Ерөнхий сайд
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
Л.Оюун-Эрдэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд

2025 2026 2027 2028 2029
Нийт 3848 мэдээ байна.
  • 31/05/19

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжли...

    Хүүхдийн баярын босгон дээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн болон эрүүл мэндийн сэргээн засах үйлчилгээг цогцоор нь хүргэх төвийн үйл ажиллагааг эхлүүллээ. “Монгол Улсад 105,7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна. Эдгээрээс 11,3 мянга буюу 10,6 хувь нь 0-17 насны хүүхдүүд байна. 10 гаруй мянган хүүхэд бүрт бид анхаарал халамж тавьж,  хүрч ажиллах ёстой” гэж тус төвийн нээлтийн ажиллагаанд орол...
  • 31/05/19

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн цэргийн байгууллага...

    “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ, Батлан хамгаалах яам хамтран өнөөдөр /2019.05.31/ Улаанбаатар хотноо төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үе үеийн алба хаагчид, тэдний гэр бүлд хүндэтгэл үзүүлэх “Монгол улсын төлөө зүтгэе” анхдугаар арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны тэргүүн Монгол Улсын Ерөнхий сай...
  • 30/05/19

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орло...

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.В.Гордеев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 22 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо амжилттай болж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээж байгаад Ерөнхий сайд талархлаа илэрхийллээ. “УБТЗ” ХНН-ийн хэрэгцээнд нийлү...
  • 30/05/19

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУПХ-ны Ерөнх...

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон Улсын Парламентын холбооны Ерөнхийлөгч хатагтай Габриэла Куэвасыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр ОУПХ-ны Ази Номхон далайн бүсийн II чуулганыг манай оронд амжилттай зохион байгуулсанд хатагтай Габриэла Куэвас Барронд талархал илэрхийлэв.  Монгол Улсыг 2016-2020 онд  хөгжүүлэх “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”, “Тогтвортой хөгжлийн зо...
  • 29/05/19

    Хүүхдийн мөнгийг зургаадугаар сарын нэгний өдрөөс ...

    Засгийн газрын ээлжит хуралдан 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр боллоо. -  Хуралдаанаар хүүхдийн мөнгийг зургаадугаар сарын нэгний өдрөөс олгоход шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсөвт зохицуулалт хийж шийдвэрлэх, мөнгөн тэтгэмж олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг сайд Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг нарт даалгав. Улсын хэмжээнд нэг сая хүүхэд хүүхдийн мөнгө авах юм.  -  “Хү...
  • 29/05/19

    2019-2020 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллын жил бол...

    Засгийн газрын ээлжит хуралдан 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр боллоо. 2019-2020 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгов Салбар дундын ажлын төлөвлөгөөг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөр батлуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сайд С.Чинзоригт даалгав. Мөн хүүхдийн хөгжлийг дэмжих, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг сайжруулахад анхаарч, салбар бүртээ дэд ажлын ...
  • 29/05/19

    Замын-Үүдэд баригдсан барилга, байгууламжуудыг аши...

    Засгийн газрын ээлжит хуралдан 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр боллоо. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ хүрээнд Замын-Үүд сум болон “Замын-Үүд” чөлөөт бүсэд ус, дулаан, цахилгаан хангамж болон ариутгах татуурга, авто зам, холбоо дохиоллын ажил хийж  2016-2018 онд Улсын комисст хүлээлгэн өгчээ. Эдгээ...
  • 29/05/19

    “Найрамдал” цогцолбор орчимд олгосон газрын асуудл...

    Засгийн газрын ээлжит хуралдан 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр боллоо. “Найрамдал” цогцолбор орчимд олгосон газрын асуудлыг цэгцэлнэ Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын төсөвт үйлдвэрийн газар болгохоор шийдвэрлэв. Ингэснээр үйл ажиллагаа нь жигдэрч, төсөв, санхүүгийн хүндрэлгүй ажиллах бөгөөд олсон орлогоо улсын төсөвт бүрэн төвлөрүүлэх юм...
  • 28/05/19

    Энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүлэв

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Олон Улсын Энхийг сахиулагчдын өдөр”-ийн баярын хуралд оролцож, Зэвсэгт хүчний жанжин штабын цэрэг дайчдад хүндэтгэл үзүүлж, үг хэлэв. Жил бүрийн 5 дугаар сарын 29-нийг НҮБ-аас “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр” болгон тэмдэглэдэг. Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-д цэрэг хандивлагч орны хувьд энэхүү баярыг ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн. Дэлхий дахины энх тайван,...
  • 28/05/19

    У. Хүрэлсүх: Монгол Цэргийн тэсвэр хатуужил, ур ух...

    Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр маргааш болно. Энэ өдрийг угтаж өнөөдөр офицeруудын ордонд баярын хурал боллоо. Хуралд Eрөнхий сайд, Батлан хамгаалахын сайд болон энхийг сахиулагч нар оролцов. Eрөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ "Монголын Энхийг Сахиулагч" та бүхэндээ баяр хүргэe. Монгол цэргийн тэсвэр хатуужил, хичээл зүтгэлийг ОУ-д бишрүүлж яваа энхийг сахиулагч нараараа бахархаж байгаагаа хэлсэн юм.
  • 28/05/19

    Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнх...

    Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монгол Улсын хувийн хэвшлийг хөгжүүлэхэд 1.7 тэрбум евро зарцуулсанд талархаж байдгаа Ерөнхий сайд илэрхийлэв. Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монгол Улсад энэ он гарсаар 70 сая еврогийн санхүүжилт хийсэн бөгөөд хөдөө орон нутагт хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгээ банкны дэд ерөнхийлөгч Алейн Пилоу хэлэв. Хамтын ажиллагаанд чухал байр с...
  • 27/05/19

    Монгол-Кувейтын судалгааны төвд ажиллалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /05.26/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлал /БОАЖ/-ын сайд Н.Цэрэнбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт /БСШУС/-ын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарын хамт Монгол-Кувейтын судалгааны төвд ажиллалаа. Энэ төв байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, нэн ховор амьта...
  • 27/05/19

    "Мөсөн өргөө" спортын ордны барилгын ажлын явцтай ...

    Ирэх 2020 онд ашиглалтад орох "Мөсөн өргөө" спортын ордны барилгын ажлын явцтай Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БСШУЯ-ны сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад холбогдох албаныхан өнөөдөр танилцлаа. "Мөсөн өргөө" спортын ордон нь дэлхийн стандартад нийцсэн иж бүрэн цогцолбор байх юм. Уг ордон нь 2600 хүний суудалтай, хоккей...
  • 22/05/19

    УИХ, Засгийн газрын тогтоолоор баталсан үндэсний х...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий, Ховд, Говь-Алтай аймагт ажилласны мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөө батлуулан, хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгав. Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны Эрүүл мэндийн төвийн барилгын засварт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гар...
  • 22/05/19

    Ирэх таван жилд 150 мянган айлыг тохилог орон сууц...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Ирэх таван жилд 150 мянган айлыг тохилог орон сууцтай болгоно Манай улсын суурин хүн амын тоо 2023 онд 3 сая 463 мянга гаруй, өрхийн тоо 962 мянга гаруй болох тооцоо байдаг. Төв, суурин газарт 673 мянга гаруй өрх, эдгээрийн 70 орчим хувь нь инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдрана гэж үзвэл дор хаяж 150 мян...
  • 22/05/19

    “Эрдэнэт үйлдвэр” компанид илэрсэн зарим зөрчлийг ...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. “Эрдэнэт үйлдвэр” компанид илэрсэн зарим зөрчлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ “Эрдэнэт үйлдвэр” компанийн 2016-2019 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар 2.2 их наяд төгрөгийн 39 зөрчил илэрсэн байна. Энэ талаар сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өгөв. 2016 онд компанийн бүтцийг өөрчилсөн ...
  • 22/05/19

    Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийн талаа...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийн талаар хэлэлцэв Махны хангамжийг тогтвортой байлгахын тулд нөөцийн махыг 06 дугаар сарын 15-ныг хүртэл худалдах хуваарь гаргах, амралтын өдрүүдэд өргөтгөсөн худалдаа зохион байгуулж томоохон сүлжээ дэлгүүр, захуудаар худалдах, ингэхдээ иргэдийг чирэгдүүлэхгүй байхыг үүрэг...
  • 21/05/19

    Жуулчин тээврийн жолооч нарын анхдугаар чуулган бо...

    “Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд жолооч миний гүйцэтгэх үүрэг”  жуулчин тээврийн жолоочдын анхдугаар чуулга уулзалт өнөөдөр /2019.05.21/ Төрийн ордны их танхимд боллоо. “Аялал жуулчлалын жолоочдын холбоо”-ноос санаачлан зохион байгуулагдсан тус чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖ-н сайд Н.Цэрэнбат,  ЗТХ-н сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, А...
  • 21/05/19

    Хүсэлтээ гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох...

    Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр Төрийн ордонд болж, тус зөвлөлийн 2018 оны төлөвлөгөөний биелэлттэй танилцаж, 2019 оны төлөвлөгөөг баталлаа. Гишүүдээс гарсан санал, дүгнэлтийг сонссоны дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх зөвлөлийн гишүүд, яам, агентлагийн удирдлагуудад үүрэг даалгавар өглөө. Хүүхдийн зуслангуудын хууль бус хувьчлал, зуслангийн эзэмшлийн газа...
  • 21/05/19

    У.Хүрэлсүх: Аялал жуулчлалын салбарын хөгжилд жоло...

    “Аялал жуулчлалын хөгжилд Жолооч миний үүрэг” сэдэвт Жуулчин тээврийн жолоочдын анхдугаар чуулган төрийн ордны Их танхимд болж байна. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм хүндэт жуулчин тээврийн жолоочид оо, Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө Юуны өмнө Эх орны өнцөг булан бүрээс “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨГЖИЛД ЖОЛООЧ МИНИЙ ҮҮРЭГ” Жуулчин тээврийн ж...
Нийт 193 хуудас/3848 мэдээ