Нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардагдах санхүүгийн арга хэмжээний тухай

Бие даасан хууль
Өргөн барьсан: 2012-07-20

Хэлэлцэж байгаа 20%

Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

1 дүгээр зүйл..

Хуулийн зорилт

Энэхүү хуулийн зорилт нь нийслэлийн гэр хорооллын дэд бүтэцийг төлөвлөгөөтэй барих, шаардагдах хөрөнгийг зорилтот татварын хүрээнд шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. .

Нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардагдах санхүүгийн  арга хэмжээний хууль тогтоомж

Нийслэлийн гэр хорооллын дэд бүтэцжүүлэхэд шаардагдах санхүүгийн арга хэмжээний хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль, Нүүрс, төмрийн хүдрийн экспортын татвар буюу зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомж, бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. .

Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1 “Зорилтот татвар” гэж тусгай байдлаар тодорхойлогдсон зардалд ногдуулах татвар бөгөөд энэ татвараар улсын болон орон нутгийн төсөвт орсон орлогыг хуульд заасан зориулалтаар зарцуулах татварыг хэлнэ.

3.2 Энэ хуульд заасан дэд бүтэц буюу нийслэлийн гэр хорооллын инженерийн дэд бүтэц гэж “эрчим хүч, цэвэр бохир усны шугам, харилцаа холбооны шугам сүлжээний барилга байгууламжийг “хэлнэ.

авто болон явган хүний замыг нэлээн чухал байх гэж бодож байна

2015.12.15

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

4 дүгээр зүйл..

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

4.1 Төрийн захиргааны төв байгууллага дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

4.1.1 Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд нь 4 жилийн хугацаанд нийслэлийн гэр хорооллын инженерийн дэд бүтэц /цаашид дэд бүтэц гэх/  барих 4 жилийн төлөвлөгөөөний төслийг боловсруулж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулж, батлуулж  шийдвэрийг Засгийн газраар гаргуулсан байна.

4.1.2 Дэд бүтэц барих 4 жилийн төлөвлөгөөнд дараахь зүйлийг тодорхой тусгасан байна.

А. 4  жилийн хугацаанд дэд бүтэц барих үзэл баримтлал, зорилт

Б. 4 жилийн хугацаанд барих дэд бүтэцийн зураг төсөл, төсөвт өртөг

4.1.3 Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд нь дэд бүтэц барих төлөвлөгөө боловсруулахдаа холбогдох бусад байгууллагын санал авч зөвшилцсөн байна.

4.1.4 Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд нь  дэд бүтэц барих төлөвлөгөө Засгийн газраар батлуулж  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргад мэдээлэх үүрэгтэй.

5 дугаар зүйл..

Хөрөнгийн эх үүсвэр

5.1 Засгийн газар 4 жилийн хугацаанд дор дурьдсан эх үүсвэрийг дэд бүтэц барих эх үүсвэр гэж үзэн зарцуулна.

1. Нүүрс, төмрийн хүдрийн экспортын татвар буюу зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татвар

5.2 Засгийн газар 4 жилийн төлөвлөгөөг хугацаанд нь биелүүлэхийн тулд өөр санхүүгийн боломжит нөөцийг  эх үүсвэр болгон татаж болно.

Н.Адилбиш Авто замын зөвлөх инженер

1. Нийслэл хотыг нэн яаралтай бүсчлэлийн хөгжлийн тогтолцоонд шилжүүлэх хэрэгтэй. 1, 2-р бүсэд үйл ажиллагаа явуулдаг бүх хүмүүс, аж ахуйн нэгжүүд тусгай татвар төлнө. 2. 1, 2-р бүсэд зорчиж байгаа тээврийн хэрэгсэлүүд хоногт 50-20.0 төгрөгний татвар төлнө. 3. Утаа гаргадаг бүх эх үүсвэрүүд /5-аас дээш жил ашиглаж байгаа автомашинууд бүгд хамаарна/ агаарын бохирдлын төлбөрийг тусгай үзүүлэлт харгалзан төлнө. 4. Монгол улсын нийслэлд /1 сараас дээш хугацаагаар/ амьдарч байгаа бүх хүмүүс татвар төлдөг байх 5. Нийслэлийн авто замд бохирдсон тээврийн хэрэгсэл явуулахгүй байх, явсан тохиолдолд 200,0 мянган төгрөгний төлбөртэйгээр угааж, тэр дүнгийн 80%-ийг нийслэлийн хөгжлийн санд төвлөрүүлэх

2015.09.01

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

6 дугаар зүйл..

Хяналт хариуцлага

Төлөвлөгөөний гүйцэтгэлд эрхбүхий  байгууллага зохих хууль тогтоомжийн дагуу хяналт тавина.

7 дугаар зүйл..

Хууль хүчин төгөлдөр болох

Энэхүү хуулийг 2012 оны .....дугаар сарын ...-ны өдрөөс дагаж мөрдөнө.