Үндсэн хуулийн цэцийн тухай

Нэмэлт өөрчлөлт (Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай)
Өргөн барьсан: 2015-12-18

Батлагдсан 100%

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэгт орсон
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 1 дүгээр зүйл.

Хуулийн зорилго, зорилт

1.1.Энэ хуулийн зорилго нь Үндсэн хуулийн чандлан сахиулах баталгааг хангахад оршино.

1.2.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц /цаашид “Цэц” гэх/-ийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, Цэцийн  бие даасан, Цэцийн гишүүний хараат бус байдлын баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 

2 дугаар зүйл.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц

2.1.Цэц нь Үндсэн хуулийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх замаар Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрх бүхийҮндсэн хуулийн шүүх эрх мэдлийн байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.

2.2.Цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу хянан шийдвэрлэнэ

3 дугаар зүйл.

Цэцийн үйл ажиллагааны эрх зүйн үндэс

3.1.Цэцийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндэс нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай болон хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

4 дүгээр зүйл.

Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим

3.1.Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.

3.2.Цэц бие даасан, Цэцийн гишүүд нь хараат бус, эрх тэгш байх, гагцхүү Үндсэн хуульд захирагдаж, маргааныг шударга шийдвэрлэх, үйл ажиллагаа нь ил тод байх зарчмыг баримтална.

ХОЁРДУГААР БҮЛЭГ.

ЦЭЦИЙН БҮрэлдэхүүн

5 дугаар зүйл.

Цэцийн бүрэлдэхүүн, түүнийг томилох

5.1.Цэц есөн гишүүнээс бүрдэх бөгөөд тэдгээрийн гурвыг Монгол Улсын Ерөнхийлөгч,  гурвыг Улсын Их Хурал, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.

5.2.Эрх бүхий байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 6.1-д заасан шаардлага хангасан нэр дэвшигчийг Цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд дараах журмаар санал болгоно:

5.2.1.Монгол Улсын Ерөнхийлөгч захирамжаар;

5.2.2.Улсын Их Хурал зохих Байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлын даргын захирамжаар;

5.2.3.Улсын дээд шүүх нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор.

5.3.Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан, эсхүл энэ хуульд заасан бусад үндэслэлээр орон гарсан бол тухайн гишүүнийг санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтан Цэцийн гишүүнээр шинээр буюу улируулан томилуулах нэр дэвшигчийн тухай саналаа Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан болон орон гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Их Хуралд хүргүүлнэ.

5.4.Улсын Их Хурал энэ хуулийн 4.3-т заасан саналыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ.

5.5. Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт энэ хуулийн 5.4-т заасан хугацаа таарвал дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ.

5.6.Цэцийн гишүүнд нэр дэвшигч Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн олонхийн санал аваагүй бол санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтан 14 хоногийн дотор өөр нэр дэвшигчийг санал болгоно.

5.7.Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас 14 хоногийн өмнө, бүрэн эрх дуусгавар болох энэ хуульд заасан бусад үндэслэлээр гишүүн чөлөөлөгдсөн бол ажлын гурван өдрийн дотор тухайн гишүүнийг санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтанд Цэцийн дарга энэ тухай бичгээр мэдэгдэнэ.     

6 дугаар зүйл.

Цэцийн гишүүн, түүнийбүрэн эрх

6.1.Цэцийн гишүүн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан болзол болон дараах шаардлагыг хангасан байна:

6.1.1.ял шийтгүүлж байгаагүй;

6.1.2.хууль зүйн мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан;

6.1.3.Цэцийн гишүүнээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй;

6.1.4.мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, хүний эрх, шударга ёсыг эрхэмлэдэг, бусдын нөлөөнд автахгүй, бие даан шийдвэр гаргах чадвартай.

6.2.Цэцийн гишүүн Монгол Улсын Үндсэн хууль[1], энэ хууль болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

6.3.Цэцийн гишүүний бүрэн эрх томилогдсон өдрөөс эхэлж дараагийн гишүүн томилогдох хүртэл үргэлжилнэ.

