлөөлж байгаа өөрийн үйл ажиллагааны тухай болон озон задалдаг бодис, түүнийг орлуулах бусад бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн импорт, үйлдвэрлэлийн тухай мэдээлэл, агаарын бохирдлын эх үүсвэрийн тухай мэдээлэл, агаарт гаргасан бохирдуулах бодисын агууламж, хаягдлын хэмжээ, дотоод хяналтын мэдээг тогтоосон хугацаанд мэдээлээгүй, эсхүл зориуд буруу мэдээлсэн, нуун дарагдуулсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Агаар бохирдуулах бодисын хаягдлын стандартаас хэтэрсэн бохирдуулах бодис гаргадаг, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлдэг тээврийн хэрэгсэл, хөдөлгөөнт бусад эх үүсвэр ашиглан агаар бохирдуулсан бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Агаар хамгаалах талаар тавигдах шаардлага хангаагүй барилга байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулсан, техник, технологи нэвтрүүлсэн бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Агаарт бохирдуулах бодис гаргах, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлэх талаар зөвшөөрөлд заасан хэмжээ, нөхцөл, шаардлагыг зөрчсөн, эсхүл агаарт гаргах бохирдуулах бодис, физикийн сөрөг нөлөөллийг багасгах, цэвэрлэх, хянах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглах журам зөрчсөн бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

5.Хүн амын оршин суугаа орчны агаарыг бохирдуулан хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлсэн болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бохирдуулах бодис гаргадаг, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлдэг эх үүсвэр ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж агаар бохирдуулсан бол хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох шийтгэл хүлээлгэнэ.

6.Энэ зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж, эсхүл эрх хасах шийтгэл хүлээлгэнэ.

7.6 дугаар зүйл..

Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль тогтоомж зөрчих

1.Агаар бохирдуулсны нөхөн төлбөрөө төлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг арван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж, эсхүл эрх хасах шийтгэл хүлээлгэнэ.

7.7 дугаар зүйл. .

Амьтны тухай хууль тогтоомж зөрчих

1.Хугацаа дууссан гэрээ зөвшөөрлөөр, эсхүл гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтныг ашигласан, эсхүл зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Ан агнах, загас барих гэрээ, тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг бусдад шилжүүлж, эсхүл гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ан агнасан, барьсан эсхүл зохих гэрээ байгуулахгүйгээр үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнасан, барьсан бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Агнуурын амьтан агнах, барихтай холбогдсон хориглосон үйл ажиллагааг явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

5.Амьтныг зөвшөөрөлгүйгээр нутагшуулсан бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

6.Харь амьтныг зөвшөөрөлгүйгээр нутагшуулсан бол хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

7.Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж, эсхүл эрх хасах шийтгэл хүлээлгэнэ.

7.8 дугаар зүйл. .

Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчих

1.Зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг ахуйн хэрэгцээнд, элбэг ургамлыг үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах, орлого олох зорилгоор түүсэн, бэлтгэсэн, худалдсан бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах ач холбогдолтой нутаг дэвсгэр, бэлчээр, хадлангийн газраас мал тэжээх зориулалтаар ашиглахыг хориглосон газар, үйлдвэрлэлийн зориулалтаар ургамал түүж бэлтгэсэн, мал бэлчээсэн бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Ургамал хамгаалах бодис үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, борлуулах, хэрэглэх технологи, стандартыг зөрчсөн, зориулалтын бусаар ашигласан бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

4.Ашиглаж, эзэмшиж байгаа болон өмчийн газарт нь ургамлын өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамал илэрвэл өөр газарт тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авах, холбогдох байгууллагад мэдэгдэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

5.Харь ургамлыг зөвшөөрөлгүйгээр байгальд тарималжуулсан, гадаад улсаас оруулсан бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

6.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж торгох шийтгэл хүлээлгэнэ.

7.10 дугаар зүйл..

Ойн тухай хууль тогтоомж зөрчих

1.Зохих эрхийн бичиг, гэрээгүйгээр ойгоос мод, түлээ бэлтгэсэн, аж ахуйн зориулалтаар ойн дагалт баялаг бэлтгэсэн, түүнчлэн гарал үүслийн гэрчилгээгүйгээр гуалин, шургааг, дүнз, зүсмэл материалыг тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан эсхүл эрхийн бичигт заасан нөхцөл, шаардлагыг зөрчиж ойгоос мод, түлээ бэлтгэсэн бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Гэрээний дагуу эзэмшүүлсэн ойд түймэр, хөнөөлт шавьж, өвчнөөс хамгаалах арга хэмжээ аваагүй, эсхүл  зохих зөвшөөрөлтэйгээр мод бэлтгэсэн талбайгаа цэвэрлээгүй, эсхүл мод огтлох, ойн дагалт нөөц ашиглахдаа технологийн горимыг зөрчсөн бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Ой, ойн хамгаалалтын бүсэд явуулахыг хориглосон үйл ажиллагаа явуулсан, эсхүл мод, ойн дагалт нөөцийг менежментийн төлөвлөгөөнд туссан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Гал түймэртэй тэмцэх, түүнээс сэргийлэх хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

5.Түймрийн аюултай үед ой, хээрийн бүс нутагт өсвөр, залуу шилмүүст ой, шатсан ой, хуурай, унанги мод ихтэй ой, мод бэлтгэлийн хаягдал, үлдэгдлийг цэвэрлээгүй талбай, өвслөг ургамлын нөөц ихтэй газар, модны доор ил задгай гал түлсэн, эсхүл мод бэлтгэлийн талбайг цэвэрлэхдээ шатаах аргыг хэрэглээгүй, эсхүл шатах, тослох материал шингээсэн цаас, даавуу, хөвөн болон бусад зүйлийг зориулалтын бус газар ил хаясан, тээврийн хэрэгсэл, бусад техникийг шатахуунаар цэнэглэх үед тамхи татах, цонх, хаалгаар нь шатах, дэлбэрэх аюул бүхий хог, хаягдал, үнс, шүдэнз хаях, оч баригчгүй тээврийн хэрэгсэл ашигласан бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

6.Гэрээний дагуу ашиглалт явуулж байгаа газарт түймэр унтраах багаж, хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг тогтоосон норм нормативын дагуу бүрдүүлэх ба тэдгээрийг түймэр гарсан үед ашиглахад бэлэн байлгаагүй бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

7.Ойн тухай хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актад заасан шаардлагыг биелүүлээгүй хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

8.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж торгох шийтгэл хүлээлгэнэ.

7.11 дүгээр зүйл. .

Газрын хэвлийн тухай хууль тогтоомж зөрчих

1.Газрын хэвлийг дур мэдэн ашигласан, ашигт малтмал бүхий талбайд барилга байгууламж дур мэдэн барьсан эсхүл газар доорхи усны горимыг ашиглах цооног, геодези, маркшейдерийн тэмдгийг устгасан, гэмтээсэн бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

2.Газрын хэвлийд геологийн судалгаа хийх журам, шаардлагыг зөрчсөн нь хайгуул хийсэн ашигт малтмалын нөөцийг буруу үнэлэх, ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барилга байгууламжийг барих нөхцөлийг буруу тодорхойлоход хүргэсэн бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Газрын хэвлийг ашиглах явцад эвдэрсэн газрыг аюул осолгүй болгож цаашид ашиглаж болохуйцаар засаж тохижуулаагүй, эсхүл газрын хэвлийг ашиглах үед илэрсэн үнэт металл, үнэт чулуу болон шинжлэх ухаан, түүх, соёлын үнэт зүйлийг зохих байгууллагад мэдэгдээгүй, түүнийг хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

4.Ашигт малтмал олборлох, эрдэс түүхий эдийг боловсруулах, түүнчлэн ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барих барилга байгууламжийн зураг төсөл зохиох, тэдгээрийг барих, ашиглалтад оруулах талаар хуульд заасан шаардлагыг зөрчсөн хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

5.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж, эсхүл эрх хасах шийтгэл хүлээлгэнэ.

7.12 дугаар зүйл.

Ашигт малтмалын тухай хууль тогтоомж зөрчих

1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлосон ашигт малтмалын хэмжээг нуун дарагдуулсан, энэ зорилгоор хуурамч гэрээ байгуулсан, эсхүл үндэслэлгүй бага үнээр борлуулж борлуулалтын орлогыг санаатайгаар бууруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа хүлээх  нийтлэг үүргийг биелүүлээгүй, эсхүл ашигт малтмал эрэх, хайх, ашиглах ажиллагааны явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар төрийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл хайгуулын болон ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Үнэт металл, эрдэнийн чулууны сорьц, чанарыг тогтоолгох, бүртгүүлэх журмыг зөрчсөн, эсхүл хайгуулын талбайгаас авсан дээж, сорьц, анхдагч материалыг санаатайгаар устгасан бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Ашигт малтмалын балансын нөөцийг зохистой ашиглах шаардлагыг бусад хэлбэрээр зөрчсөн, олборлох үед ашигт малтмалын хаягдал, бохирдлыг тогтоосон хэм хэмжээнээс хэтрүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

5.Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах талаар тогтоосон журмыг зөрчсөн бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

6.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж, эсхүл эрх хасах шийтгэл хүлээлгэнэ.

 

7.13 дугаар зүйл. .

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж зөрчих

1.Тусгай зөвшөөрөлгүй этгээд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийсэн, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, борлуулсан, ашигт малтмалын орд ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч иргэнийг нэг зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч хууль тогтоомжоор олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд нь хууль бусаар саад учруулсан бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан нийтлэг үүргийг биелүүлээгүй  бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

5.Ашигт малтмал хайх, ашиглах ажиллагааны явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар геологи, уул уурхайн улсын байцаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй бол хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

6.Хяналт шалгалт явуулж байгаа эрх бүхий албан тушаалтанд үүргээ гүйцэтгэхэд нь санаатайгаар саад учруулсан бол хоёр зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

7.Энэ зүйлд заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж, эсхүл эрх хасах шийтгэл хүлээлгэнэ.

7.14 дүгээр зүйл..

Газрын тосны тухай хууль тогтоомж зөрчих

1.Төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулаагүй этгээд эрлийн ажил хийсэн бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. 

2.Хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон буюу хязгаарласан газар нутагт газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч,  хувь хүнийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийн долоон мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Гэрээлэгч хөрөнгө оруулалт, өмчлөлтэй холбоотой аливаа мэдээллийг Засгийн газрын хүсэлтээр гарган өгөх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Эрэл, хайгуул, ашиглалтын ажлын тайлан, холбогдох баримт, бичгийн хувийг энэ хуульд заасны дагуу төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн,  тусгай зөвшөөрөл эзэмшигч мэдээ, тайлан, төлөвлөгөөг энэ хууль, журам, гэрээнд заасан хугацаанд гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол тухайн тайлан, баримт бичгийг гаргуулан авч, хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

5.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлолтын туршилтын хугацааг хэтрүүлж олборлолт явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хуулийн этгээдийг арван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлосон газрын тосны хэмжээг нуун дарагдуулсан, хөрөнгө оруулалтын зардлыг зохиомлоор өсгөсөн, энэхүү зорилгоор хуурамч гэрээ байгуулсан, эсхүл үндэслэлгүй бага үнээр борлуулж, борлуулалтын орлогыг санаатайгаар бууруулсан буюу бууруулахыг завдсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хуулийн этгээдийг тухайн хугацаанд олсон орлогын 50 хувиар торгох шийтгэл хүлээлгэнэ.

7.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дотоодын боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах үүргээ биелүүлээгүй буюу биелүүлэхээс санаатай зайлсхийсэн бол хуулийн этгээдийг тавин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

8.Тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахдаа өөрийн үйл ажиллагаанд шаардагдах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгохдоо Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид тэргүүн ээлжинд давуу эрх олгох, хөрөнгө оруулалт, борлуулалтын орлоготой холбоотой гүйлгээг Монгол Улсад бүртгэлтэй арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх бөгөөд уг гүйлгээг санхүүгийн тайланд ил тод, нээлттэй бүрэн тусгах, үйл ажиллагаандаа дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Монгол Улсын иргэн-мэргэжилтэн, мэргэжлийн ажилчдыг ажилд авах, сургах, дадлагажуулах, газрын тосны салбарт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, үр дүнг олон нийтэд таниулахад төрийн захиргааны байгууллагатай хамтарч ажиллах, ижил төрлийн ажил хөдөлмөр эрхлэгч гадаад, дотоодын ажилтны цалин, урамшууллыг тэгш тогтоох, түүнчлэн ажилтны хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр хайгуул, ашиглалттай холбогдсон анхдагч болон үр дүнгийн тайлан, материалыг гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх үүргийг зөрчсөн бол хуулийн этгээдийг хорин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

9.Хайгуулын ажлын дээж, сорьц, чулуун дээж болон анхдагч материалыг үрэгдүүлсэн, устгасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

10.Тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр хайгуулын ажлын анхдагч болон үр дүнгийн тайлан, холбогдох материалыг гуравдагч этгээдэд дамжуулсан бол хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

11.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль тогтоомжоор олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан бол хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

12.Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуульд заасан журмын дагуу талбайн хилийн шав тэмдэг тавиагүй, шав тэмдгийг шилжүүлэн байрлуулаагүй бол хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

13.Тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаандаа зөвшөөрөлгүйгээр химийн хорт бодис, бэлдмэл хэрэглэсэн, эсхүл хуулиар хориглосон химийн хорт бодис, бэлдмэл хэрэглэсэн, химийн хорт бодис, бэлдмэлийг хэрэглэхдээ тогтоосон технологийн горим, дүрэм, журмыг дагаж мөрдөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хуулийн этгээдийг хорин таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

14.Гэрээлэгч нь хуульд заасан хугацаанд хөтөлбөр, төсвөө батлуулаагүй бол хуулийн этгээдийг арван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

15.Гэрээнд заасан хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгээгүй тохиолдолд хуулийн этгээдийг хорин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

16.Гэрээлэгч нь байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ бүрэн гүйцэд биелүүлэх, хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах баталгаа болгон тухайн жилийн хайгуулын ажлын хөрөнгө оруулалтын гурван хувь, ашиглалтын үед гэрээлэгчид ногдох ашигт газрын тосны нэг хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг жил бүр төлөвлөгөө батлагдсанаас хойш 60 хоногийн дотор Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкны эскроу дансанд байршуулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг стандартын дагуу бүрэн хийж дуусгах, хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах ажлын зардлыг гаргах, хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд шаардагдах автомашин, техник, тоног төхөөрөмж, материал түүхий эд, сэлбэг хэрэгсэл, газрын тосны бүтээгдэхүүнийг импортлохдоо тэдгээрийн нэр төрөл, тоо хэмжээ, нэгж үнийн мэдээлэл, түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт барьж байгуулах барилга байгууламжийн зураг төсөл, техникийн баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөх, газрын тосны нөөцийн хөдөлгөөний тооцоог жил бүр гаргаж, төрийн захиргааны байгууллагаар хянуулах, үйл ажиллагааных нь явцад түүх, соёлын олдвор, эд өлгийн зүйл илэрсэн тохиолдолд тухайн газарт явуулж байгаа үйл ажиллагаагаа зогсоон, нэн даруй холбогдох байгууллагад мэдэгдэх, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан гэрээг тухайн тусгай зөвшөөрлийн талбай орших сум, дүүргийн Засаг даргатай байгуулж ажиллах, газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад байгаль орчин, нөхөн сэргээлт, хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах асуудлаар тогтмол мэдээлэх үүрэг бүхий ажилтантай байх, техникийн осол, саатал, алдагдал урт хугацаанд үргэлжлэн санхүүгийн хүнд байдалд орсон нь тогтоогдсон, шүүхийн шийдвэр болон улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоосон, давагдашгүй хүчин зүйл, бусад шалтгаанаар хайгуул, бүтээн байгуулалт, ашиглалт, экспортын үйл ажиллагааг зогсоохдоо газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг арван таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

17.Энэ зүйлд заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж, эсхүл эрх хасах шийтгэл хүлээлгэнэ.

7.15 дугаар зүйл. .

Тусгай зөвшөөрөл эзэмшигч эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулах

1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч хууль тогтоомжоор олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд нь хууль бусаар саад учруулсан бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

7.16 дугаар зүйл. .

Усны болон ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль тогтоомж зөрчих

1.Ус ашигласны болон ус бохирдуулсны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, усыг зөвшөөрөл авснаас өөр зориулалтаар ашигласан, газрын доорхи усыг цооног өрөмдөх зөвшөөрөлгүйгээр ашигласан, эсхүл ус ашиглахад тавигдах нөхцлийг хангуулахаар төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй, ус ашиглагчийн үүргээ биелүүлээгүй, эсхүл усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг зөрчсөн, ашиглаж дууссан цооногоо битүүмжилж хүлээлгэн өгөөгүй бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Ус ашиглах зөвшөөрлийг бусдад худалдсан эсхүл бусдад шилжүүлсэн, эсхүл усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ашигласан, эсхүл  гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Усны эх, ундаргын онцгой хамгаалалтын бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулсан, гол, мөрний урсацын байгалийн үндсэн голдирлыг өөрчилсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг нэг мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Усны сан бүхий газарт энгийн хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүс тогтоох шаардлагыг зөрчсөн, эсхүл усны тоо бүртгэл, эрэл хайгуул, судалгааны тайлан, хяналт-шинжилгээний дүн мэдээ, ус ашиглалтын болон бохир усны бүртгэлийг хугацаанд нь явуулаагүй, тайлан, мэдээг гаргаж өгөөгүй бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

5.Рашааны эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дэглэмийг зөрчсөн, эдгээр бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулсан, эсхүл рашааныг гэрээ, зөвшөөрөлгүй ашигласан, эсхүл горимын хэмжээнээс хэтрүүлэн гэрээгүйгээр ашигласан, эсхүл зориулалтыг дур мэдэн өөрчилсөн бол хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

6.Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, машин техник, бохир зүйл угаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

7.Энэ зүйлийн 1, 3, 6 дахь хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж, эсхүл эрх хасах шийтгэл хүлээлгэнэ.

