Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай

Шинэчилсэн найруулга (Шинэчлэсэн найруулга)
Өргөн барьсан: 2015-04-14

Буцаасан, хүчингүй болсон 100%

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэгт орсон
Хуулийн төсөлд санал авах хугацаа дууссан байна

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.

Хуулийн зорилт          

1.1.Энэ хуулийн зорилт нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, гэр бүлийн бусад гишүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино.

2 дугаар зүйл. .

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомж

2.1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль[1], Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль[2], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.


[1]Монгол Улсын Yндсэн хууль - “Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дүгээрт нийтлэгдсэн.

[2]Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль –“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 1998 оны 1 дүгээрт нийтлэгдсэн.

3 дугаар зүйл..

Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хуулийн зохицуулалтадхамаарах этгээд

3.1.1.эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч, асран хамгаалагч, хамгаалуулагч, харгалзан дэмжигч, дэмжүүлэгч болон тодорхой нөхцөл шалтгааны улмаас тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүн.

3.1.2.тусдаа амьдарч байгаа төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд, төрсөн болон үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү.

3.2.Энэ хуулийн зохицуулалтад салсан эхнэр, нөхөр, өмнө нь хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдраагүй ч гэр бүлийн харилцаатай байсан буюу дундаасаа хүүхэдтэй хүмүүс нэгэн адил хамаарна

3.3.Иргэний болон гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаагаас үл хамааран хохирогчид энэ хуульд заасан хамгаалалт, үйлчилгээ, туслалцаа дэмжлэг үзүүлнэ. Хүчирхийллийн болзошгүй эрсдэлд байгаа хүнийг энэ хуульд заасан хамгаалалт, үйлчилгээ,  туслалцаа дэмжлэгт хамруулж болно.

4 дүгээр зүйл..

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйлажиллагааны зарчим

 

4.1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмаас гадна дараах зарчмыг баримтална:

4.1.1.хохирогчийн нэр төрийг хүндэтгэх, үл буруутгах, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх;

4.1.2.хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах;

4.1.3.хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг шуурхай хангах;

4.1.4.нууцлалыг хамгаалах;  

4.1.5.салбар хоорондын хамтын ажиллагааг хангах, нэгдмэл цогц байх.          

 

5 дугаар зүйл..

Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

5.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

5.1.1.“гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд нөгөө этгээдийнхээ сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн эрх, эрх чөлөөг Эрүүгийн хууль болон энэ хуульд заасан хэлбэрээр зөрчихийг;

5.1.2.“бие махбодын хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд нөгөө этгээдийн амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан буюу учруулж болзошгүй аливаа  үйлдэл, эс үйлдэхүйг

5.1.3.”сэтгэл санааны хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд нөгөө этгээдийнхээ хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг;

5.1.4.“эдийн засгийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд нөгөө этгээдийнхээ цалин хөлс, түүнтэй адилтгах орлого,хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг;

5.1.5.“бэлгийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулж нөгөө этгээдээ бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг.

5.1.6.”хүчирхийллийн болзошгүй эрсдэл” гэж тухайн нөхцөл байдал нь гэр бүлийн хүчирхийлэлд хүргэхээр, эсхүл хүчирхийлэл дахин үйлдэгдэхээр байгааг;

5.1.7.”хамтран амьдрагч” гэж Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т заасан харилцаа бүхий хүнийг;

5.1.8.“гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” (цаашид “хохирогч” гэх) гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн болон бие махбодын хувьд хохирсон хүнийг;

5.1.9.“гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ” (цаашид “нөхцөл байдлын үнэлгээ” гэх) гэж хүчирхийлэлтэй харилцааны байдал, хохирогчид учирсан болон учирч болзошгүй сөрөг үр дагавар, түүнд үзүүлэх шаардлагатай үйлчилгээ, туслалцаадэмжлэгийгтодорхойлсон дүгнэлтийг;

5.1.10.“аюулын зэргийн үнэлгээ” гэж хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд учирсан болон учирч болзошгүй эрсдлийн түвшний дүгнэлтийг;

5.1.11.”түр хамгаалах байр” гэж хохирогчийг тодорхой хугацаагаар байрлуулан энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлэх стандартыг хангасан газрыг;

5.1.12.нэг цэгийн үйлчилгээ” гэж хохирогчийг эмнэлгийн байгууллагад түр байрлуулан эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс гадна энэ хуульд заасан бусад үйлчилгээнд хамруулах арга хэмжээг зохион байгуулан хэрэгжүүлэхийг.

5.1.13. “холбон зуучлах үйлчилгээ”гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирогч, гэр бүлийн гишүүдэд учирсан олон талт үр дагаврыг арилгах, хэвийн байдалд нь эргэн оруулах, нөхөн сэргээхэд туслах зорилгоор холбогдох төрийн болон төрийн бус байгууллагад зуучилж, хамтран үйлчилгээ үзүүлэхийг.

6 дугаар зүйл. .

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхийг хориглох

6.1.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд нөгөө этгээдийнхээ эсрэг аливаа хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхийг хориглоно.

6.2.Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл өгсөн хүн, гэрч, хохирогчид туслалцаа дэмжлэг үзүүлсэн иргэн болон энэ хуульд заасан үүргээ хэрэгжүүлж байгаа албан тушаалтан, ажилтныг айлган сүрдүүлэх, заналхийлэх, мөрдөж мөшгих, дарамт, шахалт үзүүлэх, буруутгах, үйл ажиллагаанд нь саад учруулахыг хориглоно.

6.3.Гэр бүлийн хүчирхийллийг сурталчлах, зөвтгөх агуулгатай, түүнчлэн хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, хувийн нууц, нэр төрд халдсан мэдээ, мэдээлэл, зар сурталчилгааг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээхийг хориглоно.

6.4.Хохирогчийг энэ хууль болон бусад хуульд заасан эрхээ эдлэхэд шашин шүтлэг, соёл, зан заншлын хэм хэмжээнд үндэслэсэн аливаа хязгаарлалт тогтоохыг хориглоно. 

6.5.Хохирогч гомдлоосоо татгалзсан буюу хүчирхийлэл үйлдэгчтэй эвлэрсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг зогсоох үндэслэл болохгүй.

Б.Сүмбэр Стөтистикийн хороо хүн амын өрхийн бүртгэл, шинэчлэлийн ажилтан

Санал нэг байна

2015.08.20

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

7 дугаар зүйл. .

Хохирогчийнэрх

7.1.Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч бусад хуульд зааснаас гадна дараах эрх  эдэлнэ:

7.1.1.өөрийн болон гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг  нэн тэргүүнд хамгаалуулах;

7.1.2.хувийн мэдээллээ  нууцлах, мэдээлэл задрахаас хамгаалуулах;

7.1.3.энэ хуульд  заасан үйлчилгээ, туслалцаа,дэмжлэг авах;

7.1.4.өөрт хамааралтай  асуудлаар шийдвэр гаргахад оролцох;

7.1.5.монгол хэл, бичиг мэддэггүй, хараа, сонсгол, хэл ярианы  бэрхшээлтэй бол орчуулагч, хэлмэрчээр хангагдах;

7.1.6.энэ хуульд заасан үйлчилгээ, туслалцаа,дэмжлэгийн талаарх гомдол, санал, хүсэлтээ эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх;

7.1.7.өмгөөлөгч, энэ хуульд заасан үйлчилгээ, туслалцаа, дэмжлэг үзүүлж байгаа төрийн болон төрийн бус байгууллагаар төлөөлүүлэх;

7.1.8.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа, явц, нөхцөл байдал болон хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэсэн хариуцлагын талаарх мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас авах;

7.1.9.хуульд заасан бусад эрх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоо

8 дугаар зүйл.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх  талаарх Улсын Их Хурлын чиг үүрэг

8.1.Монгол Улсын Их Хурал гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

8.1.1.төрөөс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар баримтлах бодлогыг тодорхойлох

8.1.2.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас зохион байгуулж байгаа ажилд хяналт тавих

8.1.3.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, төсөвт тусган батлах.