6.4.Цэцийн гишүүний алба хаах насны дээд хязгаар 70 нас байх бөгөөд Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй боловч хуульд заасан насны дээд хязгаарт хүрсэн нь бүрэн эрхийг дуусгавар болгох үндэслэл болно.

6.5.Цэцийн гишүүд эрх тэгш байна.


[1]Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны дугаар1 нийтлэгдсэн.

7 дугаар зүйл.

Цэцийн гишүүний тангараг, түүнийг өргөх журам

7.1.Цэцийн гишүүн томилогдсон өдрөөсөө хойш 30 хоногийн дотор “Үндсэн хуулийн цэцийн гишүүн би Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн хамгаалж, маргааныг хэнээс ч хараат бус гагцхүү Үндсэн хуульд захирагдан хянан шийдвэрлэж, шударга ёсыг чанд сахиж ажиллахаа тангараглая.” хэмээн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн өмнө Төрийн сүлд, Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө.

7.2.Цэцийн гишүүдийн тангараг өргөх ёслолын журмыг Цэцийн санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

8 дугаар зүйл.

Цэцийн гишүүний бүрэн эрх дуусгавар болох

8.1.Цэцийн гишүүний бүрэн эрх дараах үндэслэлээр дуусгавар болно:

8.1.1.бүрэн эрхийн хугацаа дуусч чөлөөлөгдсөн;

8.1.2.Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших, түүнчлэн бусад үндэслэлээр бичгээр хүсэлт гарган хуульд заасан журмын дагуу чөлөөлөгдсөн;

8.1.3.эрүүл мэндийн хувьд бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсны улмаас чөлөөлөгдсөн;

8.1.4.Цэцийн гишүүний алба хаах насны дээд хязгаарт хүрсэн;

8.1.5.хуульд заасан журмын дагуу Улсын Их Хурал эгүүлэн татсан; 8.1.6.Монгол Улсын иргэний харьяаллаас гарсан;

8.1.7.нас нөгчсөн.

9 дүгээр зүйл.

Цэцийн дарга, түүний эрх хэмжээ

9.1.Цэцийн даргыггишүүд дотроосоогурван жилийн хугацаагаар сонгоно.

9.2.Цэцийн даргыгсонгохдоо Цэцийн гишүүдийн зөвлөгөөнөөснууцаар нэр дэвшүүлж,саналыг нууцаар хураах ба нийт гишүүний олонхийн санал авсан гишүүнЦэцийн даргаар сонгогдоно.

9.3.Цэцийн даргад гурав буюу түүнээс дээш гишүүн нэр дэвшиж, анхны санал хураалтаар хэн нь ч олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр гишүүний нэрээр дахин санал хураалт явуулна.

9.4.Цэцийн даргыг нэг удаа улируулан сонгож болно.

9.5.Цэцийн дарга нь гишүүний бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.5.1.Цэцийгдотоод, гадаадад төлөөлөх;

9.5.2.Цэцийн хуралдааныг даргалах буюу даргалагч гишүүн, хуралдааны бүрэлдэхүүнийг томилох;

9.5.3.Цэцийн гишүүдийн зөвлөгөөнийг товлох, удирдах;

9.5.4.Цэцийн орлогч дарга, гишүүнд зохион байгуулалт, үйл ажиллагааны шинжтэй бусад ажил, үүргийг хуваарилах;

9.5.5.Цэцийн төсвийг Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэх

9.5.6.Цэцийн Тамгын газрын дүрмийг батлах;

9.5.7.Тамгын газрын үйл ажиллагааг чиглүүлэх, эрх хэмжээнийхээ хүрээнд гүйцэтгэлийн хяналт тавих;

9.5.8.Цэцийн Тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх;

9.5.9.хуулиар тогтоосон бусад.

9.6.Цэцийн дарга эрх хэмжээнийхээ асуудлаар захирамж, тушаал гаргана.

10 дугаар зүйл.

Цэцийн орлогч дарга, түүний эрх хэмжээ

10.1.Цэцийн гишүүдийн зөвлөгөөнөөс нэр дэвшиж, олонхийн санал авсан гишүүнийг Цэцийн орлогч даргаар гурван жилийн хугацаагаар Цэцийн дарга томилно.

