Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024
Нийт 84 мэдээ байна.
  • 29/06/23

    Олон жил яригдсан төслүүдийг 2023 онд багтаан шийд...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар 2023 оны зургадугаар сарын 28-ны өдөр Ардын Их Хурлын ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, олон жил яригдсан төслүүдийг 2023 онд багтаан шийдвэрлэхийг эрмэлзэж, хамтын ажиллагаагаа...
  • 26/06/23

    Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулах газарт...

    Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар хооронд харилцан ойлголцлын санамж бичгийг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгууллаа. Тус санамж бичгийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Энхтуяа нар гарын үсэг зуран баталж, уг хоёр байгууллагын Захи...
  • 26/06/23

    Олон Улсын валютын сангийн техник туслалцааны ажлы...

    Улсын хөрөнгө оруулалтын удирдлагын үнэлгээ (Public Investment Management Assessment-PIMA) нь аливаа улс орнуудын стратегийн төсөл хөтөлбөрийг эрчимжүүлж, хөгжлийг хурдасгахад ихээхэн тус дөхөмтэй. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтад тулгарч буй гол сорилтуудын талаарх нийтлэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлдэг. Тус үнэлгээг хийх зорилгоор Олон Улсын Валютын сангаас Монгол Улсад хүрэлцэн ирсэн техник туслалцаа...
  • 20/06/23

    Б.Цэнгэл: Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 1.2 их наяд...

    Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн удирдлагуудтай уулзлаа. Энэ үеэр төрийн өмчийг хувьчилж авсан, концессын гэрээгээр эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд зорилгынхоо үйл ажиллагаа явуулсан уу, хэр хэмжээний хохирол учруулсан бэ, нөхцөл байдал ямар байна вэ зэрэг асуудлыг ярилцав.  “Дарханы төмөрлөгийн үй...
  • 09/06/23

    Чиндао хотын "Шунтиан Игоу" Худалдаа, аж үйлдвэрий...

    БНХАУ-ын Шандун мужийн Чиндао хотын ᠌ “Шунтиан Игоу” Худалдаа, аж үйлдвэрийн паркын Стратегийн менежмент хариуцсан дарга Ван Личиан тэргүүтэй төлөөлөгчдийг 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдөр, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл болон холбогдох бусад албан тушаалтнууд хүлээн авч, уулзалт зохион байгуулав. Уулзалтын үеэр дараах асуудлуудыг ярилцав. Үүнд;  Тус аж үйлдвэрийн парк нь ман...
  • 05/06/23

    Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын үйл...

    Сингапур Улсын Засгийн газрын агентлаг - Төрийн өмчит компанийн хамтын ажиллагааны газрын төлөөлөгчид эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын үйл ажиллагаатай танилцав. Сингапур Улсын Засгийн газрын агентлаг-Төрийн өмчит компанийн хамтын ажиллагааны газрын Хойд Ази, Ойрхи Дорнодын бүс нутаг хариуцсан захирал Тап По Тек болон мөн тус байгууллагын зөвлөх Лим Чи Киа нарт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн ...
  • 26/05/23

    "Төрийн өмчийн компаниудын сэргэлт Эрдэнэс Монгол ...

    МҮХАҮТ-д өнөөдөр “Төрийн өмчит компаниудын сэргэлт Эрдэнэс Монгол нэгдэл” чуулган болж, уг арга хэмжээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Монголросцветмет”, “Эрдэнэс Оюу толгой” ХХК зэрэг 37 компанийн удирдах ажилтан болон инженер техникийн 400 ажилтан оролцож байна.
  • 24/05/23

    Буянт ухаа" спортын ордны засвар үйлчилгээний төсл...

    БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй "Буянт ухаа" спортын ордны засвар үйлчилгээний төслийн автозамын ажлын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тус нээлтийн үйл ажиллагаа 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ болон “Буянт-Ухаа" спортын ордны Захирал Л.Энхбаяр, БНХАУ-ы...
  • 18/05/23

    Сингапурын ЗГ-ын агентлаг-Төрийн өмчит компанийн х...

    Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газрын агентлаг-Төрийн өмчит компанийн хамтын ажиллагааны газрын гүйцэтгэх захирал Кон Вай Ман тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, Санхүү эрхэлсэн захирал Н.Цэгц болон бусад холбогдох албан тушаалтнууд хүлээн авч, уулзалт зохион б...
  • 18/05/23

    Өвөрхангай аймгийн орон нутгийн өмчийн газарт зөвл...

    Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газарт шалган зааварчлах, зөвлөн туслах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор ажиллаж байна. Мөн энэ ажлын хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит зарим үйлдвэрийн газар, компанийн үйл ажиллагаатай газар дээ...
  • 24/04/23

    Монгол-Оросын хамтарсан үл хөдлөх хөрөнгийн асуудл...

    Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудлаар Монгол-Оросын хамтарсан Ажлын хэсгийн ээлжит хуралдаан 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Гадаад харилцааны яамны хурлын танхимд боллоо. Энэхүү хуралдаанд Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Улсын бүртгэлийн ер...
  • 11/01/23

    Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт барилгыг төрийн өм...

