Хүүхэд хамгааллын тухай хууль

Бие даасан хууль
Өргөн барьсан: 2015-05-11

Батлагдсан 100%

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэгт орсон
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл..

Хуулийнзорилт

 

1.1.Энэ хуулийн зорилт нь хүүхдийн эрхийг хангах, хамгаалах талаарх төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүргийг тодорхойлж, хүүхдийн эрхийн хяналтын тогтолцоогбий болгох, хүүхдийн эрх, эрх чөлөөг хангах, дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

2 дугаар зүйл..

Хүүхдийн эрхийн тухай хууль тогтоом

2.1.Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль[1] тогтоомж нь Үндсэн хууль[2], Иргэний хууль[3],Гэр бүлийн тухай хууль[4], Хүүхэд хамгааллын тухай, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол  олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.


[1]Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль – “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1996 оны 8 дугаарт нийтлэгдсэн.

[2]Монгол Улсын Үндсэн хууль - “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дүгээрт нийтлэгдсэн.

[3]Монгол Улсын Иргэний хууль - “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн.

[4]Гэр бүлийн тухай хууль - “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн1999  оны 30 дугаарт нийтлэгдсэн.

З дугаар зүйл..

Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Хүүхдийн эрхийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл хангахад энэ хууль үйлчилнэ

3.2.Энэ хууль Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүүхдэд нэгэн адил хамаарна.

4 дүгээр зүйл..

Хүүхдийн эрхийг хамгаалах үндсэн зарчим

4.1.Хүүхдийн эрхийг хамгаалахад Монгол Улсын Үндсэн хуульд заасан нийтлэг зарчмаас гадна дараах үндсэн зарчмыг баримтална:

 4.1.1.хүүхдийн болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас,хүйс, нийгмийн гарал, байдал, төрсөн газар,  хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэнд, төрсөн болон бусад байдлаар хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй, эрх тэгш байлгах;

4.1.2.төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн дээд ашиг сонирхлыг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах;

4.1.3.хүүхдийн бие бялдар, оюун санаа, ёс суртахууны хөгжлийг хангах, сурч боловсроход нэн тэргүүнд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч адил үүрэг хариуцлага хүлээх;

4.1.4. хүүхэд бүрийн оролцоог тэгш хангах;

4.1.5.хүүхэд мэдээлэл хайх, хүлээн авах, эвлэлдэн нэгдэх, шашин шүтэх, эх орноосоо гарах, буцаж ирэх эрх нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, бусдын эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, нийгмийн дэг  журам, үндэсний зан суртахуунд харшлахгүй байх;

4.1.6 хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хүүхдийг нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахгүй байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ.

ХҮҮХДИЙН ЭРХ, ЭЦЭГ, ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ,

 ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧИЙН ҮҮРЭГ

5 дугаар зүйл. .

Хүүхдийн амьдрах эрх

5.1.Хүүхэд төрмөгцөө нэр авах, Монгол Улсын харьяат байх эрхтэй. Хүүхэд гадаадын харьяат болох, гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүүхэд Монгол Улсын харьяат болох асуудлыг холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээгээр зохицуулна

5.2.Хүүхэд эрүүл мэнд өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангид байх  эрхтэй.

5.3.Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс  нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай саналаа илэрхийлэх эрхтэй.

5.4.Хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж авах, тэтгэвэр тэтгэмж, асрамж, халамж хүртэх эрхтэй. Хүүхэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, дархлаажуулалт болон эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдана. Энэ заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.

5.5.Хүүхэд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт гадаадад цагаачлах, дүрвэх, байнга амьдрах, эх орондоо эргэн ирэх эрхтэй. Хүүхдийн болон эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр оршин суух газрыг нь зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу өөрчилж болно

6 дугаар зүйл..

Хүүхдийн хөгжих эрх

 

6.1.Хүүхэд суурь боловсролыг төлбөргүй эзэмших эрхтэй.

6.2.Хүүхэд төрөлх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалыг өвлөн эзэмших эрхтэй.