10.2.Цэцийн орлогч дарга Цэцийн даргын эзгүйд түүнийг орлоно.

11 дүгээр зүйл.

Цэцийн гишүүдийн зөвлөгөөн

11.1.Цэцийн гишүүдийн зөвлөгөөн (цаашидЗөвлөгөөн” гэх)-өөр удирдлага, зохион байгуулалтын болон маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:

11.1.1.Цэцийн дарга, орлогч даргад нэр дэвшүүлэх, сонгох;

11.1.2.Цэцийн төсвийн төсөл, гүйцэтгэлтэй танилцах;

11.1.3.Цэцийн гишүүнийбүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Их Хуралд оруулах эсэх;

11.1.4.Цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаар Улсын Их Хуралд санал оруулах эсэх;

11.1.5.Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны дэг батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох;

11.1.6.Цэцэд ирүүлсэн өргөдөл, мэдээлэл, хүсэлт, гомдлыг хуваарилах, илтгэгч гишүүн нэмж томилох журам тогтоох;

11.1.7.Цэцийн хуралдаанаас өмнөх шатанд гаргасан Цэцийн гишүүнийг татгалзан гаргаххүсэлт;

11.1.8.бусадасуудал.

11.2.Зөвлөгөөнийг Цэцийн гишүүдийн гуравны хоёр нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцож, асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

11.3.Зөвлөгөөнөөс тэмдэглэл, тогтоол гаргаж болно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ.

 ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙ бүрэн эрхийн баталгаа

12 дугаар зүйл.

Цэцийн гишүүний эрх зүйн байдал

12.1.Цэцийн гишүүн нь үндсэн хуулийн эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх бүрэн эрх бүхий төрийн өндөр албан тушаалтан мөн.

12.2.Цэцийн дарга, орлогч дарга, гишүүн зэрэг дэвтэй байна.

13 дугаар зүйл.

Цэцийн гишүүний хараат бус байдал

13.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, бусад аливаа байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтан, иргэн хэн боловч Цэцийн гишүүнийг хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд буюу шууд бусаар нөлөөлөхийг хориглоно.

13.2.Цэцийн гишүүний хараат бус байдлыг Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулиар баталгаажуулна.

13.3.Энэ хуулиар тогтоосон Цэцийн гишүүний эрх зүйн болон эдийн засаг, нийгмийн хамгаалал зэрэг хараат бус байдлын баталгааг ямар нэг хэлбэрээр дордуулсан эрх зүйн акт гаргахыг хориглоно.

13.4.Цэцийн гишүүн Цэцэд хянагдаж байгаа аливаа асуудлаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон өөр бусад хэлбэрээр аливаа этгээдэд тайлбар хийх, зөвлөгөө өгөх, хэргийн баримт бичиг танилцуулах, санал, дүгнэлт гаргах, мэдээлэх, түүнчлэн Цэц, түүний гишүүнээс дээрх үйлдэл хийхийг шаардахыг хориглоно.

13.5.Сургалт, эрдэм шинжилгээний ажлын хүрээнд үзэл бодлоо илэрхийлсэн нь энэ хуулийн 13.4-т хамаарахгүй.

13.6.Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, албан тушаалаас нь чөлөөлөх, эгүүлэн татахыг хориглоно.

13.7.Цэцийн гишүүн нь Зөвлөгөөнөөс баталсан ёс зүйн хэм хэмжээг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллана.

14 дүгээр зүйл.

Цэцийн гишүүний халдашгүй байдал

14.1.Цэцийн гишүүний амь бие, ажлын байр, хувийн болон албаны орон сууц, уналга, холбооны хэрэгсэл, захидал харилцаа, эд хөрөнгө, ачаа тээш, баримт бичиг халдашгүй байна.

14.2.Цэцийн гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд албадан саатуулах буюу баривчлах, цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, шүүхийн журмаар захиргааны шийтгэл ногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, баримт бичиг, эд зүйлийг хураан авахыг хориглоно.

14.3.Цэцийн гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан, түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бол Улсын ерөнхий прокурор энэ тухай шийдвэр, саналаа48 цагийн дотор Цэцэд ирүүлнэ.

