
Гадаад харилцааны яам
Нийт 701 мэдээ байна.
-
27/11/24
Сайд Б.Батцэцэг Кувейт Улсаас Монгол Улсад суугаа ...
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мухаммад Аль-Мутайриг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Кувейт Улс нь Булангийн орнуудаас Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны улс бөгөөд хоёр улсын харилцаа тогтвортой өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэ... -
26/11/24
Улс тунхагласны 100 жилийн ойн баярын мэндийг хүрг...
Өнөөдөр бид манай улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, өнө мөнхийн үнэт зүйлсийн үндэс суурийг бэхжүүлсэн түүхэн чухал үе, Бүгд найрамдах улс тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Өнгөрсөн зууны турш Монгол Улс эв нэгдэл, эрх чөлөө, энх тайвны төлөө тууштай тэмцэж ирсэн. Манай ард түмний нүүдэлчин уламжлал, зан заншил, эрх чөлөөний мэдрэмж өнөөдрийг хүртэл бидний ирээдүйг чиглү... -
14/11/24
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН АСУУДЛААРХ ДЭЛХИЙН УДИРД...
Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч И.Алиевын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад хэлсэн үгнээс онцлон хүргэж байна. - Азербайжан Улс COP29 бага хурлыг даргалагч орны хувьд хөгжингүй болон хөгжиж буй орнуудын нэгдсэн зөвшилцлийг эрэлхийлж, өрнө дорнын харилцааг сайжруулахад хувь нэмэр оруулахыг чармайж байна.Тус улс дөрвөн жилийн өмнө 120 улсын санал нэгтэй шийдвэ... -
07/11/24
Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа ...
Уулзалтын үеэр газрын тос боловсруулах үйлдвэр болон хоёр орны хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар ярилцаж, цаашид Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогын үзэл баримтлалын хүрээнд хоёр улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэдийн солилцоог нэмэгдүүлэх, оюутан, багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг чиглэлд хамтын ажиллагааг бэжүүлэх талаар санал солилцлоо. Элчин сайд А.Готс... -
06/11/24
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд ...
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын үеэр Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд хоёр талын хүч чармайлтын дүнд өргөжиж байгааг тэмдэглээд Европын Холбооны шугамаар хэрэгжүүлж буй төслүүд амжилттай хэрэгжиж, нийгэ... -
06/11/24
Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа...
Манай хоёр орны, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. Цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх, иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах чиглэлээр Элчин сайдыг онцгой анхаарч ажиллана гэдэгт итгэж байна. Элчин сайд Чой Жин Вон хоёр улсын бодит хамтын ажиллагааг дэмжих, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах, иргэдийн хар... -
05/11/24
Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсра...
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Эрик Тео-г 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч уулзлаа. Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцлоод цаашид хоёр улсын улс төрийн бүхий л түвшний яриа хэлэлцээг идэвхжүү... -
03/11/24
Б..Батцэцэг: Эрхэмсэг ноён Бан Ги Мүн та тив дэлхи...
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: "Өнөөдөр бид энэ шагналыг гардуулахдаа дэлхийг холбосон гүүр болж хэдэн зууныг дамжсан удирдлага, манлайллын бэлгэ тэмдэг, үеийн үед оршсон их өв уламжлалдаа давхар хүндэтгэл үзүүлж байна. Монгол төрийн хамгийн дээд шагнал Чингис Хааны Одонг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан эрхэмсэг ноён Бан Ги Мүн-д гардуулах энэ мөч бидэнд энх тайван, эв нэгдэл, эрхэм ойлголцлыг бэ... -
30/10/24
ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн...
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Ламмитай энэ сарын 29-нд утсаар ярилаа. Сайд Б.Батцэцэг Дэвид Ламмид ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Гадаад харилцааны сайд нар Монгол, Британийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин ... -
29/10/24
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн төри...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын төрийн айлчлал өндөрлөлөө. Эрхэм зочныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Б.Койшибаев нар үдэж мордуулав. Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ... -
26/10/24
Бүсүүдийн тэргүүлэх чиглэлийг танилцуулж байна
“Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган-2024” өнөөдөр “UG Arena” төвд болж байна. Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж, УИХ-ын чуулганаар "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг батлан гаргасан. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон "Хурдтай хөгжлийн төлөөх зориг" хамтарсан Засгийн газрын гэрээнд &ldquo... -
19/10/24
Сайд Б.Батцэцэг Сингапурын Гадаад хэргийн сайд др....
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн сайд др.Вивиан Балакришнантай өнөөдөр утсаар ярилаа. Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцлоод, Сингапур Улстай хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутаг болон олон улсын та... -
17/10/24
Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөг...
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2024.10.17) хуралдаанд Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс тэргүүтэй төлөөлөгчид зочиллоо. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүндэт зочдод хандан нийт гишүүний нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлэв. Австралийн Сенатын танхимын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал нь Монгол Улсын “Гуравдагч хөршийн бодлого”-ын хүрээнд манай хоёр орны найрсаг хари... -
01/10/24
Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төри...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.... -
30/09/24
Б.Батцэцэг: НҮБ-аас манай улсын гадаад харилцааны ...
Уулзалтыг ДГХБО-ын Бүлгийн дарга Ботсвана Улсын Гадаад хэргийн сайд Лемоганг Квапе удирдан явуулж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы дарга Ф.Янг, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн дарга Р.Рэй, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Р.Фатима нар нээлтийн үг хэлэв. Улмаар уулзалтын ерөнхий хэлэлцүүлэгт ДГХБО-ын Гадаад хэргийн сайд нар, мөн... -
26/09/24
-
26/09/24
Монгол, Португалын харилцааг өргөжүүлэх боломжийн ...
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ энэ сарын 25-нд Бүгд Найрамдах Португал Улсын Төрийн болон Гадаад хэргийн сайд Пауло Ранжелтэй уулзав. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Португалын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд өргөжиж байгааг онцолж, энэ онд тохиож буй хоёр улсын хооронд дипломат харилцаа ... -
26/09/24
Аялал жуулчлал, соёлын салбарт идэвхтэй хамтран аж...
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ энэ сарын 25-нд Бүгд Найрамдах Албани Улсын Европ, гадаад хэргийн сайд Или Хасанитай уулзав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Албанийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд өргөжиж байгааг онцолж, энэ онд тохиож буй хоёр улсын хооронд дипломат ... -
26/09/24
Монгол Улсад зохион байгуулсан Дэлхийн эмэгтэйчүүд...
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы хүрээнд энэ сарын 25-нд “Феминист Гадаад бодлого+ бүлэг”-ийн Сайд нарын ээлжит уулзалт болов. Эл арга хэмжээнд оролцогч Гадаад хэргийн сайд нар феминист гадаад бодлогыг баримтлах буюу дэмжих улс төрийн амлалтаа нотлохын хамт улс төрийн шийдвэр гаргах үйл явц дахь эмэгтэйчүүдийн бүрэн дүүрэн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх болон эмэгтэйчүүд, охидын эсрэг бүх төрлийн хүчир... -
26/09/24
ДГХБО-ын эрх ашгийг хамгаалах асуудлыг тууштай дэм...
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатиматай энэ сарын 25-нд Нью-Йорк хотноо уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал э...
Нийт 36 хуудас/701 мэдээ