6.3.Хүүхэд оюун ухаан, авьяас билэг, бие бялдар, ур чадвараа хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг авах эрхтэй.

6.4.Хүүхэд шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтийн дагуу хүүхдэд шашны боловсрол олгож болно.

 

6.5.Хүүхэд чөлөөтэй бодож сэтгэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй.

6.6.Хүүхэд хүрээлэн байгаа орчин, нийгэмтэй чөлөөтэй харилцах эрхтэй.

6.7.Хүүхэд амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, хөгжлийн төв, ордонд суралцах эрхтэй.

7 дугаар зүйл..

Хүүхдийн хамгаалуулах эрх

7.1.Хүүхдийг гэр бүл, эцэг, эхээс нь хууль бусаар салгаж үл болно. Хүүхдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн шийдвэрээр эцэг, эхээс нь тусгаарлаж болно. Энэ нөхцөлд хүүхэд төрийн асрамжид байна.

7.2.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч эрхийг нь зөрчсөн тохиолдолд хүүхэд тэдэнтэй хууль ёсны харилцаагаа зохих журмын дагуу зогсоох, таслах, тухайн нөхцөл байдал арилсан тохиолдолд уг харилцаагаа сэргээх эрхтэй.

7.3.Хүүхэд нэр төр, гэр бүлийн амьдрал, эрүүл мэнд, хувийн болон захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлаа хамгаалуулах эрхтэй.

7.4. Хүүхэд эрхээ зөрчигдсөн тохиолдолд өөрөө болон итгэмжит төлөөлөгчөөрөө дамжуулан үндэсний болон олон улсын холбогдох байгууллагуудад гомдол гаргах эрхтэй.

7.5. Хүүхдийг үл хайхрах, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, зүй бусаар харьцах, мөлжлөгийн аливаа хэлбэрээс хамгаалах, урьдчилан сэргийлэхтэй холбогдон үүсэх харилцааг хуулиар зохицуулна.

7.6.Энэ хуулийн 7.5-д заасан болон хүүхдийн нас, бие, сэтгэхүйн хөгжил, түүний дээд ашиг сонирхлыг хангах зарчмын дагуу энэ хуульд заасан хүүхдийн эрх, эрх чөлөөг баталгаатай хангах, хамгаалах зорилгоор  эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, бусад хүмүүс, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг хязгаарлах, хориглохтой холбогдсон харилцааг Хүүхэд хамгааллын тухай хуулиар зохицуулна.  

7.7. Хөгжлийн бэрхшээлтэй болон хүнд нөхцөлд байгаа хүүхдийн эрхийг хангахтай холбогдсон харилцааг Хүүхэд хамгааллын тухай хуулиар зохицуулна. 

8 дугаар зүйл. .

Хүүхэд нийгмийн амьдралд оролцох эрх

8.1.Хүүхэд нас, бие, сэтгэхүйн онцлог, эрүүл мэндэд тохирсон ажил, үйлчилгээ эрхлэх, тоглоом, наадам, соёл урлаг, биеийн тамир, аялал жуулчлалын арга хэмжээнд оролцох, зохион байгуулах, амрах эрхтэй.

8.2. Хүүхэд сайн дураараа эвлэлдэн нэгдэх, тайван замаар хуран цуглах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.

8.3. Олон улс, тив, дэлхийн чанартай уралдаан, тэмцээнд оролцох болзол хангасан болон амжилт гаргасан хүүхдэд төрөөс  зохих  дэмжлэг, урамшуулал үзүүлнэ.

8.4. Хүүхдийн сайн дурын байгууллагад боловсролын болон хүүхэд, гэр бүлийн хөгжлийн байгууллага дэмжлэг, туслалцаа үзүүлж, арга зүйн удирдлагаар хангана.

8.5. Хүүхэд өөрт нь зориулсан сургалт, эмчилгээ, асрамж, сувилал, бусад үйлчилгээнд үнэлэлт өгөх, энэ талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.