7.17 дугаар зүйл..

Тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулах

1.Тусгай хамгаалалттай газар нутагт хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, дэглэм, горим зөрчсөн болон менежментийн төлөвлөгөөнд тусгагдаагүй үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Тусгай хамгаалалттай газар нутагт хуулиар болон журмаар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж, эсхүл эрх хасах шийтгэл хүлээлгэнэ.

НАЙМДУГААР БҮЛЭГ.

НИЙТИЙН ЁС СУРТАХУУН, ХЭВ ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

8.1 дүгээр зүйл.

Зүй бусаар биеэ авч явах

1.Олон нийтийн газар болон гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хувь хүнийг арван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Согтууруулах ундаа уухыг хориглосон газарт согтууруулах ундаа уусан, агсам тавьсан эсхүл орилж хашгиран хүмүүсийн амгалан тайван байдал алдагдуулсан бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

8.2 дугаар зүйл..

 Хууль бусаар зэвсэг эзэмших

1.Хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актаар тусгайлан хориглосон бүс, газарт биедээ хутга, эсхүл хувь хүний биед гэмтэл учруулж болох хурц иртэй зүйл авч явсан бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хураан авч, хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Зөвшөөрөлгүйгээр тусгай хэрэгсэл, хийн буу, амьсгал боогдуулах, нулимс асгаруулах бодис, агсамжийг биедээ авч явсан, хадгалсан бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хураан авч, тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Галт зэвсгийн тухай хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж байлдааны, хууль сахиулах зориулалттайгаас бусад галт зэвсэг эзэмшсэн, ашигласан, хадгалсан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хураан авч, хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Галт зэвсгийн тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалт, хадгалалт хамгаалалтын талаар тогтоосон журам, эсхүл галт зэвсгийн улсын тооллогод  хамруулаагүй, эсхүл хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актаар хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хураан авч, хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

8.3 дугаар зүйл..

 Бусдын биеийг үнэлж бэлгийн харьцаанд орох

1.Бусдын биеийг үнэлэн бэлгийн харьцаанд орсон бол тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж торгох шийтгэл хүлээлгэнэ.

8.4 дүгээр зүйл..

Жагсаал, цуглаан зохион байгуулах журам зөрчих

1.Хуулиар хориглосон газарт, эрх бүхий байгууллагад мэдэгдэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулсан, эсхүл жагсаал, цуглааны явцад түүний зорилгыг өөрчилж хориглосон жагсаал, цуглаан зохион байгуулсан бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Согтууруулах ундаа хэрэглэсэн, сэтгэцийн өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хувь хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татах, айлган сүрдүүлэх, шахалт дарамт үзүүлэх болон бусад хэлбэрээр албадсан, зэвсэг, хорт болон тэсэрч дэлбэрэх бодис, орчин тойрондоо болон хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц аливаа зүйл, амьтан авч явсан бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, уналгыг хураан авч, хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Жагсаал, цуглаан зохион байгуулагч, санаачлагч иргэн нь жагсаал, цуглаан зохион байгуулах, жагсаал, цуглааны үеэр хэлсэн үг, нийтэд тараасан мэдээллийнхээ үнэн зөвийг бүрэн хариуцах үүргээ зөрчсөн бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

8.5 дугаар зүйл..

Цэргийн татлагаас зайлсхийх

1.Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр болон товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй, бие эрхтэндээ гэмтэл учруулах, оргон зайлах, худал өвчлөх, хуурамч баримт бичиг үйлдэх замаар цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагаас зайлсхийсэн бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж торгох шийтгэл хүлээлгэнэ.

8.6 дугаар зүйл..

 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж зөрчих

1.Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар хууль тогтоомжоор хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй бол хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Нийтийн зориулалттай орон байранд оршин суух талаар тогтоосон журмыг зөрчиж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж торгох шийтгэл хүлээлгэнэ.

8.7 дугаар зүйл..

Терроризмын тухай хууль тогтоомж зөрчих

1.Терроризмоос сэргийлэхтэй холбогдсон аливаа мэдээллийг төрийн холбогдох байгууллагад нэн даруй өгөх, террор ажиллагаа, үйлдэлд өдөөн хатгасан аливаа явуулгад автахгүй байх, терроризмоос сэргийлэх арга хэмжээ, террор үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүргээ биелүүлээгүй бол хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Шуурхай штабын хүсэлт, шаардлагыг хуулийн этгээд нэн даруй биелүүлж, түүнд бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүй бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Хуулиар тогтоосон Зохицуулах зөвлөлийн дүрэм, ажиллах журам, сөрөг тусгай ажиллагаа явуулах дүрмийг зөрчсөн бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

.8.8 дугаар зүйл..

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомж зөрчих

1.Нэргүй, дугаарласан, эсхүл хуурамч нэрээр данс гүйлгээ хийх, хаагдсан данс ашиглах, халхавч банкинд данс нээхийг хориглосон журмыг зөрчсөн бол хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Хуульд заасан мэдээлэх үүргийг биелүүлээгүй, харилцагчийн талаарх баримт, материалыг хадгалах үүргээ биелүүлээгүй, сэжигтэй гүйлгээний талаар мэдээлээгүй бол хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Хуульд заасан дотоод хяналтын хөтөлбөрийг баталж бүртгүүлээгүй, эсхүл шаардлага хангаагүй хүнийг ажилд томилсон, эрх бүхий байгууллагад хяналт шалгалт хийх, лавлагаа гаргаж өгөх үүргээс татгалзсан, хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, хяналт тавих журам зөрчиж хяналт тавьсан бол хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн, татгалзсан, эсхүл худал мэдүүлсэн бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

\5.Хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах эрх бүхий этгээдийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй бол хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

8.9 дүгээр зүйл..

Хүүхдийн эрхийг зөрчих

1.Хүүхдийг зориуд хувцас, хоол хүнс, орон байраар гачигдуулсан, хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйлийг хэрэглүүлсэн, хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд  амьдрах, эрхийг хязгаарласан бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Хүүхдийг дархлаажуулалт, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах үүргээ биелүүлээгүй бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Өөрийнх нь болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр хүүхдийг мэдээлэл, сурталчилгаанд ашигласан, бусад хэлбэрээр хууль бусаар нэрийг нь барьж, ашиг олох эрүүл мэнд, амь нас, нэр хүндэд нь харшлах, эсхүл аюул учруулах тоглоом, наадамд оролцуулсан бол хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Хүүхдийн хүсэл зоригийн эсрэг шашны үйл ажиллагаанд татан оролцуулсан бол хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

5.Сурагч бусад сурагчийг дарамталж, зүй бусаар харьцаж тухайн хүүхдийг сургуульд сурах, анги танхимдаа байх аргагүй болгосон бол зөрчил гаргасан сурагчийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

6.Хүүхдийг гэр бүл болон амьдарч буй орчноос нь тусгаарласан, бусадтай харилцахыг хязгаарласан бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

7.Энэ зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж торгох шийтгэл хүлээлгэнэ.

8.10 дугаар зүйл..

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомж зөрчих

1.Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй этгээд гэр бүлийн хүчирхийллийн талаар холбогдох байгууллагад мэдээлээгүй бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

8.11 дүгээр зүйл..

Мөрийтэй тоглоом зохион байгуулах

1.Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан бол хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж торгох шийтгэл хүлээлгэнэ.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ.

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ХӨРӨНГИЙН ТАЛААР ТОГТООСОНЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

9.1 дүгээр зүйл.

Газрын тухай хууль тогтоомж зөрчих

1.Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэх, дайран өнгөрөхийг хориглосон дохио тэмдэг тавих, хашаа барих зэргээр тусгайлан хамгаалсан газарт нэвтэрсэн бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг  хязгаарлагдмал  эрхтэйгээр ашиглах журмыг зөрчсөн бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Газар эзэмшигчид олгох нөхөх олговор олгох журам, эсхүл газар чөлөөлөхтэй холбоотой журам зөрчсөн бол хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Хуульд заасан журмын дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр зөвхөн Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэх, барьцаалах журмыг зөрчсөн бол хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

5.Эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр шинээр тарилангийн талбай бий болгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

6.Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилах, тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэдэд мөрдүүлээгүй бол нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

7.Хуульд заасан гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулахаар шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлгүйгээр газар эзэмших эрхээ бусдад шилжүүлсэн, барьцаалсан, эсхүл 183 хоногоос дээш хугацаагаар бусдад ашиглуулах журмыг зөрчсөн бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

8.Газрын нэгдмэл сангийн ангилалд бүртгэгдсэн хадлангийн талбайд хадлан авч дуустал мал бэлчээх, тариалангийн газрыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр тухайн газарт мал, амьтан оруулах, бэлчээхийг хориглосон хязгаарлалтыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

9.Газар эзэмшигч, ашиглагч нь газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, эсхүл иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар ашиглахтай холбогдолтой зураг төсөл боловсруулах, шинэ технологи нэвтрүүлэх, Монгол Улсад өмнө нь сорьж, шалгаагүй химийн бодис, бордоог газарт хэрэглэхдээ мэргэжлийн эрх бүхий байгууллагаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгээгүй, эсхүл иргэн, хуулийн этгээд нь байгаль орчны тэнцвэрт байдал, хүн амын эрүүл мэнд, мал, амьтан, агаар, ой, ус, ургамалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, тоног төхөөрөмж байршуулах, үйлдвэрийн хаягдал, бохир ус, хортой болон бусад бодисыг газрын дор хадгалах, булах ажлыг мэргэжлийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэсэн, газрыг бохирдуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

10.Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан, улсын тусгай хэрэгцээний газарт дур мэдэн үйл ажиллагаа явуулсан, эсхүл эзэмшүүлэхээр зааснаас бусад газарт газар эзэмшүүлэх, эсхүл газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд өөрөөр заагаагүйгээр тухайн газрыг эзэмшиж, ашиглаж байсан иргэн, хуулийн этгээд газрыг нөхөн сэргээх, сайжруулах, хот, тосгоны өнгө үзэмж, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, газрыг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагын дагуу газар эзэмшигч нь эзэмшилд авсан газрын 10-аас доошгүй хувийг ногоон байгууламжтай байлгах журмыг зөрчсөн бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

9.2 дугаар зүйл..

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомж зөрчих

1.Газар өмчлөх эрх бүхий иргэн хуульд заасан үүргээ биелүүлээгүй, Газрын тухай болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Өмчилж авсан газраа кадастрын болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх, өмчийн газраа бусад иргэдийн өмчлөлд шилжүүлэх, бусдад эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон журам, эсхүл барьцааны гэрээг эд хөрөнгө өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчсөн бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Тогтоосон цэгт байрлуулсан заагийн болон геодезийн цэг, тэмдэгтийг хамгаалах, бүрэн бүтэн байлгах, газрын төлөв байдал, чанарыг дордуулахгүй байх үүргээ биелүүлээгүй бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь аливаа хэлбэрээр саад учруулсан бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

9.3 дугаар зүйл. .

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх журам зөрчих

1.Үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхээр мэдүүлэг гаргагч хуульд заасан үүргээ биелүүлээгүй, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримтуудыг үнэн зөв мэдүүлээгүй бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

9.4 дүгээр зүйл..

Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчих

1.Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлээгүй, сангийн нууцлал, хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдал болон мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд, зөрүүгүй байх шаардлагыг хангаагүй, соёлын өвийг хуульд заасан хугацаанд бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлээгүй бол хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн мэдээллийг хууль бусаар бусдад дамжуулсан, ашиглуулсан, хувилсан, үрэгдүүлсэн, устгасан бол хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Соёлын өвийн судалгаа, шинжилгээ хийхдээ язгуур шинж, унаган төрх байдал, хүрээлэн байгаа орчны зохиомжийг эвдэж, хууль тогтоомжоор тогтоосон журам, стандартыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг худалдах анхны саналыг төрд тавихгүйгээр худалдсан, гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлсэн, зуучилсан бол хувь хүнийг нэг мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

5.Соёлын биет өвийг сэргээн засварлах хуулиар тогтоосон журам, стандартыг зөрчсөн бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

6.Соёлын биет өвийг хадгалах, хамгаалах, ашиглах талаар хууль тогтоомжоор тогтоосон хориглолт, журам, стандарт зөрчсөн, анхны төрх, нэгдмэл цогц байдлыг алдагдуулсан, зөвшөөрөлгүй хөдөлгөж, зөөж тээвэрлэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний торгох шийтгэл хүлээлгэнэ.

7.Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын дэргэд байрлуулсан танилцуулга, тайлбар, тэмдэг, тэмдэглэгээг эвдэж устгасан, дурсгал дээр ханын самбар, зурагт хуудас, түүнтэй адилтгах бусад хэрэгслийг байрлуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний торгох шийтгэл хүлээлгэнэ.

8.Соёлын өвийн болон түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалтын дэглэм зөрчсөн бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний торгох шийтгэл хүлээлгэнэ.

9.Газрын хэвлийг эзэмших, ашиглах явцад илэрсэн соёлын биет өвийг хамгаалах, мэдээлэх арга хэмжээ аваагүй бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний торгох шийтгэл хүлээлгэнэ.

10.Нийтийн өмчийн соёлын биет өвийг 1:1 масштабаар зөвшөөрөлгүй хувилан олшруулсан бол хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний торгох шийтгэл хүлээлгэнэ

АРАВДУГААР БҮЛЭГ.

АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

10.1 дүгээр зүйл.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль тогтоомж зөрчих

1.Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

10.2 дугаар зүйл..

Патентын тухай хууль тогтоомж зөрчих

1.Патентийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

10.3 дугаар зүйл..

Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчих

1.Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

10.4 дүгээр зүйл..

Зар сурталчилгааны тухай хууль тогтоомж зөрчих

1.Хуульд заасан хяналт тавих эрх бүхий байгууллага, албан тушаалтны хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, зар сурталчилгаа захиалах, бүтээх, түгээхэд тавих нийтлэг шаардлагыг зөрчсөн, интернэтээр түгээж байгаа зар сурталчилгаанд зар сурталчилгаа түгээгчийн холбогдох мэдээллийг тусгаагүй, сэрэмжлүүлэг зар сурталчилгааг тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэвтрүүлгийн хөтөлбөрийг харгалзалгүйгээр холбогдох шийдвэрт заасан давтамжаар үнэ төлбөргүйгээр түгээгээгүй бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Зар сурталчилгаа бүтээгч нь зар сурталчилгаа захиалагчаас өгсөн захиалга, даалгавар нь зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийг зөрчиж  байгааг түүнд урьдчилан мэдэгдээгүй, зар сурталчилгаанд хүн, түүний нэр, алдар хүнд, эд хөрөнгө, уран бүтээлийг үзүүлэх, дүрслэх, хэлсэн үгнээс нь ишлэл татах болон бусад хэлбэрээр ашиглахдаа тухайн хүн, эсхүл өв залгамжлагч, эрх залгамжлагчийн зөвшөөрлийг урьдчилан аваагүй, нийтэд танил, нэр хүнд бүхий хуулийн этгээдийн нэр, бэлгэдэл, бүтээгдэхүүн, барааны тэмдэг, нэрийн товчлолыг зар сурталчилгаанд ашиглахад тухайн хуулийн этгээдийн зөвшөөрлийг урьдчилан аваагүй бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэн3.Зар сурталчилгаа захиалагч, бүтээгч, түгээгч зар сурталчилгаа материал болон тэдгээрийн хуулбарыг тухайн зар сурталчилгааг сүүлчийн удаа түгээснээс хойш зургаан сараас доошгүй хугацаагаар хадгалаагүй, мэдээлэх хэрэгсэл ашиглан сурвалжлага, мэдээ, тоймчийн нийтлэл болон зар сурталчилгааны бус хэлбэрээр зар сурталчилгаа байрлуулсан, түгээсний төлөө төлбөр авсан бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, бүтээсэн, түгээсэн бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

5.Энэ зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж торгох, эсхүл эрх хасах шийтгэл хүлээлгэнэ.

10.5 дугаар зүйл..

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчих

1.Аж ахуй эрхлэгч хэрэглэгчийг барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хангах, бараа, ажил, үйлчилгээний доголдлыг арилгах хугацаа тогтоох, засвар хийх, техникийн үйлчилгээ үзүүлэх, чанарын доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Хуульд заасан үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн бусад үүргээ хэрэгжүүлээгүй бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулах, хууль, гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх, ажил үйлчилгээгээр хангуулах эрхийг зөрчсөн бол хувь хүнийг нэг мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Улсын байцаагчийн шаардлагыг эсэргүүцсэн, тогтоосон хугацаанд биелүүлээгүй, хяналт шалгалтын үйл ажиллагаанд саад учруулсан, дүгнэлт шийдвэрт нөлөөлөхийг оролдсон, шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхөөс татгалзсан, шаардлагатай материалыг гэмтээсэн, устгасан бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

5.Энэ зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж торгох, эсхүл эрх хасах шийтгэл хүлээлгэнэ

10.6 дугаар зүйл..

Хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, олж авах, худалдах

1.Хуурамчаар үйлдэхээс хамгаалсан тохирлын тэмдэгтэй заавал байх бараа, бүтээгдэхүүнийг борлуулах зорилгоор импортолсон, үйлдвэрлэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж торгох шийтгэл хүлээлгэнэ.

10.7 дугаар зүйл..

Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний журам зөрчих

1.Тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Хуулиар хориглосон худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн бол хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэгт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Энэ зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж торгох шийтгэл хүлээлгэнэ.

10.8 дугаар зүйл. .

Дампуурлын тухай хууль тогтоомж зөрчил

1.Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн тавьсан шаардлагыг биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

10.9 дүгээр зүйл. .

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль тогтоомж зөрчих

1.Жижиг дунд үйлдвэр эрхлэгч нь контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо, жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь хуульд заасан хязгаараас хэтэрснийг бүртгэх байгууллагад мэдэгдээгүй бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

10.10 дугаар зүйл..

Өрсөлдөөний тухай хууль тогтоомж зөрчих

1.Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүнийхээ тоо, хэмжээ, үнийн өөрчлөлтийг холбогдох байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл аваагүй бол бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын гурван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Өрсөлдөөний нөхцлийг бүрдүүлэх, зах зээлийн байдлыг судлах болон хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээлэл, баримт материалыг тогтоосон хугацаанд үнэ төлбөргүйгээр, үл маргах журмаар, нэн даруй үнэн зөв гаргаж өгөөгүй, эсхүл түүнийг гэмтээсэн, устгасан бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Давамгай байдалтай этгээд бусад этгээдтэй, эсхүл харилцан хамаарал бүхий этгээдтэй нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдсан, эсхүл ижил төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг өрсөлдөгч аж ахуй эрхлэгчийн хувьцааг худалдан авсан аж ахуй эрхлэгч энэ тухайгаа өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад мэдэгдээгүй бол арван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Эрх бүхий байгууллагаас хийх хяналт шалгалтаас зориудаар зайлсхийсэн, ажиллагаанд саад учруулсан, гаргах дүгнэлт, шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлөхийг оролдсон бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

5.Өрсөлдөөнийг хязгаарлахад  чиглэсэн болон  нийтийн ашиг сонирхолд харшилсан, эсхүл өрсөлдөөнийг хязгаарлах нөхцлийг бүрдүүлсэн гэрээ, хэлцэл байгуулсан, аль нэг аж ахуй эрхлэгч нь эдгээр гэрээ, хэлцэлийг дэмжиж оролцсон, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын зургаан хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

6.Зүй ёсны монополь байдалтай болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн зүй ёсны монополь байдал, эсхүл давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын дөрвөн хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

7.Давамгай байдалтай хуулийн этгээдийн удирдлага өрсөлдөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаал хавсран ажилласан бол таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

8.Энэ зүйлийн 1, 5, 6 дахь хэсэгт заасан шийтгэл хүлээлгэхэд аж ахуй эрхлэгчийн өмнөх жилийн борлуулалтын орлогыг тооцох боломжгүй, эсхүл борлуулалт хийгдээгүй тохиолдолд тухайн аж ахуй эрхлэгчийг өөрийн хөрөнгийн таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

9.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж торгох шийтгэл хүлээлгэнэ.

10.11 дүгээр зүйл..

 Нөхөрлөл, хоршооны тухай хууль тогтоомж зөрчих

1.Нөхөрлөл, хоршоо дүрэмдээ зааснаас өөр үйл ажиллагаа явуулсан, дүрэмд орсон өөрчлөлтийг бүртгүүлэх журмыг зөрчсөн бол хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

10.12 дугаар зүйл. .

Тусгай эрхээр хамгаалагдах биет бус хөрөнгийг ашиглах

1.Тусгай эрхээр хамгаалагдах биет бус хөрөнгийг ашиглах, нутагшуулах гэрээ байгуулалгүй ашигласан, гэрээг засварласан, гэрээний хавсралт баримт бичгийн бүрдлийг хангаагүй, эдийн засгийн үр ашгийн тооцоог үндэслэлгүй хийсэн, гэрээний нөхцлөөс өөр зориулалтаар үйл ажиллагаа явуулсан, стандарт, чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн,  ашиглах, нутагшуулах явцад эрх хүлээн авагч байгууллагын удирдлага буруутай шийдвэр гаргасан, үнэлгээ, дахин үнэлгээ хийлгээгүй, нягтлан бодох бүртгэлийн орлогод аваагүй бол хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

10.13 дугаар зүйл..

Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд саад учруулах

1.Хувиараа аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс хууль бусаар татгалзсан, эсхүл түүнийг бүртгэхээс зайлсхийсэн, тодорхой үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгохоос зайлсхийсэн, зохион байгуулалтаас нь шалтгаалан хувиараа аж ахуй эрхлэгч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, бие даасан байдлыг нь хууль бусаар хязгаарласан, эсхүл үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцсон бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол эрх хасах шийтгэл хүлээлгэнэ

10.14 дүгээр зүйл..

Компанийн тухай хууль тогтоомж зөрчих

1.Хувьцаат компани хуульд заасан тайлан тэнцэл, мэдээ, мэдээллийг нь нийтэд болон эрх бүхий байгууллага, хувьцаа эзэмшигчид танилцуулах, мэдээлэх, тайлагнах, мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Хувьцаат компаний хувьцаа эзэмшигчдийн хурлын эчнээ санал хураалтыг саналын хуудас ашиглан явуулаагүй, хувьцаат компанийн дүрэмд аудиторыг ажиллуулахаар заагаагүй, компани нь хуульд заасан баримт бичгийг холбогдох журмын дагуу хадгалаагүй, компани нь нийтэд худалдахаар гаргаж байгаа үнэт цаас болон хувьцаат компаниийн нэмж гаргаж байгаа хувьцааг үнэт цаасны зах зээлийг зохицуулах төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй, хуульд заасан журмын дагуу толгой компани болон охин компани нь гаргаж өгөөгүй бол хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Компанийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хориглосон хэм хэмжээг зөрчсөн бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Энэ зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлэн торгох, эсхүл эрх хасах шийтгэл хүлээлгэнэ.

10.15 дугаар зүйл.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль тогтоомж зөрчих

1.Хөдөлмөрийн хувийн бирж болон нэгдсэн сүлжээнд бүртгэгдсэн ажил хайгчдаас ажилд зуучлуулсан болон оруулсан хувь хүний тоогоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тогтоосон тарифаар тооцож санхүүжилт олгох болон хөдөлмөрийн хувийн бирж нь ажилд зуучлуулсан иргэнээс шууд ба шууд бус байдлаар үйлчилгээний төлбөр авахыг хориглох тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Ажил олгогч нь ажиллах хүч болон ажлын байрны холбогдолтой мэдээллийг холбогдох журмын дагуу бүртгэл, мэдээллийн сүлжээнд бүртгүүлж, мэдээллээ байршуулах, мэдээлэлд оруулж байгаа өөрчлөлтийг тухай бүрд нь хийж байх үүргээ зөрчсөн эсхүл хуулиар тогтоосон хугацаанд холбогдох байгууллагад мэдээлээгүй бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.       

3.Ажил олгогч нь ажилтнуудыг олноор халах тухайгаа хуульд заасан журмын дагуу харьяалах аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад нэг сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэх үүргээ гүйцэтгээгүй бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.           

4.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, эсхүл хууль бусаар ашигласан бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

5.Энэ зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол эрх хасах шийтгэл хүлээлгэнэ.

10.16 дугаар зүйл. .

Аялал жуулчлалын тухай хууль тогтоомж зөрчих

1.Жуулчны үйлчилгээний байгууллага нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төлөвлөх, бүрдүүлэх, сурталчлах, бөөнөөр болон жижиглэнгээр худалдах, аялал зохион байгуулах,эсхүл виз авах, аяллын бусад бичиг баримтын бүрдүүлэлт хийх, эсхүл  онгоц, төмөр зам болон тээврийн хэрэгслээр зорчих билет /тийз/-ийн захиалга хийх, билет /тийз/ худалдах, худалдан авах, эсхүл зочид буудал, жуулчны бааз, байр, үзвэрийн захиалга хийх, эсхүл жуулчныг угтан авах, үйлчлэх, үдэн гаргах ажлыг зохион байгуулах талаар хориглосон журмыг зөрчсөн бол хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Хөтөч-тайлбарлагч нь жуулчдаас шан харамж шаардах, аялал жуулчлалын байгууллагын үйл ажиллагаанд эрхлэхийг хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Аялал жуулчлалын үйл ажиллагаанд илэрсэн зөрчлийг арилгуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, аялал жуулчлалын талаарх мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хугацаанд нь гаргаж өгөөгүй бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Аялал жуулчлалын байгууллага нь үйлчилгээний ажилтнуудаа мэргэжлийн сургалт, дамжаанд хамруулах журмыг зөрчсөн хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

5.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол эрх хасах шийтгэл хүлээлгэнэ.

10.17 дугаар зүйл.Аюулгүй ажиллагааны журам зөрчих 

1.Түлш, эрчим хүч үйлдвэрлэх, хэрэглэх, ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах, зуух, даралтат сав, өргөх, тээвэрлэх механизмыг ашиглах, уул уурхай, барилга болон тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй бусад ажлыг гүйцэтгэх явцад техник ашиглалт, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Тэсэрч дэлбэрэх болон радио идэвхит, түүнчлэн хүчтэй үйлчлэх болон хорт бодисыг бүртгэх, хадгалах, ашиглах, тээвэрлэх, илгээх, борлуулах, олж авах, бэлтгэх журам зөрчсөн бол учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол эрх хасах шийтгэл хүлээлгэнэ.

10.18 дугаар зүйл..

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж зөрчих

1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг сахин хангуулах эрх бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүй, эсхүл хөдөлмөр хамгааллын журам зөрчигдөж буйг таслан зогсоох талаар тодорхой арга хэмжээ аваагүй бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

10.19 дүгээр зүйл..

Хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчих

1.Насанд хүрээгүй хүнийг зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хүнд ачааг өргүүлсэн, зөөлгөсөн, эсхүл шөнө, амралтын өдөр илүү цагаар ажиллуулсан бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Ажил олгогч хувь хүнийг ажилд авахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй ажил, үүрэг гүйцэтгүүлсэн бол далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Ажил олгогч ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд цуцалсан бол нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

.4.Хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн иргэнийг ажилд авсан тушаал гаргаагүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээгээгүй, зохих бичилтийг хийж баталгаажуулаагүй бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

5.Ажилтныг хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллуулж байгаа ажил олгогч ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага үндсэн цалин, хөлс олгосон,  ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, саатуулсан, ажилтны буруугүйгээс үүссэн сул зогсолтын олговрыг олгоогүй, эсхүл түүнийг хуулиар тогтоосон хэмжээнээс доогуур тогтоож олгосон бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

6.Ажилтныг хуульд зааснаас бусад үндэслэлээр илүү цагаар ажиллуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

7.Энэ зүйлийн 1, 2, 3, 4, 5, 6 дахь хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж торгох, эсхүл эрх хасах шийтгэл хүлээлгэнэ.

10.20 дугаар зүйл..

Инновацийн тухай хууль тогтоомж зөрчих

1.Инновацитай холбоотой хуулиар тогтоосон журам, нууцыг хадгалах, хууль бус эзэмшлээс хамгаалах тухай гэрээний журам зөрчсөн бол учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Инновацийн төсөлтэй холбоотой мэдээллийг хууль бусаар шилжүүлсэн бол учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

10.21 дүгээр зүйл. .

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчих

1.Даатгагч нь эрүүл мэндийн байгууллагад төлөх төлбөрийг 14-өөс дээш хоногоор хугацаа хожимдуулсан бол уг төлбөрийг нөхөн төлүүлж, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлбөл зохих төлбөрийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг тухайн эрүүл мэндийн байгууллагад төлүүлж, хуулийн этгээдийг нэг зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Даатгуулагч хуулиар тогтоосон хугацаанд даатгалаа төлөөгүй бол төлөөгүй хугацааны даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж хувь хүнийг арван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

Эрүүл мэндийн дахтгалаа хүмүүс өвдөхөөрөө л төлдөг шүү дээ. Тгд төлөх гээд очиход нь нөхөж төлүүлнэ бас дээрээс нь трогууль төлүүлнэ. Өвдөж үхэх гэжбгаа хүмүүсийг үүнээс илүү яаж доромжлох билээ дээ. Мөнгө улаан нүд цагаан гэж

2018.03.06

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

ҮНЭТ ЦААС, БАНК, САНХҮҮ, ГААЛЬ, ТАТВАРЫН ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

11.1 дүгээр зүйл.

Аудитын тухай хууль тогтоомж зөрчих

1.Аудиторт тавигдах шаардлагыг хангаагүй этгээд аудитороор ажилласан, аудитын үйл ажиллагаа явуулах эрхгүй этгээд энэ төрлийн үйл ажиллагаа явуулсан, зөвшөөрөл бүхий этгээд хангалтгүй үйлчилгээ үзүүлсний улмаас захиалагч, үйлчлүүлэгч ба бусад этгээдэд эд хөрөнгийн хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

2.Аудитын нэг байгууллагад үндсэн орон тоонд ажилладаг аудитор өөр байгууллагад давхар ажил эрхэлсэн болон бусад аудитын байгууллагад гэрээгээр ажилласан нь тухайн аудитын нэг байгууллагад ажиллаж байгаа аудитор үйлчлүүлэгчдийг татах зорилгоор хоорондоо өрсөлдөх аливаа үйлдэл хийсэн, тухайн аудитын байгуулагад  ажиллаж байгаа болон сүүлийн 2 жилийн дотор ажиллаж байсан, сүүлийн нэг жилийн дотор өөрөө эд хөрөнгийн талаар холбоотой байсан, эсхүл одоо холбоотой хуулийн этгээдийн санхүүгийн тайлан, баримтыг баталгаажуулсан бол хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Эд хөрөнгө, санхүүгийн тайлан баримт, холбогдох материалыг хуулиар тогтоосон хугацаанд ирүүлээгүй, тавьсан шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй, үйл ажиллагаанд саад учруулсан, аудит хийх үнэн зөв дүгнэлт гаргахад сөргөөр нөлөөлсөн, аудит хийлгэх, санхүүгийн тайлан баримтыг баталгаажуулахаас зайлсхийсэн, эсхүл саад учруулсан, шаардлагатай мэдээлэл, баримт материалыг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр  татгалзсан бол хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол эрх хасах шийтгэл хүлээлгэнэ.

11.2 дугаар зүйл..

Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомж зөрчих

1.Төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй, хяналт шалгалтад холбогдолтой баримт бичгийг түр хугацаагаар хүлээлгэн өгөхөөс зайлсхийсэн, хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулсан, хяналт шалгалтын байгууллага, улсын байцаагчийн албан даалгавар, шаардлага, акт, дүгнэлтийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй бол хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Төрийн хяналт шалгалтад холбогдолтой баримт бичгийг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, засварласан, гэмтээсэн, зайлсхийсэн, устгасан, хяналт шалгалтын байгууллага, улсын байцаагчийн шийдвэрт нөлөөлөхийг оролдсон бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг  хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

11.3 дугаар зүйл..

Банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой журам зөрчих

1.Банк, банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий албан тушаалтан биелүүлээгүй, тайлан, тэнцэл, мэдээ баримтыг зохих журмын дагуу гаргаж өгөөгүй, эсхүл нийтэд мэдээлэх санхүүгийн тайланг хувь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийтэд мэдээлээгүй, төлбөр тооцооны баримтыг нуун дарагдуулсан, хяналт шалгалт хийхэд саад учруулсан, эсхүл гүйлгээг саатуулсан бол хувь хүнийг нэг мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянга тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлагыг хангаагүй, хуулиар хориглосон болон тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхэлсэн бол хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

11.4 дүгээр зүйл..

Санхүүгийн үйл ажиллагааг хууль бусаар эрхлэх

1.Банк, банк бус санхүү, хадгаламж, зээлийн үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр, эсхүл хууль бусаар явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

11.5 дугаар зүйл..

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль тогтоомж зөрчих

1.Хадгаламж, зээлийн хоршоо нь гишүүн бус этгээдээс хадгаламж авсан, гишүүн бус этгээдэд зээл олгосон, хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааг зохицуулах төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон нэг гишүүн болон нэгдмэл сонирхолтой этгээдэд олгох зээлийн хэмжээнээс хэтрүүлж зээл олгосон бол хувь хүнийг нэг мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Хуульд нийцүүлэн баталсан дүрэм, журам, нөхцөл шаардлагыг зөрчиж эрх бүхий байгууллагаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Хуульд заасан журмын дагуу идэвхгүй гишүүнд тооцох, түүнтэй тооцоо хийх, эсхүл гишүүнээр элсүүлэх, гишүүний эрх үүсэх нөхцөл, нэг гишүүний оруулж болох хөрөнгийн дээд хэмжээ, эсхүл бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах үүргийг зөрчсөн бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тогтворжилтын сангаас эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн туслалцааг олгосон, эсхүл хадгалах, зээл олгох журмыг зөрчсөн, санхүүгийн тайлангаа хүргүүлээгүй бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

5.Энэ зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол эрх хасах шийтгэл хүлээлгэнэ.

