Ерөнхий сайд
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
2025
Г.Занданшатар

Монгол Улсын Ерөнхий сайд

2026 2027 2028 2029 2030
Нийт 3982 мэдээ байна.
  • 03/10/22

    Эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарын ...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ХБНГУ-ын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, Хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Нийлс Анненийг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд ХБНГУ-ын Үндэсний баярын өдрийн мэнд хүргэлээ. ХБНГУ манай улсыг Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хөтөлбөрт хамруулах шийдвэрийг гаргаж, хоёр улс...
  • 29/09/22

    Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай Төрийн хүндэтгэлийн ордонд албан ёсны уулзалт хийв. Уулзалт найрсаг, дотно уур амьсгалд болж, талууд Монгол, Японы харилцааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар болон олон улс, бүс нутгийн хүрээн дэх өргөн хүрээтэй асуудлаар санал солилцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газар Монгол орны ардчилал, шинэчлэл, тогтвор...
  • 28/09/22

    Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг УИХ-д өргөн ...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны есдүгээр сарын 28-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2023 оны төсвийн тухай ху...
  • 28/09/22

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсын ерөнхий сайд...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022 оны есдүгээр сарын 27-ны өдөр/ Токио хотын “Нихон бүдокан” цогцолборт болсон Япон Улсын Ерөнхий сайд асан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцлоо. Тэрбээр Монгол Улсын төр, засаг, ард түмнийг төлөөлөн Ерөнхий сайд асан Ш.Абэгийн гэр бүл болон Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэв. Энэхүү Төрийн ёслолд дотоод, гадаадын 4300 төлө...
  • 28/09/22

    Монгол Улс хүрэн нүүрснээс ус төрөгч гарган авах т...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад албан ёсны уулзалтууд хийж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны долдугаар сард Япон Улсад айлчлахдаа хүрэн нүүрснээс ус төрөгч гарган авах технологи нэвтрүүлэхэд Монгол, Японы төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, Японы хөрөнгө оруулалт татах, нүүрсний орд газруудыг түшиглэн ус төрөгчийн цахилгаан станц барих техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад хамтран ажи...
  • 28/09/22

    Монгол, Японы харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдий...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, бүлгийн хүндэт зөвлөх Т.Никай нар хүндэтгэлийн зоог барилаа. Зоогийн эхэнд Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайд асан Ш.Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд хүрэлцэн ирж оролцож буйд талархал илэрхийлээд Монгол, Японы хоорон...
  • 26/09/22

    Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод ба...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны 09 дүгээр сарын 23-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тус хуулиар мэдээлэл хариуцагч байгуулага нь уг хуульд заасан 68 төрлийн мэдээллийг байнга, ил тод, нээлттэй байдлаар нийтлэх үүрэг хүлээсэн. Мөн “Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүл...
  • 26/09/22

    Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон зарим ха...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны 09 дүгээр сарын 23-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг зарим харьяа байгууллагуудынх нь хамт хотын төвөөс нүүлгэж Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн IVхороонд байрлах “Байгаль орчны судалгаа шинжилгээний төв” УТҮГ-ын байранд байршуулахаар боллоо. Энэхүү ажил нь “Шинэ сэргэлтийн бодлого&...
  • 26/09/22

    Зарим комисс, хороо, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүү...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны 09 дүгээр сарын 23-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж зарим үндэсний зөвлөл, хороог татан буулгалаа. УИХ-аас баталсан хууль тогтоомжийн дагуу зарим салбарын эрх зүйн орчин өөрчлөгдсөн, мөн 2020, 2021, 2022 онд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбог...
  • 26/09/22

    Л.Оюун-Эрдэнийн “Уул уурхайн долоо хоног - 2022” а...

    Эрхэм хүндэт баялаг бүтээгчид, уурхайчид, хөрөнгө оруулагчид аа, Энэ танхимд хуран цугласан зочид, төлөөлөгчид өө. Энэ жил тохиож буй Уул уурхайн салбарын түүхт 100 жилийн ойн хүрээнд  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Уул уурхайн долоо хоног - 2022” нэгдсэн арга хэмжээг анх удаагаа зохион байгуулж байна. Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, иргэний нийгмийн төлөөлөл оролцож буй энэхүү арга хэмжээ нь уул...
  • 20/09/22

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хааны гэр бүл, Британий...

    ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хатан хаан II Элизабет 70 жил хаан ширээнд заларсны эцэст 2022 оны есдүгээр сарын 8-ны өдөр 96 насандаа таалал төгссөн бөгөөд Хатан хааныг сүүлчийн замд нь үдэх Төрийн оршуулгын ёслол энэ сарын 19-ний өдөр Вэстминстерийн сүмд болов. Британид хамгийн сүүлд  Ерөнхий сайд асан Уинстон Черчиллийг 1965 онд таалал төгсөхөд Төрийн оршуулгын ёслол хийж байжээ.   Төрийн оршуулгын ёслолд Монгол Улс...
  • 19/09/22

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ британи дахь монгол ирг...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хатан хаан II Елизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолын ажиллагаанд оролцож байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Британид оршин суугаа монгол иргэдтэй уулзалт хийж, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар дэлгэрэнгүй танилцуулж, соёл, боловсрол, бүтээлч үйлдвэрлэл, өндөр технологи, дэ...
  • 15/09/22

    “Netflix”, “HBO”, “Warner Bros”, “Paramount Pictur...

    Соёлын сайд Ч.Номингийн урилгаар “Paramount Pictures”-ийн “MTV” энтертайнмент студийн продакшн хариуцсан дэд захирал Carlos Lugo, “Netflix” компанийн менежер Songlee Lee, “Warner Bros Discovery” компанийн олон улсын контент хариуцсан дэд захирал Carrie Regan, “HBO Маx, Warner Bros”-ийн продакшн хариуцсан менежер Krutin Patel, найруулагч Peiter Sebastian, “Living...
  • 15/09/22

    Иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд Олимп, ний...

    Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний хуралдаанаар Олимп, нийтийн биеийн тамир, спортын  Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг баталсан. Тус хороо 14 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд анхдугаар хуралдаанаа хийлээ.  Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлэн, дараах асуудлаар чиглэл өглөө. Нэгдүгээрт, 2024 оны Парисын олимп, 2026 оны Италийн өвлийн олимп дөхсөн энэ үед олимпод оролцох Монголын баг там...
  • 15/09/22

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИБУИНХУ-ын Цог Жавхлант...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны есдүгээр сарын 19-ний өдөр Лондон хотноо болох Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Цог Жавхлант Хатан Хаан Хоёрдугаар Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцоно. Тэрбээр Цог Жавхлант Хаан Гуравдугаар Чарльзтай мэндчилж, Монгол Улсын нэрийн өмнөөс Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлнэ.    Цог Жавхлант Ха...
  • 14/09/22

    Төрийн зарим ажил үйлчилгээг хувийн хэвшил, мэргэж...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны 09 дүгээр сарын 14-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, үр ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор төрийн гүйцэтгэх тодорхой чиг үүрэг, ажил үйлчилгээг сонгон шалгаруулалтын үндсэн дээр зохих хууль журмын дагуу хувийн хэвшил, мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэ...
  • 14/09/22

    Цахим хөгжил, харилцаа холбооны яам, харьяа байгуу...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны 09 дүгээр сарын 14-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Буянт-Ухаа нисэх буудлын байрны тодорхой хэсэгт “Буянт-Ухаа” инновацийн төв байгуулахаар шийдвэрлэлээ. Тус төвд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон харьяа байгууллагуудыг нүүлгэн, үйл ажиллагааг нь эхлүүлэхтэй холбоотойгоор байрны дэд бүтэц, засвар, үйлчилгээнд шаардагдах зардлыг улсын төсөвт суулган ший...
  • 14/09/22

    Импортын цементийн гаалийн албан татварыг “тэглэлэ...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны 09 дүгээр сарын 14-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж, өнгө оруулсан эсхүл оруулаагүй, клинкер хэлбэрт оруулсан буюу оруулаагүй, портланд цемент, пуйлсаган цемент (хөнгөн цагаан цемент), шаарган цемент, суперсульфатын цемент болон тэдгээртэй төстэй усжсан цементий...
  • 14/09/22

    Хяналтыг яам, агентлаг, орон нутагт шилжүүлснээр и...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны 09 дүгээр сарын 14-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас дараах гурван Үндэсний хорооны бүрэлдэхүүн, Үндэсний хорооны дүрэм, Сайдын Ажлын албаны орон тоог баталлаа. -Боомтын сэргэлтийн үндэсний хорооны 10 гишүүнтэй, Ажлын алба нь таван орон тоотой байна. Тус хороог Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга ахална. Хилийн ...
  • 14/09/22

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Түгжрэл бууруулах төлө...

    Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газрын хуралдаанаар (2022.09.14) баталсан. Тус хорооны эхний хурал өнөөдөр боллоо. Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцов. Тэрбээр, “2023 оны улсын төсвийн төслийг боловсруулах ажил эхэлж байна. Улаанбаатар хотын төвлөрөл, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах агуулгыг төсвийн төсөлд тусгах ёстой. Тухайлбал...
Нийт 200 хуудас/3982 мэдээ