8.6. Хүүхэд өөрийн бүтээсэн оюуны үнэт зүйлийг хууль тогтоомжид заасны дагуу өмчлөх эрхтэй.

8.7. Хүүхэд хуульд заасан үндэслэл журмын дагуу өөрт ногдох эд хөрөнгийг өмчлөх, өвлөх,  ажил, үйлчилгээний  хөлс, урамшуулал авах эрхтэй.

8.8. Ашиг хонжоо олох, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах тоглоом наадамд оролцуулахыг хориглоно.

9 дүгээр зүйл. .

Хүүхдийн журамт үүрэг

 

9.1.Хүүхэд дараах журамт үүрэг хүлээнэ:

9.1.1.эцэг эхээ хайрлах, бусад хүнийг хайрлах, хүндэтгэх, тэдэнд туслах;

9.1.2.эх орон, байгаль орчноо хайрлан хамгаалах;

9.1.3.суурь боловсрол эзэмших;

9.1.4.төрийн хууль ёсыг сахиж, ард түмний өв уламжлалыг дээдлэн хүндэтгэх, эзэмших;

9.1.5.эрүүл мэндээ хамгаалах;

9.1.6.оюун ухаан, бие бялдар, авьяас чадвараа хөгжүүлэх.

10 дугаар зүйл. .

Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг

 10.1.Хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь Гэр бүлийн тухай хуульд зааснаас гадна доор дурдсан үүрэг хүлээнэ:

10.1.1.гэр бүл нь хүүхэд сайн сайхан өсөн торних суурь орчин, нийгмийн анхдагч нэгжийн хувьд хүүхдийг аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжүүлэх нөхцөл бүрдсэн орчинд өсгөн хүмүүжүүлэх;

10.1.2.хүүхдэд эх орон, ард түмэн, эцэг эх, ах дүү, төрөл садан, бусад хүнийг хайрлан хүндэтгэх үзэл, үнэнч шударга, тэвчээр хатуужилтай зан чанар, харилцааны соёл төлөвшүүлэх;

10.1.3.хүүхдийг архидах, мансуурахад донтох, садар самуунд автах, хүчирхийлэл, гэмт хэрэг, эрх зүйн зөрчилд өртөхөөс сэргийлэх, хамгаалах;

10.1.4.хүүхдийн эрүүл мэнд, ёс суртахуун, амь насанд нь аюул учруулах хүнд, тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхлүүлэхгүй байх;

10.1.5.хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах,

10.1.6.хүүхэд эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэхэд нь бүх талаар дэмжиж туслах;

10.1.7.хүүхдийг эрүүл мэндийн болон хууль тогтоомжид заасан бусад даатгал, эмчлэн сувилуулах,  эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх арга хэмжээнд хамруулах;

10.1.8.хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хамгаалах;

10.1.9.хүүхдийн үзэл бодлыг хүндэтгэх, саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжийг бүрдүүлэх;

10.1.10.хүүхдэд журамт үүргээ биелүүлэхэд нь туслах;

10.1.11.хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн улмаас учруулсан хохирлыг хууль тогтоомжид заасны дагуу барагдуулах;

10.1.12. хүүхдийг хүчирхийлэл, дарамт, мөлжлөгтөртөхөөс  болон аливаа хэлбэрээр хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах;

10.1.13. хүүхдээ шаардлагатай хоол, хүнс, орон байр, хувцас, хичээл сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом бусад шаардлагатай зүйлээр хангах;

10.1.14.хууль тогтоомжид заасан бусад.

 10.2.Эцэг, эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 10.1-д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ.

ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ТАЛААРХ ТӨР, ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ

11 дүгээр зүйл..

Улсын их хурлын бүрэн эрх

11.1.Хүүхдийн эрхийг хангах талаар Улсын Их Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1.хүүхдийн эрхийг хангах талаарх төрийн бодлогыг тодорхойлох;

11.1.2.хүүхдийн эрхийг хангах, хүүхдийн хөгжил,  хамгааллын хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлэх төсөв батлах.

12 дугаар зүйл. .