8.1.4.хуульд заасан бусад чиг үүрэг.

9 дүгээр зүйл.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаарх Засгийн газрын чиг үүрэг

9.1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар Засгийн газар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

9.1.1.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;

9.1.2.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгуулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих;

9.1.3.холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт болон статистик мэдээлэл, дүн шинжилгээ, судалгаанд үндэслэн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаарх бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

9.1.4.хуульд заасан бусад чиг үүрэг.

10 дугаар зүйл..

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх Дэд зөвлөл, түүний чиг үүрэг

10.1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх дэд зөвлөл (цаашид “Дэд зөвлөл” гэх) нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд  ажиллана

10.2.Дэд зөвлөлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн ахлах бөгөөд эрүүл мэнд, нийгмийн халамж, хамгаалал, хөдөлмөр, боловсрол, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, гэр бүл, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэнэ.

10.3.Дэд зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл батална

10.4.Дэд Зөвлөл нь дараах чиг үүргийг  хэрэгжүүлнэ: 

10.4.1.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар  хангах;

10.4.2.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, чиглэл өгөх, хяналт тавих;

10.4.3.холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг сайжруулах талаарх саналыг Засгийн газарт оруулан шийдвэрлүүлэх;                                             

10.4.4.гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх,нэгтгэн боловсруулах, хүчирхийллийн шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийх, зөвлөмж гаргах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;

10.4.5.энэ хуулиар үүрэг хүлээсэн ажилтны ажлын байрны тодорхойлолт, ажил дүгнэх үзүүлэлтийг батлан мөрдүүлж байгаа эсэх, холбогдох дүрэм, журмын хэрэгжилт болон ажилтныг давтан сургах, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрт тавих хяналтыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах

10.4.6.салбар зөвлөл болон хамтарсан багийн ажиллах журмыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

10.4.7.улсын төсвийн хөрөнгөөр түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах асуудлыг Засгийн газарт оруулан шийдвэрлүүлэх;

10.4.8.энэ хуульд заасны дагуу хохирогчид үйлчилгээ үзүүлэх төрийн бус байгууллагыг магадлан итгэмжлэх журмыг батлах;

10.4.9.зан үйлд нөлөөлөх сайн дурын сургалтын хөтөлбөр, журмыг батлах;

10.4.10.хуульд заасан бусад чиг үүрэг.

10.5.Дэд зөвлөлийн ажлын алба нь орон тооны байх бөгөөд Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүтцэд ажиллана.

11 дүгээр зүйл..

Хууль зүйн  асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

11.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

11.1.1.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг энэ хууль болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд[1] заасан бүрэн эрхийн хүрээнд зохион байгуулах

11.1.2.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль болон хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаарх олон нийтэд зориулсан эрх зүйн албан бус сургалт, мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулах;

11.1.3. харьяа салбарын хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, сайжруулах арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах

11.1.4.харьяа салбар байгууллагадаа гэр бүлийн хүчирхийллийн талаарх статистик мэдээ, тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сүлжээ үүсгэн, хууль сахиулах болон холбогдох бусад байгууллагыг мэдээллээр хангах журмыг баталж, хэрэгжилтэд  хяналт тавих;

11.1.5.гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хууль зүйн туслалцаа үзүүлэх журмыг батлах;

11.1.6.аюулын зэргийн үнэлгээ хийх журам, аргачлалыг баталж, мөрдүүлэх;

11.1.7.тухайн орон нутгийн хүн амын тоо, гэр бүлийн хүчирхийллийн гаралтыг харгалзан цагдаагийн байгууллагын бүтцэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тусгай нэгж байгуулах асуудлыг  шийдвэрлэх;

11.1.8.хуульчийн үргэлжилсэн болон хууль сахиулагчийг бэлтгэх сургалтын стандарт, хөтөлбөрт гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийг хэрэглэх ур чадвар эзэмшүүлэх агуулгыг тусгах;

11.1.9.энэ хуулиар үүрэг хүлээсэн харьяа салбарын ажилтны ажлын байрны тодорхойлолт, ажил дүгнэх үзүүлэлт, үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг батлан мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;

11.1.10.хуульд заасан бусад чиг үүрэг.

11.2.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуульд заасан чиг үүргээ харьяа байгууллагаар дамжуулан  хэрэгжүүлнэ.


[1]Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль - ”Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1998 оны 1дүгээрт нийтлэгдсэн.

12 дугаар зүйл..

Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

12.1.Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ

12.1.1.энэ хуулийн 33,  36 дугаар зүйлийн 36.1.1 болон 38, 39 дүгээр зүйлд заасан үйлчилгээ үзүүлэх журмыг баталж, хэрэгжилтийг зохион байгуулах;

12.1.2.хамгаалах байрны стандартыг боловсруулж, батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

12.1.3.нөхцөл байдлын үнэлгээ хийх журмыг баталж мөрдүүлэх;

12.1.4.энэ хуулиар гэр бүл,хүүхдийн хөгжил, хамгаалал, халамж, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн мэргэжилтнийг давтан сургах, мэргэшүүлэх тусгай хөтөлбөр батлах, сургалтыг зохион байгуулахтай холбоотой дүрэм, журмыг баталж мөрдүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих;

12.1.5.энэ хуулиар үүрэг хүлээсэн харьяа салбарын ажилтны ажлын байрны тодорхойлолт, ажил дүгнэх үзүүлэлт, үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг батлан мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;

12.1.6.хохирогчид нийгмийн халамж, хамгаалал, хөгжил, сэтгэл зүй, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлдэг болон холбогдох мэргэжилтнийг бэлтгэх, арга зүйгээр хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжих, гэрээний үндсэн дээр санхүүжүүлэх;

12.1.7.харьяа салбар байгууллагадаа гэр бүлийн хүчирхийллийн талаарх статистик мэдээ, тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сүлжээ үүсгэн, хууль сахиулах болон холбогдох бусад байгууллагыг мэдээллээр хангах журмыг баталж, хэрэгжилтэд  хяналт тавих;

12.1.8.хуульд заасан бусад чиг үүрэг.

12.2.Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуульд заасан чиг үүргээ холбогдох байгууллагаар дамжуулан  хэрэгжүүлнэ.

13 дугаар зүйл..

Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

13.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

13.1.1.зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, эрсдлээс өөрийгөө хамгаалах мэдлэг,  харилцааны ур чадвар олгох агуулгыг бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөр, стандартад тусгах;

13.1.2.боловсролын орчин, дотуур байранд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахтай холбоотой дүрэм,журмыг баталж мөрдүүлэх;

13.1.3.энэ хуулиар үүрэг хүлээсэн харьяа салбарын ажилтны ажлын байрны тодорхойлолт, ажил дүгнэх үзүүлэлт, үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг батлан мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;

13.1.4.гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх, холбогдох байгууллагад мэдээлэх, үйлчилгээ, туслалцаа дэмжлэг үзүүлэх ур чадварыг эзэмшүүлэх сургалтын агуулгыг боловсролын бүх шатны багш бэлтгэх, давтан сургах сургалтын хөтөлбөрт тусгах, тогтмол хяналт үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах;

13.1.5.хохирогч хүүхдийг суурь боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулах нөхцлийг бүрдүүлэх,  холбогдох дүрэм, журмыг баталж мөрдүүлэх;

13.1.6.харьяа салбар байгууллагадаа гэр бүлийн хүчирхийллийн талаарх статистик мэдээ, тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сүлжээ үүсгэн, хууль сахиулах болон холбогдох бусад байгууллагыг мэдээллээр хангах журмыг баталж, хэрэгжилтэд  хяналт тавих;

13.1.7.хуульд заасан бусад чиг үүрэг.

