Монгол Улсын Их Хурал
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024 2025
Нийт 27080 мэдээ байна.
  • 07/08/20

    Гэр хороолол, аялал жуулчлалын бүсэд “Эко жорлон” ...

    Монгол Улсын хэмжээнд улсын тусгай хамгаалалтын 34 газар байдаг. Тэдгээрийн удирдлагуудыг өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзалт хийлээ. Тус уулзалтаар байгаль орчин, аялал жуулчлалын салбарт тулгамдаж байгаа асуудал, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх, мөн одоогийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журамд өөрчлөлт оруулах талаар хэлэлцсэн юм. Түүнчлэн Засгийн газрын түвшинд анхаарах шаардлагатай салбарын 10 ...
  • 07/08/20

    Засгийн газрын гишүүд хотын удирдлагуудтай салбар ...

    Засгийн газрын гишүүд өчигдөр нийслэлд ажиллаж, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд салбар хоорондын үйл ажиллагааны уялдааг сайжруулах чиглэлээр уулзаж, санал солилцлоо.  Уулзалтад УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн П.Анужин, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Саран...
  • 06/08/20

    Х.Ганхуяг: Би бизнесийн орчныг эрүүл болгох гэж ул...

    Эх сурвалж: Үндэсний шуудан сонин      Сэтгүүлч: Б.Бадралмаа УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.  -УИХ-ын сонгуульд та нийслэлийн Баянгол дүүргээс нэр дэвшиж, сонгогдлоо. Энэ удаагийн парламентад залуу улстөрч олноороо сонгогдсоны нэг нь та. УИХ-д сонгогдсон даруйдаа эдийн засгийн чиглэлд анхаарч, ажиллаж байгаа харагдсан. Таны эхлүүлээд байгаа санаачилгуудын талаар ярилцлагаа эхлүүлье? -Энэ удаагийн УИХ-ы...
  • 06/08/20

    Ц.Туваан: Гишүүд нь тардаг биш, цугладаг бодлого б...

    Эх сурквалж: Өнөөдөр сонин             Сэтгүүлч: Б.Уянга УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваантай тус намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны хурлын шийдвэр, цаашдын бодлого, орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа. -АН ҮБХ-ны хурлаа хаалттай хийлээ. Их хурлын товоос гадна ямар асуудлуудыг хэлэлцэв? -2020 оны УИХ-ын сонгуульд АН ялагдал хүлээсэн. Намын у...
  • 06/08/20

    Хүүхдийн мөнгийг 2020 он дуустал сар бүр олгохоор ...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2020.08.05-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хүүхдийн мөнгийг 2020 он дуустал сар бүр олгохоор төлөвлөв Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тодотголын төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. КОВИД-19 цар тахлын улмаас оны эхний зургаан сарын байдлаар нэгдсэн төсвийн орлого 4 их наяд 358 тэрбум гаруй төгрөг болж, төлөвлөсөн хэмжээнээс нэг их наяд гаруй төгрөгөөр&nbs...
  • 05/08/20

    УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Ковид-19 ба уур амьсгалы...

    Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн өчигдөр (2020.08.04) Олон Улсын Парламентын Холбооноос зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх гурав дахь удаагийн виртуал хуралд оролцлоо. Уг виртуал хурлыг “Ковид-19 ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд Монголын цагаар 20 цагт эхэлсэн. Өмнөх хоёр удаагийн хурлыг 2020 оны 6,7 дугаар сард зохион байгуулж, дэл...
  • 05/08/20

    Ч.Хүрэлбаатар: Иргэдийн амьжиргааг дэмжих зарим ар...

    Сангийн яамнаас Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх асуудлаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулга хийлээ.  Ингэхдээ, коронавирусний цар тахлын үед иргэдийн амьжиргаа, эрүүл мэндийг дэмжих, ажлын байрыг хадгалахаар өмнө хэрэгжүүлсэн зарим арга хэмжээг он дуустал хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгох, нийгмийн халамжийн тэтгэмжийг 100 мянгаар нэмэгдүүлсэн, ...
  • 05/08/20

    “Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлнэ

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд, Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтын “Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулга хийв. Үүнтэй холбогдуулан, БНХАУ-ын талын хяналт тогтоосон бүсэд жолоочийн хоноглох байр, тусгаарлах бэлтгэл ажил хангагдсан эсэхийг албан шугамаар тодруулах, олон улсын “С” зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, иргэдийн нэрсийг БНХА...
  • 05/08/20

    Хустайн нурууны байгаль хамгаалагчид орон сууцтөй ...