11.6 дугаар зүйл..

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомж зөрчих

1.Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан үнэт цаасны зах зээлд оролцогчийн нийтлэг чиг үүргээ хэрэгжүүлээгүй, үүргээ биелүүлээгүй, мэдээлэл, мэдэгдлийг зохих журмын дагуу холбогдох этгээдэд гаргаж өгөөгүй бол хувь хүнийг нэг мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Үнэт цаасны зах зээлд оролцогчийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл үнэт цаас эзэмшигч нь үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжид заасан мэдээллийг олон нийтэд мэдээлэх журмыг зөрчсөн, эсхүл худал, дутуу, зөрүүтэй, төөрөгдүүлсэн мэдээллийг өгсөн, эсхүл мэдээлэх зөвшөөрлийг өгсөн, эсхүл мэдээлэл өгөөгүй,  өгөхөөс зайлсхийсэн бол хувь хүнийг нэг мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Нийтэд санал болгон гаргах үнэт цаасны танилцуулгад дутуу, худал, төөрөгдүүлсэн мэдээлэл тусгаж нийтэд танилцуулсан, худал амлалт өгсөн, үнэт цаасны танилцуулгад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр аливаа өөрчлөлт оруулсан, үнэт цаасны зах зээлийг зохицуулах төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй үнэт цаасыг олон нийтэд танилцуулсан, уг үнэт цаасны талаар аливаа зар сурталчилгаа явуулсан бол учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг хоёр мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Түүнд андеррайтерийн үйлчилгээ үзүүлсэн тусгай зөвшөөрөл бүхий этгээдийг гучин сая төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

4.Мэргэжлийн байгууллагын эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн, үнэт цаас гаргасан, бүртгүүлсэн, худалдсан, гүйлгээнд оруулсан, арилжсан, хадгалсан, түүгээр гэрчлэгдсэн өмчлөх эрхийг шилжүүлсэн бол учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг арван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

5.Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас санаатай зайлсхийсэн, үндэслэлгүйгээр татгалзсан, саад болсон, эрх бүхий хувьцаа эзэмшигчийг хувьцаа эзэмшигчдийн хуралд үндэслэлгүйгээр оролцуулаагүй, хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах журам зөрчсөн, санал хураах, шийдвэр гаргах ажиллагаанд үндэслэлгүйгээр саад болсон, хувьцаа эзэмшигчийг санал хураалтад оролцуулаагүй эсхүл санал хураалтын дүнг өөрчилсөн, хурлын шийдвэрийг өөрчилсөн зэргээр хувьцаа эзэмшигч эрхээ хэрэгжүүлэх боломжийг хууль бусаар хаасан бол хувь хүнийг арван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

6.Хадгаламжийн бичиг гаргахтай холбогдсон журмыг зөрчсөн бол хувь хүнийг арван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

7.Брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагааны журам зөрчсөн бол хувь хүнийг хоёр мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

8.Үнэт цаасны анхдагч зах зээлд үнэт цаас гаргагч нь үнэ төлбөргүйгээр сонирхсон этгээдэд мэдээлэл өгөх үүрэг, дотоод мэдээлэл эзэмшигчид хориглох хоригийг зөрчсөн, дотоод мэдээлэл эзэмшигч, түүний холбогдох этгээд бүртгэлтэй үнэт цаас, түүнд суурилсан санхүүгийн хэрэгслийн арилжаанд дотоод мэдээлэл ашиглан оролцсон, дотоод мэдээллийг нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хувь хүнийг хоёр мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

11.7 дугаар зүйл..

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль тогтоомж зөрчих

1.Тусгай зориулалтын компанийг хуульд зааснаас бусад этгээд үүсгэн байгуулсан бол хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Тусгай зориулалтын компани, орон сууцны санхүүжилтийн компани нь хуульд заасан дэлгэрэнгүй, эсхүл товчилсон тэмдэглэгээ хэрэглээгүй, барьцаат үнэт цаас гаргагч нь хөрөнгийн багцын бүртгэлийг хянагчийн зөвшөөрөлгүйгээр хөрөнгийн багцад байгаа хөрөнгийг сольсон, үнэт цаас гаргагч, барьцаат үнэт цаас гаргагч нь хуульд заасан журмын дагуу тайлан гаргаж эрх бүхий байгууллагад хүргүүлээгүй, барьцаат үнэт цаас гаргагч нь хөрөнгийн багцын бүртгэлийн хянагчийг томилоогүй, эсхүл томилсоноо үнэт цаасны зах зээлийг зохицуулах төрийн эрх бүхий байгууллагад хуульд заасны дагуу мэдэгдээгүй бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хориглосон хэмжээг зөрчсөн бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

11.8 дугаар зүйл. .

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчих

1.Банк, төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн, тэтгэврийн болон нийгмийн албан журмын даатгалын сан, Банкны тухай хуулийн 3.1.2-т заасан банкны холбогдох этгээд, даатгалын тохиолдол бий болохоос өмнөх гурван жилийн хугацаанд банкны санхүүгийн тайланд аудит хийсэн аудитор болон аудитын байгууллага, Монголбанкны хяналт шалгалтын тайлангаар банкны санхүүгийн байдал муудахад нөлөөлсөн, банкны үйлчилгээ авахдаа санхүүгийн давуу эрх эдэлсэн, нөхөн төлбөр төлөх талаар тогтоосон журмыг зөрчиж энэ талаар зориуд худал мэдээлэл өгсөн болон уг мэдээллийг ашиглан даатгалын нөхөн төлбөр олгосон бол хувь хүнийг нэг мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Хадгаламжийн даатгалын корпораци хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь төгрөг ба валютын нийт 20 сая хүртэл төгрөгийн хадгаламжийг нөхөн төлөх, эсхүл нөхөн төлбөрийн хэмжээг зориудаар буруу тооцсон, эсхүл худал мэдээлсэн бол учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг хоёр мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Сангийн актив хөрөнгийг хадгаламж эзэмшигчид даатгалын нөхөн төлбөр төлөх, эсхүл төлбөрийн чадварын хүндрэлд орсон банкны хадгаламжийг шилжүүлэн авсан банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх, хадгаламжийн даатгалын корпорацийн авсан зээл болон гаргасан бондын үндсэн өр, хүүгийн төлбөр төлөхөөс өөр зориулалтаар зарцуулсан, эсхүл Засгийн газраас баталгаа гаргасан үнэт цаас, Монголбанкны үнэт цаас, зээлжих зэрэглэл тогтоодог нэр хүнд бүхий олон улсын байгууллагаас хангалтгүй үнэлгээ авсан гадаад улсын Засгийн газрын болон олон улсын санхүүгийн байгууллагын үнэт цаас, олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын Төв банкинд нээсэн хадгаламжаас бусад хэлбэрээр хөрөнгө оруулалт хийсэн, эсхүл даатгалын хураамжийг төвлөрүүлэх, даатгалын тохиолдол бий болоход хадгаламж эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөр төлөх, сангийн хөрөнгийг хуульд заасны дагуу удирдах, сангийн санхүүгийн эрсдэлийг үнэлэх зорилгоор банкны эрсдэлийг үнэлж, хянах үйл ажиллагааг зөрчиж ашгийн төлөө хуулийн этгээд байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг хоёр мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Үндэсний хорооны гишүүн, корпорацийн ажилтан, корпорацид гэрээгээр ажил гүйцэтгэж байгаа этгээд албан үүргийнхээ дагуу олж мэдсэн, корпораци, банкны талаарх мэдээ, мэдээллийг бусдад задруулсан бол хувь хүнийг нэг мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

5.Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооноос баталсан хадгаламжийн даатгалын хураамжийн журмын дагуу эхлэлтийн хураамж, улирлын хураамж, онцгой хураамжийн дагуу хадгаламжийн даатгалын корпорацид төлөөгүй, эсхүл төлбөл зохих хугацаанд төлөөгүй бол гүйцэтгээгүй дүнгээс Монголбанкны бодлогын хүү дээр 5 хувийг нэмсэнтэй тэнцэх хэмжээтэй хувиар торгох шийтгэл хүлээлгэнэ.

6.Корпорацийг энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг банк тогтоосон хэлбэрээр, хугацаанд нь корпорацид хүргүүлэх, шаардлагатай нэмэлт мэдээллийг тухай бүр гаргаж өгөх, банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх журмын дагуу удаа дараа ирүүлээгүй, дутуу, эсхүл буруу мэдээ,  мэдээллийг удаа дараа ирүүлсэн, эсхүл банк хадгаламжийн даатгалын тогтолцоо, даатгалын нөхөн төлбөрийн хэмжээний талаарх мэдээллээр Үндэсний хорооноос баталсан журмын дагуу мэдээлэл хүргээгүй, эсхүл хадгаламжийн даатгалын тогтолцооны талаар буруу мэдээлэл хүргэсэн, эсхүл мэдээлэл хүргээгүй болон буруу мэдээлснээс банкны салбарын тогтвортой байдал, хадгаламж эзэмшигчдийн итгэлд сөргөөр нөлөөлсөн хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

11.9 дүгээр зүйл..

Даатгалын үйл ажиллагаатай холбоотой журам зөрчих

1.Даатгал, даатгалын мэргэжлийн оролцогч, жолоочийн хариуцлагын даатгалын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл даатгагч даатгалын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоогүй үйл ажиллагаа эрхэлсэн, дүрмийн сангийн доод хэмжээг бүрдүүлээгүй, хувьцааны төлбөрийг мөнгөн бус хэлбэрээр гүйцэтгэсэн хуулийн этгээдийг нэг мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Хуульд заасны дагуу нягтлан бодох болон санхүүгийн бүртгэлээ зохих ёсоор хөтлөөгүй, даатгагчийн хүлээсэн үүрэг, эд хөрөнгийг даатгалын багц дүрэмд заасны дагуу үнэлээгүй, давхар даатгалын болон бизнес төлөвлөгөөг батлуулаагүй, эсхүл эдгээр төлөвлөгөөг дагаж мөрдөх үүргээ биелүүлээгүй, давхар даатгалын төлөвлөгөөний нарийвчилсан тайланг хуульд заасны дагуу гаргаж өгөөгүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр даатгалын үйл ажиллагааг шилжүүлсэн, нэгтгэсэн, даатгалын санд хөрөнгө төвлөрүүлэх үүрэг бүхий этгээд хөрөнгийг төвлөрүүлээгүй, хуульд зааснаас бусад зориулалтаар хөрөнгийг ашигласан хуулийн этгээдийг нэг мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Даатгал, даатгалын мэргэжлийн оролцогчийг зохицуулах төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эрх бүхий албан тушаалтныг томилсон, эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй хуулийн этгээдийг нэг мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Хуульд заасны дагуу зөвшөөрөлгүйгээр гадаад улсын даатгагчтай даатгалын гэрээ байгуулсан бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

5.Даатгал, даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай, жолоочийн даатгалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хориглосон хэм хэмжээг зөрчсөн,  нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгагчийн шаардсан хугацаанд гаргаж өгөөгүй бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

6.Хуулиар тогтоосон заавал даатгалд даатгуулаагүй бол хувь хүнийг арван таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

7.Хуульд заасан нөхцөл, журам, зөрчсөн эсхүл биелүүлээгүй, тээврийн хэрэгслийн өмчлөгчийн тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулсан, улсын бүртгэлд бүртгэсэн, нөхөн төлбөрийг бодит хугацаанд олгоогүй, эсхүл тодорхой үндэслэлийг заан татгалзах хариуг өгөөгүй бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

8.Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, даатгуулагч өргөдөл гаргаснаас хойш хуульд заасан хугацаанд даатгалын тохиолдлыг шалгаж, даатгалын хохирол үнэлэгчийг томилоогүй бол таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

11.10 дугаар зүйл..

Даатгагч хууль бус үйл ажиллагаа явуулах

1.Даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосон тухай даатгалын үйл ажиллагааг зохицуулах төрийн эрх бүхий байгууллагын мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш түүний бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр шинээр даатгалын гэрээ байгуулсан, өмнө байгуулсан даатгалын гэрээг шинэчилсэн, өөрчилсөн, даатгалын үйл ажиллагааг зохицуулах төрийн эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр даатгагчийн үйл ажиллагааны аливаа хэсгийг бусад этгээдэд шилжүүлсэн болон даатгагчийн үйл ажиллагааны аливаа хэсгийг бусад этгээдийн үйл ажиллагаатай нэгтгэсэн, даатгалын нөөц сангийн мөнгөн хөрөнгө болон дүрмийн сан /хувь нийлүүлсэн хөрөнгө/-ийн мөнгөн хөрөнгийг даатгалын багц дүрэмд зааснаас өөр зориулалтаар зарцуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

11.11 дүгээр зүйл..

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль тогтоомж зөрчих

1.Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх, Төв банк /Монгол банк/-ны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, сурталчилсан бол хувь хүнийгнэг мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлэн торгох шийтгэл хүлээлгэнэ.

11.12 дугаар зүйл..

 Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль тогтоомж зөрчих

1.Хуулиар хүлээсэн үүргийн дагуу тайлан, тэнцэл, мэдээ баримт, эрх бүхий байгууллагаас шаардсан тодруулга, мэдээллийг хувь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гаргаж өгөхөөс зайлсхийсэн бол таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Эрх бүхий төрийн байгууллагын хяналт, шалгалтад саад учруулсан бол хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

11.13 дугаар зүйл..

 Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчих

1.Банкнаас олгох зээлийн болон сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрт тавих шаардлагын талаар хуулиар тогтоосон журам зөрчсөн бол таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Банкны үйл ажиллагаанд тавих хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Банкны эх үүсвэрийг ашиглаж байгаа төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаанд хуульд заасны дагуу хяналт, шалгалт явуулахад саад учруулсан бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Төлбөр тооцооны баримтыг нуун дарагдуулсан, эсхүл гүйлгээг саатуулсан, тайлан тэнцэл, мэдээ баримтыг зохих хууль, журмын дагуу гаргаж өгөөгүй, эсхүл холбогдох байгууллагад хүргүүлээгүй, нийтэд мэдээлэх санхүүгийн тайланг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийтэд мэдээлээгүй бол нэг мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

5.Нийтлүүлсэн тайлан, мэдээлэлд хуурамч, худал, ташаа мэдээлэл агуулагдсан бол таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

11.14 дүгээр зүйл..

Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж зөрчих

1.Иргэн, хуулийн этгээд нягтлан бодох бүртгэлийг хөтлөөгүй, санхүүгийн тайлан гаргаагүй, санаатайгаар санхүүгийн баримтыг устгасан, алга болгосон, нуусан бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

2.Санхүүгийн тайлангаа хуульд заасан хугацаанд эрх бүхий байгууллагад хүргүүлээгүй бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Хуулийн этгээд өөрийн нягтлан бодох бүртгэлийн ажлыг мэргэжлийн бус этгээдээр гүйцэтгүүлсэн бол хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

Татварын хоцорсон тайланг өгөөд хоцроосон хоногоор нь торгууль төлж болдог шүү дээ. Санхүүгийн тайланд мөн адил тийм өөрчлөлт оруулж болдоггүй юм уу. Хоцроосон хоногт нь тохируулан торгууль ногдуулаад торгуулиа төлбөл тайланг баталгаажуулж болмоор доо. Их Британийх лав тийм байгаа. Нэг сар хоцроосон бол 150, 2-3 бол 300, 3-6 сар бол 700, 6 сараас дээш хугацаагаар бол 1500 гх мэт. Ард иргэдээсээ шулж, дээрэмдэхээс илүүг сэтгэхгүй юмаа. Санамсар санаандгүйгээр шинэ тутам байгуулагдсан аан байгууллагууд санхүүгийн тайлангаа хоцроож л бгаа шүү дээ. Арай уян хатан бвал яагаад болохгүй гэж

2018.03.06

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

11.15 дугаар зүйл..

Татварын хууль тогтоомж зөрчих

1.Татварын хууль тогтоомжид заасан татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд гарга

11.16 дугаар зүйл..

Гаалийн тухай хууль тогтоомж зөрчих

1.Барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй орхих, эсхүл худал бичих, гаалийн хяналтаас гадуур, гаалийн шалгалтаас нуун далдлах, барааны нэр төрөл, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, гаалийн бичиг баримтыг засварлах, хуурамчаар үйлдэх аргаар улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлэх, гаалийн бичиг баримтыг солих, засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийсэн бол хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

3.Барааг гаалийн байгууллагад мэдүүлэх журам, гаалийн мэдээллийн систем ашиглах журам зөрчсөн бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Гаалийн бүрдүүлэлтийн горимын шаардлага , гаалийн хяналтын бүсийн дэглэмийг зөрчсөн нь бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхтэй холбогдолгүй бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох шийтгэл хүлээлгэнэ

5.Гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр олгосон, гаалийн хилээр гаргасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

6.Гаалийн тэмдэглэгээг гэмтээсэн, өөрчилсөн, устгасан, эсхүл гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийн хүрэх газрын хаягийг өөрчилсөн нь барааг хууль бусаар нэвтрүүлэхтэй холбогдолгүй бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох шийтгэл хүлээлгэнэ

7.Гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн, бараа, тээврийн хэрэгслийг тогтоосон хугацаанд буцаан нэвтрүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох шийтгэл хүлээлгэнэ.

