УИХ-ын чуулганы /2025.03.27/ ний өдрийн хуралдаанаар " Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх” талаар хэлэлцлээ. Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Дунд суудлын шийдвэртэй холбоотойгоор дүгнэлт нь хоёр агуулгыг оруулж байгаа юм байна. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох гэдэг энэ агуулгыг буруу байна гэдгийг дүгнэсэн. Хоёрдугаарт, энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалтыг хориглох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байна. Тэгэхээр энэ хоёр агуулгаар тайлан болон уулзалтыг аль алийг нь буруу гэж дунд суудлаар дүгнэсэн. Миний хувьд энэ саналыг дэмжихгүй байна. Сонгуулийн сурталчилгааны материалтай холбоотойгоор цаашид хамгийн том зардал бол сонгуулийн сурталчилгааны материал. Тэгэхээр үүнийг бусад улс оронтойгоо адил сонгуулийн ерөнхий хорооноос нэгдсэн байдлаар түгээдэг байх юм бол энэ зардал хэн нэгэндээ давуу байдал үүсгээд байгаа асуудал байхгүй болох юм.
УИХ-ын чуулганы /2025.04.18/-ны өдрийн хуралдаанаар "Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай" хэлэлцлээ. Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 33 жилийн түүхэнд УИХ-аас анх удаа ҮХЦ-д хандан. Тодорхой хууль, Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар хүсэлт гаргах гэж байгаа юм. Тэр утгаараа анхны жишиг тохиолдол болж байгаа нь цаашаа прецидентийг эхлүүлж байна. Энэ бол зөв жишиг болох байх гэж бодож байна. Тийм учраас УИХ хүсэлт гаргасан тохиолдолд ҮХЦ маргаан үүсэх үү, үгүй юу гэдэг асуудлыг хэлэлцдэггүй. Цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ шууд хуралдаж энэ асуудлыг шийдвэрлэдэг онцгой тийм горимтой. Тэр утгаараа энэ тохиолдлыг дэмжиж байна. Тэмүүжин гишүүн ч гэсэн үндэслэлээ нэлээн нухацтай сайн боловсруулж орж ирсэн учраас дэмжиж байна. Цаашдаа УИХ ҮХЦ-д олон асуудлаар хүсэлт гаргах байх гэж бодож байна. Тухайлбал Пүрэвдорж, Сандаг-Очир, Цогтбаатар дарга бид нар өнгөрсөн парламентын үед энэ шүүхээс буцаадаг асуудлыг болиулсан юм. Нотол, нотолж чадахгүй бол цагаатга гэдэг ийм зарчмыг Эрүүгийн процессын хуульд суулгасан. Харамсалтай нь шүүх үзэмжээрээ зарим хүмүүсийн хэргийг шүүхээс буцаагаад байгаа. Прокурор мөрдөн шалгах байгууллагын дутуу хийсэн ажлыг шүүх гүйцээдэг байгууллага бас биш. Тийм учраас ХЗБХ-ны гишүүд хамтдаа энэ асуудлаар ҮХЦ-д хандаж энэ асуудлыг үндсэн хуулийн шүүхийн хэмжээнд эцэслэн мухарлах санал хүсэлт гаргая гэсэн ийм санал бодолтой байгаа. Даваагийн Цогтбаатар гишүүний асуудлаар Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр гараад гэм буруутай гээд үзчихсэн одоо хуулийн мухардалд орчихсон гээд хэлчихсэн байна лээ. Хуульд бол мухардал гэж байдаггүй. Хууль мухардсан бол ҮХЦ өөрөө энэ мухардлыг арилгаж байх чиг үүрэгтэй. Хэрвээ УИХ мухардчихаад байгаа юм бол ҮХЦ-д хүсэлтээ гаргаж энэ асуудлаа шийдвэрлэгдэх ёстой.
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.04.17/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Уг хэлэлцүүлэгтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: 2025 оны 2 сарын 14-ний ҮХЦ-ийн дүгнэлт байгаа. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт шүүгчээр 30 түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно гээд хатуу заасан нь шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас хүрэх хүртэл нь томилох энэ зарчмыг алдагдуулсан байна гэж ҮХЦ үзсэн байгаа юм. Цэцийн энэ дүгнэлтээр шүүгчид 60 насаар тэтгэврийн дээд хязгаар тогтоосныг Үндсэн хууль зөрчсөн гэж ерөөсөө дүгнээгүй. Харин тэр хүртэл нь ажиллах боломжийг энэ 55 насанд хүрснээр тэтгэвэрт гаргана гээд 30 жил гэдгээр тогтоосныг Үндсэн хуулийн зөрчил гэж үзсэн учраас энэ хүрээнд нь Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар байнгын хороон дээр ярилцаж. Үүний дагуу Шүүхийн тухай хуульд өөрчлөлт орж байгаа юм гэдгийг сануулж хэлж байна.
