Ерөнхий сайд
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
2025
Г.Занданшатар

Монгол Улсын Ерөнхий сайд

2026 2027 2028 2029 2030
Нийт 3982 мэдээ байна.
  • 16/11/22

    Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулг...

    Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалын байгууллагын үйл ажиллагаанд Welcome to MONGOLIA уриа үгийг ашиглахаар тогтсон. Өнөөдрийн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцаад Засгийн газрын гишүүд энэ сарын 21-ний дотор төсөлд саналаа ирүүлэх, уг хуулийн төслийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ...
  • 16/11/22

    Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны хурал ...

    Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны өнөөдрийн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлд аялал жуулчлалын үндсэн болон дагалдах үйлчилгээ, тур операторын үйлчилгээг хэн эрхлэх, хил орчмын аялал жуулчлал, жуулчдын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар тусгаж өгснөөс гадна аялал жуулчлалыг хөгжүүлэх сан, ан агнуур, аялал жуулчлалын тээврийн гарцыг нэмэх, аялал жуулч...
  • 09/11/22

    НҮБ-аас 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгж...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тапан Мишраг өнөөдөр хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны цар хүрээгээ улам өргөжүүлэх талаар ярилцлаа. Мөн Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан ирэх жилийн ажлын төлөвлөгөөний талаар санал солилцлоо. НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тапан Мишра НҮБ болон түүний салбар байгууллагууд Монгол Улсын Засгийн газр...
  • 09/11/22

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Турк улсын Элчин сайдта...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Турк Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзан, хоёр улсын харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Хоёр улсын харилцаа бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байна. Тухайлбал, худалдаа, аялал жуулчлал, соёлын хамтын ажиллагааг талууд онцлов. 2023, 2024 оныг Монг...
  • 08/11/22

    Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулг...

    Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны хоёрдугаар хурал өнөөдөр боллоо. Тус хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралд оролцож цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өгөв. Хуралд Үндэсний хороо болон Засгийн газрын гишүүд, төр, хувийн хэвшлийн холбогдох байгууллагын удирдлагууд оролцлоо. Энэ удаагийн хурлаар өмнөх хурлаас өгсөн үүрэг, даалгавар, шийдвэрийн хэрэгжилтийн явц болоод тус ...
  • 02/11/22

    Гурван улсыг холбосон анхны авто зам ашиглалтад ор...

    Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын боомтын сэргэлтийн хүрээнд Ховд, Баян-Өлгий аймгийн нутгаар дамжин ОХУ-ын хилийн боомтыг БНХАУ-ын хилийн боомттой холбосон, Азийн авто замын АН-4 буюу баруун босоо тэнхлэгийн 745 км авто замыг бүрэн ашиглалтад орууллаа. 2022 оны долдугаар сарын 17, Баян-Өлгий аймгийн Даян боомт Ингэснээр Монгол Улс газар зүйн байрлалын давуу та...
  • 02/11/22

    Алтанбулаг-Замын-Үүдийн хурдны авто зам барих төсл...

    Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн цахим хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдааныг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян даргалсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдаанд оролцож үг хэллээ. Тэрбээр эхлээд, ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг цар тахлын болон олон улсын харилцааны ээдрээтэй ...
  • 01/11/22

    Автозамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, саад...

    Улаанбаатар-Дархан чиглэлийн нэг урсгал, хоёр эгнээ хатуу хучилттай авто замын хөдөлгөөнийг 2022 оны аравдугаар сарын 30-ны ням гаригт нээлээ. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнгөрсөн лхагва гаригийн /2022 оны аравдугаар сарын 26/ хуралдаанд танилцуулга хийсэн. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарханы замын тендер сонгон шалгаруулалттай х...
  • 01/11/22

    Д.Амарбаясгалан: Тавантолгойн бүлэг ордоос Цагаанх...

    Боомтын сэргэлтийн үндэсний хорооны анхны хурал боллоо. Хуралдаанаар Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 05-ны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын төсвийн орлогыг бүрэлдүүлэхэд гол нөлөө үзүүлдэг ашигт малтмалын бүтээгдэхүүний экспортын хэмжээ, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв. Тавантолгойн бүлэг ордоос Цагаанхад суурьшлын бүс хүртэл нүүрс тээвэрлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэ...
  • 31/10/22

    Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралт...

    Газрын тос боловсруулах үйлдвэрийн хоёр, гуравдугаар багцын барилга угсралтын ажил 2025 онд дуусна. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл төлөвлөлт, инженерчлэлийн үе шатнаас 2021 онд бүтээн байгуулалтын ажилд шилжсэн. Тус бүтээн байгуулалтын ажлыг дөрвөн багцад хуваан ажиллаж буй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны хуралдаанаар хоёр, гуравдугаар багцад багтсан худалдан авалт, барилга у...
  • 28/10/22

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Экспортыг нэмэгдүүлэхэ...