8.Гаалийн болон бусад татварыг хууль бусаар буцаан авах зорилгоор гаалийн үнийг худал мэдүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох шийтгэл хүлээлгэнэ

9.Гаалийн болон бусад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан барааг зориулалтын бусаар захиран зарцуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг хорин таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

10.Гаалийн хууль тогтоомжид заасан мэдээ, тайланг буруу гаргасан, эсхүл хугацаанд нь гаргаж өгөөгүй, үүргээ биелүүлээгүй бол хувь хүнийг арван таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

11.17 дугаар зүйл. .

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн журам зөрчих

1.Хорио цээрийн хяналт, шалгалтын үед амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслээс буулгасан бол хувь хүнийг арван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Тээврийн хэрэгсэлд цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт, ачилтыг хийлгээгүй, амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний сав, баглаа боодлын битүүмжлэлийг задалсан хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Илгээмжийн үйлчилгээ эрхлэгч байгууллага нь амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн бүхий илгээмж ирсэн тухай мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн байгууллагад мэдэгдэж үзлэг, шалгалт хийлгээгүй хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Импорт, экспортын гэрчилгээгүй болон гэрчилгээнд бичигдсэн мэдээлэл хуурамч, дагалдах бусад баримт бичигтэй тохирохгүй амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлсэн бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

11.18 дугаар зүйл..

Векселийн тухай хууль тогтоомж зөрчих

1.Векселийн бүрдүүлбэрийн бичилтийг дутуу хийж вексель гаргасан, эсхүл вексельд заасан төлбөрийг хэсэгчилж төлөхийг зөвшөөрсөн, эсхүл төлбөр төлөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, эсхүл төлбөрийн зөвшөөрөл өгөх хугацаа хэтрүүлсэн, эсхүл харилцан тохиролцолгүйгээр векселийг бусдад шилжүүлсэн, эсхүл дамжуулах бичилтгүйгээр векселийг шилжүүлсэн бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

11.20 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын тухай хууль .

Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль тогтоомж зөрчих

1.Онцгой албан татварын тэмдэг хэрэглэх журам зөрчсөн, эсхүл тэмдэггүй архи, тамхийг бэлтгэх нийлүүлсэн, импортолсон, худалдсан бол хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлэн торгох шийтгэл хүлээлгэнэ.

11.20 дугаар зүйл..

Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомж зөрчих

1. Хөрөнгө оруулагч нь үндэсний болон олон улсын стандартад нийцүүлэх, нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартын дагуу хөтлөх, шаардлагатай мэдээ, мэдээллээр заасан хугацаанд хангах, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэх, байгаль орчинд ээлтэй байх, хүний хөгжлийг дэмжих, хууль тогтоомжид заасны дагуу ажилтны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх, хөрөнгө оруулалт хийх нийтлэг үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг нэг мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

11.21 дүгээр зүйл..

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль тогтоомж зөрчих

1.Зохицуулалттай этгээдийн эрхлэх үйл ажиллагааг Хорооноос олгосон тусгай зөвшөөрөл, бүртгэл, эрхгүйгээр эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хуулийн этгээдийг хорин таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

2.Танилцуулгад дутуу, худал, төөрөгдүүлсэн мэдээлэл тусгаж нийтэд танилцуулсан, худал амлалт өгсөн, танилцуулгад Хорооны зөвшөөрөлгүйгээр аливаа өөрчлөлт оруулсан, энэ хуулийг зөрчиж Хороонд бүртгүүлээгүй танилцуулга нийтэд танилцуулсан, уг үнэт цаасны талаар аливаа зар сурталчилгаа явуулсан, эсхүл санхүүжилт татах зорилгоор бусад төрлийн мэдээллийг нийтэд нээлттэй зарласан бол хуулийн этгээдийг дөчин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

3.Хуульд заасан хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үйл ажиллагааны журам зөрчсөн хуулийн этгээдийг хорин таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

4.Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хорин таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

5.Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь сангийн хөрөнгийг захиран зарцуулахтай холбогдсон хэлцлийг өөрийн нэрийн өмнөөс хийгээгүй, итгэмжлэн удирдлагыг хэрэгжүүлж байгаа гэдгээ мэдэгдээгүй, татан буулгах, хуульд заасан хугацаанд аудитын байгууллагыг сонгож гэрээ байгуулаагүй, тавих шаардлагыг биелүүлээгүй бол арван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

6.Хуульд зааснаас бусад этгээд хөрөнгө оруулалтын сангийн дэлгэрэнгүй болон товчилсон тэмдэглэгээг хэрэглэсэн, Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхэд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгсэл гаргасан, Хороо эрх олгосон, хүлээн зөвшөөрснөөс бусад тохиолдолд хөрөнгө оруулалтын сантай холбоотой зар сурталчилгаа явуулсан, хөрөнгө хадгалах гэрээнд хууль болон сангийн дүрмээр хөрөнгө оруулалтын менежментийн компани болон кастодианы хүлээхээр заасан үүрэг, хариуцлагыг бууруулах, чөлөөлөх тухай заалт тусгасан бол арван таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

7.Эрх хүлээн авагч нь эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг гаргаж өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн бол хуулийн этгээдийг арван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

8.Энэ зүйлд заасан зөрчил гаргасан хуулийн этгээдийн учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, зөрчлийг шалгахтай холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлнэ.

АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ.

БАРИЛГА, ҮЙЛДВЭРЛЭЛ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

12.1 дүгээр зүйл.

Барилгын тухай хууль тогтоомж зөрчих

1.Тусгай зөвшөөрөлгүйгээр барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх, барилгын материал үйлдвэрлэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээ эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Онцгой байдлын байгууллагын хяналт хийгдээгүй зураг төслөөр барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн, барилга ашиглалтад хүлээн авах комиссын даалгаврыг биелүүлэлгүй барилгыг ашиглаж эхэлсэн, барилга хоорондын болон зам гарцын аюулгүйн зайн хэмжээг зөрчсөн бол учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Барилгын зураг төсөл, барилгын гэрээнд тавих шаардлагыг зөрчсөн, барилгын норм, нормативын баримт бичгийг дагаж мөрдөөгүй, барилга байгууламжид тавих шаардлагыг хангаагүй барилга байгууламж барьж ашиглалтанд оруулсан болон барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэлгүйгээр барилгын ажил гүйцэтгэсэн бол учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл олгогдоогүй, магадлал хийгдэж баталгаажаагүй зураг төслийн дагуу баригдсан, барилгын ажлын зөвшөөрөлгүй баригдсан орон сууцны барилгад иргэдээс хөрөнгө төвлөрүүлсэн бол учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

5.Ашиглалтанд хүлээж аваагүй эсвэл барилгын ажил нь дуусаагүй барилга байгууламжийг цахилгаан, холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хангасан болон барилга байгууламжийг ашигласан бол хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

6.Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь барилга байгууламжийг ус, агаар, хөрсний бохирдлоос сэргийлэх болон хот байгуулалт, ашиглалтын дүрмийн шаардлагыг биелүүлээгүй, барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулсан, мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилгын үндсэн бүтэц, төлөвлөлт, зориулалтыг өөрчилсөн, тухайн барилга байгууламж дотор байгаль орчин, хувь хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, ашиглалтын хэвийн нөхцлийг алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

7.Барилгын зураг төсөл, техникийн бусад баримт бичгийг холбогдох архивын байгууллагад шилжүүлээгүй бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

8.Барилга байгууламжийг барих, ашиглалтад оруулахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандарт, норм, дүрмийг зөрчиж барьсан, ашиглалтад оруулсан бол хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох шийтгэл хүлээлгэнэ.

9.Энэ зүйлийн 2, 3, 4, 6 дахь хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол эрх хасах шийтгэл хүлээлгэнэ.

12.2 дугаар зүйл. .

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль тогтоомж зөрчих

1.Хуульд заасан холбогдох зөвшөөрөлгүйгээр газрын кадастрын үйл ажиллагаа явуулсан, холбогдох материалд засвар хийсэн, газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл болон газрын улсын бүртгэлийг буруу хийсэн, газрын кадастрын мэдээллийн санд дур мэдэн өөрчлөлт хийсэн, тэдгээрийг олшруулж бусдад дамжуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Газрын кадастр, кадастрын зураглалын үйл ажиллагаанд саад учруулсан, хөндлөнгөөс оролцсон болон үүргийн дагуу оролцоогүй бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Эдлэн газар болон нэгж талбарын хил заагийг газарт бэхлээгүйгээр кадастрын зураглал үйлдсэн, тэмдэгжүүлсэн, эргэлтийн цэгүүдийг хөдөлгөсөн, нүүлгэн шилжүүлсэн, устгасан, эдлэн газар болон нэгж талбарын хэмжээ, байршлыг дур мэдэн өөрчилсөн бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж торгох шийтгэл хүлээлгэнэ.

12.3 дугаар зүйл. .

Орон сууцны тухай хууль тогтоомж зөрчих

1.Орон сууцны төлөвлөлт, барилгын үндсэн бүтэц, хийц, инженерийн шугам сүлжээг зөвшөөрөлгүйгээр анхны зураг төслөөс өөрчилсөн бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Орон сууцны дэвсгэр газар болон орчны зам, талбайг зориулалтын бусаар ашигласан, зам, талбайн хөдөлгөөнийг хаасан бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Ус алдах, цахилгаан таслах зэргээр орон сууц ашиглалтын журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

4.Нийтийн зориулалттай орон сууцны байшинд барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, аюулгүй байдлын норм зөрчсөн, хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

12.4 дүгээр зүйл..

Хот байгуулалтын тухай хууль тогтоомж зөрчих

1.Хот байгуулалтын баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, дүрэм, заавар, стандартын дагуу боловсруулаагүй бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Хот байгуулалтын баримт бичгийг боловсруулахад хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан норм ба дүрэм, журмыг мөрдөж, барилга байгууламжид тавигдах шаардлага, тэдгээрийн дэд бүтцийн хангамж, ногоон байгууламж, эрүүл ахуй, экологи, галын аюулгүй байдлын талаар тусгаагүй, хот байгуулалтын баримт бичгийн захиалагч нь хот байгуулалтын баримт бичигт холбогдох хууль тогтоомж, норм ба дүрэм, журамд заасны дагуу улсын экспертизийн дүгнэлт гаргуулаагүй бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Орон сууц, олон нийтийн барилга болон үйлдвэр, үйлдвэрийн туслах барилга байгууламжийн хоорондын гал тусгаарлах зайг тооцоогүй, эсхүл барилга байгууламжийн төлөвлөгөөнд  хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоолтой байх, барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байх хуульд заасан журмыг зөрчсөн бол хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Нутаг дэвсгэрийн бүсчлэлд тавигдах шаардлага, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтэц  бий болгох, эсхүл хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрх, үүргээ биелүүлээгүй, эсхүл хот байгуулалтын үйл ажиллагааг хязгаарласан журам, эсхүл хот байгуулалтын кадастрын мэдээлэл нээлттэй байх журам, эсхүл хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хориглох журмыг зөрчсөн бол хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

12.5 дугаар зүйл..

Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль тогтоомж зөрчих

1.Төсөл хэрэгжүүлэх талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарснаас хойш төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж барихаар төлөвлөсөн газарт шинээр барилга байгууламж барих, газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгосон, эрх шилжүүлсэн, барилга байгууламжид дураараа өртгөтгөл, шинэчлэл хийсэн, бусдад шилжүүлсэн, түрээслэсэн, нүүн ирж суурьшсан бол хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Гэрээний үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй бол хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Хотыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд газрыг чөлөөлөөгүй, газар чөлөөлөх үйл ажиллагаанд саад учруулсан бол хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

Урьдны засгийн газар нь хийж бсан ажлыг дараагийн засгийн газар үгүйсгэн зогсоох ажиод яагаад зөрчлийн тухай хуулиараа шийтгэл ноогдуулж болохгүй бшаа юм бэ. Хотын шинэ төлөвлөлт нэрээр хичнээн айл газраа чөлөөлж өгөөд одоо 5 жилийг орох оронгүй очих газаргүй өнгөрөөж бна. Ажлаа хийхгүй бгаа хүмүүсээс торгууль болгож авсан мөнгөө эдгээр хохироод бгаа хүмүүст өгөх заалт оруулаач. Тэднийг хичнээн торголоо гээд ард нь хохирч үлдсэн хүмүүс хохирсон хэвээрээ л бгаа шүү дээ. Дахин төлөвлөлтөөр хохирсон хүмүүсийн хохирлыг барагдуулах тухайд хуулийн төсөл санаачилмаар юм.

2018.03.06

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

12.6 дугаар зүйл. .

Эрчим хүчний тухай хууль тогтоомж зөрчих

1.Тусгай зөвшөөрөлгүйгээр эрчим хүчний үйл ажиллагаа эрхэлсэн, эсхүл тусгай зөвшөөрлөө бусдад шилжүүлсэн, эсхүл бусдын тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулсан, эрх бүхий байгууллагаас хянаж баталснаас өөр үнэ, тарифаар эрчим хүчийг борлуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм, эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засвар, ашиглалт, аюулгүй ажиллагааны норм, стандарт, дүрэм, журмыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр цахилгаан, дулааны эрчим хүчийг хууль бусаар ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Эрчим хүчний тоолуур, хэмжүүр, тэдгээрийн эд анги, битүүмжлэл, байрлал, холболтыг дур мэдэн өөрчилсөн, эсхүл хэвийн ажиллагааг нь алдагдуулсан, байгууламжийн хамгаалалтын зурвасыг чөлөөлөөгүй, шугам сүлжээг хамгаалах, цахилгаан, дулаан хэрэглэх дүрмийг зөрчсөн бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

5.Энэ зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж торгох шийтгэл хүлээлгэнэ.

12.7 дугаар зүйл..

Нийтийн зориулалттай инженерийн байгууламжид хууль бусаар холбогдох хэрэгсэл хэрэглэх, ашиглах

1.Нийтийн зориулалттай инженерийн байгууламжид хууль бусаар холбогдох хэрэгсэл хэрэглэсэн, эсхүл холбогдох дүрэм, журмыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж торгох шийтгэл хүлээлгэнэ.

АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ.

ХӨДӨӨАЖАХУЙНЖУРМЫНЭСРЭГЗӨРЧИЛ

13.1 дүгээрзүйл.

Тариалан, тарималургамлынтухайхуультогтоомжзөрчих

1.Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч нь тариалангийн газрыг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ зөрчсөн бол хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Таримал ургамлын үр сортыг хяналтад хамруулаагүй, чанарын улсын стандарт хангаагүй үр борлуулсан, импортолсон, бэлтгэн нийлүүлсэн бол хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Үрийн тариаланг даатгуулаагүй бол даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

13.2 дугаар зүйл..

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай  хууль тогтоомж зөрчих

1. Мал            сүргийг байгалийн гэнэтийн гамшиг, аюулаас хамгаалах, малын генетик нөөцийг ашиглах, шилжүүлэх, генийг хамгаалах, малын үржпийн ажил, үйлчилгээ эрхлэх, ашиг шим, удамшлыг сайжруулах, малыг улсын нэгдсэн бүртгэлд хамруулах талаар хүлээсэн үүргээ зөрчсөн бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2. Малын       эрүүл мэндийг хамгаалах, малын өвчинтэй тэмцэх, хорио цээр тогтоох, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт тавих талаар хүлээсэн үүргээ зөрчсөн бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3. Тусгай       зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэсэн, малын үүлдэрлэг байдлыг дур мэдэн өөрчилсөн, тухайн бүс нутагт хянан баталгаажуулаагүй хээлтүүлэгч ашигласан, малын генетик нөөцийг хууль бусаар импортлосон буюу импортлохыг завдсан бол хувь хүнийг тавин тооцооны нэгжгэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжгэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

Экспортын тухай яагаад тусгаагүй юм бэ. Одоо адууг тоймгүй л тамлаж нядалж гаргаж бна шүү дээ. Худлаа өөрсдөө бидний мөнгөөр туйлж гадаадад очиж гадныхны гар хөл бөгс хошногыг долоож долигоноцгоогоод буцаж ирээд ард түмнээ дарамтлаад л. Ийм бж болох уу та нар. Яагаад ард түмнээ ингэж махлаж бгаа юм бэ.

2018.03.06

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

13.3 дугаар зүйл..

Мал, махны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх журам зөрчих

1.Мал, мах бэлтгэлийн зориулалтаар гарал үүслийн гэрчилгээгүй мал тууварласан, мал, мах тээвэрлэсэн, тусгайлан бэлтгэсэн төвлөрсөн цэгээс өөр газарт мал, мах бэлтгэсэн хууль бусаар тууварласан, тээвэрлэсэн бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

13.4 дүгээр зүйл..