Засгийн газрын бүрэн эрх

12.1.Хүүхдийн эрхийг хангах талаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.1.1.хүүхдийн эрхийг хамгаалах төрийн бодлого боловсруулах;

12.1.2.хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтийг хангах;

12.1.3.хүүхдийг хөгжүүлэх, тэдний эрхийг хамгаалах талаар үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

12.1.4.хүүхдийн амралт, чөлөөт цагийг хөгжилд чиглүүлэх бодлогыг дэмжин, хүүхдийн зусланд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төслүүдийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр санхүүжүүлэх журам батлах;

12.1.5. хуульд заасан бусад

13 дугаар зүйл..

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

 

13.1.Хүүхдийн эрхийг хангах, хамгаалах талаар хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Гэр бүлийн тухай хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхтэй:

13.1.1.хүүхдийн эрхийг хангах талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг Засгийн газрын өмнө хариуцах;

13.1.2.хүүхдийн эрхийн талаарх Монгол Улсын олон улсын гэрээний хэрэгжилтийн талаарх Засгийн газрын тайланг боловсруулж Засгийн газарт танилцуулж холбогдох байгууллагад хүргүүлэх, олон улсын байгууллагын зөвлөмжийг олон нийтэд сурталчлах, зөвлөмжийг хэрэгжүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авах

13.1.3.хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн бүх шатны байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх;

13.1.4. хүүхдийн эрхийг хангах, хүүхдийн хөгжил, хүүхэд хамгааллын үйл ажиллагаа, хүүхдийн санал, санаачилгаар бий болсон төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг төсөвтөө тусгаж батлуулах;

13.1.5.хуульд заасан бусад.

14 дүгээр зүйл. .

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх          

14.1.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын удирдлага, үйл ажиллагааны зарчмыг Гэр бүлийн тухай хуулиар тодорхойлно.

 

14.2.Хүүхдийн эрхийг хангах талаар хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Гэр бүлийн тухай хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

14.2.1.хүүхдийн эрхийг хангах, хамгаалах талаарх төрийн бодлого, хөтөлбөр, хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

14.2.2.хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэнд холбогдох  хуулийн дагуу төрийн хяналтыг хэрэгжүүлэх.

14.2.3.хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, ажлын гүйцэтгэлийн тайланг үнэлэх;    

14.2.4.хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн зорилго бүхий байгууллагад зөвлөлгөө өгөх, арга зүйгээр хангах, хууль тогтоомжид заасан хүрээнд үйл ажиллагаанд нь хяналт тавих;

14.2.5.хүүхдийн асуудал эрхэлсэн бүх шатны ажилтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх,  дадлагажуулах  ажлыг зохион байгуулах;

14.2.6.хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;

14.2.7.хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаар мэдээлэл цуглуулж боловсруулах, мэдээллийн сан бүрдүүлэх, нэгдсэн сүлжээ байгуулах;

14.2.8.хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн  үйлсэд идэвх зүтгэл гаргаж, гавьяа байгуулсан хүүхэд, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг алдаршуулах, шагнаж урамшуулах тухай саналаа холбогдох байгууллага, албан тушаалтанд гаргах;

14.2.9.хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудлаар олон улсын байгууллага, гадаад улс, тэдгээрийн ижил төрлийн төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;

14.2.10. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, хуралдааны бэлтгэлийг хангаж, гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;

14.2.11. төв, орон нутаг дахь бүтцээрээ дамжуулан хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэнд төрийн хяналт шалгалт хийх;

14.2.12.хууль тогтоомжид заасан бусад.

14.3.Энэ хуулийн 14.2.7-д заасан мэдээллийн сан бүрдүүлэх журмыг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

 14.4.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь сургалт, эрдэм шинжилгээ, мэдээллийн төвтэй байна.

 14.5. Тус төвийн дүрмийг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална.

15 дугаар зүйл..