13.2.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуульд заасан чиг үүргээ харьяа байгууллагаар дамжуулан хэрэгжүүлнэ.

14 дүгээр зүйл..

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

14.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

14.1.1.энэ хуулийн  34, 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан үйлчилгээ үзүүлэх  журмыг баталж мөрдүүлэх, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх;

14.1.2.гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид  тусламж үзүүлэх эмнэлэгт түшиглэсэн нэг цэгийн үйлчилгээний төвийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, үйлчилгээ үзүүлэх журмыг батлах;

14.1.3.нийгмийн эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийллийн үзүүлж буй нөлөө, осол, гэмтэл, өвчлөлийн шалтгааныг судлах,  мэдээллийн нэгдсэн санд хүргэх;  

14.1.4.гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй хүнийг илрүүлэх, яаралтай болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх, холбогдох байгууллагад мэдээлэх, энэ хуульд заасан үйлчилгээ, туслалцаа дэмжлэг үзүүлэхтэй холбоотой ур чадварыг эзэмшүүлэх агуулгыг давтан сургалтын хөтөлбөрт тусгах, хэрэгжилтэд хяналт тавих;

14.1.5.энэ хуулиар үүрэг хүлээсэн харьяа салбарын ажилтны ажлын байрны тодорхойлолт, ажил дүгнэх үзүүлэлт, үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг батлан мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;

14.1.6.харьяа салбар байгууллагадаа гэр бүлийн хүчирхийллийн талаарх статистик мэдээ, тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сүлжээ үүсгэн, хууль сахиулах болон холбогдох бусад байгууллагыг мэдээллээр хангах журмыг баталж, хэрэгжилтэд  хяналт тавих;

14.1.7.хуульд заасан бусад чиг үүрэг.

14.2.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуульд заасан чиг үүргээ харьяа байгууллагаар дамжуулан хэрэгжүүлнэ.

15 дугаар зүйл. .

Соёл, урлагийн асуудал эрхэлсэн төрийн  захиргааны төв байгууллагын чиг үүрэг

15.1.Соёл, урлагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

15.1.1.хүний эрх, эрх чөлөө, эрх тэгш байдлыг хүндэтгэсэн, гэр бүлийн тэнцвэрт харилцааг дэмжсэн эерэг зан үйл, хандлагыг нийгэмд төлөвшүүлэхэд чиглэсэн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх, энэ чиглэлийн үйл ажиллагааг дэмжих, сурталчлах ажлыг зохион байгуулах;

15.1.2.хүчирхийллийг илэрхийлсэн, зөвтгөсөн агуулга бүхий соёл, урлагийн арга хэмжээ, аливаа уран бүтээл, утга зохиолыг нийтэд түгээхээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, хязгаарлалт тогтоох;

15.1.3.хуульд заасан бусад чиг үүрэг.

15.2.Соёл, урлагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуульд заасан чиг үүргээ харьяа байгууллагаар дамжуулан хэрэгжүүлнэ.

16 дугаар зүйл..

Прокурорын байгууллагын  үүрэг

16.1.Гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдсан тохиолдол бүрийг нарийвчлан судалж дүгнэлт гаргах,гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтан болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх Дэд зөвлөлд мэдэгдэл хүргүүлэх;

16.2.Гэр бүлийн хүчирхийллийн талаарх статистик мэдээ, тоо бүртгэл хөтлөх, мэдээллийн сүлжээ үүсгэх, хууль сахиулах болон холбогдох бусад байгууллагыг мэдээллээр хангах журмыг баталж, харьяа салбар байгууллагадаа мөрдүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих.

Б.Сүмбэр Стөтистикийн хороо хүн амын өрхийн бүртгэл, шинэчлэлийн ажилтан

Хэрэв прокурор ямар нэгэн байдлаар хүчирхийлэл үйлдэгчийн танил тал эсвэл авилгал авсаны улмаас хэргийг бүрэн шалгалгүйгээр шийдвэрлэх шалгасан ч хохирогчийн амь нас үгүй болсоныг далимдуулан албан тушаалаа урвуулан ашиглавал хүлээх хариуцлагыг мөн тусгаж өгөх шаардлагатай гэж үзэж байна.

2015.08.20

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

17 дугаар зүйл. .

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүрэг

17.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

17.1.1.харьяалах нутаг дэвсгэртээ гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах талаар хөтөлбөр баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

17.1.2.Засаг даргын өргөн мэдүүлснээр харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зардлыг төсөвт  тусган батлах, гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх;  

17.1.3.орон нутгийн төсвийн хөрөнгөөр нэг цэгийн үйлчилгээний төв болон түр хамгаалах байр байгуулах эсэх асуудлыг хүн амын тоо, гэр бүлийн хүчирхийллийн гаралтыг харгалзан шийдвэрлэх;

17.1.4.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар Засаг даргын тайлан, мэдээллийг хэлэлцэн, чиглэл өгөх;

17.1.5.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймаг, нийслэл, дүүргийн зөвлөлийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх салбар зөвлөлийг (цаашид “салбар зөвлөл” гэх), сум хороо, багтгэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багийг (цаашид “хамтарсан баг” гэх) байгуулах, үйл ажиллагаанд нь хяналттавих;

17.1.6.хуульд заасан бусад чиг үүрэг.

Б.Хонгорзул "Маш чухал хүн" ХХК Маркетинг менежер

Ер нь хөдөө орон нутгийн иргэд илүү их гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Хөдөө орон нутагт хандах газар хомс байдаг учир тэдний эрх ихээр зөрчигдөж байна. Гэр бүлийн хүчирхийллийг үйлдэж байгаа этгээдэд хатуу хариуцлага тооцох хэрэгтэй

2015.08.13

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

Hodoo oron nutagt ger bvliin hvcirhiilel hamgiin iheer vildegddeg ba ene n ihenhidee dald helbereer vildegddeg ooroor helbel nutag dewsegriin hemjee baga buyu aimgiin towoor zaiduu baidag sumand ger bvliin hvcirhiilel iheer vildegddeg bs tsagdaa hynaltiin baiguullagiin haraa hynalt sul mon hohirogc hvcirhiilliin talaarhi medeelliig il gargahaas sanaa zowoh aih ichih geh met asuudluud hamgiin iheer tulgardagaas bolj dahin ene gemt hergiin hohirogc bold oor bgaa yum tiim Ucraas hohirogciin medeelliig camd nuutslah hamgaalah shaardlagatai gej vzej bn bayrlalaa

2015.08.22

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

18 дугаар зүйл. .