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль тогтоомж зөрчих

1.Биржээс гадуурх бараа, түүхий эдийн арилжаанд биржийн нэр ашиглан бараа, түүхий эдийг худалдсан хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Бирж болон биржийн ажилтны үйл ажиллагааны талаарх хуулиар хориглосон журмыг зөрчсөн бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Биржийн арилжаанд оролцогч, бараа, түүхий эдийн чанар, тоо хэмжээг үнэн зөв мэдээлж, бүртгүүлээгүйгээс хохирол учирсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Биржийн арилжаанд оролцогчид хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн хуулиар хориглосон заалтыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

5.Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортод гаргахдаа биржээр арилжсан байх заалтыг зөрчсөн бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

13.5 дугаар зүйл. .

Мал эмнэлгийн журам зөрчил

1.Мал эмнэлгийн журам зөрчсөний улмаас халдварт өвчин болгоомжгүй тараасан бол хувь хүнийг нэг зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

13.6 дугаар зүйл..

Хувиргасан амьд организмын тухай хууль тогтоомж зөрчих

1.Хувиргасан амьд организмын тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн бол хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

13.7 дугаар зүйл..

 Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль тогтоомж зөрчих

1.Давхар даатгалын гэрээ байгуулахгүйгээр малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаа явуулсан бол хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Нөхөн төлбөр бүрэн олгоогүй, эсхүл олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан бол хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Зохих журмыг зөрчин Хамтын эрсдэлийн сангийн хөрөнгийг зарцуулсан бол хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Зохих журмыг зөрчин давхар даатгалын компанийн сангийн хөрөнгийг зарцуулсан бол хуулийн этгээдийг арван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

14.1 дүгээр зүйл.

Харилцаа холбооны тухай хууль тогтоомж зөрчих

1.Харилцаа холбооны шугам, сүлжээний дагуу тавигдсан аливаа тэмдэг, шон, хамгаалах хэрэгслийг унагасан, эвдсэн, устгасан, тэдгээрийн бичээсийг арилгасан, кабелийн шүүгээ, худаг, сувагчлал, шуудангийн хайрцагт хог хаясан, бусад зүйлээр бохирдуулсан бол хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Харилцаа холбооны хамгаалалтын зурвас газарт  хориглосон үйл ажиллагаа явуулсан, харилцаа холбооны хамгаалалтын зурвас газарт урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр ажил гүйцэтгэсэн бол хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Харилцаа холбооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, өргөтгөх, үйлчилгээний зориулалтыг өөрчлөх, түр зогсоох тухай Зохицуулах хороо болон хэрэглэгчид урьдчилан мэдэгдээгүй бол хувь хүнийг арван таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэлийн стандарт, техник, технологийн нөхцөл, горимыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

5.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж торгох шийтгэл хүлээлгэнэ.

14.2 дугаар зүйл. .

Радио долгионы тухай хууль тогтоомж зөрчих

1.Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг аваагүй, бүртгэлгүйгээр радио төхөөрөмж ажиллуулсан бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Тусгай зөвшөөрөл, эрхийн бичигт зааснаас өөр зорилгоор радио төхөөрөмж ажиллуулсан, байршил, хамрах хүрээ, хүчин чадал, техникийн үзүүлэлтийг өөрчилсөн, тэдгээрийг бүртгүүлээгүй, нуун дарагдуулсан, гэрээ болон нөхцөл шаардлагыг зөрчсөн, радио давтамжийн зурвасыг зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Тусгай хэрэглээний зориулалтаар хуваарилагдсан давтамжийн зурваст ажилласан, эсхүл түүнд харилцан нөлөөлөл учруулсан, бусад радио холбоо болон радио төхөөрөмж хэрэглэгчийн ажиллагаанд харилцан нөлөөлөл учруулсан, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, баталгаажуулаагүй төхөөрөмж ашигласан бол хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч эрхээ хэрэгжүүлэхэд хууль бусаар саад учруулсан бол хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

14.3 дугаар зүйл. .

Шуудангийн тухай хууль тогтоомж зөрчих

1.Шуудангийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хуулийн этгээд нь шуудангийн үйлчилгээ үзүүлэх талаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Ажил үүргээ гүйцэтгэж яваа шуудангийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын ажилтныг үйлчлүүлэгчийн нутаг дэвсгэрт болон бүх төрлийн тээврийн буудал, зогсоолд аливаа төлбөр, хураамжгүйгээр саадгүй нэвтрүүлэх эрхийг зөрчсөн бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

14.4 дүгээр зүйл. .

Мэдээллийн ил тод байдлын тухай хууль тогтоомж зөрчих

1.Албан тушаалтан тухайн хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд хамаарах албан ёсны баримт, мэдээллийг өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, эсхүл зориуд бүрэн бус мэдээлэл өгсөн, эсхүл илт худал мэдээлэл өгсний улмаас иргэний эрх зөрчигдсөн бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

14.5 дугаар зүйл. .

Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль тогтоомж зөрчих

1.Зөвшөөрөлгүйгээр хэвлэл, ном, зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бэлтгэх, тараах, борлуулах замаар, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр садар самууныг сурталчилсан, улсын хилээр оруулж ирсэн бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

2.Эротик сурталчилгаа, үйлчилгээнд тавигдах шаардлагыг зөрчсөн бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АШИГЛАЛТ, ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

15.1 дүгээр зүйл.

Авто замын тухай хууль тогтоомж зөрчих

1.Авто зам, замын байгууламжийг эвдэж, гэмтээсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Авто замын улсын байцаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй бол хувь хүнийг арван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр авто замын зорчих хэсэг, зурвас болон хяналт тавих зурвас газарт авто зам, замын байгууламж барих, засварлах ажилд саад учруулж болзошгүй, замын хөдөлгөөнд оролцогчдод осол аюул бүхий үйл ажиллагаа явуулсан, авто замын зорчих хэсэг, хөвөө, зурвас газар дээр хог, бохир ус, чулуу, төмөр, бусад зүйлсийг хаях, байрлуулах, овоолох, авто замын зурвас газарт худалдаа хийх болон авто замын ашиглалттай холбоогүй бусад үйл ажиллагаа явуулсан, тусгай хамгаалалтгүй, эсхүл зөвшөөрөлгүйгээр гинжит болон тухайн авто зам, замын байгууламжийн техник ашиглалтын үзүүлэлтээс хэтэрсэн овор, даацтай тээврийн хэрэгслээр авто замаар зорчсон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж торгох шийтгэл хүлээлгэнэ.

15.2 дугаар зүйл..

Авто зам, замын байгууламж, тэмдэг тэмдэглэлийг гэмтээх, өөрчлөх, бохирдуулах журам зөрчих

1.Шинээр барих болон их засвар хийхээр төлөвлөсөн зам, гүүр, замын байгууламжийн батлагдсан зураг, төслийг зөрчиж гүйцэтгэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Хөдөлгөөний чиг урсгалыг зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн, хаасан, замын хөдөлгөөнийг зохион байгуулсан бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Замын тэмдэг, тэмдэглэл, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн байрлалыг зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн, шинээр тавьсан, хурааж авсан бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Зам болон замын зорчих хэсэгт замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хаалт, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг стандартын дагуу бүрэн бүтэн байрлуулаагүйгээс замын хөдөлгөөнд оролцогчдод буруу мэдээлэл өгч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол, хэрэг гаргах нөхцлийг бүрдүүлсэн, зам тээврийн осол, хэрэг гарсан бол хариуцдаг аж ахуйн нэгж, байгууллагаар учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

5.Зам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол, зөрчил гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, зам тээврийн осол, зөрчил гарсан бол холбогдох аж ахуйн нэгж, байгууллагаар учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

6.Зам болон замын зорчих хэсэгт эвдрэл гэмтэл учруулсан, инженерийн шугам сүлжээ хийх болон өргөтгөх зорилгоор зөвшөөрөлгүй авто зам эвдэж сэтлэх, орц, гарц гаргах, зогсоолын талбай, хурд сааруулагч хийх зэргээр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан  бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

7.Зам дээр хийгдсэн үзлэгийн болон шүүрт худгуудын таг алга болсон, эвдэрсэн, замын зорчих хэсгийн түвшинтэй нэг түвшинд байрлуулаагүйгээс зам тээврийн осол хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн бол хариуцдаг аж ахуйн нэгж байгууллагаар учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

8.Зам дээр болон замын дагуу суурилуулсан гэрэлтүүлэг асахгүй, эд анги нь дутуу /ламп, гэрэлтүүлэгч, тахир толгой гэх мэт/, шон нь тахийсан, гэрэлтүүлэг хангалтгүй асаж байгаа зэргээс зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлсэн бол хариуцсан аж ахуйн нэгж байгууллагаар учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

9.Замын тэмдэг болон хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгсэлтэй андуурагдах, тэдгээрийн үзэгдэлт ба үр дүнг бууруулах, мөн хөдөлгөөнд оролцогчдыг гялбуулах, тэдний анхаарлыг сарниулах, улмаар хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулах ямар нэгэн үзүүлэн чимэглэлийн зүйл, зар сурталчилгааны самбар, электрон самбар, мэдээллийн байгууламж, бусад техник, тоног төхөөрөмж зэрэг хэрэгсэл байрлуулсан, замын тэмдэг, гэрлэн дохио болон тэдгээрийн тулгуур, эсхүл ар тал дээр хөдөлгөөний зохион байгуулалтад үл хамаарах бусад зүйл байрлуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

10.Зам болон замын байгууламж дээр зөвшөөрөлгүй барилга байгууламж, хашаа барих, ТҮЦ, контейнер байрлуулах, автомашин угаах, худалдаа наймаа хийх, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах, үзвэр, үзэсгэлэнгийн зүйл байрлуулах зэргээр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

11.Зөвшөөрөлгүйгээр замын хөдөлгөөнд саад болох ажил хийх, гэрэл тавих, мод тарих, зүлэгжүүлэх үйл ажиллагаа явуулсан бол зөрчлийг арилгуулж, хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

12.Шатах тослох материалыг төвлөрсөн хот суурингийн замаар өдрийн цагаар тээвэрлэсэн бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

13.Барилга, газар шорооны ажил эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан тушаалтан нь хатуу хучилттай зам, төмөр замын гармаар зорчих тээврийн хэрэгслийн дугуйн шавар шавхайг цэвэрлүүлэх, замын гадаргууг бохирдуулахгүй байх үүргээ биелүүлээгүй болон төв замын зөвшөөрөлгүй, маршрут зөрчсөн, зориулалтын бүтээлэггүй, цацруулагчгүй, тосгуургүй, замын зорчих хэсэгт хайрга, шороо, зуурмаг, ус асгасан ачааны автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулсан бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

14.Зам дээр зөвшөөрөлгүй биеийн тамирын бэлтгэл, уралдаан тэмцээн, жагсаал цуглаан, тоглолт зэрэг үйл ажиллагаа явуулж замын хөдөлгөөнд саад учруулсан бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

15.Жол

15.3 дугаар зүйл. .

Автотээврийн тухай хууль тогтомж зөрчих

 

1.Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо зорчих тасалбар худалдан аваагүй бол хувь хүнийг арван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

 

2.Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, гэм хор учруулж болзошгүй эд зүйлийг авч явсан, нийтийн тээврээр зорчихдоо гийтийн тээврийн хэрэгслийн эд ангийг эвдэж, гэмтээсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

 

3.Тээвэрлэгч ачаа, зорчигчийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

 

4.Автотээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, жолооч нь автотээврийн хэрэгслийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах, иргэдийн эрүүл мэнд, амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх нөхцөлийг хангасан, зориулалтын, зөвшөөрөгдсөн байр, зогсоол, талбайд тавих үүргээ биелүүлээгүй бол хувь хүнийг арван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

 

5.Техникийн хяналтад ороогүй автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан бол хувь хүнийг арван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

 

6.Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн жолоочийг замд гарах зөвшөөрөл олгосон бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

 

7.Чиглэлийн тээврийн хэрэгслийн чиглэл, замналын зогсоолыг зөвшөөрөлгүйгээр шинээр тогтоосон, өөрчилсөн бол хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдйг таван зуун тооцооны нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

 

8.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж торгох шийтгэл хүлээлгэнэ.

15.4 дүгээр зүйл. .

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих

1.Жолооч:

1.1.тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхийг биедээ авч яваагүй;

1.2.хамгаалах бүс, малгай хэрэглэж хөдөлгөөнд оролцоогүй;

1.3.тээврийн хэрэгслийн улсын дугаар нь бүдгэрсэн, танигдахгүй бохирдсон;

1.4.үндэсний стандартад нийцэхгүй улсын дугаартай;

1.5.тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэггүй;

1.6.тээврийн хэрэгсэлд улсын дугаарын тэмдгээ буруу газарт харагдах байдлыг бууруулж байршуулсан бол арван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Тээврийн хэрэгслийн зорчигч, явган болон унадаг дугуйгаар зорчигч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол арван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

3.Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон:

3.1.дуут болон ослын дохио хэрэглэх;

3.2.хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх;

3.3.тээврийн хэрэгсэл байрлан явах;

3.4.түр буюу удаан зогсох;

3.5.гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх;

3.6.жолоодлогын дадлага хийх;

3.7.цуваагаар явах;

3.8.хорооллын доторх хөдөлгөөний журмыг тус тус зөрчсөн, эсхүл тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс 20 хүртэл нэгжээр хэтрүүлсэн бол жолоочийг хорин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон:   

4.1.гэрэл ба зохицуулагчийн дохио;

4.2.уулзвар, гарц нэвтрэх;

4.3.явган хувь хүний гарц нэвтрэх;

4.4.төмөр замын гарам нэвтрэх

4.5.замын тэмдэг, тэмдэглэлийн заалт;

4.6.гүйцэж түрүүлэх;

4.7.механикжсан тээврийн хэрэгслийг чирэх;

4.8.хувь хүн тээвэрлэх;

4.9.ачаа тээвэрлэх;

4.10.тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх;

4.11.тууш замын хөдөлгөөний журмыг тус тус зөрчсөн, эсхүл тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс 21-ээс 40 нэгжээр хэтрүүлсэн бол жолоочийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

5.Жолооч:

5.1.ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, техникийн үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон;

5.2.улсын бүртгэлд бүртгүүлээгүй тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон

5.3.стандартад нийцээгүй хурц, бүдэг, тусгай гэрлэн дохиотой андуурагдахуйц нэмэгдэл гэрлээр тоноглосон тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон;

5.4.зам тээврийн осолд холбогдсон жолооч үүргээ биелүүлээгүй, эсхүл тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс 41-ээс 60 нэгжээр хэтрүүлсэн бол жолоочийг гучин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

6.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, эсвэл жолоодох эрхгүй хувь хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7. Тээврийн хэрэгсэлд хуурамч улсын бүртгэлийн дугаарын тэмдэг байршуулсан, уг тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

8.Энэ зүйлийн 4.6 дах хэсэгт заасан зөрчлийг орон нутгийн замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал нөхцөлд үйлдсэн, эсхүл хөдөлгөөний урсгал сөрсөн, эсхүл тусгаарлах зурвас, замын хашлага давсан, эсхүл механикжсан тээврийн хэрэгслээр явган хувь хүний замаар явсан бол жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сарын хугацаагаар хасч, хорин таван тооцооны нэгжээр торгох шийтгэл хүлээлгэнэ.

9.Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс 61-ээс дээш нэгжээр хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээр хасч, тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

10.Энэ зүйлийн 4.8 дахь хэсгийг зөрчсөн хуулийн этгээдийг хоёр зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, 3.6, 3.7 дахь  хэсэгт заасныг зөрчсөн хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно

11.Энэ зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийг замд гаргах зөвшөөрөл олгосон хувь хүнийг нэг зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

12.Энэ зүйлийн 1, 2, 4, 5, 6, 7, 10, 11 дахь хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж торгох шийтгэл хүлээлгэнэ.

15.6 дугаар зүйл. .

Улсын болон иргэний нисэхийн тухай хууль тогтоомж зөрчих

 

1.Улсын болон иргэний нисэхийн багц дүрэмд заасан баримт бичгийн бүрдэлгүй, эсхүл тусгай зөвшөөрөлгүйгээр нисэхийн үйл ажиллагаа эрхэлсэн, нисэхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах зорилгоор хуурамч баримт бичиг бүрдүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг нэг мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

 

2.Улсын болон иргэний нисэхийн үйл ажиллагаанд нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг зөрчсөн бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

 

3.Агаарын хөлгийн нислэгийн үед тохиолдсон онцгой тохиолдлын талаар хүндэтгэх шалтгаангүйгээр мэдээлээгүй агаарын хөлгийн даргыг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

 

4.Улсын болон иргэний нисэхийн хамгаалагдсан бүсэд хууль бусаар нэвтэрсэн бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

 

5.Нислэгийн аюулгүй байдлын болон аюулгүй ажиллагааны үзлэг, шалгалтыг хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын дагуу хийгээгүй бол хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

 

6.Улсын агаарын хөлгийн үйл ажиллагааны журам зөрчсөн бол хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

15.7 дугаар зүйл..

 Агаарын зайг нисэхэд ашиглахын эсрэг зөрчил

1.Агаарын зайн аюулгүй байдлын хяналтын үед нисэхэд ашиглах журам зөрчсөн агаарын хөлгийн даргыг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

15.8 дугаар зүйл. .

Төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж зөрчих

 

1.Төмөр замын сүйрэл, осол, гологдлоос сэргийлэх арга хэмжээг зохих ёсоор аваагүй, төмөр замын ажилтанд зааварчилгааг тогтоосон журмын дагуу өгөөгүй, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигчийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм, стандарт, холбогдох норм дүрмийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Төмөр замын аюултай бүсийн дэглэм зөрчсөн бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Төмөр замын зурвас газар болон аюулгүйн бүсийн дэглэм зөрчсөн бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

5.Галт тэрэгний хөдөлгөөнийг саатуулж болох зүйлсийг төмөр зам дээр тавих, мал, ердийн хөсөг болон тээврийн хэрэгслийг төмөр замын гарамгүй гарцаар гаргах, төмөр замын аюултай бүсэд зөвшөөрөлгүй нэвтрэх, мал бүхий иргэд малаа хариулгагүй орхисноос төмөр замын хориг хашаанд оруулах, түүнчлэн галт тэргийг дур мэдэн зогсоох, хөдлөх бүрэлдэхүүний дээвэр, гишгүүр дээр зорчих, галт тэрэгний хөдөлгөөн дунд буух, суух  зэргээр галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

6.Төмөр замын байгууламж, хамгаалалтын тор, хаалт, галт тэрэгний болон хөдлөх бүрэлдэхүүний эд анги, суудлын галт тэрэгний тоноглолыг эвдэж, гэмтээсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

7.Төмөр замын тэмдэг болон галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулах дохионы хэрэгсэл болон тэдгээрийн үзэгдэлт ба үр дүнг бууруулах бусад хэрэгсэлтэй андуурагдах, ямар нэгэн үзүүлэн чимэглэлийн зүйл, зар сурталчилгааны самбар, электрон самбар, мэдээллийн байгууламж, бусад техник, тоног төхөөрөмж байрлуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

 

8.Төмөр замын зурвас газар болон замын байгууламж дээр зөвшөөрөлгүй барилга байгууламж, хашаа барих,ТҮЦ, контейнер байрлуулах, автомашин угаах, худалдаа наймаа хийх, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах, үзвэр үзэсгэлэнгийн зүйл байрлуулах зэргээр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

 

9.Төмөр замын суурь бүтэц ашиглах, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх болон суурь бүтэц, бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах, засварлах тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхлэх, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг өөрчилсөн, бусдад шилжүүлсэн, эсхүл бусдын тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох шийтгэл хүлээлгэнэ.

 

10.Төмөр замын тээврийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөн, төмөр замын тээврийн улсын хяналтын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг арван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

АРВАН ЗУРГАДУГААР БҮЛЭГ.

ТӨРИЙН АЛБАНЫ ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭСРЭГ ЗӨРЧИ

16.1 дүгээр зүйл.

Сонгуулийн хууль тогтоомж зөрчих

1.Сонгуулийн сурталчилгааг тогтоосон хугацаанд зогсоогоогүй, сурталчилгаа явуулахыг хориглосон хугацаанд сурталчилгаа явуулсан, хуулиар сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглосон газар сурталчилгаа явуулсан, сонгууль зарласнаас хойш нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох хүртэлх хугацаанд, дахин санал хураах ажиллагааг дуустал сонгуулийн аливаа хэлбэрийн сурталчилгаа явуулсан, сонгогчид, тэдний гэр бүлд худалдаа, ахуйн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн, биеийн тамир, спортын уралдаан тэмцээн, урлагийн тоглолт зохиосон, шашны зан үйлийг ашигласан, сонгуульд үл хамаарах ажил, үйлчилгээ явуулсан бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Сонгууль, сонгуульд нэр дэвшигчийн талаар худал, хуурамч мэдээлэл нийтэлсэн бол хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Төсвийн болон төрийн өмчийн байгууллага сонгуулийн хороодын ажиллах, санал авах байр, тээвэр, холбоо, бусад шаардлагатай хэрэгслээр хангах, иргэдээс саналаа нууцаар өгөхөд хүрэлцэх тооны тасалгаа, саналын хайрцаг бүхий байрыг бэлтгэх үүргээ биелүүлээгүй бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Сонгуулийн хороонд ажиллахаар томилогдсон иргэн үүрэгт ажлаа биелүүлээгүй бол нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

5.Сонгуулийн зардлын санд нэр дэвшигчээс болон нэр дэвшүүлсэн нам, талархан дэмжигч нам, байгууллага, иргэдээс оруулсан хөрөнгө, мөнгөн хандивыг хууль бусаар төвлөрүүлсэн, зарцуулсан, тусдаа данс нээсэн, хандив авахыг хориглосон этгээдээс сонгуулийн ажилд зориулж хандив авсан, сонгууль бэлтгэн явуулах хугацаанд тусламжийн эд хөрөнгийг иргэдэд тараасан, борлуулсан, сонгуулийн зардлын сангийн данснаас гадуур сонгуульд зориулж хандив авсан, өгсөн, зарцуулсан, сонгуульд зориулж оруулах хандивын дээд хэмжээг зөрчсөн, сонгуулийн зардлын тайланг тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй, сонгуулийн зардлын тайланд аудит хийлгэж дүгнэлт гаргуулаагүй бол хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

6.Сонгогчдын нэрсийн жагсаалтыг хувилж, олшруулж тараасан бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

7.Сонгууль зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажилтай холбогдуулан хуулиар олгосон эрхийн хүрээнд нийтээр дагаж мөрдүүлэхээр батлан гаргасан шийдвэрийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд албан ёсоор мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

8.Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл байгааг мэдсэн атлаа нэр дэвшигчийг бүртгэсэн бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

9.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, ухуулагч, бие даан нэр дэвшигчийн шадар туслагч хуулиар хориглосон газарт байрласан бол ухуулагч, шадар туслагч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нам, эвслийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

10.Сонгуулийн болон бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулах хорооны дарга, гишүүн бусад албан тушаалтан сонгогчоос нууцаар санал гаргах, саналаа чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчсөн бол таван зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

16.2 дугаар зүйл..

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль тогтоомж зөрчих

1.Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглан явуулж байгаа мэдээллийн ажиллагаанд хуулиар эрх олгогдоогүй аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хөндлөнгөөс оролцохыг хориглох журам зөрчсөн бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Сонгуулийн тойрог /нутаг дэвсгэр/-ийн болон салбар, хэсгийн хороод, тэдгээрийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, ажилтан нь өөрийн бүрэн эрхэд хамааруулаагүй асуудлаар автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ажиллуулж байгаа мэргэжилтэн, мэдээллийн технологийн даамлын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглох журам зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, ажилтныг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Хуульд заасан сонгуулийн ерөнхий хороо, бусад эрх бүхий байгууллагаас баталж мөрдүүлсэн дүрэм, журам, зааврыг зөрчсөн бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

16.3 дугаар зүйл. Улсын Их Хурлыг үл хүндэтгэх

1.Улсын Их Хурал хүрэлцэн ирэхийг сануулсан боловч хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, Улсын Их Хурлын хуралдааны журмыг зөрчсөн бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

2.Улсын Их Хуралд худал мэдээлэл өгсөн, эсхүл буруу мэдээлэл өгсөн бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

16.4 дүгээр зүйл..

Эрүүл мэндийн болон хууль сахиулах байгууллагад туслахгүй байх

1.Гэмт хэрэг, үйлдвэрлэлийн осол, гал түймэр гарсан, байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, нийтийн эмх замбараагүй байдал үүссэн газарт хүрэлцэн очих, гэмт хэрэгтнийг мөрдөн хөөх, амь нас, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учирч болох гэмтэлтэй хүмүүсийг эмнэлэгт, гэмт этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэх, гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээдийг мөрдөн хөөх, баривчлах, гэмт хэрэг, зөрчил гарсан тухай яаралтай мэдээллийг дамжуулахад тээвэр, холбоо, мэдээллийн хэрэгслээ төрийн албан хаагч, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, хууль сахиулагчид ашиглуулахаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан бол хувь хүнийг арван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

16.5 дугаар зүйл. .

Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах

1.Төрийн албан тушаалтны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан шаардлагыг биелүүлээгүй, биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан, холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатай худал мэдээлэл өгсөн, төөрөгдүүлсэн, үйл ажиллагаанд нь саад учруулсан бол хувь хүнийг арван таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Хууль сахиулагч, хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж буй төрийн албан тушаалтнаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй, биелүүлэхгүй байхыг уриалсан, үйл ажиллагаанд нь саад учруулсан, хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, доромжилсон иргэнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

16.6 дугаар зүйл..

Шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр иргэдийн төлөөлөгчөөр оролцохоос зайлсийх, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулах

1.Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон шалгарсан иргэн хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хурлын үйл ажиллагаанд оролцохоос санаатайгаар зайлсхийсэн бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Хуульд заасан ажил олгогч нь шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох болсон ажилтандаа чөлөө олгохгүй, аливаа байдлаар саад учруулсан бол хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

16.7 дугаар зүйл. .

Шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдох

1.Шүүгчийн хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад аливаа хэлбэрээр нөлөөлөх, доромжлох, халдах, эсэргүүцэхийг оролдсон бол хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

16.8 дугаар зүйл..

Шүүх хуралдааны дэг, журам зөрчих

1.Шүүх хуралдааны дэг, журмыг зөрчсөн бол хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

16.9 дүгээр зүйл..

Прокурорыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулах

1.Хуулиар хүлээсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь прокурорт санаатайгаар саад учруулсан, доромжилсон, эрх чөлөөнд нь халдсан бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

16.10 дугаар зүйл..

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах

1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болон шүүхэд дуудагдсан хувь хүн хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн бол нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирэх, иргэдийн төлөөлөгч, хууль сахиулагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулсан бол нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

16.11 дүгээр зүйл..

Тагнуулын байгууллагын хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх, үйл ажиллагаанд саад учруулах, оролцох, нөлөөлөх

1.Тагнуулын байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, биелүүлэхгүй байхыг уриалсан, эсэргүүцсэн, үйл ажиллагаанд нь саад учруулсан, холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, хөндлөнгөөс оролцсон, нөлөөлсөн хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

2.Тагнуулын байгууллага, ажилтанд санаатай худал мэдээлэл өгсөн, төөрөгдүүлсэн бол мэдээллийг шалгахад гарсан шууд зардлыг төлүүлж хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх төгрөгөөр тус тус торгох шийтгэл хүлээлгэнэ.

16.12 дугаар зүйл..

Төрийн нууцыг хамгаалах талаарх хууль тогтоомж зөрчих

1.Төрийн нууцад хамааруулах, төрийн нууцтай танилцах, нууцлах, ил болгох, шилжүүлэх, хамгаалах, дэглэмийг хангах талаарх тогтоосон журам зөрчсөн, нууцад үл хамаарах мэдээлэл нууцалсан бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

16.13 дугаар зүйл..

Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль тогтоомж зөрчих

1.Төрийн тусгай хамгаалалтын бүсэд төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн хуульд нийцүүлэн тавьсан шаардлагыг зориуд биелүүлээгүй, биелүүлэхгүй байхыг уриалсан, эсэргүүцсэн бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар хориглосон журам зөрчсөн бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

16.14 дүгээр зүйл. .

Хуурамч дуудлага өгөх

1.Гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрүүл мэндийн болон хууль сахиулах байгууллагад хуурамч дуудлага өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

2.Гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гамшгаас сэргийлэх, аврах, сэргээн босгох үйл ажиллагаа, эмнэлгийн түргэн тусламжид дуудлагаар явж байгаа хууль сахиулах, эрүүл мэндийн байгууллагын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан, санаатайгаар эсэргүүцсэн, зам гарцыг хаасан бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж төлүүлнэ.

16.15 дугаар зүйл..

Нийтээр дагаж мөрдөх журам зөрчих

1.Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, сайд, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ бүх нийтээр дагаж мөрдүүлэхээр тогтоосон журмыг зөрчсөн бол хувь хүнийг арван таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

16.16 дугаар зүйл..

Төрийн ордны халдашгүй байдлыг зөрчих

1.Төрийн ордонд хориглосон үйл ажиллагаа явуулсан, хориглосон эд зүйл авч орсон, орохыг завдсан, төрийн ордны эд зүйлийг гэмтээсэн бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт хийх зэргээр шаардлагаа илэрхийлсэн, төрийн ордонд нэвтрэгчид саад хийсэн, төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт согтуугаар нэвтэрсэн, төрийн ёслолын чанартай арга хэмжээнээс бусад тохиолдолд согтууруулах ундаа хэрэглэсэн бол хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

16.17 дугаар зүйл..

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хориглосон журам зөрчих

1.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаатай холбоотой хуулиар тогтоосон журам зөрчсөн бол хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

16.18 дугаар зүйл. Архив, албан хэрэг хөтлөлтийн журам зөрчих

1.Архив, албан хэрэг хөтлөлтийн журам зөрчсөн бол хувь хүнийг арван таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

16.19 дүгээр зүйл..

Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль тогтоомж зөрчих

1.Стандарт, тохирлын үнэлгээний төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээ, мэдүүлгийг хуурамчаар гаргасан бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Нийтийн ашиг сонирхол, хувь хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах объектод тогтоосон үндэсний стандартыг заавал мөрдөх, байгууллагын стандарт нь үндэсний стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлт шаардлагад нийцсэн байх, эсхүл нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл эхэлснээс хойш гурван сарын дотор тохирлын баталгаанд заавал хамруулаагүй бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол эрх хасах шийтгэл хүлээлгэнэ.

16.20 дугаар зүйл..

Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль тогтоомж зөрчих

 

1.Монгол Улсад хэрэглэхийг зөвшөөрснөөс бусад хэмжлийн нэгжийг хэрэглэсэн, хэмжлийн нэгжийн нэр, тэмдэглэгээ болон тэдгээрийг бичих, хэрэглэх журмыг зөрчсөн бол хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Хэмжил зүйн улсын байцаагч, хэмжүүрийн улсын шалгагчид шаардлагатай мэдээллийг гаргаж өгөхгүй, гаргаж өгөхөөс зайлсхийх, татгалзах, хэмжил зүйн хяналтын улсын байцаагч, хэмжүүрийн улсын шалгагчаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй, залруулах арга хэмжээг аваагүй, хугацаатай үүргийг биелүүлээгүй бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Савласан бүтээгдэхүүнд тавигдах шаардлага, холбогдох дүрэм журам, стандартыг зөрчиж савласан бүтээгдэхүүн худалдсан бол хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, баталгаагүй, ашиглалт, суурилуулалтын шаардлага хангаагүй хэмжих хэрэгслийг ашигласан бол хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох шийтгэл хүлээлгэнэ.

5.Тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл улсын бүртгэлд бүртгэгдээгүй, баталгаажуулалтад хамрагдаагүй хэмжих хэрэгслийг худалдсан, суурилуулсан, засварласан бол хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох шийтгэл хүлээлгэнэ.

6.Хэмжих хэрэгслийн сонголт, холболт, хэмжлийг буруу хийсэн эсвэл хэмжих хэрэгслийн хэмжил зүйн үзүүлэлт, программ хангамжийг өөрчилсөн бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох шийтгэл хүлээлгэнэ.

7.Энэ зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол эрх хасах шийтгэл хүлээлгэнэ

16.21 дүгээр зүйл..

Итгэмжлэгдсэн лаборатори, хяналтын эсрэг зөрчил

1.Итгэмжлэгдсэн сорилтын лаборатори, баталгаажуулалт, техникийн хяналтын байгууллага нь тохирлын үнэлгээний үр дүнг зориуд буруу гаргасан бол хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Нийтийн ашиг сонирхол, хувь хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй объектод сорилт, баталгаажуулалт, техникийн хяналт явуулах байгууллага нь хуульд заасан журмын дагуу 1 жилээс дээш хугацаагаар итгэмжлэгдээгүйгээр тохирлын үнэлгээний үйл ажиллагаа явуулсан бол хуулийн этгээдийг нэг мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Итгэмжлэгдсэн байгууллага тохирлын үнэлгээг итгэмжлэлээр тогтоосон хүрээнд явуулах эрхээ хэтрүүлж үйл ажиллагаа явуулсан хуулийн этгээдийг нэг мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

16.22 дугаар зүйл..

Иргэний цэргийн үүрэгтэй холбоотой журам зөрчих

1.Цэргийн тоо бүртгэлийн журам зөрчсөн, зарлан дуудсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, дайчилгааны сургууль, цугларалт болон цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

16.23 дугаар зүйл..

Хувь хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль тогтоомж зөрчих

1.Тооллого явуулахын өмнө хувь хүн ам, өрхийн бүртгэлийн хөдөлгөөнийг бүрэн хийж, мэдээллийн санг бэлтгэх, тооллогын асуудлаар Улсын комисс болон Үндэсний статистикийн хорооноос өгсөн удирдамж, чиглэлийн дагуу тооллогын ажлыг нутаг дэвсгэртээ зохион байгуулах, тооллого явуулахтай холбогдуулан харьяа нутаг дэвсгэрийн гудамж, талбайн нэр, байр, орон сууцны хаягжилт, дугаарлалтыг цэгцлэх, тооллого явуулах нутаг дэвсгэрийн хил заагийг тогтоон, зураглал гаргах, тооллогын комиссыг ажиллах болон тооллогын материалыг хадгалах байр, тавилга, шаардлагатай бусад тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах үүргээ биелүүлээгүй бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Тооллогын асуулгад үнэн зөв, бүрэн хариулт өгөх, тооллогын ажилтныг байр, орон сууцандаа нэвтрүүлэх, тооллогод хамрагдсан тухай баримт бичиг тооллогын ажилтнаас авах үүргээ биелүүлээгүй бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Тооллогын мэдээллийг хуулиар хориглосон хугацаанд задруулсан бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Үндэсний статистикийн хорооноос нийтэд ашиглуулах зорилгоор албан ёсоор боловсруулан нэгтгэснээс бусад хэлбэрээр хувь хүний холбогдолтой тооллогын мэдээллийг бусдад ашиглуулсан, задруулсан бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

16.24 дүгээр зүйл..

