УИХ-ын чуулганы хуралдаанд гишүүд асуулт асууж хариултаа авч байна. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Улсын хэмжээнд 13256 захиргааны зөрчил бүртгэгдэж 13274 зөрчлийн арга хэмжээ авхаар анхан шатны шүүхэд ирүүлсэн байгаа. Үүнээс 12669 хүнд зөрчлийн арга хэмжээ авагдсан гэж судалгаа байна. Захиргааны зөрчил гаргазсан этгээд хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчийн гаргасан гомдлоор захиргааны шийдэл ноогдуулсан 259 давж заалдах журмаар хянасан 159 нь хэвээр үлдэж 21% өөрчлөлт орсон үлдсэн нь хүчингүй болсон. Зөрчлийн хууль анхан шатны шүүхэд давж заалдах журам нь амьдралд хэрхэн нийцэж байгаа юм бэ гэсэн зүйл урган гарч ирж байна. Тус хуулиар баривчлах шийтгэл нь 7-30 гэж байгаа юм. Шүүхээр баривчлах шийтгэл оногдуулхаар шийдэл нь 5 хоног болж байгаа юм. Ажлын бус өдрүүд орхоор өдөр нь нэмэгдэх юм. Ингээд бодоод үзхээр 30 хоногийн 19 нь авагдчихаад байгаа юм. Давж заалдах шатны гомдлыг хэлэлцэх шийдэх хоног хугацаа бага үлдээд байгаа юм. Дор хаяж шүүгчид материал очиход тодорхой хугацааг өнгөрүүлж байгаа юм. Шүүх хурал нь долоо хоног 2 хон удаа хуралдаад байна. Процессийн хувьд гарч буй алдаа нь иргэдэд чирэгдэл учруулж байна. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Зөрчил шалган шийдэхтэй холбоотой асуулт тодруулж байна. 8.2.8 дахь хэсгээр үндсэн хуулийг зөрчөөгүй гэсэн цэцийн дүгнэлт гарсан. бусад эрхзүйн маргаан бусад хуулиуд дээр адил хугацаатай байгаа учраас тусгайлан урт хугацаа тавих боломжгүй гэж хуулийн үзэл баримтлалд байгаа. Хуулийн хугацааг өөрөөр тогтоох боломжгүй гэж үзсэн.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.21/ Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 03 дугаар дүгнэлтийг танилцуулсан. Дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр: "Хүн өөрийгөө өмгөөлөх асуудал бол чухал. Хэн ч ганц өмгөөлөгчдөө найдаад зүгээр суухгүй. Хүний эрхийг дээдэлдэг орон л юм бол энэ талаар бодолцох ёстой. Шүүгдэгч өөрөө л өргөдлөө гаргадаг. Тиймээс өөрийн өргөдлийн төлөө хүнээр дамжуулж тайлбар өгөх, өөрөө өгөх 2 асар хол зөрүүтэй байдаг. Талийгч С.Зоригийн ах, эгч 2 нь итгэхгүй байна гэж хэлж байна лээ. Өөрийг нь оролцуулах битгий хэл гэрчийг нь ч оролцуулахгүй байна. Ялангуяа С.Зоригийн үхэлтэй холбогдолтой асуудал УИХ онцгой бүрэн эрхээ эдлэх хэрэгтэй. Аливаа асуудлыг татаж хэлэлцэх асуудал УИХ-д бий. Ард түмний хүлээлтийг УИХ төлөөлгийн байгууллагынхаа хувьд нэг тийш нь шийдвэрлэх ёстой. Үнэн, худлыг нь УИХ ард иргэддээ хэлэх хэрэгтэй. Гэтэл алийг нь ч оролцуулалгүйгээр дураараа хурал хийдэг болсон байна. Сүүлдээ засаглал хоорондын хямрал болох гэж байна. Цэц УИХ-ынхаа хяналтын чиг үүргийг хүчингүй болгоод, сайдтай холбогдолтой асуудлыг байхгүй болгоод, сүүлдээ Эрдэнэтийн асуудлаар УИХ-ын шийдвэрийг шүүх авч хэлэлцдэг болсон байна. Үндсэн хуулийн цэц Засгийн газрын шийдвэрийг авч хэлэлцэх ёстой болохоос хаа хамаагүй сум дүүргийн шүүгч УИХ-ын шийдвэрийг авч хэлэлцдэг болвол энэ засаглалын эрх байхгүй л гэсэн үг. Ийм юм болж байхад УИХ байр сууриа илэрхийлж, тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй. Сүүлийн үед олны гайхшруулж, итгэл алдруулсан зүйл их боллоо. Үймээн бужигнаан болох вий гэж болгоомжилж байна. Нөхөртөө хэлэлгүй 3 эмэгтэй жагссан байна шүү дээ.