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага

 15.1.Хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаар хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага, ажилтан нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

15.1.1.тухайн нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөр боловсруулан батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулах;

15.1.2.тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад хууль тогтоомжийн хүрээнд хяналт тавих;

15.1.3.эрх нь зөрчигдсөн хүүхдийг дагнасан үйлчилгээгээр хангаж, хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж, асрамжийн зэрэг шаардлагатай  үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах;

15.1.4.хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн  ажлыг гэр бүл, олон нийтийн оролцоо, дэмжлэгт тулгуурлан холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;

15.1.5.хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн тухайн шатны байгууллага, ажилтан нь хүүхэд, гэр бүл, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг зөвлөгөө, мэдээллээр хангах, шаардлагатай сургалт зохион байгуулах, доод шатны нийгмийн ажилтны үйл ажиллагааг дэмжиж, арга зүйн удирдлагаар хангах;

15.1.6. энэ хуулийн 14.3-т заасан мэдээллийн сан бүрдүүлэх журмын дагуу доод шатны байгууллага, ажилтан, хамтран ажиллаж байгаа төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжээс мэдээ тайлан авч, цаашид авах шаардлагатай арга хэмжээний талаар зөвлөмж өгөх, хэрэгжилтийг хянах, холбогдох мэдээлийг нэгтгэн дээд шатны байгууллагад  хүргүүлэх;

15.1.7.хууль тогтоомжид заасан бусад.

15.2.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн нийгмийн ажилтны хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх чиг үүргийг ажлын байрны тодорхойлолтод тусгана.

 15.3. Аймаг, нийслэл, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, хэлтэс, газарт болон сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн хөгжлийн ажилтнууд нь багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эрх зүйч, гэр бүл судлаач мэргэжилтэй байна.

16 дугаар зүйл..

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл

16.1.Хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх салбар дундын үйл ажиллагааг үндэсний хэмжээнд уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг  Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлнэ.

16.2.Зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн, төрийн бус болон шашны байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцоно. Зөвлөлийн бүрэлдэхүүнд эцэг, эх, хүүхдийн төлөөллийг оролцуулж болно.

16.3.Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд, дүрмийг зөвлөл тус тус батална.

16.4.Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

16.4.1.хүүхдийн эрхийгхангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нийгмийн нөөц баялгийг дайчлах,салбар дундын үйл ажиллагааг үндэсний хэмжээнд уялдуулан зохицуулах шаардлагатай арга хэмжээ авах;

16.4.2.хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн үйл ажиллагааны талаар холбогдох төрийн байгууллагад чиглэл, төрийн бус болон аж ахуйн нэгж байгууллагад зөвлөмж өгөх ;

16.5. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ажлын албаны үүргийг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гүйцэтгэнэ.

17 дугаар зүйл..

Хүүхдийн эрхийн төрийн хяналт, шалгалт

17.1. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Хүний эрхийн болон мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран хүүхдийн эрх, хамгааллын ажилтнуудад хүүхдийн эрх, төрийн хяналт шалгалтын талаар мэргэшүүлэх сургалт зохион байгуулна.

17.2. Төрийн хяналт, шалгалтаар мэргэшсэн хүүхдийн ажилтанд Улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр улсын байцаагчийн эрх олгоно.

17.3  Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан болон эрх зүйч, нийгмийн ажилтан, нийгмийн ухааны багш, гэр бүл судлаач мэргэжилтэй ажилтанд хүүхдийн эрхийн байцаагчийн эрхийг олгоно.

 17.4. Улсын байцаагчийн эрх бүхий хүүхдийн эрхийн ажилтан нь дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ

17.4.1 хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт хүүхдийн эрхийн асуудлаар нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих

17.4.2 хяналт шалгалт хийх объектод саадгүй нэвтрэн орох:

17.4.3.холбогдох байгууллагатай нь тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;

17.4.4.хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах;

17.4.5. хүүхдийн эрх, эрх чөлөөнд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох саналыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх;

17.4.6.хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтанд шаардлага тавих, зөвлөмж өгч биелэлтийг хангуулах;

17.4.7.ноцтой осол аюул гарч хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирсон тохиолдолд болон илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол шинжээчийн дүгнэлт, зөвлөмж, холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх;

17.4.8. хууль тогтоомжид заасан бусад.