Бүх шатны Засаг даргын чиг үүрэг

18.1.Бүх шатны Засаг дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

18.1.1.харьяалах нутаг дэвсгэртээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэх арга хэмжээ зохион байгуулах, хүчирхийллийн шалтгаан нөхцлийг тогтоох, арилгах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх;

18.1.2.салбар зөвлөл болон хамтарсан багийг нэгдсэн удирдлагаар хангаж, тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх;

18.1.3.орон нутгийн төсвийн хөрөнгөөр нэг цэгийн үйчилгээний төв болон хамгаалах байр байгуулах асуудлаар санал боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэдүүлэх, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

18.1.4.орон нутгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон төсөвт гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаа, зардлыг тусгах талаар санал,ойрын ба хэтийн төлөвийг тодорхойлсон хөтөлбөр, төсөл боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;

18.1.5.харьяа нутаг дэвсгэртээ гэр бүлийн хүчирхийллийнхохирогчид үйлчилгээ, хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбоотой зардлыг төсөвлөж, иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах;

18.1.6.хохирогчид үйлчилгээ үзүүлэх ажлыг харьяа нутаг дэвсгэртээ зохион байгуулах, хохирогчтой ганцаарчлан уулзах өрөө, шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх;

18.1.7.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг дэмжих, гэрээний үндсэн дээр санхүүжүүлэх;

18.1.8.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажилд хамт олон, хөрш олон нийтийг татан оролцуулах, эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, энэ чиглэлээр идэвхи санаачилгатай ажиллаж байгаа иргэн, хамт олон, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, сурталчлах ажлыг зохион байгуулах

18.1.9.хуульд заасан бусад чиг үүрэг.

18.2.Энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д заасан Салбар зөвлөл болон Хамтарсан багийг тухайн шатны Засаг дарга ахлах бөгөөд дараах бүрэлдэхүүнтэй байна:

18.2.1.Салбар зөвлөл нь цагдаа, хүүхэд, гэр бүлийн хөгжил, боловсрол, эрүүл мэнд, хууль зүй, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн нэгж болон энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын төлөөлөл;

18.2.2.Хамтарсан баг нь өрхийн эмч, хороо, сум, сургуулийн болон халамжийн нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын төлөөлөл.

18.3.Салбар зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

18.3.1.харьяа нутаг дэвсгэртээ гэр бүлийн хүчирхийллээсурьдчилан сэргийлэх,  иргэдэд мэдээлэл түгээх, хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хохирогчид энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлэх ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх, шаардагдах зардлыг тооцон төсөвт тусгуулах саналыг Засаг даргад уламжлах;

18.3.2.энэ хуулиар хохирогчид үйлчилгээ, туслалцаадэмжлэг үзүүлэх үүрэг хүлээсэн ажилтныг  давтан сургах, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

18.3.3.орон нутгийн төсвийн хөрөнгөөр нэг цэгийн үйлчилгээ болон түр хамгаалах байр байгуулах асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлүүлэх;

18.3.4.хамтарсан багийн үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, туслалцаа дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтэд  хяналт тавих, чиглэл өгөх.

18.4.Салбар зөвлөлийн ажлын алба нь тухайн аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд ажиллана.

18.5.Хамтарсан баг нь дараах чиг үүргийг  хэрэгжүүлнэ:

18.5.1.гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд зориулсан албан бус сургалт, сурталчилгааны ажлыг энэ чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагатай хамтран тогтмол зохион байгуулах;

18.5.2.хүчирхийллийн харилцаатай гэр бүлийг илрүүлэх, мэдээлэх, тасалн зогсоох үйл ажиллаагаг төлөвлөн хэрэгжүүлэх;

18.5.3.сум, баг, сургуулийн нийгмийн ажилтны хийсэн нөхцөл байдлын үнэлгээг  үндэслэн хохирогчид үзүүлэх үйлчилгээг төлөвлөх;

18.5.4.хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэх, холбогдох үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах; 

18.5.5.хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн сургалт, нийгмийн эрүүл мэндийн үйлчигээнд хамруулах, гэр бүлд нь дэмжлэг үзүүлэх замаар нөхөн сэргээж, нийгмийн амьдралд оролцог оролцоог дээшлүүлэх;

18.5.6.хохирогчид үзүүлсэн үйлчилгээний талаарх статистик мэдээллийг нэгтгэн, мэдээллийн нэгдсэн санд хүргүүлэх.

19 дүгээр зүйл..

Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн  захиргааны байгууллагын чиг үүрэг

 

19.1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

19.1.1.энэ хуулийн 33, 36 дугаар зүйлийн 36.1.1 болон 38, 39 дүгээр зүйлд заасан үйлчилгээтэй холбоотой   мэдээллийн сан бүрдүүлэх; 

19.1.2.халамж, асрамжийн хувилбарт үйлчилгээнд холбон зуучлах,хянал тавихжурмыг баталж мөрүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;

19.1.3.хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх тусгай утасны үйлчилгээг үндэсний хэмжээнд зохион байгуулах;

19.1.4.хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх үйлчилгээний стандартыг боловсруулж, мөрдүүлэх;

19.1.5.хүүхэд болон насанд хүрэгчдэд нөхцөл байдлын үнэлгээ хийх журмыг баталж мөрдүүлэх;

19.1.6.энэ хуулиар нийгмийн халамж, гэр бүл, хүүхдийн хөгжил, хамгаалал, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн  ажилтныг давтан сургах, мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах, энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжих, гэрээний үндсэн дээр санхүүжүүлэх;

19.1.7.хуульд заасан бусад чиг үүрэг.

20 дугаар зүйл..

Төрийн бус байгууллагын чиг үүрэг

20.1.Төрийн бус байгууллага нь дүрмийнхээ зорилгод нийцүүлэн дараах чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэж болно:

20.1.1.энэ хуулиар үүрэг хүлээсэн ажилтныг бэлтгэх, давтан сургах, мэргэжлийн арга зүйгээр хангахад дэмжлэг үзүүлэх;

20.1.2.олон нийтэд мэдээлэл түгээх, сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах;

20.1.3.хохирогчийг хамгаалах байраар хангах болон энэ хуульд заасан бусад үйлчилгээ үзүүлэх.

20.2.Энэ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.3-т заасан чиг үүргийг энэ чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллага гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ.

20.3.Гэрээний үндсэн дээр үйлчилгээ үзүүлж байгаа төрийн бус байгууллагад олгох санхүүжилт, ажилтны цалин урамшуулал, нийгмийн баталгаа нь адил төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа төрийн байгууллагынхаас доошгүй  байна.

20.4.Төрийн бус байгууллага нь хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлнэ.

20.5.Итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах эрх эдэлнэ:

20.5.1.хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, бусад этгээдтэй харилцах;

20.5.2.гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл олж авах;

20.5.3.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны талаарх  саналаа эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргэх;

20.5.4.хохирогчийн хүсэлтээр хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох;

20.5.5.хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох байгууллага, хуулийн этгээд, хувь хүнээс дэмжлэг хүсэх;

20.5.6.хуульд заасан бусад эрх.

20.6.Төрийн бус байгууллагыг магадлан итгэмжлэх ажлыг салбарын яам хариуцсан чиглэлийн хүрээнд энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.8-д заасан журмын дагуу зохион байгуулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ.

Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээ

21 дүгээр зүйл.

Гэр бүлийн хүчирхийллийг  илрүүлэх, мэдээлэх

21.1.Дараах албан тушаалтан албан үүрэгтэйгээ холбоотой гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлын талаар мэдсэн бол цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад мэдээлэх үүрэгтэй:

21.1.1.боловсролын бүх шатны байгууллагын багш, сургуулийн нийгмийн ажилтан болон бусад ажилтан;

21.1.2.эрүүл мэндийн болон нийгмийн ажилтан, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан ажилтан;

21.1.3.баг, хороо, сум, дүүргийн холбогдох албан тушаалтан;

21.1.4.төрийн алба хаагч болон төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын мэргэжилтэн.

21.2.Иргэн, хуулийн этгээд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлын талаар цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад мэдээлж болно.

21.3.Мэдээллийг амаар болон бичгээр, утсаар, цахим хэлбэрээр өгч болно.

21.4.Мэдээллийг ямар хэлбэрээр өгснөөс үл хамаарч мэдээлэл хүлээн авсан байгууллага, албан тушаалтан гэр бүлийн хүчирхийллийгтаслан зогсоох, хохирогчийг хамгаалах арга хэмжээг шуурхай авах үүрэгтэй.

