УИХ-ын гишүүн О.Баасанхүү Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль түүний дагалдах хуулиуд өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар батлагдлаа. Уг хуулийн заалтаас “Тохуурхан даажигнах” гэдэг үгийг хасах учиргүй хэмээн УИХ-ын гишүүн О.Баасанхүү саналаа хэлсэн юм. Учир нь “Тохуурхан даажигнах” гэдэг нь хувь хүний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж улмаар тухайн хүнийг амиа хорлох хүртэл сөрөг нөлөөлөлтэй үг. Тэр ч утгаараа энэ үгийг гэмт хэргийн хүндрүүлсэн нөхцөл гэж үзсэн. Тиймээс уг хуулийн заалтад энэ үгийг зайлшгүй оруулах шаардлагатай. Тэгж гэмээн хэн нэгэн хуулийн этгээд хүний нэр хүндэд халдаж тохуурхан даажигнах үед хуулийн дагуу сэтгэл санааны хохиролоо барагдуулах учиртай гэсэн юм. Харин уг хуулийн ажлын хэсгийнхэн тодорхой хариулт өгч энэ үгийг хасах тухай санал хураалт явагдсан ч дэмжигдсэнгүй. Тэрээр Эрүүгийн байцаан шийтгэх хууль ч мөн бүх нийтэд үйлчилэх ёстой. Уг хуулийн тодорхой эрхийг хязгаарлах гэсэн заалтад хүчирхийлэл үйлдсэн этгээд давтан үйлдэл хийвэл ямар арга хэмжээ авахаар заагдсан бэ? Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа этгээдээс цаад хүчирхийлэлд өртөж байгаа хүнийг хамгаалах тухайд хэн, хэрхэн, хянах боломжтой гэж заасан тухай асуултыг тавьсан юм. Түүний асуултад ажлын хэсэг болоод хууль зүй, байнгын хорооны дарга хариулт өгсөн. О.Баасанхүү гишүүний дараагийн тавьсан асуулт бол эрүүлжүүлэх тусгай байр дутмаг байгаагаас эмнэлгийн орыг архидан согтуурагсад эзэлж өвчтөнүүд эмнэлгийн шалан дээр хэвтэж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх замаар энэ хуульдаа эрүүлжүүлэх байр барих тухай зааж өгөх нэн шаардлагатай байна хэмээн саналаа хэллээ.
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 4асуудал хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудлын эхэнд "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төсөл багтаж байгаа юм. Тэгвэл энэ хууль батлахтай холбогдуулан О.Баасанхүү гишүүний асуулт асуусан юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Дорнын маягаар алгадах, өрнийн маягаар алгадах гээд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг доромжлоод байсан. Түүн шиг тохуурхан даажигнах гэдэг чинь гэмт хэргийн хүндрүүлсэн нөхцөл мөн юм шүү дээ. УИХ-ын даргыг орлож байгаа Ц.Нямдорж дарга хүртэл өнөөдөр надаар тохуурхаад л сууж байна. Тохуурхан дайжигнах гэдэг зүйл чинь тухайн хүний сэтгэл зүйд шууд нөлөөлдөг хүчин зүйл. Энэ тохиолдолд зарим хүн амиа хорлоход ч хүрдэг аюултай. Гэтэл хүний сэтгэл зүйгээр тоглосон ийм гэмт хэргийн хүндрүүлсэн нахцөл байдалтай холбоотой заалтыг яагаад авч хаях гээд байгаа нь сонин байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг доромжилж байгаа нэг хэлбэр.Тийм болохоор энэ заалтыг хасахгүй байхыг хүссэн санал хэлэх гэсэн юм." С.Нямбаатар: Эрүүгийн эрх зүйн ерөнхий онол зарчмаас хазайсан зүйл хийх боломжгүй "Би энэ саналыг оруулсан юмаа. Гэмт хэргийн бүрэлдэхүүний дөрвөн элмент байдаг. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хэрцгий харицсан, дошгин авирлах, дундын эд хөрөнгийг захиран зарцуулах, тарчлаасан гээд энэ бүгдээрээ үйлдэл болно. Эрүүгийн хуульд заасанаар бусдын бие махбодид хүнд гэмтэл, хүндэвтэр гэмтлийг санаатай учруулах гэмт хэрэг дээр субектив талын шинж болгож тохуурхан даажигнах, тарчлаах, шунхайн сэдэл, өс хонзонгийн сэдэл гээд энэ бүгд өөрөө сэдэл зорилгыг тодорхойлж байгаа хэрэг. Харин энэ хуулийн төслийн 120.1.1-д үйлдлүүд буюу обьектив талыг тодорхойлж байгаа учраас тохуурхан даажигнах гэдэг нь дээрх заалтад үйлдэл хэлбэрээр орж ирж байгаа юм. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн бусад зүйлд субектив шинж хэлбэрээр орж ирсэн зүйлийг үйлдэл болгож тусгаж болохгүй. Тохуурхан даажигнах гэдэг нь Гэр бүлийн ямар хүчирхийлэл байж таарах тухайд бодоод үзэхэд ойлгомжгүй байгаад байгаа юм. Таны хэлээд байгаа хүндрүүлэх бүрэлдэхүүнүүдийн тухай заалтууд 120.2 заалт дээр маш тодорхой заагдсан байгаа. Тийм болохоор бид дур мэдэж Эрүүгийн эрх зүйн ерөнхий онол зарчмаас хазайсан зүйл хийж болохгүй гэж үзсэн гэдгийг хэлмээр байна."