    Монголбанк, МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулсан “Экспортлогч үндэстэн-Шинэ сэргэлтийн бодлого” чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Уг чуулганыг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулсан бөгөөд төр, хувийн хэвшил, гаднын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг эдийн засгийн чухал үзүүлэлт болох экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, гарц, санхүүжилтийг нэмэгдүүлэх, тулгарч байгаа хүндрэлүүдийг ши...
  • 28/10/22

    Аялал жуулчлалын Үндэсний хорооны анхдугаар хуралд...

    Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 371-р тогтоолоор Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороо байгуулж, Ерөнхий сайд тэргүүлж ажиллахаар шийдвэрлэсэн. Өнөөдөр тус хороо анхдугаар хурлаа хийж аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэтийн зорилт, хөгжлийн стратеги төлөвлөгөөний талаар ярилцлаа. Монгол Улс 2022 оны хоёрдугаар сарын 14-нд хилээ нээж, олон улсад нээлттэй улс болсноо зарласан бол долдугаар сарын 5-ны өд...
  • 27/10/22

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Элчин сайдыг х...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын Коммунист Намын XX их хурал амжилттай хуралдаж, БНХАУ-ын дарга эрхэмсэг ноён Ши Жиньпин Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдсонд баяр хүргэлээ. Мөн манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн Страте...
  • 26/10/22

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад гэрээ байгуулах...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны аравдугаар сарын 26-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн Лицензгүй технологийн байгууламжийн ажил, Үйлдвэрийн цахилгаан станцын ажлын Ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт тус тус хамгийн бага үнийн санал ирүүлсэн оролцогчтой холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гэрээ байгуулах арга хэмжээ авахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сай...
  • 26/10/22

    Дарханы замын бүтээн байгуулалтын эхний урсгал ирэ...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны аравдугаар сарын 26-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улаанбаатар-Дарханы замын бүтээн байгуулалтын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулга хийлээ. Дарханы замын бүтээн байгуулалтын эхний урсгал ирэх долоо хоногт ашиглалтад орно. Тус замын бүтээн байгуулалт хоёр урсгал тусдаа замаар баригдаж байгаагийн эхний урсгалыг хоёр чиглэлтэйгээр нээхэд бэлэн ...
  • 26/10/22

    Хилийн боомтуудыг түшиглэн “Мал эмнэлгийн дэглэм б...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны аравдугаар сарын 26-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Баруун, Төвийн, Хангайн бүсэд болон Зүүн бүсэд хилийн боомтуудыг түшиглэн “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс” байгуулна. Мал аж ахуйн салбарын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мах, махан бүтээгдэхүүний экспортыг тогтвортой явуулах зорилгоор гурван бүсэд хилийн боомтуудыг түшиглэн “Мал...
  • 26/10/22

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаага...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны аравдугаар сарын 26-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д өнөөдрөөс зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо. “Эрдэнэс Тавант...
  • 25/10/22

    Ерөнхий сайдын айлчлалын яриа хэлэлцээг бодит ажил...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад айлчилж байгаа Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестаг дахь Социал демократ намын бүлгийн дарга Р.Мютценихтэй уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 12-15-нд тус улсад Холбооны Канцлер Олаф Шольцийн урилгаар албан ёсны айлчлал хийсэн нь хоёр орны итгэлцлийг бэхжүүлэх, иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулж, стратегийн түвшинд хүргэх чухал ач холбогдолтой болс...
  • 25/10/22

    Сингапурт хийсэн айлчлалаар ярьж тохирсон зүйлс хэ...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Эрик Теог өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Монгол Улсын Ерөнхий сайдын тус улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсон. Айлчлалыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажилласан Элчин сайдад Ерөнхий сайд талархаад айлчлалаар ярьж тохирсон зүйлс бодит ажил хэр...
  • 24/10/22

    Ерөнхий сайд ХБНГУ-д хийсэн албан ёсны айлчлалын м...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХБНГУ-д энэ сарын 12-15-нд хийсэн албан ёсны айлчлалын дүнг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Айлчлалын дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгалаа. Айлчлалын хүрээнд болсон албан ёсны хэлэлцээ, уулзалтуудаар ярилцаж, тохиролцсон асуудлын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Ерөнхий сайдаар батлуулж ажиллана. Энэ удаагийн айлчлал нь ...
Нийт 200 хуудас/3982 мэдээ