21.5.Гэр бүлийн хүчирхийллийн тухай гомдол, мэдээллийг хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн байнга буюу түр оршин сууж байгаа, эсхүл хүчирхийлэл үйлдэгдсэн газрын, хэрэв хохирогч эрүүл мэнд, асрамж, халамжийн байгууллага, хамгаалах байранд байгаа, эсхүл хүчирхийлэл үйлдэгч албадан сургалтанд хамрагдаж байгаа бол уг байгууллагын оршин байгаа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад гаргана.

21.6.Энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу мэдээлэл хүлээн авсан байгууллага, албан тушаалтан нь мэдээлэл өгсөн хүний талаарх мэдээллийг нууцлах үүрэгтэй.

21.7.Холбогдох албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн хохирогч, гэрч, мэдээлэл өгсөн хүний талаарх мэдээллийг задруулахыг хориглоно.

22 дугаар зүйл. .

Сум, багийн Засаг даргын хүлээх үүрэг

22.1.Сум, багийн Засаг дарга нь хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийн  амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах  зорилгоор дараах арга хэмжээг шуурхай авах үүрэгтэй:

22.1.1.хүчирхийлэл үйлдэгчийг захиргааны байранд дуудан ирүүлж, шаардлага тавих, сануулга өгөх;

22.1.2.эмнэлгийн яаралтай тусламжид холбох, шаардлагатай гэж үзвэл хохирогчийн байгаа гэр, орон байрны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах, боломжтой бол хохирогчийг төрөл, садан, ойр дотны хүний түр хамгаалалтад өгөх;

22.1.3.хохирогчид энэ хууль болон бусад хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж, үйлчилгээний талаарх мэдээллээр хангах

22.1.4.хохирогчийн зөвшөөрснөөр харьяа баг, сумын нийгмийн ажилтанд мэдэгдэх;

22.1.5.хүчирхийлэл үйлдэгдсэн тухай хохирогч, хүчирхийлэл үйлдэгч болон гэрчээс асууж, тэмдэглэл хөтлөх, шаардлагатай бусад ажиллагаа явуулах;

22.1.6.хуульд заасан бусад үүрэг.

22.2.Сум, багийн Засаг дарга энэ хуулийн 22 дугаарзүйлийн 22.1-д заасны дагуу авсан арга хэмжээний талаар Цагдаагийн алба хаагчид даруй мэдэгдэж, холбогдох баримтыг шилжүүлэх үүрэгтэй.

22.3.Хохирогч бие махбод, сэтгэл санааны хувьд ноцтой хохирол хүлээсэн болон хохирч болзошгүй, эсхүл хүүхэд хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй гэж үзвэл хохирогч зөвшөөрөл өгсөн эсэхийг үл харгалзан харьяа баг, хороо, сумын, эсхүл сургуулийн нийгмийн ажилтанд мэдэгдэнэ.

23 дугаар зүйл. .

Цагдаагийн байгууллагын хүлээх үүрэг

23.1.Энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-д заасантусгай нэгжийг мэргэшсэн цагдаагийн алба хаагч, хохирогчид яаралтай тусламж үзүүлэх сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, хүүхдийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй ажиллуулна.

23.2.Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Цагдаагийн албаны тухай[1]болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд[2] зааснаас гадна дараах арга хэмжээг авна:

23.2.1. гэр бүлийн хүчирхийллийн талаарх дуудлага тасарсан, дуудлага хаанаас ирсэн нь тодорхойгүй байсан ч хохирогчид шаардлагатай тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулах;

23.2.2. хүчирхийлэл үйлдэгч хэргийн газраас зугатсан бол буцаж ирэх боломжит хугацаанд хохирогчийн аюулгүй байдлыг хангах;

23.2.3.бусдын орон байр, эзэмшил газарт шүүгчийн зөвшөөрөлгүй нэвтрэн орж үзлэг, нэгжлэг хийх, шаардлагатай бол хураан авах, баривчлах ажиллагаа явуулах;

23.2.4.хүчирхийлэл үйлдэгчид шаардлага тавих, биелүүлэхээс татгалзсан, эсэргүүцсэн тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүч хэрэглэх;

23.2.5. хүчирхийлэл үйлдэгч зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж болзошгүй гэх үндэслэл бүхий сэжигтэй бол нэгжлэг хийх, хураан авах;

23.2.6.хохирогчид учрах аюулын эрсдлийг үнэлж, түүнд үндэслэн хохирогчийг нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байранд хүргэх, боломжтой бол төрөл, садан, ойр дотны  хүнийх нь хамгаалалтад өгөх;

23.2.7.аюулын эрсдлийн түвшиний үнэлгээгээр “өндөр” эрсдэлтэйд тооцогдсон хэргийн талаар харьяа прокурорын байгууллагаднэн даруй мэдэгдэх;

23.2.8.хохирогчид энэ хууль болон бусад хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж, үйлчилгээний талаарх мэдээллийг бичгээр өгөх;

23.2.9.хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн талаарх бүртгэл хөтлөх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх,  ашиглах;

23.2.10.хохирогчид орон байрнаасаа хувцас, эм, эмчилгээний хэрэгсэл, баримт бичиг(төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын болон тэтгэвэр, тэтгэмж, халамж, хадгаламжийн дэвтэр болон бусад), хүүхдийн сургалтын хэрэгсэл зэрэг нэн шаардлагатай хэрэглээний эд зүйлээ  авахад нь туслалцаа үзүүлэх, хүчирхийлэл  үйлдэгчээс шаардан гаргуулах;

23.2.11.хүчирхийлэл үйлдэгчид авсан арга хэмжээ, нөхцөл байдлын талаарх мэдээллийг хохирогч, эсхүл түүний өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгөх.

 

23.3.аюулын зэрэг эрсдэлөндөртэй үнэлэгдсэн, эсхүл хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хохирогч зөвшөөрөл өгсөн эсэхийг үл харгалзан харьяа хороо, сумын нийгмийн ажилтанд мэдэгдэнэ.

23.4.Цагдаагийн байгууллага шаардлагатай бол гэрч, хохирогч, мэдээлэл өгсөн хүн, тэдгээрийн гэр бүлийн  бусад гишүүн, хохирогчид туслалцаа үзүүлсэн хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах  зорилгоор Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль[3]-дзаасан арга хэмжээг авна.


[1]Цагдаагийн албаны тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2013 оны 29 дүгээрт нийтлэгдсэн.

[2]Эрүүгийн байцаан шийтгэх  хууль- “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 6 дугаарт нийтлэгдсэн.

[3]Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль - “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2013 оны 30 дугаарт нийтлэгдсэн.

24 дүгээр зүйл. .

Нийгмийн ажилтны үүрэг

24.1.Сум, дүүрэг, хороо, багийн нийгмийн ажилтан дараах үүргийг хүлээнэ:

24.1.1.хохирогчийг мэдээллээр хангах, сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өгөх;

24.1.2.гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлыг үнэлэх;

24.1.3.нөхцөл байдлын үнэлгээнд үндэслэн хохирогчийн хэрэгцээг тодорхойлж, хамтарсан багаар үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах;

24.1.4.хохирогчийг асрамж, халамжийн хувилбарт үйлчилгээ болон нийгмийн халамжийн тэтгэмжид хамруулах, шаардлагатай бусад үйлчилгээнд холбон зуучлах ажлыг зохион байгуулах;

24.1.5.эрсдэлд байгаа хүүхэд, гэр бүлийг илрүүлэх судалгааг энэ хуулиар үүрэг хүлээсэн бусад мэргэжилтэн болон баг, хорооны алба хаагчтай хамтран хийх, эрсдэлтэй гэр бүл, хүүхдийн бүртгэл хөтлөх, үйл ажиллагаандаа ашиглах;

24.1.6.гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгааг зохион байгуулах;

24.1.7.хохирогчид үзүүлэх хамтарсан багийн үйлчилгээг төлөвлөх, уялдуулан зохицуулах, үйлчилгээний тайлан мэдээнд үндэслэн дараа жилийн үйлчилгээнд шаардагдах зардлыг улсын болон орон нутгийн төсөвт тусгуулах саналыг Засаг даргад тавих;

24.1.8.хуульд заасан бусад үүрэг.