УИХ-ын чуулганы /2025.04.18/-ны өдрийн хуралдаанаар "Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай" хэлэлцлээ. Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Энхбаяр гишүүний хэлж байгаачлан 33 жилийн түүхэнд анх удаагаа УИХ ҮХЦ-д хүсэлт гаргаж байгаа. Хүсэлт гаргах болсон шалтгаан бол нэлээн нюанстай. Монгол Улсын Үндсэн хуулиар УИХ-ын шийдвэр зөвхөн ҮХЦ-д хянагддаг. Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар. Тэгтэл өнөөдөр практик дээр юу болсон бэ гэхээр УИХ-ыг ердийн шүүх дуудаж байгаа. УИХ-ын тэмдэглэл, хуралдаанаар шийдсэн асуудал, шийдэх болсон үндэслэл гэх мэтчилэн олон зүйлийг шүүх нотлох баримтын хэмжээнд гаргаж өг гэж шаардаж байгаа УИХ итгэмжилсэн төлөөлөгчөө энэ хуралдаанд томил гэж хэлж байгаа. УИХ-д ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагын даргыг томилсон, чөлөөлсөн асуудлаар нэг иргэн гомдол гаргасан. УИХ Ерөнхий сайдыг огцруулах, УИХ ямар нэгэн албан тушаалтныг томилох асуудлаар томилогдоогүй хүн УИХ-ыг шүүхэд өгөх хэмжээний гажуудал үүсэх гэж байгаа. Тэгэхлээр энэ гажуудалыг бол бид засах ёстой. Монгол Улс бол парламентын засаглалтай гэж ярьдаг. Үндсэн хууль дээр төрийн эрх барих дээд байгууллага бол УИХ гэж хэлдэг. Хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгалагдана. УИХ Монгол Улсын гадаад дотоод бүхий л асуудлыг авч хэлэлцэх эрхтэй гэж Үндсэн хуулийн заалт байгаа. Энэ үндсэн хуулийн хил хязгаарыг ердийн шүүх давж алхаж ерөөсөө болохгүй. Тэгээд энэ гажгийг таслан зогсох нэг арга зам бол энэ Цэцтэй холбоотой хүсэлт илэрхийлэх. Яагаад ийм гажиг үүссэн бэ гэхээр УИХ сүүлд Шүүхийн тухай хууль дээр Дээд шүүх харьяалал нь тодорхойгүй маргааныг шүүхийн харьяалалыг тогтоож өгч болно гэдэг байдлаар бичсэн. Тэгтэл 1997 онд Цэцийн тухай хууль дээр яг ийм заалт орчихсон юм байна лээ. Үндсэн хууль дээр бол Цэцэд ийм эрх мэдэл олгогдоогүй байгаа. Яг энэ асуудлаар иргэн гомдол гаргасаар байгаад ҮХЦ-ээс шүүхийн харьяалал тогтоогоод Захиргааны шүүхэд УИХ-ыг өгчихсөн юм байна лээ. Тэгэхээр УИХ нийтийн захиргааны байгууллага шиг болж хувирч байгаа. Энэ бол Үндсэн хуулийн дэг журам үндсэн хуулийн суурь байгуулал өөрөө ганхахад хүрэх хэмжээний эрсдэлтэй үр дагавар учраас энэ асуудлыг шийдэхийн тулд энэ арга замаар бид явж байгаа. Та бүхэн өнөөдрийн энэ асуудлыг хариуцлагатайгаар дэмжээд өгөөрэй.
УИХ-ын чуулганы /2025.04/17/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг танилцууллаа. Уг дүгнэлттэй холбоотойгоор гишүүд асуулт асууж,үг хэлэв УИХ-ын гишүүн Л.Соронзонболд: Манай ажлын хэсэг энэ 65 насандтэтгэвэр тогтоолгохзаалтуудыг оруулах санал гаргасан. Байнгын хороон дээр бас яригдаад ҮХЦ-ийн хөндсөн асуудал учраасбид больсон юм аа. Гэхдээ энд бол нэг анхаарах асуудал байгаад байгаа юм. Яагаад гэхээр бид нартухайн салбарын хуулиар хүний тэтгэвэрт гарах насыг цалингийн асуудлуудыг ингээд шийдээд байгаа маань ер нь бол бас бидний хувьд анхаарч засах ёстой асуудал юм байна.