Засгийн газрын хэрэг эрхлэх газар
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
2025
Н.Учрал

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга

2026 2027 2028 2029 2030
Нийт 910 мэдээ байна.
  • 22/09/21

    Хүүхэд болон жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд онцго...

     Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны есдүгээр сарын 22-нд болж, хүүхэд болон жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд анхаарахаа илэрхийллээ. Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцуулсан юм. Манай улсад 307 мянган иргэн коронавируст халдвар авч эдгэсэн. Эмнэлэгт 21,397 иргэн хэвтэн эмчлүүлж буй. Биеийн б...
  • 22/09/21

    Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлын е...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны есдүгээр сарын 22-нд болж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлыг хэлэлцэн дараах шийдвэр гаргалаа.  Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлын ерөнхий гүйцэтгэгчтэй байгуулах гэрээнд Эрчим хүчний яам энэ оны есдүгээр сарын 17-нд гарын үсэг зурснаар тус төслийн барилга угсралтын ажил алба...
  • 22/09/21

    Нүүрсний экспортын боомтуудад халдвар хамгааллыг с...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны есдүгээр сарын 22-нд болж, нүүрсний экспортын боомтууд дахь халдвар хамгааллыг сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэв.   Гашуунсухайт боомт, Цагаан хадны суурьшлын бүсийн халдвар хамгааллыг сайжруулах зорилгоор ПГУ молекул, биологийн лаборатори байгуулж, лаборатори, тандалт судалгаа хийх эмч, эмнэлгийн ажилтан, эргүүл хамгаалалтад шаардлагатай цагдаа, дото...
  • 22/09/21

    БНХАУ-аас худалдан авч буй 43440 тн шатахууныг саа...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны есдүгээр сарын 22-нд боллоо. Хуралдаанаар БНХАУ-аас шатахуун татан авах ажлыг саадгүй зохион байгуулах шийдвэр гарсан байна. Шатахууны хангамж, нийлүүлэлтэд үүсээд буй нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд танилцуулж, танилцуулгатай холбоотойгоор Засгийн газар үүрэг даалгавар өглөө. Монгол, Оросын Засгийн газар хо...
  • 22/09/21

    Шадар сайд ЭМЯ-нд ажиллаж, Ковид 19-ийн хүнд өвчтө...

     С.Амарсайхан Эрүүл мэндийн яаманд ажиллаж, тулгамдаж буй зарим асуудлыг талаар санал солилцлоо.  Тухайлбал, түргэвчилсэн тест нь ханиад томуу болон ковидын халдварын нэг адил эерэг хариу үзүүлдэгтэй холбогдуулан зайлшгүй тохиолдолд дахин ПГУ хийх, хүндэвтэр, хүнд өвчтөнд сахиур оруулах, иргэдэд өрхийн эмнэлгээр түгээж буй эм тарианы олголт, чанар хүртээмжид байнгын хяналт тавих, ЭМ-ийн салбарын гажуудлыг засах эрх з...
  • 22/09/21

    БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйтай шатахуун тээври...

     Өчигдөр Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарыг байлцуулан БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйтай шатахуун тээврийн асуудлаар санал солилцлоо. Тэрбээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг салбарын тулгамдсан асуудлаа шуурхай шийдвэрлэж, хятадын талтай мэдээ мэдээллээ урьдчилан шуурхай солилцон ажиллах нь чухлыг яриандаа онцоллоо. Мөн Элчин сайд Вэньруй Тажикистан ...
  • 21/09/21

    Шадар сайд С.Амарсайхан Истанбул дахь Десбаш чөлөө...

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Тажикистан улсын Душанбе хотноо зохион байгуулагдсан ШХАБ-ын гишүүн болон ажиглагч улс орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцоод буцах замдаа 2021 оны есдүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот дахь Десбаш чөлөөт бүсийн удирдлагуудтай уулзан, хамтын үйл ажиллагаагаа идэвхжүүлэх талаар санал солилцов. Чөлөөт бүсийн салбарт хамтран ажилла...
  • 21/09/21

    Гашуунсухайт хилийн боомтод чингэлэгт тээврийн тер...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан нар Өмнөговь аймагт ажиллаж, Гашуунсухайтын хилийн боомт дахь “Чингэлэг тээврийн терминал”-ын ажлын явцтай танилцлаа. Тус боомтоор 2019 оны эхний наймдугаар сарын байдлаар 14.0 сая тонн нүүрс экспортолж байсан бол цар тахлын нөлөөгөөр БНХАУ-ын тал нүүрсний татан авалтаа бууру...
  • 20/09/21