 17.5.Хүүхдийн эрхийн ажилтан нь хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, төр, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, хяналт шинжилгээг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй

17.6.Хүүхдийн эрхийн ажилтан нь хийсэн хяналт, гаргасан дүгнэлт, зөвлөмж, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцна.

 17.7.Хүүхдийн эрхийн улсын байцаагч нь хяналт шалгалтын үйл ажиллагаандаа холбогдох бусад хууль тогтоомжийг баримтлан ажиллана.

17.8.Улсын байцаагчийн эрх бүхий хүүхдийн эрхийн ажилтны ажлынбайрны тодорхойлолтыг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална.

18 дугаар зүйл..

 Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөл

 

18.1.Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тэргүүлэх бөгөөд энэ хуулийн 16.4.1, 16.4.2-т заасан бүрэн эрхийг тухайн нутаг дэвсгэртээ хэрэгжүүлнэ.

18.2.Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг энэ хуулийн 16.2-т заасан төлөөлөлтэйгөөр тухайн шатны Засаг дарга батална.

18.3.Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлийн ажлын албаны үүргийг Засаг даргын дэргэдэх хүүхдийн төлөө байгууллага гүйцэтгэнэ.

18.4.Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлийн дүрмийг тухайн шатны зөвлөл батална.

19 дүгээр зүйл. .

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

19.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд, хамгаалал, хөгжлийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

19.1.1.нутаг дэвсгэртээ хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд, хамгаалал, хөгжлийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлж, түүний хэрэгжилтэд хяналт тавих;

19.1.2.хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд, хамгаалал, хөгжлийн талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гаргасан санаачилгыг дэмжиж, хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

19.1.3.хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд, хамгаалал, хөгжлийн талаарх  төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаарх Засаг даргын тайланг сонсож үнэлэлт, дүгнэлт өгөх;

19.1.4.хүүхдийн хөгжил, эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр сургалт хүмүүжил, амралт, соёл урлаг,эмчилгээ сувилгаа, хэвлэл, мэдээллийн болон асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаа явуулж байгаа төрийн буюу орон нутгийн өмчийн байгууллагын үйл ажиллагааг санхүүжүүлэх, бусад байгууллага аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх, шаардлагатай төсвийг батлах

19.1.5.хууль тогтоомжид заасан бусад.

20 дугаар зүйл. .

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

20.1 Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ хүүхдийн эрхийг хангах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

20.1.1.тухайн шатны хүүхдийн төлөө зөвлөлийг даргалах;

20.1.2.хүүхдийн эрхийг хангах тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах арга хэмжээ авах, энэ талаар гарсан санал, санаачилгыг дэмжих

20.1.3.тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хүүхдийн эрхийг хангах үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хэрэгжилтийг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж, үр дүнг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж, олон нийтэд мэдээлэх

20.1.4.хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн чиг үүрэг бүхий хүүхдийн сургалт хүмүүжил, амралт, зуслан, эмчилгээ сувилгаа, хэвлэл, мэдээллийн болон асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаа явуулж байгаа төрийн буюу орон нутгийн өмчийн байгууллагын үйл ажиллагааг санхүүжүүлэх, бусад байгууллага аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай төсвийг боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;

20.1.5.хүүхдийн эрхийг хангах, хөгжүүлэх, хамгаалах чиг үүрэг бүхий хүүхдийн сургалт, соёл, хүмүүжил, амралт, зуслан, эмчилгээ сувилгаа, хэвлэл, мэдээллийн болон асран хамгаалах, харгалзан дэмжих байгууллагыг хууль тогтоомжийн дагуу байгуулах, татан буулгах, өөрчлөх асуудлыг шийдвэрлэх, үйл ажиллагааг нь хянаж шалгах;

20.1.6.хүүхдэд зориулсан үйлдвэрлэл, үйлчилгээ, сургалт, хүмүүжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

20.1.7.хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах, хүүхдийн зориулалтын барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавьж, зориулалтын дагуу ашиглуулах;

20.1.8.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

21 дүгээр зүйл..