24.2.Сургуулийн нийгмийн ажилтан нь Боловсролын тухай хуульд[1] зааснаас гадна дараах үүргийг хүлээнэ:

24.2.1.хохирогч хүүхдэд үйлчилгээ үзүүлэх, нөхөн сэргээх чиглэлээр харьяа сум, баг, хорооны хамтарсан багтай хамтран ажиллах;

24.2.2.хохирогч хүүхдэд болон түүнд үзүүлэх үйлчилгээ, туслалцаа дэмжлэгийн талаар эцэг эх, багш, холбогдох бусад мэргэжилтэнд зөвлөгөө өгөх;

24.2.3.гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сурагч, багш, боловсролын байгууллагын бусад ажилтан, эцэг, эхчүүдэд мэдээлэл түгээх, сургалт зохион байгуулах;

24.2.4.энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-13.1.2-т заасан дүрэм, журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжитэд хяналт тавих.


[1]Боловсролын тухай хууль -  “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 19 дүгээрт нийтлэгдсэн.

25 дугаар зүйл..

Эрүүл мэндийн ажилтны  үүрэг

25.1.Эрүүл мэндийн ажилтан хохирогчийг хамгаалах талаар дараах үүргийг  хүлээнэ:

25.1.1.эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцдаа гэр бүлийн хүчирхийллийнхохирогчийг илрүүлэх, холбогдох байгууллагад мэдээлэх, хохирогчийн бэртэл гэмтэл, өвчлөлийн шалтгааныг тэмдэглэж, баримтжуулах;

25.1.2.хохирогчид шаардлагатай үйлчилгээ, туслалцаа дэмжлэгийн талаарх мэдээллээр хангах;  

25.1.3.энэ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан ур чадвар эзэмших чиглэлээр сургалтад хамрагдах;

25.1.4.хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр нийгмийн ажилтантай хамтран ажиллах, нөхцөл байдлын үнэлгээ хийхэд мэргэжлийн дүгнэлт гаргах;

25.1.5. хуульд заасан бусад үүрэг.

 

25.2.Энэ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4-т заасан үүргийг өрхийн эмч, шаардлагатай тохиолдолд бусад эмч гүйцэтгэнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.

Хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах

26  дугаар зүйл.

Хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах

26.1.Гэр бүлд хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, гэр бүлийн бусад гишүүн хамгаалах үүрэгтэй.

26.2.Энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан үүргийг хүүхдийг асран халамжилж байгаа этгээд болон байгууллага нэгэн адил хүлээнэ. 

26.3.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд хүүхэдтэй хүнлэг бус, хэрцгий харьцах, ялгаварлан гадуурхах, сэтгэл санааны дарамт үзүүлэх, заналхийлэх, хүч хэрэглэх, зодож шийтгэх, тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх хэлбэрээр хүүхдийн бие махбодод халдах, үл хайхрах, хүүхдийн дэргэд архидан согтуурах, мансуурах, хүчирхийлэл үйлдэхийг хориглоно.

27 дугаар зүйл. .

Хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх

27.1.Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртсөн байж болзошгүй гэж үзвэл иргэн, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, хуулийн этгээд цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад болон хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх утасны үйлчилгээнд мэдээлэх үүрэгтэй.

27.2.Бүх шатны боловсролын байгууллагын багш, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан, хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, ажилтан нь хүүхдийн бэртэл гэмтэл, өвчлөл, сэтгэл санааны байдал, айдас, хичээл таслалт, сургууль завсардалт зэрэг хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, зан үйлд гарч байгаа сөрөг нөлөөллийн шалтгааныг тогтоох, хүчирхийллээс үүдэлтэй эсэхийг шалгах үүрэгтэй.

27.3.Хүүхдийн эсрэг хүчирхийллийн тухай мэдээлэх болон мэдээллийг хүлээн авахад энэ хуулийн 21 дүгээрзүйлд заасан журмыг баримтална.

27.4.Хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх утсаар хүлээн авсан мэдээллийг цагдаагийн байгууллага, эсхүл сум, багийн Засаг даргад  хүргэх, хүүхдэд зөвлөгөө өгөх, шаардлагатай үйлчилгээ, туслалцаатай холбох ажиллагааг Гэр бүл, хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал эрхэлсэн байгууллага хэрэгжүүлнэ.

27.5.Хүүхэд хохирсон болон эрсдэлтэй нөхцөлд байгаа талаарх мэдээллийг хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан ажилтан цагдаагийн байгууллагад даруй дамжуулж, холбогдох үйлчилгээ, туслалцаа,дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулна. 

28 дугаар зүйл. .

Хүүхдийг тусгай хамгаалалтаар хангах

 

28.1.Хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх мэдээлэл хүлээн авсан цагдаагийн байгууллага, сум, багийн Засаг дарга нь хүчирхийллийг таслан зогсоох, хохирогч хүүхдийг хамгаалах зорилгоор энэ хуулийн 21 дүгээр зүйлд зааснаас гадна дараах арга хэмжээг авна:

28.1.1.хүүхдийг хүчирхийлэл үйлдэгчээс  тусгаарлан  түр хамгаалтаар хангах;

28.1.2.хүүхдийн байгууллага, мэргэжилтэнд мэдээлэх.

28.2.Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх үйлчилгээний стандартыг Стандартчиллын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.

28.3.Энэ хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан арга хэмжээг цагдаагийн алба хаагч, сум, багийн Засаг дарга нь харьяа баг, хороо, боловсролын нийгмийн ажилтан, эсхүл хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа мэргэжилтэнтэй хамтран хэрэгжүүлнэ.

28.4.Энэ хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан арга хэмжээг аюулын эрсдлийн зэрэг дунд болон өндөр, эсхүл дараах нөхцөл байдал байна гэж үзвэл эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн саналыг харгалзахгүй авна:           

28.4.1.хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюултай аргаар үйлдсэн буюу үйлдэж  болзошгүй;

28.4.2.хүүхдээ барьцаалсан, барьцаалж болзошгүй;

28.4.3.хүүхдийн эмзэг байдлыг өөр ашигтай шийдвэр гаргуулах, ашиг олоход ашигласан, ашиглаж болзошгүй;

28.4.4.хүүхдийг айдас, сэтгэл санааны дарамтад оруулсан, оруулж болзошгүй

28.4.5.хүчирхийлэл үйлдэгч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэдэг.

 

28.5.Энэ хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан арга хэмжээг хүүхдийн эрх ашгийг харгалзан дараах хэлбэрээр  хэрэгжүүлнэ:

28.5.1.хүүхдийг нэг цэгийн үйлчилгээний төв, эсхүл түр хамгаалах байранд  хүргэх;

28.5.2.энэ хуулийн  28 дугаар зүйлийн 28.4.1-т заасан арга хэмжээг авах боломжгүй бол  эцэг, эх, төрөл, садангийн  болон бусад хүн, өөр гэр бүлд хүлээлгэн өгөх;

28.5.3.хүүхдэд асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагад хүргэх.