 Дээд боловсролын тухай хууль тогтоомж зөрчих

1.Дээд боловсролын байгууллага санхүүгийн дэмжлэг олгох нөхцөл, болзлын талаар суралцагчид мэдээлэл, зөвлөгөө өгөх үүргээ биелүүлээгүй, эсхүл суралцагчдын сургалтын төлбөр, сургалтын зээл, суралцагчийн тэтгэлэг, нийгмийн баталгааны асуудлаар санаатайгаар хуурамч баримт, бичиг бүрдүүлсэн, сургалтын дүнг засч сургалтын зээл, суралцагчийн тэтгэлэг авсан, суралцагчид үзүүлэх хөнгөлөлт эдэлсэн, холбогдох мэдээ тайлан, мэдээллийг удаа дараа буруу гарган ирүүлсэн бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

2.Дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа нь нээлттэй биш, хөрөнгө орлого, санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойгүй байх, согтууруулах ундаа, мансууруулах бодис, хүн, байгаль орчинд халтай үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжээс хандив, тусламж авах, тэдний үйл ажиллагааг сурталчлах, дэмжих, хувьцааг нь худалдан авах, суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх, түүнийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох агуулгатай сонгуулийн амлалт өгөхийг хориглосон тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

3.Улсын төсвөөс санхүүжилт, санхүүгийн дэмжлэг авсан дээд боловсролын сургалтын байгууллага жил бүр аудитын байгууллагаар аудит хийлгэж, улсын төсвийн хөрөнгийн зарцуулалт, үр дүнгийн тайланг олон нийтэд ил тод мэдээлэх үүргээ гүйцэтгээгүй бол таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

16.25 дугаар зүйл. .

Төрийн бус байгууллага хууль бус үйл ажиллагаа явуулах

1.Төрийн бус байгууллагын орлогоос ногдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлбөрийг төлөх, төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, ажилтнаас тухайн байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн, эсхүл аж ахуйн үйл ажиллагаа явуулсан, үйл ажиллагааныхаа тайланг холбогдох эрх бүхий байгууллагад гаргаж өгөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хуулийн этгээдийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

16.26 дугаар зүйл..

Харуул, хамгаалалтын журам зөрчих

1.Энгийн болон гэрээт харуул хамгаалалтын талаар тогтоосон журам зөрчсөн бол хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

16.27 дугаар зүйл..

Биеийн тамир, спортын тухай хууль тогтоомж зөрчих

1.Спортод хориглосон эм, сэргээш болон хориотой мэх, арга барил хэрэглэсэн, санал болгосон бол 2 жилийн хугацаанд тэмцээн уралдаанд орох эрхийг нь хязгаарлаж хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Үндэсний шигшээ багийн үйл ажиллагааны журам, Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчын үүрэг, хориглолтын тогтоосон журам зөрчсөн бол таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах болон үндэсний хэмжээний тэмцээний мөнгөн шагналын хэмжээ, түүнийг олгох журмыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Биеийн тамир, спортын арга хэмжээ зохион байгуулахдаа тухайн барилга байгууламжийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаагүй бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

16.28 дугаар зүйл. .

Дайчилгааны тухай хууль тогтоомж зөрчих1.Байгалийн гэнэтийн аюул, хүн, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, гал түймэр эсэргүүцэх, улсын аюулгүй байдал хангахтай холбогдсон хүн хүч, тээвэр, холбооны хэрэгслийн дайчилгаанаас санаатайгаар зайлсхийсэн, саад учруулсан бол хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

 

АРВАНДОЛДУГААР БҮЛЭГ.

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

17.1 дүгээр зүйл.

Төрийн албан ёсны хэлний тухай хууль тогтоомж зөрчих

1.Хуулийн этгээдийн албан бичгийн маягт, тамга, тэмдгийн бичээсийг төрийн албан ёсны хэлээр үйлдээгүй, эсхүл хуульд тусгайлан заасан албан бичгийн маягтыг гадаад хэлээр үйлдэх шаардлагатай төрийн албан ёсны хэлээр бичсэн үгийн доод талд гадаад үгийг бичиж, үсгийн хэмжээг багасгасан, Монгол Улсын эрх бүхий байгууллага гадаад улс, олон улсын байгууллагад тухайн улсынх нь хэлээр албан бичиг явуулахад орчуулгыг төрийн албан ёсны хэлээр үйлдэж албан хэрэгт үлдээгээгүй, хуульд тусгайлан заасан хурал, семинар, зөвлөлгөөн, хэлэлцээрийн тэмдэглэл, хэлсэн үг зэрэг албан ёсны баримт бичгийг төрийн албан ёсны хэлээр орчуулж баримтжуулаагүй бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Хот, суурин газрын гудамж, талбайн нэр, хаяг, төрийн байгууллагын нэрийг төрийн албан ёсны хэлээр бичээгүй, хуульд тусгайлан заасан суралцагчдад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан хөтөлбөрийн дагуу төрийн албан ёсны хэлний мэдлэгийг эзэмшүүлэх, Казах иргэдэд үндэсний болон төрийн албан ёсны хэлийг зааж сургахад дэмжлэг үзүүлэх,  төрийн албан ёсны хэлээр гарч байгаа олон нийтэд зориулсан хэвлэл, мэдээлэл нь орчин цагийн монгол утга зохиолын хэлний хэм хэмжээ, нэр томъёог баримтлах тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Төрийн албан ёсны хэлний тухай хууль тогтоомжийн биелэлт, зөрчил, тэдгээртэй холбоотойгоор гаргасан эрх бүхий байгууллагын зөвлөмж, шийдвэрийг зөрчсөн бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

17.2 дугаар зүйл. .

Үндэсний стандартыг хэрэглэх журам зөрчих

1.Аж ахуйн нэгж, байгууллага үндэсний стандартыг хувилан олшруулсан, хуульд зааснаас өөр стандарт хэрэглэсэн, стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнд стандартын товчилсон тэмдэглэгээ тавьсан эсхүл бүтээгдэхүүний чанарын ангилал, зэргийг зориуд өсгөсөн, эсхүл улсын стандартын тэмдэглэгээ, тохирлын үнэлгээний үр дүнг хууль бусаар ашигласан бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

17.3 дугаар зүйл. .

Иргэний бүртгэлийн журам зөрчих

1.Монгол Улсын иргэний цахим үнэмлэх болон үндэсний гадаад паспорт, иргэний гэр бүлийн байдлын баримт бичиг авах, олгох, эзэмших, хадгалах, шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журам зөрчсөн бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

17.4 дүгээр зүйл. .

Онц байдлын тухай хууль тогтоомж зөрчих

1.Онц байдал тогтоосон шийдвэр, онц байдлын үеийн онцгой арга хэмжээ, онцгой арга хэмжээг тогтоох, хэрэглэх хүрээ заагийн хязгаарлалтыг зөрчсөн бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

17.5 дугаар зүйл..

Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль тогтоомж зөрчих

1.Төрийн бэлгэ тэмдгийг үйлдэх, дүрслэхдээ хуульд заасан хэмжээ, харьцааг алдагдуулсан бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Төрийн бэлгэ тэмдгийг санаатайгаар гуйвуулах өөрчлөх, устгах, гэмтээх зэргээр гутаан доромжилсон бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

17.6 дугаар зүйл..

Цол, одон, медаль, төрийн албан хаагчийн дүрэмт хувцас, таних тэмдгийг хууль бусаар хэрэглэх

 

1.Төрийн цол, одон, медалиар шагнуулаагүй этгээд цолны тэмдэг, одон, медалийг зүүсэн бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

 

2.Төрийн цол, одон медалийг хууль бусаар үйлдвэрлэсэн бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Төрийн албан хаагч, хууль сахиулагчийн дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хэрэглэх эрхгүй этгээд хэрэглэсэн бол дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хурааж хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Төрийн албан хаагч, хууль сахиулагчийн нэр барьж үйл ажиллагаа явуулсан бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

17.7 дугаар зүйл..

Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль тогтоомж зөрчих

1.Иргэний шашин шүтлэгийн байдлыг уг хүн өөрөө хүссэнээс бусад тохиолдолд албан баримт бичигт тусгахыг хориглох болон төрийн байгууллага, албан тушаалтан хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд сүм хийдийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон бол хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Сүм хийдээс төрийн байгууллагын үүргийг эрхлэн гүйцэтгэхгүй байх, төрийн эрх мэдлийн төлөө улс төрийн үйл ажиллагаа явуулсан, түүнд оролцсон, санхүүжүүлсэн бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Төрийн харьяалал бүхий сургууль, байгууллагуудад шашны сургалт, цугларалт зохион байгуулсан бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

17.8 дугаар зүйл. .

Тамга тэмдэг үйлдвэрлэх, хэрэглэх, хадгалах журам зөрчих

1.Тамга тэмдэг үйлдэх, хэрэглэх, хадгалах журам зөрчсөн бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

17.9 дүгээр зүйл..

Тайлан, мэдээ, тооллого, судалгаа, бүртгэлийн журам зөрчих

1.Хүн ам, эд хөрөнгө, мал, тэжээвэр амьтан, аж ахуйн нэгжийн улсын тооллого явуулах, бүртгэх ажлаас зайлсхийсэн, эсхүл тооллого, судалгаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, түүнчлэн эд хөрөнгө, мал, тэжээвэр амьтныг тооллогоос нуун дарагдуулсан бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Хууль тогтоомжийн дагуу улсад гаргаж өгвөл зохих бүртгэл, тайлан, мэдээг гаргаж өгөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хожимдуулсан, санаатайгаар буруу гаргасан бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

17.10 дугаар зүйл..

Статистикийн мэдээг мэдээлэх журмыг зөрчих

1.Статистикийн мэдээг удаа дараа тасалж, хожимдуулсан, санаатайгаар буруу мэдээлсэн бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

17.11 дүгээр зүйл. .

Аж ахуйн нэгж байгууллага үндэсний стандартыг хэрэглэх журам зөрчих

1.Монгол Улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаад улсын хуулийн этгээд, төрийн бус байгууллага нь Монгол Улсын төрийн байгууллагатай төрийн албан ёсны хэлээр харилцах, санхүү, татвар, хөдөлмөрийн холбогдолтой баримт бичгийг төрийн албан ёсны хэлээр хөтлөх тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн хуулийн этгээдийг таван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

17.12 дугаар зүйл. .

Цахим гарын үсгийн тухай хууль тогтоомж зөрчих

1.Тусгай зөвшөөрөлгүйгээр гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхэлсэн, тусгай зөвшөөрлийн нөхцлийг зөрчиж үйл ажиллагаа явуулсан, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь холбогдох иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл үнэн зөв эсэхийг шалгах, гэрчилгээ олгохын эрх зүйн үр дагаврыг тайлбарлан таниулах үүргээ зөрчин гэрчилгээ олгосон бол хувь хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Зөрчил илэрч гэрчилгээ эзэмшигчийн хүсэлтээр маргааныг хянаж байгаа тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн зөрчлийг шалгаж, арилгах хүртэл гэрчилгээг түдгэлзүүлэх, зөрчил арилснаар гэрчилгээг сэргээх журмын дагуу гэрчилгээг хүчингүй болгоогүй, гэрчилгээг хүчингүйд тооцох хуулиар тогтоосон нөхцөлийн дагуу гэрчилгээг хүчингүйд тооцоогүй бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Хуульд тодорхойлон заасан бүртгэлийн нэгж нь хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид өгөх, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс олгосон тоон гарын үсгийн хэрэгслийг ашиглах болон хэрэглэгчийн мэдээллийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид дамжуулахдаа нийтийн түлхүүрийг хуулбарлаж авахгүй байх үүргээ зөрчсөн бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрчилгээ олгох үйл ажиллагааны талаарх мэдээллийг бүрдүүлэх, шалгах боломжийг хангах зорилгоор гэрчилгээтэй холбогдох бүртгэл хөтлөх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

5.Цахим баримт бичгийн агуулгад хууль зөрчиж өөрчлөлт оруулсан бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

6.Тоон гарын үсгийн мэдээллийн санг устгасан, хууль бусаар өөрчлөлт оруулсан бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

7.Хувийн түлхүүрийн нууцлалыг задруулсан бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

8.Төрийн байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой бусад хуулийн этгээд цахим баримт бичгийг бусдад шилжүүлэх, дамжуулахдаа зөвхөн тоон гарын үсэг хэрэглэх тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн бол хувь хүнийг нэг зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

17.13 дугаар зүйл. .

Үндэсний их баяр наадмын тухай хууль тогтоомж зөрчих

1.Хуульд заасан үүргээ зөрчсөн бөх, харваач, уяачийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

17.14 дүгээр зүйл..

Улсын хилийн болон хил орчмын дэглэм, журам зөрчих

1.Монгол Улсын хилийн бүс, зурвас, хилийн гарц, хил орчмын нутагт ан агнуур, ажил, үйлдвэрлэл явуулах журам зөрчсөн бол хувь хүнийг хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж төлүүлнэ.

Хил орчмын бүс чинь одоо бой болчихсон бна. Үүнд арга хэмжээ авдаг юм уу

2018.03.06

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

17.15 дугаар зүйл..

Хилийн боомтын тухай хууль тогтоомж зөрчих

1.Хувь хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюултай бараа бүтээгдэхүүнийг агуулахад түр хадгалах бараа бүтээгдэхүүний жагсаалт, хадгалалт, хамгаалалтын журмыг зөрчсөн бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

 2.Зөвшөөрөлгүйгээр боомтын бүсийн тогтоосон цэгт үйл ажиллагаа явуулсан бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Боомтын захиргаанаас баталсан нийтлэг журам, хяналт шалгалтын тогтоосон дарааллыг зөрчсөн бол хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

 4.Зөвшөөрөлгүйгээр тусгай зориулалтын агуулахыг зорчигч, хувь хүн амын нягтрал ихтэй газар барьсан болучруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг нэг мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

17.16 дугаар зүйл.

Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух, дамжин өнгөрөх, зорчих, шилжилт хөдөлгөөний журам зөрчих

1.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх, зорчих, түүнчлэн түр болон байнга оршин суух, шилжин суурьших, хөдөлмөр эрхлэх, улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсад тодорхой хугацаагаар урьсан, ажиллуулах зөвшөөрөл авсан иргэн, байгууллага, аж ахуйн нэгж нь түүнийг хууль тогтоомжийн дагуу зохих байгууллагад бүртгүүлээгүй, эсхүл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Монгол Улсад виз болон оршин суух зөвшөөрөлгүй, эсхүл зөвшөөрлийн хугацаа нь дууссан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг нуун далдалсан, орон байраар хангасан, ажилд авсан бол хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

.4.Виз, эрх бүхий байгууллагаас олгодог аливаа зөвшөөрөл, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, бүрдүүлсэн, засварласан бол хувь хүнийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

17.17 дугаар зүйл. .

Геодези, зураг зүйн тухай хууль тогтоомж зөрчих

1.Төрөл бүрийн масштаб, бүх ангиллын газрын зураг, геодезийн хэмжилт, магадлан хэмжилтийг солбилцол, өндрийн нэгдсэн тогтолцоо, тогтоосон нарийвчлал, стандарт, норм, дүрмийн шаардлагад нийцүүлэн гүйцэтгээгүй, хэмжилтийн баталгаажаагүй багаж ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

2.Газрын зургийн масштабыг томруулан хэрэглэсэн, зурган болон тоон мэдээллийг хуулбарлан ашигласан бол хувь хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

3.Улсын болон орон нутгийн төсөв, төслийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажил, иргэн, хуулийн этгээд нь өөрийн хэрэгцээнд барьсан барилга, байгууламжид газрын зураг хийлгээгүй,  геодези, зураг зүйн мэдээллийн нэгдсэн санд үнэ төлбөргүй оруулаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

4.Геодези зураг зүйн байнгын цэг, тэмдэгтийг устгасан, гэмтээсэн, хэмжилт хийх нөхцөлийг алдагдуулсан, хамгаалах арга хэмжээ авч ажиллаагүй, зохих зөвшөөрөлгүй хөдөлгөсөн, нүүлгэн шилжүүлсэн, байгуулах явцад газар, барилга, байгууламж, бусад обьектод хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, хувь хүнийг хоёр зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

17.18 дугаар зүйл..

Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах журам зөрчих

1.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх журмыг зөрчсөн бол нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

17.19 дүгээр зүйл. .

Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх хууль тогтоомж зөрчих

1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй яллагдагч нь төлбөрийн чадваргүй хэмээн худал тодорхойлсон бол тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ.

БУСАД ЗҮЙЛ

18.1 дүгээр зүйл.

Хууль хүчин төгөлдөр болох

1.Энэ хуулийг 20… оны … дугаар сарын …-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

2.Энэ хуулийг буцаан хэрэглэхгүй