Баг, хорооны Засаг даргын бүрэн эрх

21.1.Баг, хорооны Засаг дарга хүүхдийн эрхийг хангах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ

21.1.1.тухайн баг, хорооны харьяат хүүхдийн талаар мэдээллийн сан бүрдүүлж, шаардлагатай мэдээллийг дээд шатны Засаг дарга болон холбогдох байгууллагад өгөх, хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдэд тусламж дэмжлэг үзүүлэх санал, хүсэлтийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах;

21.1.2.тухайн шатны хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн нийгмийн ажилтантай үйл ажиллагаагаа нягт уялдуулж хууль тогтоомжид заасан шаардлагатай арга хэмжээ авах;

21.1.3. хууль тогтоомжид заасан бусад.

 

22 дугаар зүйл. .

Хамтарсан баг

22.1.Сум, хорооны түвшинд эрх нь зөрчигдсөн хүүхдийн талаар нөхцөл байдлын үнэлгээ хийж, цаашид тухайн хүүхдэд шаардлагатай үйлчилгээний талаар дүгнэлт, зөвлөмж гаргах, яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий тухайн шатны хүүхэд, гэр бүлийн хөгжлийн ажилтан,  өрхийн эмч, цагдаагийн ажилтны бүрэлдэхүүнтэй хамтарсан багийг сум, хорооны Засаг даргын захирамжаар байгуулан ажиллана.

22.2. Хамтарсан багийн бүрэлдэхүүнд гэр бүл, хүүхдийн эрхийн чиглэлээр мэргэшсэн хуульч, сэтгэл зүйч, сурган хүмүүжүүлэгч, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж болно

22.3. Энэ хуулийн 22.1, 22.2-т заасан хамтарсан багийн бүрэлдэхүүнд хүүхдийн эрх, эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаар зохих сургалтанд хамрагдсан, мэргэшсэн этгээдийг оролцуулна.

 

22.4. Хамтарсан багийн ажиллах журам, тухайн багт ажиллах энэ хуулийн 22.2-т заасан этгээдэд урамшуулал олгох журмыг хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

23 дугаар зүйл. .

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг

23.1.Иргэн хүүхдийн эрхийг хангах талаар дараах үүрэг хүлээнэ:

23.1.1.хүүхдийн эрхийг хүндэтгэж, хууль тогтоомжид зааснаар  хүүхдийн эрхийн зөрчлийн талаар эрх бүхий байгууллагад мэдээлэх;

23.1.2.хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх орчин, нөхцөл бүрдүүлэхгүй байх

23.1.3. хуульд заасан бусад.

 

23.2.Аж ахуйн нэгж, байгууллага хүүхдийн эрхийг хангах талаар дараах үүрэг хүлээнэ:

 

23.2.1.байгууллага бүр аюулгүй, эрүүл, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх;

23.2.2.байгууллагын нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд хүүхдийн эрхийг хангах талаар ажилтандаа тавих шаардлага, түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын асуудлыг хөдөлмөрийн дотоод журамд тусгах;

23.2.3.хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхдийн эрхийг хангах чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд тусламж дэмжлэг үзүүлэх;

23.2.4.хүүхдээ өв тэгш хүмүүжүүлж, хүүхэд нь соёл, урлаг, спортын амжилт гаргасан ажилтнаа хамт олны дунд алдаршуулах, урамшуулах;

23.2.5.хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн буюу төрийн бус байгууллага, хүүхдийн ордон, зуслан, номын сан, театр, хэвлэл мэдээлэл, соёл хүмүүжлийн байгууллага, халамжийн төвд дэмжлэг туслалцаа үзүүлэх;

23.2.6. тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид өөрийн  хүүхдээ цэцэрлэг, сургууль, олон нийтийн газар хүргэх, авах, хүүхдийнхээ аливаа асуудлаар хүүхэдтэйгээ болон холбогдох байгууллагатай хамтран ажиллах шаардлага гарсан үед ажлаас нь цалинтай чөлөө олгож байх заалтыг хөдөлмөрийн дотоод журамд заавал тусган хэрэгжүүлж байх;

23.2.6.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

24 дүгээр зүйл. .

