Нийслэлийн засаг даргын тамгын газар
Нийт 2225 мэдээ байна.
-
07/10/22
Хотын дарга Хигашикава хотын дэд дарга болон гэрэл...
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Хигашикава хотын дэд дарга Ичикава Наоки, тус хотын Фото фестивалийн зохион байгуулагч Яачи Юүки, Япон гэрэл зургийн холбооны ерөнхийлөгч Ёошино Хироаки, Монголын гэрэл зургийн холбооны төлөөллүүд болон Хигашикава хотын ахлах сургуулийн сурагчдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд маргааш нээлтээ хийх монгол, япон сурагчдын хамтарсан “O... -
07/10/22
Улаанбаатар, Чунчин хотын аж ахуйн нэгж хоорондын ...
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын Чунчин хотын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн гишүүн бөгөөд Чунчин хотын Худалдаа, аж үйлдвэрийн холбооны дэд ерөнхийлөгч Хун Жунжинь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд Улаанбаатар, Чунчин хотуудын найрсаг харилцааг өргөжүүлж, хоёр хотын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар харилцан санал соли... -
07/10/22
Гэр бүлээрээ боловсролын салбарт ажиллаж буй есөн ...
Дэлхийн багш нарын 28 дахь, Монголын багш нарын 56 дахь удаагийн баярын өдрийг тохиолдуулан НЗДТГ, Нийслэлийн Боловсролын газар хамтран "Нийслэлийн боловсрол-Амжилтын эзэд" хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ үеэр гэр бүлийн хөгжлийг дэмжих, боловсролын салбар дахь багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд гэр бүлээрээ нийслэлийн боловсролын салбарт ажиллаж буй есөн өрхөд НЗДТГ-аас түрээслээд өмчлөх хэлбэрийн... -
05/10/22
Стандарт, хэмжил зүйн газарт ажиллалаа
Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан орлогч дарга Ж.Сандагсүрэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан болон яамдын дэд сайд нар, холбогдох байгууллагын удирдлагуудтай Стандарт, хэмжил зүйн газарт ажиллалаа. Шадар сайд С.Амарсайхан “Стандартгүйгээр улс орны хөгжлийн тухай ярих аргагүй. Стандарт гэдэг б... -
05/10/22
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 92 хувьтай байна
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг дарга 10 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 82 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүрэг өгсөн. Энэ хүрээнд 27 чиглэлийн 1106 ажил хийхээр баталснаас 92 хувьтай хэрэгжиж байгаа юм. Мөн 2719 тонн давс, 2160 тонн бодис нөөцөлжээ. Нэмэлтээр 500 тонн давс, 2000 тонн бодис авн... -
04/10/22
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжру...
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лаура Ботта тэргүүтэй Италийн үндэсний судалгааны зөвлөл болон түүний дэргэдэх Хөгжлийн инновац ба үйлчилгээ судлалын институтийн төлөөлөгчидтэй уулзлаа. Энэ үеэр талууд Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах, ногоон эдийн засгийг дэмжих зорилготой байгалийн нөөцийн то... -
03/10/22
УИХ-ын дарга болон нийслэлийн удирдлагууд ахмадууд...
Нийслэлийн удирдлагууд болон Монголын Ахмадын холбоо, Нийслэлийн Ахмадын хорооноос өндөр настнууддаа жил бүр хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ хүрээнд Олон улсын ахмад настны эрхийг хамгаалах өдөр, Монголын ахмадын өдрийг тохиолдуулан нийслэлд оршин суугаа ахмадуудад УИХ-ын дарга болон нийслэлийн удирдлагууд хүндэтгэл үзүүлсэн юм. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг... -
29/09/22
Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг...
НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан болж байна. Хурлаар Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулав. Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг зургаан бүлэг, 21 зорилт, 432 арга хэмжээтэй байхаар төлөвлөжээ. Эхний бүлэг болох Хүний хөгжлийн бодлогын хүрээнд нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлж, хү... -
28/09/22
Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг Ажлын хор...
Нийслэлийн ИТХ-ын Ажлын хороодоор Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг хэлэлцлээ. Төлөвлөгөөнд хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, засаглалын бодлого, ногоон хөгжлийн бодлого, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах бодлого гэсэн 6 бүлэг, 21 зорилт, 432 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгажээ. Нийслэлийн ИТХ-ын Ажлын хороодоос гадна уг төлөвлөгөөг ээлжит бус ... -
28/09/22
Хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний жа...
Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах Ажлын хэсгийг өнгөрсөн долоо хоногт байгуулсан. Ажлын хэсгийн эхний хурал өнөөдөр болж, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцов. Хурлын эхэнд салбарын яамд болон аймаг, орон нутаг, нийслэлийн төр захиргааны байгууллагаас хувийн хэвшил, төрийн бус байгууллаг... -
26/09/22
Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг хэлэлцэнэ
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаж, Нийслэлийн хөгжлийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. Уг төслийг хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, засаглалын бодлого, ногоон хөгжлийн бодлого, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах бодлого гэсэн 6 бүлэг, 21 зорилт, 432 арга хэмжээ бүхий нийт 2,609.3 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэйгээр хэрэгжүүлэхээр ... -
26/09/22
-
23/09/22
"Улаанбаатар түншлэл-2022" олон улсын үзэсгэлэнд г...
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-тай хамтран зохион байгуулж буй "Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн яармаг нээлтээ хийлээ./2022-09-22/ Жил бүрийн намар зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэн яармагт энэ жил Бүгд Найрамдах Беларус Улс, Малайз, Тайван, Оросын Холбооны Улсаас 70 гаруй компани, аж ахуй нэгж, хүнс, х... -
22/09/22
-
22/09/22
Есдүгээр сарын 25-ны ням гарагт “Автомашингүй өдөр...
Энэ жил автомашингүй өдрийг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриатайгаар есдүгээр сарын 25-ны ням гаригт зохион байгуулна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын төв хэсгийн зам, томоохон зах, худалдааны төвийг 07.00-18.00 цагийн хооронд түр хугацаагаар хаах юм. Тус өдрийн зохион байгуулалтын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. АВТОМАШИНГҮЙ ӨДРӨӨР УРЛАГ, СПОРТЫН ОЛОН АРГА ХЭМЖЭЭ БОЛНО Нийслэлийн Засаг даргын Нийгмий... -
22/09/22
З.Төмөртөмөө: Энэ сарын 25-нд болох автомашингүй ө...
2009 оноос хойш нийслэлд жил бүр автомашингүй өдрийг зохион байгуулсаар ирсэн. Энэ удаад "Эрсдэлгүй-Эрүүл орчныг хамтдаа" уриан дор есдүгээр сарын 25-нд зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, "Дэлхийн хотууд жил бүрийн есдүгээр сарын 22-ныг автомашингүй өдөр болгон зарласан байдаг. Манай улсын хувьд амралтын өдрийг сонгон автомашингүй өдрийг зохион байгуулна. Нэг өдөр ч гэсэн автомашинаас татг... -
20/09/22
Япон улсын иргэн Таэко Иманагад Улаанбаатар хотын ...
Монгол-Японы боловсрол, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжин тэлэх, хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх, хоёр ард түмний найрсаг хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Япон улсын иргэн Таэко Иманагад Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” олголоо. Хатагтай Таэко Иманага нь монгол хүүхэд, залуусыг Япон улсын Оита мужийн &ldquo... -
19/09/22
Нийслэлийн хэмжээнд дулаан хангамж 94 хувьтай байн...
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан зохион байгууллаа. Тус зөвлөгөөний эхэнд өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг даргаас өгсөн 12 нэр төрлийн үүрэг даалгаврын биелэлт 85 хувьтай байгааг танилцууллаа. 2023 оны хөгжлийн төлөвлөгөөнд оруулах санал, өвөлжилтийн бэлтгэл ханг... -
19/09/22
Япон улсын иргэн Таэко Иманагаг Улаанбаатар хотын ...
Монгол-Японы боловсрол, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжин тэлэх, хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх, хоёр ард түмний найрсаг хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Япон улсын иргэн Таэко Иманагад Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” олголоо. Шагналыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэг... -
19/09/22
Өдөр бүр таван хуудас уншиж хэвшихэд л хүний амьдр...
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг жил бүрийн 5 болон 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гарагт тэмдэглэн өнгөрүүлэхээр заасан билээ. Энэхүү өдрүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулж ирсэн бөгөөд “ИЛҮҮ ИХ УНШЪЯ” уриатай арга хэмжээ өнөөдөр (2022.09.16) Улаанбаатар хотын Жанжин Д.Сүхбаатарын тал...
Нийт 112 хуудас/2225 мэдээ