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 4асуудал хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудлын эхэнд "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төсөл багтаж байгаа юм. Тэгвэл энэ хууль батлахтай холбогдуулан О.Баасанхүү гишүүний асуулт асуусан юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн гол гэж хэлж болох хууль нь батлагдах юм шиг байна. Бусад хууль нь хэзээ орж ирэх вэ? Энэ хууль цогцоороо явж байж хүчин төгөлдөр болно. Манай эмэгтэй гишүүд энэ тал дээр жаахан идэвхитэй ажилламаар байна. Хаусд амьдардаг Ц.Нямдорж дарга нарын хүмүүс утааны зовлонг мэдэхгүй байж болно. Утааны хор нөлөө ард түмэнд яаж нөлөөлж байгааг бид бүгд мэдэж байгаа. Ээжүүд үр хүүхдийнхээ эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа утааны асуудлаар жагсаал хийнэ гээд явж байна. Манай эмэгтэй гишүүд энэ асуудлыг үнэхээр дэмжиж хэлэлцүүлмээр байгаа бол ээжүүдтэй хамт жагсаж болно шүү дээ. Байгаль орчны байнгын хорооны дарга та Сонгино-Хайрхан дүүргээс нэр дэвшсэн хүний хувьд тэр орчимын утаа ямар хэмжээнд хүрээд байгааг сайн мэдэж байгаа байх. Зайсанд амьдарч байгаа хүмүүст ч авилгадахгүйгээр хүрч байгаа ганц хүчин зүйл нь утаа болж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг батлах гэж байгаа бол бусад дагалдах хуулиудыг нь ч гэсэн энэ онд багтааж оруулж ирэх хэрэгтэй байна. Мөн энэ ондоо багтаж утааны асуудлаа ч хэлэлцэж шийдээч гэж хэлмээр байна." Н.Оюундарь: Энэ хуулийн төлөө эрэгтэй, эмэгтэй гэлтгүй олон гишүүн идэвхи, зүтгэл гаргаж байгаа та санаа зоволтгүй "Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбогдох хуулийн тухайд миний бие ахлаж бусад эмэгтэй гишүүд оролцсон ажлын хэсэг гарч идэвхи санаачлагатай ажилласан. Энэ асуудалд эмэгтэй гэлтгүй эрэгтэй гишүүд ч санаа зовж орон нутагт энэ хуулийн хэрэгжилт ямар байгаа тухайд ч газар дээр нь очиж ажилласан. Энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор нийт 14 хуульд өөрчлөлт орж байгаа. Анхны хэлэлцүүлгээр 9 хуульд өөрчлөлт орсон бол өнөөдрийн байдлаар 4 хуульд өөрчлөлт орохоор яригдсан байгаа. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д анхны хэлэлцүүлгээр гарсан саналыг үндэслэн байнгын хорооноос нэмэлт хуулиудыг нэмж оруулж болно гэсэн заалт байдаг. Энэ хуулийн заалтын дагуу гэр бүлийн хүчирхийлэлийн хуулийн төсөл батлагдсаны дараа нэмэлт 4 хууль хэлэлцэгдэх юм. Тиймээс О.Баасанхүү гишүүнээ та санаа зовох хэрэггүй."