Төрийн бус байгууллага

24.1.Насанд хүрэгчид хүүхдийн эрхийг хангах, эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийг дэмжих зорилгоор төрийн бус  байгууллага байгуулан ажиллаж болно.

24.2.Энэ хуулийн 24.1-т заасан төрийн бус байгууллагын удирдах зөвлөлд тодорхой тооны хүүхдийн төлөөлөл заавал оролцуулна.

24.3. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагын хүүхдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийн байдалд үнэлгээ өгнө.

24.4. Хүүхдийн өөрийн удирдлагын болон хүүхэд гишүүнчлэлтэй төрийн бус байгууллагын үйл ажиллагааг төрөөс дэмжин, байр танхимаар хангаж болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.

 

БУСАД ЗҮЙЛ

25 дугаар зүйл. .

Олон улсын хамтын ажиллагаа

25.1.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 14.3.8-д заасан бүрэн эрхээ доор дурдсанаар хэрэгжүүлнэ:

25.1.1.хүүхэд хамгааллын чиглэлээр тэргүүн  туршлага солилцох;

25.1.2.хүүхэд үрчлэлт, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, хүүхдийг үл хайхрах, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, зүй бусаар харьцах болон хүүхдийн мөлжлөгийн аливаа хэлбэр, хүүхдийн хулгай, хүүхдийг зүй бусаар шилжүүлэх болон саатуулах, хүүхдийн харьяалал болон зохион байгуулалттай гэмт хэргийн талаарх зэрэг хил дамнасан буюу улс хоорондын асуудлаар хүүхдийн эрхийг хангах, хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох мэдээллийг харилцан солилцож, хамтран ажиллах;

25.1.3.хүүхдийн эрхийг хүндэтгэх олон улсын хүчин чармайлтад оролцон, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах.

25.2.Хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн  чиглэлээр төрийн захиргааны, нутгийн өөрөө удирдах болон төрийн бус байгууллага нь олон улсын байгууллага, гадаад улсын ижил төрлийн төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж болно.

25.3.Энэ хуулийн 25.2-д заасан байгууллага нь тухайн хамтын ажиллагааны талаарх мэдээллээ тухай бүр хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх үүрэгтэй.

25.4.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь олон улсын байгууллага, гадаад улсын зээл, тусламжаар хэрэгжиж  байгаа төсөл, хөтөлбөрийн талаарх мэдээллийн сан бүрдүүлж, харилцан уялдааг хангах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 24.2-т заасан төрийн байгууллагад чиглэл, төрийн бус байгууллагад зөвлөмж өгнө.

26 дугаар зүйл..

Хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээх талаар мэдээлэл өгөх, гомдол, нэхэмжлэл гаргах

26.1.Хүүхэд эрхээ зөрчигдсөн гэж үзвэл өөрөө болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, бусад иргэн, байгууллагаар уламжлан эрхээ  хамгаалуулахаар хууль тогтоомжид заасан журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргана.

26.2. “Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхдийн төлөө байгууллага, сум, хорооны хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нийгмийн ажилтан бусад иргэн хүүхдийн эрх зөрчигдсөн гэж үзвэл хууль тогтоомжид заасан журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргаж, холбогдох албан тушаалтан, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шаардлага тавьж болно.

26.3. Хүүхдийн эрхийн зөрчлийн талаар мэдээлэл өгөхтэй холбоотой харилцааг Хүүхэд хамгааллын тухай хуулиар зохицуулна.   

27 дугаар зүйл..

Хууль хүчин төгөлдөр болох

27.1. Энэ хуулийг 20.... оны .... сарын .....-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.