Сонгуулийн ерөнхий хороо
Нийт 133 мэдээ байна.
-
25/11/22
“Сонгогчдын нэрийн жагсаалтын ил тод, хяналттай ба...
Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төв Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.10-д заасан чиг үүргийн хүрээнд Нээлттэй нийгэм форум, Шударга сонгуулийн иргэний нийгмийн сүлжээ, МИДАС төрийн бус байгууллагатай хамтран “Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах үйл ажиллагааны ил тод, хяналттай байдлыг нэмэгдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг арга хэмжээ н... -
14/11/22
АНУ-ын завсрын сонгуулийг ажиглалаа
Америкийн нэгдсэн улсад 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төлөөлөгчдийн танхимын 435, Сенатын танхимын 35 гишүүн, 36 муж улсын захирагчийг сонгох завсрын сонгууль явагдлаа. АНУ-ын завсрын сонгуулийн санал авах ажиллагаа, үйл явцыг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран тэргүүтэй төлөөлөгчид Иллиной мужид ажиглаж, Чикаго хотын Сонгуулийн хорооны дарга, гишүүдтэй уулзалт зохион байгуулж, санал солилцлоо.... -
14/11/22
Сонгуулийн боловсролын чиглэлээр хамтран ажиллах с...
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төв 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “Сонгогчдын боловсрол төв” ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа. Талууд Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан “Ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, энэ талаар су... -
31/10/22
"Хариуцлагатай сонгогч" хөтөлбөр Хэнтий аймагт амж...
“Хариуцлагатай сонгогч” бэлтгэх зорилгоор ЕБС-ийн сурагчдад сургалт зохион байгуулагдлаа. Ирэх 2024 онд анхны сонгуулиа өгөх ЕБС-ийн сурагчдад зориулан “Хариуцлагатай сонгогч” сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтаар залуу үеийнхэнд сонгуулийн ач холбогдол, сонгуулийн эрх болон үндсэн зарчмуудын талаарх ойлголтыг өгөх юм. ... -
21/10/22
Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны ерөнхи...
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Кейптаун хотноо 2022 оны 10 дугаар сарын 17-22-ны өдрүүдэд Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо(A-Web)-ны ерөнхий ассамблейн V хурал болон “Сонгуулийг хамгаалах нь” олон улсын бага хуралд Монгол Улсыг төлөөлөн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран оролцож байна. Эдгээр арга хэмжээг Өмнөд Африкийн Сонгуулийн хороо, Дэлхийн Сонгуулийн Байгууллагуудын Холб... -
21/10/22
"Хариуцлагатай сонгогч" хөтөлбөр Өвөрхангай аймагт...
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Хариуцлагатай сонгогч” сургалтыг Арвайхээр суманд зохион байгууллаа. Сургалтыг 18-35 насны 15 залуучуудад зохион байгуулсан юм. ... -
19/10/22
"Хариуцлагатай сонгогч” сургалт орон даяар зохион ...
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нь БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА, НҮБХХ-ийн “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд “Хариуцлагатай сонгогч” сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 10-наас эхлэн 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт явуулж байна. Тус төсөл, хөтөлбөрийн хүрээнд бэлтггэгдсэн Хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын ... -
17/10/22
Сурагчид хариуцлагатай сонгогч байх талаар мэдлэгэ...
Сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, сургалт, судалгаа явуулах, сонгуулийн явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах үүргээ хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нь аймаг бүрт сургагч багш бэлтгэсэн. Хөвсгөл аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Машбат, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Мөнгөн-Эрдэнэ нар сургагч багшаар бэлтгэгдэж “Хариу... -
17/10/22
Орон даяар “Хариуцлагатай сонгогч” сургалт зохион ...
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо “Хариуцлагатай сонгогч” сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 10-наас эхлэн 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт явуулж байна. Улсын хэмжээнд анх удаа нэгэн зэрэг Хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн аймаг/дүүрэг хариуцсан төлөөлөгч, сургагч багш нар “Сонгууль ба Сонгох, сонгогдох эрх”, “Сонгуулийн үйл явцыг ойлгох нь”, “Хариуцлагатай сонгогч байх н... -
17/10/22
Сонгогчийн боловсролд чиглэсэн "Хариуцлагатай сонг...
Монгол Улсын 21 аймаг, нийслэл, дүүрэгт БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA) дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Монгол Улсын Сонгуулийн хорооноос “ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ” сургал зохион байгуулагдаж байгаа билээ. Тус сургалт Ховд аймагт амжилттай зохион байгуу... -
17/10/22
Завхан аймагт "хариуцлагатай сонгогч" сургалт болл...
БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA) дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Монгол Улсын Сонгуулийн хорооноос “ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ” сургалтын нэгдүгээр ээлжийг 2022 оны 10 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт зохион бай... -
17/10/22
Багануур дүүрэгт “Хариуцлагатай сонгогч” сургалт б...
“Хариуцлагатай сонгогч” сургалтыг дүүргийн ЕБ-ын 3-н цогцолбор сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдад амжилттай зохион байгууллаа. БНСУ-ын КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах тевшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо, Сонгогчийн боловсрол ... -
14/10/22
"Бид хариуцлагатай сонгогч” сургалт боллоо
Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Сонгогчдын боловсрол төв хамтран “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Хэрлэн сумын ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд “Бид хариуцлагатай сонгогч” сургалтыг хийж байна. Уг сургалтыг зохион байгуулснаар залуу сонгогч нарт сонгуульд оролцохын ач хол... -
19/09/22
Залуучуудын сонгуулийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх...
Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төв “Лийд төгсөгчдийн холбоо” ТББ-тай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд 1990 оноос хойш зохион байгуулагдсан сонгуулийн сонгогчдын ирцтэй холбоотой судалгаа хийх, тайланг нийтэд танилцуулах, Улсын Их хурлын 2024 оны сонгуулийн ирц дэх сонгогчдын насны ангилал болон бусад мэдээллийг боловсронгуй болгох, залуу сонгогчдын идэвх... -
09/09/22
Сонгогчийн боловсролын чиглэлээр хамтран ажиллах с...
Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн төв байгууллагын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд албан тоот хүргүүллээ. Уг албан тоотод тус Хорооноос өгөх холбогдох зөвлөмж, удирдамжийн дагуу сонгогчийн боловсролын чиглэлээр сургалт, үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах хүсэлт тавьсан юм. Түүнчлэн Боловсрол, соёл, шинжлэх у... -
01/09/22
УИХ-ын ээлжит сонгуулиар эмэгтэй нэр дэвшигчийн кв...
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Илейн Конкиевичтэй өнөөдөр уулзлаа. Талууд 2024 оныг хүртэлх хугацаанд сонгуулийн боловсролын чиглэлээр хамтран ажиллах бөгөөд жендэрийн мэдлэг олгох сургалт, танин мэдэхүйн гарын авлага, материалыг боловсруулах, шинэ залуу сонгогчдод зориулсан “Хариуцлагатай сонгогч” сургалтыг орон нутаг болон хотод... -
01/09/22
СЕХ-ноос аймаг, дүүрэг хариуцсан сургагч багш нары...
Сонгуулийн ерөнхий хорооноос төрийн 62 албан хаагчийг тус хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн аймаг, дүүрэг хариуцсан төлөөлөгч, сургагч багшаар томиллоо. Ард нийтийн санал асуулга, сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, сургалт, судалгаа явуулах, сонгуулийн явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах бүрэн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор Сонгуулийн ерөнхий хороо... -
01/09/22
Сонгогчийн боловсролын хөтөлбөрийн төсөл боловсруу...
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нь БНСУ-ын Үндэсний Сонгуулийн хороотой хамтран сонгогчийн боловсролын чиглэлээр 2024-2026 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн төслийг боловсруулж байна. Хорооны урилгаар БНСУ-ын Үндэсний сонгуулийн хорооноос томилогдсон төслийн үнэлгээний баг Монгол Улсад ажиллаж, нөхцөл байдлыг судалж, холбогдох талуудтай уулзаж, үнэлгээ хийж байна. Тус төлөөллийг Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарг... -
29/08/22
"Хариуцлагатай сонгогч" бэлтгэх аймаг, дүүрэг хари...
Ард нийтийн санал асуулга, сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, сургалт, судалгаа явуулах, сонгуулийн явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах бүрэн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор Сонгуулийн ерөнхий хороо 2022 оны 8 дугаар сарын 15-24-ний өдрүүдэд сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг дэх төрийн албан хаагч, нийт 6... -
16/08/22
“Сонгуулийг илүү оролцоотой, хүртээмжтэй оролцооны...
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бат-Эрдэнэ нар 08-дугаар сарын 11-ний өдөр “Сонгуулийг илүү оролцоотой, хүртээмжтэй оролцооны аргад түшиглэн зохион байгуулах нь” сэдэвт Азийн бүсийн уулзалтад цахимаар оролцлоо. Энэхүү арга хэмжээг Ардчиллын дэлхийн чуулга уулзалтыг угтан Бүгд найрамдах Энэтхэг улсын сонгуулийн хорооноос зохион...
Нийт 7 хуудас/133 мэдээ