14.4.Цэц энэ хуулийн 14.3-т заасан Улсын ерөнхий прокурорын шийдвэр, саналыг хүлээн авснаас хойш ажлын гурван өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Их Хуралд тавих эсэх асуудлыгЦэцийн гишүүдийн зөвлөгөөнөөрхэлэлцэж шийдвэрлэнэ.

14.5.Цэцийн гишүүн хууль зөрчсөн буюу эсхүлгэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол түүнийг эгүүлэн татах асуудлыг Цэцийн гишүүдийн зөвлөгөөний шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ.  

14.6.Цэцийн гишүүн, түүний гэр бүлийн гишүүний амь нас, аюулгүй байдалд аюул занал учрах нөхцөл үүссэн болон энэ тухай мэдээлэл авсан бол цагдаагийн байгууллага хамгаалалтад авч, энэ байдлыг таслан зогсооход чиглэгдсэн арга хэмжээг нэн даруй авах үүрэгтэй.

14.7.Цэцийн гишүүн гадаадад байх, зорчих хугацаандаа дипломат эрх эдэлнэ.

14.8.Цэцийн гишүүний эхнэр буюу нөхөр гадаадад зорчвол түүнд энэ хуулийн 14.7-д заасан журам нэгэн адил үйлчилнэ.

15 дугаар зүйл.

Цэцийн гишүүний эдийн засаг, нийгмийн баталгаа

15.1.Цэцийн гишүүн нь төрийн жинхэнэ албан хаагчдад холбогдох хууль тогтоомжоор тогтоосон эдийн засаг, нийгмийн баталгаагаар хангагдана.

15.2.Цэцийн гишүүний албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна.

15.3.Цэцийн төсвийг батлахдаа гишүүний цалин хөлсний хэмжээг бууруулж болохгүй.

15.4.Цэцийн гишүүний цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн, эрдмийн зэргийн нэмэгдлээс бүрдэнэ.

15.5.Цэцийн гишүүний албан ёсны айлчлал, томилолт, төрийн ёслол, хүндэтгэлийн болон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон бусад арга хэмжээний зардлыг Цэцийн төсвөөс санхүүжүүлнэ.

15.6.Цэцийн гишүүн уналга, холбооны хэрэгслээр хангагдах бөгөөд холбогдох зардлыг Цэцийн төсвөөс санхүүжүүлнэ.

15.7.Нэг буюу түүнээс дээш бүрэн эрхийн хугацаагаарЦэцийн гишүүнээр ажилласан хүн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход тэтгэвэрт гарах үеийнх нь Цэцийн гишүүний цалингийн 70 хувиар бодож тэтгэврийн хэмжээг тогтоох бөгөөд тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас олгоно.

15.8.Хуульд заасан нас, болзлын дагуу өндөр насны тэтгэвэрт гарсан гишүүндхолбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэг удаагийн тэтгэмжийг олгоно.

15.9.Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон бол түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн ажиллуулах, тийм боломжгүй бол ажил эрхлэх хүртэлх 12 сарын хугацаанд Цэцийн гишүүний цалин, нэмэгдэлтэй тэнцэх, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг улсын төсвөөс олгоно.

15.10.Цэцийн гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд аливаа албан дайчилгаанаас чөлөөлөгдөнө.

15.11.Цэцийн гишүүн албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд нь хохирсон тохиолдолд дараах баталгаагаар хангагдана:

15.11.1.хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол авч байсан цалин, нэмэгдлийг бүрэн хэмжээгээр олгох;

15.11.2.хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу тахир дутуугийн тэтгэвэр, авч байсан цалингийн зөрүүг олгох;

15.11.3.хиймэл эд, эрхтэн хийлгэх бол түүний зардал, түүнчлэн гишүүнд туслалцаа, үйлчилгээ үзүүлэх ажилтны хөлс олгох;

15.11.4.Цэцийн гишүүн магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаадад эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан бол зардлынх нь 70-аас доошгүй хувийг төр хариуцах.

15.12.Энэ хуулийн 15.11.2, 15.11.3-т заасан цалингийн зөрүү, хөлс олгох нь Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаанд хамаарна.