 

28.6.Цагдаагийн ажилтан, эсхүл сум, багийн Засаг дарга энэ хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасан хүн, байгууллагад хүүхдийг хүлээлгэн өгөх бол түүнд эрх, үүргийг сануулж, бичгээр баталгаажуулна. 

 

28.7.Хохирогч хүүхэд 7 болон түүнээс дээш настай бол энэ хуулийн 28 дугаар зүйлийн  28.4.2-т заасан хүн, гэр бүлийг сонгохдоо түүний саналыг  харгалзана.

 

28.8.Хүүхдийг хүчирхийлэл үйлдэгчээс тусгаарлах арга хэмжээ авсан нь эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

 

28.9.Энэ хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан арга хэмжээ авагдсан нөхцөлд хүчирхийлэл үйлдэгчийн тухайн хүүхэдтэй уулзах, харилцах эрх хязгаарлагдана.

28.10.Тусгаарлах арга хэмжээ авагдсан үед хүчирхийлэл үйлдэгч хохирогч хүүхдийг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй.

 

28.11.Шаардлагатай гэж үзвэл энэ хуульд заасан хамгаалалт, туслалцаадэмжлэгттухайн гэр бүлд амьдарч байгаа, эсхүл хүчирхийлэл үйлдэгчтэй хамаарал бүхий бусад хүүхдийг хамруулж болно.

29 дүгээр зүйл..

Хохирогчийг хүчирхийлэл үйлдэгчтэйуулзуулах журам

29.1.Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас түр хамгаалах байр болон нэг цэгийн үйлчилгээний төвд байрлаж байгаа, эсхүл энэ хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасны дагуу хамгаалтад байгаа хохирогч, түүний насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэл үйлдэгчтэй уулзах шаардлагатай бол насанд хүрсэн хохирогч өөрөө, эсхүл хохирогч хүүхдийн эцэг, эх, харгалзан дэмжигч хүсэлт гаргаж болно.

29.2.Хохирогч хүүхэд 14 насанд хүрсэн бол өөрөө хүсэлт гаргаж болох бөгөөд уг хүсэлтийг түүний эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч  зөвшөөрч байгааг бичгээр илэрхийлсэн  байна.

29.3.Хохирогчид үйлчилгээ үзүүлж байгаа Хамтарсан баг хохирогчийг хүчирхийлэл үйлдэгчтэй уулзуулах зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.

29.4.Хамтарсан баг уулзалтын зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэхдээ энэ хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т заасан үндэслэл, нөхцөл байдлын болон аюулын зэргийн үнэлгээг үндэслэн, хохирогчийн эрх, ашиг сонирхлыг харгалзана.

29.5.Дараах тохиолдолд хохирогч болон түүний хүүхдийг хүчирхийлэл үйлдэгчтэй уулзуулахыг хориглоно:

29.5.1.хохирогч сэтгэл санааны хямрал, айдастай байгаа бол;

29.5.2.бэлгийн хүчирхийллийн хохирогч бол;

29.5.3.хохирогч болон хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахаар бол;

29.5.4.хохирогч өөрөө уулзахыг хүсэхгүй байгаа бол.

29.6.Уулзалтыг баг, хороо, сумын нийгмийн ажилтан хариуцан зохион байгуулах бөгөөд аюулгүй байдлын хамгаалалтыг цагдаагийн байгууллага хангана.

29.7.Уулзалтыг зохион байгуулах журмыг хууль зүйн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

30 дугаар зүйл. .

Зан үйлд нөлөөлөх  сургалт

 

30.1.Гэр бүлийн гишүүдийн хооронд үүссэн зөрчилдөөнтэй асуудлыг хүч хэрэглэхгүйгээр шийдвэрлэх зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн зан үйлд нөлөөлөх  сургалт албадан болон сайн дурын хэлбэртэй байна.

 

30.2.Зан үйлд нөлөөлөх сайн дурын сургалтыг тухайн хүний хүсэлтийн дагуу энэ чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллага хэрэгжүүлж болно

ТАВДУГААР БҮЛЭГ.

Хохирогчид үзүүлэх үйлчилгээ

31  дүгээр зүйл.

Хохирогчид үзүүлэх үйлчилгээний төрөл

31.1.Хохирогчид үзүүлэх үйлчилгээ дараах төрөлтэй байна:

31.1.1.аюулгүй байдлын хамгаалалт;

31.1.2.эмнэлгийн тусламж, үйлчилгээ;

31.1.3.сэтгэл зүйн үйлчилгээ;

31.1.4. нийгмийн халамжийн үйлчилгээ;

31.1.5. хүүхэд хамгааллын үйлчилгээ;

31.1.6. хууль зүйн туслалцаа;

31.1.7. холбон зуучлах үйлчилгээ.

31.2.Үйлчилгээ үзүүлэгч байгууллага, ажилтан энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үйлчилгээг харилцан уялдаа холбоотой, хамтран үзүүлэх, үйлчилгээний талаарх мэдээллээ солилцох, хуваалцах үүрэгтэй.

31.3.Хохирогч хүссэн бол энэ хуульд зааснаас бусад төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага, мэргэжилтний талаарх мэдээллийг өгч болно.

31.4. Хохирогчид үйлчилгээ үзүүлэхдээ хүүхэд, хөгжлийнбэрхшээлтэй болон сэтгэцийн эмгэгтэй, жирэмсэн эмэгтэй, ахмад настны онцлог хэрэгцээг харгалзана.

31.5.Энэ хуулийн 31.1-д заасан үйлчилгээг хохирогчид үнэ төлбөргүй үзүүлнэ.

31.6.Хувь хүн, хуулийн этгээд нь хохирогчийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан цагдаагийн байгууллага, алба хаагч, сум, багийн Засаг дарга болон хохирогчид үйлчилгээ үзүүлж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжилтнээс өгсөн заавар, зөвлөмж, мэдэгдэл, шаардлагыг биелүүлэх, туслалцаа дэмжлэг үзүүлэх, мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй.

хохирогчид үзүүлэх үйлчилгээ арай бага юм бишүү

2015.08.18

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

32 дугаар зүйл..

Аюулгүй байдлын хамгаалалт

 

32.1.Хохирогчид үзүүлэх аюулгүй байдлын хамгаалалтын үйлчилгээ  дараах хэлбэртэй байна

32.1.1.түр хамгаалан байрлуулах;

32.1.2.нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх;

32.1.3. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтад хамруулах

32.2.Түр хамгаалах байрны болон нэг цэгийн үйлчилгээний төвийн стандартыг стандартчиллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

33 дугаар зүйл. .

Түр хамгаалан байрлуулах үйлчилгээ

 

33.1.Хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор түр хамгаалан байрлуулах үйлчилгээг үзүүлнэ. 

 

33.2.Түр хамгаалах байрыг төрийн болон төрийн бус байгууллагын харьяанд, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийн харьяаллаар байгуулан ажиллуулж болно.

 

33.3.Түр хамгаалах байр нь хохирогчид энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-31.1.6-д заасан үйлчилгээг холбогдох бусад байгууллагатай хамтран үзүүлнэ.

 

33.4.Түр хамгаалан байрлуулах үйлчилгээний зардлыг нэг хүнд ногдох хувьсах зардлын хэмжээгээр тооцно. Нэг хүнд ногдох хувьсах зардлыг тухайн үеийн ханшийн өөрчлөлтийг харгалзан аюулгүй байдлын хамгаалалт, хохирогчид үзүүлэх цогц үйлчилгээний зардал, ажилтны цалин, хамгаалах байрны ашиглалт, засварын зардал зэргийг багтаан тогтооно.

 

33.5.Түр хамгаалах байрны байршил нууц байна.