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн үйлчилгээний "E-...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахим шилжилтэд түүчээлэх “Digital Nation 2021” үндэсний арга хэмжээг нээж үг хэллээ. Тэрбээр “Орчин цагийн Монгол Улсын харилцаа холбооны салбар 1914 онд Монгол Улсын Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн Нийслэл хүрээнд анхны телефон станц  байгуулж, 1921 онд Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо байгуулснаар эхэлж, өнөөдөр 100 жилийн ойгоо...
  • 20/09/21

    ШХАБ-ын ээлжит хуралдаанд Монгол Улс ажиглагч стат...

    Бүгд Найрамдах Тажикистан Улсын нийслэл Душанбе хотод 2021 оны 9 сарын 16-18-нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн уулзалт, хуралдаан амжилттай болж өнгөрлөө. Энэхүү хуралдаанд тус байгууллагын гишүүн Энэтхэг, Казахстан, БНХАУ, Киргиз, Пакистан, ОХУ, Тажикистан, Узбекистан, ажиглагч Беларусь, Иран, Монгол Улсын төлөөлөгчид, мөн Туркменистан Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий на...
  • 20/09/21

    Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих бодлогы...

    “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 16-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байна. Энэ жил хүнс үйлдвэрлэгчдээс гадна жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хөнгөн үйлдвэрийн салбарынхан, шинэ технологи үйлдвэрлэлд нэвтрүүлсэн эрдэмтэн судлаачид нэмэгдэж нийт 320 аж ахуйн нэгж, 138 иргэн бүтээгдэхүүнээ танилцуулан, худалдан борлуулж байна. Монгол Улсын Ерөнхий сайд ...
  • 18/09/21

    "Цахим үндэстэн - 2021" арга хэмжээ боллоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахим шилжилтэд түүчээлэх “Digital Nation 2021” үндэсний арга хэмжээг нээж үг хэллээ.
  • 17/09/21

    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны хөшө...

    Монгол Улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 105 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,  УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон Ю.Цэдэнбал агсны төрөл төрөгсөд бусад албаны хүмүүсийн хамт Ю.Цэдэнбалын хөшөөнд цэ...
  • 17/09/21

    Шадар сайд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй ...

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан есдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Душанбе хотноо болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн уулзалтад оролцох үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзлаа. Уулзалтын үеэр талууд Ковид-19 цар тахлын нөхцөлд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг голлон ярилцав. Шадар сайд С.Амарсайхан цар тахал...
  • 16/09/21

    Шадар сайд С.Амарсайхан Улаан-Үд хотод ажиллав

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Улаан-Үд хотод есдүгээр сарын 15-ны өдөр ажиллав. Шадар сайд Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга В.Б.Цыбикжаповтой уулзаж, Монгол, Оросын харилцааны чухал хэсэг болох бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, үүний дотор ОХУ-тай хил залгаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хил орчмын бизнес эрхлэ...
  • 15/09/21

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Оролцоо” төсөлд хамра...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төсөлд хамрагдаж буй залуусын төлөөлөлтэй Төрийн ордонд уулзлаа. Тус төсөлд эхний ээлжинд ажил эрхлээгүй, 18-34 насныхныг хамруулж байна. 14 хоногийн вакумжуулсан тэтгэлэгт сургалт энэ сарын 2-ноос эхэлжээ. Залуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөн, хөд...
  • 14/09/21

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Оролцоо" төсөлд хамра...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төсөлд хамрагдаж буй залуусын төлөөлөлтэй Төрийн ордонд уулзлаа. Тус төсөлд эхний ээлжинд ажил эрхлээгүй, 18-34 насныхныг хамруулж байна. 14 хоногийн вакумжуулсан тэтгэлэгт сургалт энэ сарын 2-ноос эхэлжээ. Залуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгө...
  • 13/09/21

    Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлын үеийн эдийн засгийг сэрг...

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна.Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон баялаг бүтээгч, бизнес эрхлэгч, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид оролцож байна. Эдийн засгийг сэргээх эрх зүйн орчин...
  • 13/09/21

    “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжү...

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болов.
  • 10/09/21

    Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүү...

    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Мөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлсэн юм. 1996 оноос энэ өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэж, хэлмэгдсэн олон мянган хүний дурсгалыг хүндэтгэх болс...
Нийт 46 хуудас/910 мэдээ