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бөхийн өргөөний баруун хойд талд байрлах хуучны орос хэв загвартай ногоон байшин нь 1900-ээд оны эхээр баригдсан бөгөөд олон нийтийн дунд “Төмөр утасны хороо” хэмээн нэрлэгддэг байжээ. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо үүсэж хөгжсөн түүхэн он цаг үеийг төлөөлөн илтгэх анхны холбооны энэхүү барилгыг 1998 он хүртэл “Холбооны музей” зориу...
  • 26/12/22

    “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн IPO-ийн нээлтий...

    “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн IPO буюу нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны нээлтийн цан цохих ёслол 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл оролцож, үг хэлэв. Тус компани нь нийт хувьцааныхаа 34 хувь буюу 119,157,603 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 100 төгрөгөөр тогтоосон...
  • 09/12/22

    Төрийн өмчит компаниудын IPO гаргах ажлыг эрчимжүү...

    Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын Байнгын хороо өнөөдрийн (2022.12.07) хуралдаанаараа үйлдвэржилтийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан эрчимжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ. Хуралдаанд Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн төлөөлөл оролцож, тус тусын эрхэлсэн асуудлаар мэдээлэл өгөв. Улсын Их Хурлын “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр оло...
  • 14/11/22

    Засгийн газрын автобаазын бүтцийн өөрчлөлтийн тала...

    Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн “Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах арга хэмжээний тухай” 388 дугаар тогтоолын дагуу Засгийн газрын автобаазыг Улсын төсөвт үйлдвэрийн газраас Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчилсөн билээ. Үүнтэй холбоотойгоор 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл тус автобаазыг ...
  • 10/11/22

    “Төрийн өмчит компанийн-IPO” сургалт зохион байгуу...

    Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрийн өмчит компаниудын төлөөлөлд зориулж, “Төрийн өмчит компанийн шинэчлэл-IPO” сэдвээр сургалт зохион байгууллаа. Арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг эхлүүлж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл үг хэлсэн бөгөөд тус сургалт нь дараах 4 илтгэлээс бүрдэв. Үүнд; “Төрийн өмчит компанийн өмчлөл, засаглал,...
  • 27/10/22

    Д.Нарангэрэл: Төрийн өмчийн үзлэг тооллогод “цахим...

    Төрийн болон орон нутгийн өмчийн үзлэг тооллогыг 2020 онд явуулахаар Засгийн газрын 2020 оны 9 дүгээр тогтоол батлагдсан боловч, Дэлхий нийтэд гарсан цар тахлын улмаас уг  тогтоолд хоёр удаа өөрчлөлт оруулж 2022 онд явуулахаар шийдвэрлэжээ. Төрийн өмчийн тооллогыг ажлын явцын талаар ТӨБЗГ-ын Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийг урин ярилцлаа. Юуны өмнө ТӨБЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн зори...
  • 26/10/22

    Гүйцэтгэх захирлаар Г.Дугаржавыг түр томиллоо

    ”Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн аравдугаар сарын 21-ний өдрийн 14,15 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлаар Ганпүрэвийн Дугаржавыг түр томиллоо. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын аравдугаар сарын 21-ний өдрийн А/65 тоот тушаалын дагуу тус компанийн гүйцэтгэх захирлын ажил хүлээлцүүлэх үүрэг бүхий ажлын баг байгуулжээ. Энэ сарын 24-ний өдөр Төрийн өмчийн бодлого зохиц...
  • 17/10/22

    "Засгийн газрын авто бааз” Улсын төсөвт үйлдвэрийн...

    Дуудлага худалдаанд давхардсан тоогоор 389 иргэн оролцож, 23 автомашин зарагдаж, улсын төсөвт нийт 300 сая орчим төгрөг орлого төвлөрөв. “Засгийн газрын авто бааз” Улсын төсөвт үйлдвэрийн газар нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 371 дүгээр тогтоолыг үндэслэн дараах автомашинуудад нээлттэй дуудлага худалдаа 2022 оны 10-р сарын 14-ний өдрийн 10.00-15.00 цагийн хоорон...
  • 10/10/22

    Төрийн өмчийн хяналт, шалгалтын хэлтсээс 9, 10 сар...

    Төрийн өмчийн хяналт, шалгалтын хэлтэс 2022 оны 9, 10 дугаар саруудад Хөвсгөл АЗЗА ТӨХК, Булган АЗЗА ТӨХК, Сэлэнгэ АЗЗА ТӨХК, Хөвсгөл дулааны станц ТӨХК, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ, Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж ТӨҮГ зэрэг төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын санхүү, эдийн засаг, үйл ажиллагаанд, Улаанбаатар хотын гааль, Дорноговь аймгийн гаалийн газар, Замын-үүдийн гаалийн газар, Сэлэнгэ айм...
Нийт 5 хуудас/84 мэдээ