 

33.6.Түр хамгаалах байрны аюулгүй байдлын хамгаалалтыг цагдаагийн байгууллага, эсхүл гэрээт хамгаалалтын байгууллагаар гүйцэтгүүлнэ.

 

33.7.Шашны суртал, номлолыг дэлгэрүүлэх, ашиг олох, хууль бус үйл ажиллагааг халхавчлах зорилгоор түр хамгаалах байр байгуулах, үйлчилгээ үзүүлэхийг хориглоно

 

33.8.Түр хамгаалах байранд хүчирхийлэл үйлдэгч нэвтрэх, байрны ойр орчимд байх, аливаа хэлбэрээр хохирогчтой холбоо тогтоохоор оролдох, хохирогчийг айдас түгшүүр үүсгэх бусад үйлдэл хийх болон хамгаалах байрны хэвийн үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно.

 

33.9.Ажил үүргээ гүйцэтгэж байсантай холбоотой эсэхээс үл хамааран түр хамгаалах байрны байршлын талаар мэдсэн этгээд энэ тухай бусдад задруулахгүй байх үүрэгтэй.

34 дүгээр зүйл..

Нэг цэгийн үйлчилгээ

34.1.Энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үйлчилгээг нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүй 24 цагийн турш нэг цэгээс үзүүлэх чиг үүрэг бүхий нэгж сум, дүүрэг, аймаг, нийслэлийн   эрүүл мэндийн байгууллагад ажиллана.

 

34.2.Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх журмыг хууль зүй, эрүүл мэнд болон нийгмийн халамж, хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

 

34.3.Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх зардлыг энэ хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасны дагуу тооцно.

35 дугаар зүйл. .

Эмнэлгийн тусламж, үйлчилгээ

 

35.1.Эрүүл мэндийн байгууллага, эмч, эмнэлгийн мэргэжилтэн нь гэр бүлийн хүчирхийллийнхохирогчид Эрүүл мэндийн тухай хуулийн[1] 13 дугаар зүйлийн 13.4.1-13.4.5-д заасан үйлчилгээг үзүүлнэ.

 

35.2.Эмнэлгийн яаралтай тусламжаас бусад  үйлчилгээг хохирогчийн байнга буюу түр оршин сууж байгаа, хэрэв хохирогч нь эрүүл мэндийн байгууллага, хамгаалах байранд байгаа бол уг байгууллагын оршин байгаа нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллага үзүүлнэ.

 

35.3.Гэр бүлийн хүчирхийллийнхохирогчид эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.


[1]Эрүүл мэндийн тухай хууль - “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1998 оны 7 дугаарт нийтлэгдсэн.

36 дугаар зүйл..

Сэтгэл зүйн үйлчилгээ

 

36.1.Хохирогчид үзүүлэх сэтгэл зүйн үйлчилгээ дараах хэлбэртэй байна:

36.1.1.сэтгэл зүйн зөвлөгөө;

36.1.2.сэтгэл заслын үйлчилгээ.

37 дугаар зүйл. .

Хууль зүйн туслалцаа

 

37.1.Хохирогчид  үзүүлэх хууль зүйн туслалцаа дараах хэлбэртэй байна:

37.1.1.хууль зүйн зөвлөгөө;

37.1.2.өмгөөллийн үйлчилгээ.

37.2.Гэр бүлийн хүчирхийллийнхохирогчид хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Хуульчдын холбоотой хамтран зохион байгуулна.

 

37.3.Хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг утсаар болон цахим хэлбэрээр үзүүлж болно.

39 дүгээр зүйл. .

Хүүхэд хамгааллын үйлчилгээ

 

39.1.Хүүхэд хамгааллын үйлчилгээ нь Хүүхэд хамгааллын тухай хуульд зааснаас гадна гэр бүлд нь эргэн нэгтгэх төрөлтэй байна.

39.2.Энэ хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан арга хэмжээ авсан тохиолдолд хохирогч хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэх үйлчилгээг  үзүүлнэ.

 

39.3.Хохирогч хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэх үйлчилгээг ганцаарчилсан болон бүлгийн сэтгэл заслын аргаар хэрэгжүүлнэ.

 

39.4.Хохирогч хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх ажилтанг тусгай сургалтаар бэлтгэсэн байна.

 

39.5.Хохирогч хүүхэд 7 болон түүнээс дээш настай бол үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэхдээ түүний саналыг харгалзана.

 

39.6.Хохирогч хүүхдэд энэ хуулийн 33, 34 дүгээр зүйлд заасан үйлчилгээ үзүүлэх болон мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан түр хамгаалалтаар хангасан бол суурь боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулах арга хэмжээ авна.

 

39.7.Хохирогч хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс нь тусгаарлан нэг цэгийн болон түр хамгаалан байрлуулах тохиолдолд насанд хүрсэн хүнээс тусад нь байрлуулна.

 

39.8.Хохирогч хүүхдэд үйлчилгээ үзүүлэх журмыг үйлчилгээний төрөл тус бүрээр баталж мөрдүүлнэ.

40 дүгээр зүйл. .

Холбон зуучлах үйлчилгээ

40.1. Нийгмийн ажилтан нь энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т  заасны дагуу хийсэн нөхцөл байдлын үнэлгээний дүгнэлтийг үндэслэн хохирогчийг шаардлагатай үйлчилгээнд холбон зуучилна.

40.2.Хохирогчид үйлчилгээ үзүүлсэн байгууллага, ажилтан үйлчилгээний явц, үр дүнгийн талаар хохирогчийг холбон зуучилсан байгууллагад эргэж мэдээлнэ.

40.3. Холбон зуучлах үйлчилгээ үзүүлж буй байгууллага, ажилтан үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, нууцлалыг хангана.

40.4. Холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх журам, маягтыг Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ .

Бусад зүйл

 41 дүгээр  зүйл.

Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих

41.1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, түүнд тавих хяналтыг  дараах хэлбэрээр хэрэгжүүлнэ:

41.1.Монгол Улсын Их Хурал гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах талаар Засгийн газрын тайланг жил бүр хэлэлцэн, шийдвэр гаргах;

41.1.2.Засгийн газар болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийн биелэлтийг хангах талаарх дэд зөвлөлийн ажлын тайланг жил бүр хэлэлцэн, чиглэл өгөх;

41.1.3.Дэд Зөвлөл нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиг үүргийн хүрээнд яам болон аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн ажлын тайланг жилд 2 удаа хэлэлцэн чиглэл өгөх, шаардлагатай бол холбогдох байгууллага, албан тушаалтны илтгэл, мэдээллийг сонсон даалгавар өгөх;

41.1.4.аймаг, нийслэл, дүүргийн салбар зөвлөл нь сум, хороо, багийн хамтарсан багийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих, ажлын мэдээг улирал тутам,  тайланг жилд 2 удаа хэлэлцэж чиглэл өгөх, шаардлагатай бол холбогдох байгууллага, албан тушаалтны илтгэл, мэдээллийг сонсож, хугацаатай даалгавар өгөх, биелэлтийг хангуулах.

 

41.2.Мэргэжлийн хяналтын байгууллага нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавина.

41.3.Энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасны дагуу өгсөн чиглэл, зөвлөмж, даалгаврыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан биелүүлэх, тайлагнах үүрэгтэй.

 

41.4.Холбогдох байгууллага, албан тушаалтан нь энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасан тайлан, мэдээллийн ил тод байдлыг хангах үүрэгтэй.    

42 дүгээр зүйл..

Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

 

42.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

42.2. Энэ хуулийг зөрчсөн хувь хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

43 дугаар зүйл..

Хууль хүчин төгөлдөр болох

43.1.Энэ хуулийг .... оны ...  дугаар сарын ....-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.