15.13.Цэцийн гишүүн албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд 24 сарын, өвчний улмаас нас барсан бол 18 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж ар гэрт нь олгоно.

16 дугаар зүйл.

Ажил, албан тушаал хавсран гүйцэтгэхтэй холбогдсон хязгаарлалт

16.1.Цэцийн гишүүн энэ хуульд зааснаас өөр ажил, албан тушаал хавсран  гүйцэтгэхийг хориглоно.

16.2.Цэцийн гишүүн нь гишүүний үндсэн үүрэгт ажилд саад болохгүйгээр багшлах, эрдэм шинжилгээ, судалгаа, төсөл, уран бүтээлийн болон нийтэд тустай ажил гүйцэтгэж болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.

ЦЭЦИЙН БИЕ ДААСАН БАЙДАЛ

17 дугаар зүйл.

Цэцийн үйл ажиллагааны баталгаа

17.1.Цэц нь төрийн эрх мэдлийн аливаа байгууллагаас бие даасан байж, үйл ажиллагаагаа байнга, хэвийн явуулах нөхцөлөөр хангагдана.

17.2.Цэц тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга,тэмдэг, албан бичгийн болон Цэцийн шийдвэрийн хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд Цэцийн тамгыг Цэцийн дарга барина.

17.3.Цэц өөрийн бэлгэдэл, далбаатай байх бөгөөд Цэцийн гишүүн өмсгөл, энгэрийн тэмдэгтэй байна.

17.4.Цэцийн гишүүний өмсгөлийн загвар, хэрэглэх журмыг Цэцийн санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

18 дугаар зүйл.

Цэцийн төсөв, санхүүгийн  бие даасан байдал

18.1.Цэц бие даасан төсөвтэй байх бөгөөд Цэцийн төсөв нь Цэцээс үйл ажиллагаагаа явуулахад хангалттай хүрэлцэхүйц байна.

18.2.Цэцийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсөв, цалингийн сан, Цэцийн гишүүдийн цалингийн хэмжээг Цэцийн даргын санал болгосноор Улсын Их Хурал батална.

18.3.Цэцийн дарга, орлогч дарга, гишүүний албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн, шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээнээс багагүйгээр Улсын Их Хурал тогтооно.

18.4.Цэцийн төсвийг Улсын Их Хуралд шууд өргөн мэдүүлнэ. Цэцийн үйл ажиллагааны төсвийг өмнөх жилийнхээс бууруулахыг хориглоно.

19 дүгээр зүйл.

Цэцийн байрлах байр

19.1.Цэц үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангасан өөрийн байр буюубарилгатай байна. Цэц байнга байрлаж, үйл ажиллагаагаа явуулж байгаа барилгыг Цэцийн ордон гэнэ.

19.2.Цэцийн ордон болон хуралдаан төрийн тусгай хамгаалалтад байна.

19.3.Цэцийн ордны дээр төрийн далбаа мандуулна.

19.3.Цэц, Цэцийн гишүүн үйл ажиллагаагаа хараат бусаар явуулахад шаардагдах байр, хуралдааны болон иргэдийг хүлээн авах танхим, тээвэр холбоо, мэдээллийн болон тусгай зориулалтын техник хэрэгсэл, тавилга, тоног төхөөрөмж, хамгаалалтаар хангагдсан байна.

20 дугаар зүйл.

Зохион байгуулалтын бие даасан байдал

20.1.Цэц нь Тамгын газартай байна.

20.2.Тамгын газрыг Цэцийн даргын захирамжаар томилогдсон дарга удирдана.

20.3.Цэцийн Тамгын газар (цаашид “Тамгын газар” гэх) нь Цэц, Цэцийн гишүүнийг ажиллах нөхцөлөөр хангах, үйл ажиллагаанд нь зохион байгуулалт, шинжилгээ судалгаа, мэдээлэл технологийн асуудлаар дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий байна.

20.4.Тамгын газар улсын төсвөөс санхүүжих бөгөөд түүний төсөв нь Цэцийн төсөвт тусгагдсан байна.