Энэ нь цаанаасаа зохион байгуулалтгүйгээр ард иргэд өөрийн итгэл үнэмшилээр юманд ханддаг болсныг харуулж байна. Нэг том хэрэг гарахад л үймээн болоход бэлэн байна. Үүнийг зогсоох гол хүч нь бид шүү дээ. Ард түмний эргэлзээг гаргаж, асуудлыг шийдэх ёстой. Хуульзүйн байнгын хороо бүр ч илүү идэвхтэй ажиллах ёстой. УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд байгаа боломж бүрийг бид ашиглах ёстой. УИХ-ын шийдвэрийг шүүх хэлэлцэж байхад бид таг дуугүй сууж болохгүй" гэсэн байр суурьтай байсан юм. Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэний асуултад УИХ-ыг төлөөлж Үндсэн хуулийн цэцэд орсон УИХ-ын гишүүн Н.Учрал хариулт өглөө. "Үндсэн хуулийн цэц дээр эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зарим заалтыг зөрчсөн гэсэн энэ маргаан хянан шийдвэрлэгдээд үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргасан. Бидний ярьж байгаа зүйл 349.1 дэх хэсэгт хяналтын шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй гэсэн заалт байгаа. Гэхдээ МУҮХ-ийн цэцийн хяналтын шатны шүүх хуралдааныг зохион байгуулах журам дээр өмгөөлөгчийг заавал оруулна гэсэн байдаг. Дээрээс нь өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу энэ хяналтын шатны шүүх хурлыг явуулдаг. Нэг ёсондоо хохирогч, шүүгдэгчид бүх шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчөөрөө төлөөлүүлж оролцох боломжтой"
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.21/ Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 03 дугаар дүгнэлтийг танилцуулсан. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг дэмжиж, байр сууриа илэрхийллээ. Тэрээр: "Өнөөдөр үндсэн хуулийн энэ дүгнэлтийг УИХ хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байна. Өнөөдөр манайд хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246-р зүйлд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг шүүн таслах үйл ажиллагаа гэж тодорхойлсон байдаг. Харин 308, 348 дугаар зүйлд зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхийн хувьд хэргийг хянан шийдвэрлэнэ гэсэн байна. Энэ 3 шатны шүүх хуралдааны шийдвэр бол 3-уулаа өөр агуулгатай. Хяналтын шатны шүүх хуралдаан нь хуулийн хэрэглээ талаасаа илүү зохион байгуулалттай. Үүнд мэргэшсэн өмгөөлөгч өөрөө хүсэлт гаргаад, хяналтын шатны шүүх хурлын үед процессын ямар нэгэн алдаа байгаа эсэхэд дүгнэлт гаргаж болно. Шүүгдэгч ч бай, хохирогч ч бай энэ хуралдаанд өмгөөлөгчөөрөө дамжуулан оролцож байгаа. Хуулийн хэрэглээ талаас нь тодорхой дүгнэлт гаргаж байгаа учраас зүгээр нэг иргэн орж төлөөлөх боломж хяналтын шатны шүүхэд байхгүй. Тиймээс МУҮХ-ийн цэцийн дүгнэлтийг дэмжих ёстой гэсэн байр суурьтай байна. Өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу л хяналтын шатны шүүх хуралдаан явагдаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй" гэж хэллээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.21/ Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 03 дугаар дүгнэлтийг танилцуулсан. Хэлэлцүүлгий үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү цэцийн дүгнэлтийг хэлэлцүүлэх журмыг шүүмжиллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Уг нь Байнгын хорооноос шоронд шүүх хурал хийхийг хориглосон. Нэгдүгээрт, Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг буюу шүүхийн шийдвэр биелүүлэхийн байр. Хоёрдугаарт, шүүх өөрөө нутаг дэвсгэрийн харъяаллаараа өөрийн гэсэн байртай. Гэтэл шоронд шүүх хурал хийсэн хэвээр. Дараа нь давж заалдах шатны шүүх хурлаа камерын өмнө суулгаж хийж байна. Дээд шүүх дээр шүүх хуралд орохгүй байж болно гэдгийг цэц өөрөө хүлээн зөвшөөрчихсөн байна. Энэ зөв юм уу? Өөрөөс нь илүү өөрийг нь мэдэх хүн байхгүй. Өгөөлөгч, прокурор ч тэр. Би цэцийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Хүн өөрийгөө өмгөөлөх нь байгалийн жам. Шоронд шүүх хурлаа хэзээ болиулах вэ? Урьдчилан хорих төв гэм буруутай этгээд биш ч гэсэн хорих байгууллагын дэг журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Шорон дотор байгаа хүн өөрөө сэтгэлзүйн хувьд айдастай, өөрийгөө гэм буруутай гэдгийг бараг хүлээн зөвшөөрчихсөн байдаг. Шоронд шүүх хурал хийж байсан хэрэг цагаатна гэж бараг байдаггүй. Баримттай жишээнүүд бий. Бусад оронд шүүх хурлын шийдвэр гартал чөлөөтэй байдаг. Гэтэл манайх шүүх хурал эхлэхээс өмнө барьж хордог. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Шоронд хэрэг тасласан юм байхгүй. Байрных нь өргөтгөлийн 2 давхарт онгоц тохиолдолд шүүх хурал хийхээр тохироод цэвэр шүүхийн зориулалттай тохижуулалт хийсэн. Түүнийг л хэлж байх шиг байна. адилхан л байшин дотор тоноглогдсон бүх шүүх ажиллагааны дэглэм тэнд хэрэгжиж байгаа. Үүнийг сүржигнүүлж ярих шаардлагагүй. Хүн чөлөөтэй байдаг гээд л яриад байх юм. Японд шүүх хуралд сууж үзэхэд жижиг танхайн хэрэг дээр гар хөлийг нь гинжлээд мэдүүлгийг аваад, гинжтэй нь буцаж гаргаад, 2 сарын дараа таслан шийдвэрлэх тогтоол гаргаж байсан. Хятад, Австрид бас үзэж байсан. Манайхтай ойролцоо л байдаг. Цэцийн дүгнэлттэй холбоотой хэсэг нь анхан шатны шүүхэд шүүгдэгчийн биеэр заавал оролцуулна. Давж заалдахад хүсэлт гарвал оролцуулна. Хяналтын шатны шүүхэд прокурор, өмгөөлөгч 2-ыг оролцуулна гэдэг заалттай байгаа. 3 шатны шүүхийн ялгаа нь энэ. Бүх шатны шүүх хурлыг ижил дэгээр хийвэл ялгаагүй болно. Гэтэл саяхан өмгөөлөгч ч үгүй шүүх хурал боллоо. Баасанхүү гишүүнийг өмгөөлөгч хийж байсан хүний хувьд юм дугарах болов уу гэж бодсон. Гэтэл тэр үед юу ч дугараагүй байж одоо ингэж ярьж болж байгаа юм уу? УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Манай тойргийн иргэд надад хандсаны дагуу л би хуулийн хүрээнд асуудлыг ярьж байна. Тэр үед надад хавтаст хэргийн мэдээллүүд ирсэн бол би тань шиг байрь сууриа илэрхийлээд л явах байсан. Надад тэр мэдээлэл ирээгүй, Булганы тухай мэдээлэл ч ирээгүй. УИХ-ын хуулийг албан тушаалаас үл харгалзан хүн бүр даган биелүүлэх үүрэгтэй. Тэр утгаараа би тогтоол гаргахгүй байсан нь зөв гэсэн байр суурьтай байна.