20.5.Тамгын газрын даргадараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

20.5.1.Улсын Их Хурлаас баталсан төсөвт багтаан Цэцийн даргын зөвшөөрснөөр Тамгын газрын бүтэц, орон тоог тогтоох;

20.5.2.Тамгын газрыг өдөр тутмын шуурхай удирдлагаар хангах;

20.5.3.Цэцийн төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх;

20.5.4.Тамгын газрын ажилтныг Цэцийн даргад танилцуулан томилох, чөлөөлөх;

20.5.5.хуульд заасан бусад бүрэн эрх.

20.6.Тамгын газрындарга эрх хэмжээнийхээ асуудлаар тушаал гаргана.

20.7.Тамгын газар дүрэмтэй байна.

20.8.Тамгын газар тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

20.9. Тамгын газарзохион байгуулалтын үндсэн нэгж, Цэцийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий судалгааны төв, номын сантай байна.

20.10.Цэцийн гишүүн бүр нэг зөвлөх, хоёр туслахтай байх ба зөвлөхөөр эрдмийн зэрэгтэй; туслахаар эрх зүйн дээд боловсролтой, мэргэжлийн ажлын зохих туршлагатай иргэнийг ажиллуулна.

20.11. Тамгын газрын дарга, Төрийн тусгай хамгаалалтын газрын даргатай хамтран Цэцийн гишүүний аюулгүй байдлыг хамгаалах болон Цэцийн ордны хамгаалалт, Цэцийн хуралдааны үед дэг сахиулах журмыг баталж мөрдүүлнэ.

Тавдугаар бүлэг.

Бусад зүйл

21 дүгээр зүйл.

Цэцийн бие даасан, хараат бус байдалд халдсан этгээдэд хүлээлгэх хариуцлага

21.1.Цэцийн хуралдааны болон бусад үед түүний үйл ажиллагааг саатуулах, хэвийн ажиллагааг алдагдуулах, дарамт шахалт үзүүлэх, гүтгэх, доромжлох, эд хөрөнгөд халдах, хохирол учруулах зэргээр Цэцийг үл хүндэтгэсэн этгээдэд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

21.2.Цэцийн хуралдааныүедЦэцийн хуралдаан даргалагч, бусад үед Цэцийн дарга Цэцийг үл хүндэтгэсэн этгээдэд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзвэл эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэхийг Цэцийн Тамгын газарт үүрэг болгоно.

21.3.Маргалдагч тал буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Цэцийн хуралдаанд хүрэлцэн ирэхгүй бол Цэцийг үл хүндэтгэсэн гэж үзэн томилсон эрх бүхий этгээдэд хандан хариуцлага хүлээлгэх тухай шаардлага хүргүүлэх ба холбогдох байгууллага, албан тушаалтан хариуг Үндсэн хуулийн цэцэд бичгээр мэдэгдэнэ.

21.4.Цэцийн гишүүнд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад аливаа хэлбэрээр нөлөөлөх, нөлөөлөхийг оролдсон иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдэд эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу харьяалах шүүх дараах хариуцлагыг хүлээлгэнэ:

21.4.1.иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, олон нийтийн мэдээллийн     хэрэгслээр зарлах;

21.4.2.төрийн байгууллагын албан тушаалтныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан албан тушаалаас нь чөлөөлөх буюу огцруулах арга хэмжээ авах;

21.4.3.улс төрийн нам, төрийн бус байгууллага, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээдийн удирдлага, ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл уг байгууллагыг албадан татан буулгах буюу татан буулгахгүйгээр гэм буруутай этгээдийг 30 хүртэл хоногоор баривчлах

21.5.Энэ хуулийн 21.4.2-т заасан төрийн байгууллагын албан тушаалтныг албан тушаалаас нь чөлөөлөөгүй буюу огцруулаагүй бол шүүхийн журмаар албадан чөлөөлж, огцруулах бөгөөд энэ тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлана

22 дугаар зүйл.

Хууль хүчин төгөлдөр болох

 

 22.1.Энэ хуулийг 2015 оны ...  дугаар сарын ...-ны өдрөөс дагаж мөрдөнө.