    Зүлгэн дээр байраа бариад зүгээр л нэг амьдарч буй БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД- Монгол Улс, ХБНГУ-ын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн босголт, Зээлийн банк (KfW)-аар дамжуулан БОАЖЯ-тай хамтран “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд Хустайн нурууны байгалийн цогцолбор газрын байгаль хамгаалагчид, судлаачдын ажиллаж, ам...
  • 05/08/20

    Казахстан улсаас иргэдээ татна

    УИХ-ын гишүүн Т.Аубакир Казахстан улсаас эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг татан авах асуудлаар Шадар сайд Я.Содбаатартай өнөөдөр уулзжээ.  Уулзалтаар өнгөрсөн сарын 7-нд УОК-т хүргүүлсэн албан бичгийнхээ хариуг тодруулж, иргэдийн санал хүсэлтийг уламжлан Казахстан улс руу дахин нислэг үйлдэх товийг тодорхой болгох талаар УИХ-ын гишүүн Т.Аубакир байр сууриа илэрхийллээ.  Шадар сайд Я.Содбаатар Монгол Улсын Засгийн ...
  • 05/08/20

    Засгийн газар 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцэж...

    Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар, 2020 оны төсвийн тодотгол, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Улаанбаатар хотын нийтийн тээврийн асуудлыг хэлэлцэнэ. Хуралдааны дэлгэрэнгүйг эргэн мэдээлэх болно.
  • 05/08/20

    О.Цогтгэрэл: Төр иргэдийн орлогыг дэмжих хөшүүрэг ...

    Эх сурвалж: Өдрийн сонин               Сэтгүүлч: Б.Номин-Эрдэнэ УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлтэй ярилцлаа. -Таны хувьд Увс аймгийн сонгогчдын саналыг авч, Монголын ард түмний төлөөлөл болох УИХ-ын гишүүн хэмээх хариуцлагатай албанд томилогдлоо. Эдийн засаг хүнд энэ үед хэрхэн ажиллах төлөвлөгөөтэй байна вэ? -Монгол Улсын Их хурлын найм дахь удаагийн сонгууль болж өнгөрлөө. Өмнөх долоон удаа...
  • 05/08/20

    Нийгмийн бодлогын байнгын хороо МСҮТ, Политехник к...

    УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2020.08.04/  ХНХ-ын яамтай хамтран Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын удирдах ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Улаанбаатар хот,  21 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/, Политехник коллежийн удирдлагууд, ХНХЯ-ны мэргэжилтнүүд оролцлоо. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Ний...
  • 04/08/20

    Ардчилсан намын даргыг орон нутгийн сонгуулийн дар...

    УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч, Ц.Туваан Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны ээлжит XVII хуралдааныг өчигдөр зарлан МҮЭСТО-нд хуралдуулав. Хуралдаанд ҮБХ-ны 200 гаруй гишүүн оролцсон бөгөөд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа танхимын хэлбэрээр зохион байгуулагдсанаараа онцлог байв. Тус хуралдаанаар 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүн, Дотоод сонгуулийн хорооны  шийдвэр, Ардчи...
  • 04/08/20

    Г.Амартүвшин: Банкны салбарын төлөөллүүд зээлийн х...

    МАН мөрийн хөтөлбөртөө зээлийн хүүг бууруулах талаар тусгасан. Үүний хүрээнд банк, санхүүгийн шинэчлэл хийхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн УИХ-ын дарга Монголбанк болон арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж, зээлийн хүүг бууруулах боломж, бололцооны талаар ярилцаж байгаа билээ. Зээлийн хүүг бууруулах асуудлыг тал бүрийн судалгаатай шийдэх хэрэгтэйг банкны салбарынхан хэлж байна. Зээлийн хүүг бууруулахад гаднын банк оруулж ...
  • 03/08/20

    С.Одонтуяа: Тусгай нислэгт багтаахын тулд авилга н...

    Гадаадаас эх орондоо ирэх тусгай үүргийн нислэгт багтаахын тулд иргэдээс авлига нэхэж байгаа талаар мэдээлэл олон нийтийн сүлжээгээр их гарч байгаа билээ. Тэгвэл УИХ-ын дэд дарга С.Одонтуяа энэ асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа эсэх, шалгаагүй бол шалгах мөн ийм гэмт хэрэгтэй тулгарсан иргэд хаана, хэрхэн хандах талаар мэдээлэл гаргахыг Авлигатай тэмцэх газраас хүслээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа коронавирусээс шалтг...
  • 03/08/20

    Г.Амартүвшин: Бид боломжоороо өрийн хэмжээг багасг...

    Эх сурвалж: Үндэсний шуудан           Сэтгүүлч: Б.Бадралмаа УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа. -Та гадаад, дотоодын банкны салбарт олон жил ажилласан туршлагатай хүн. Улс төрд орох шалтгаан тань юу байв? -Би олон жил хувийн хэвшилд, тэр тусмаа банк санхүүгийн салбарт ажилласан. Ер нь манай улсад банк санхүүгийн салбар тодорхой хэмжээнд хөгжсөн боловч том зургаараа хөрөнгийн зах зээл хангалтта...
  • 03/08/20

    "Сумын төвийн шинэчлэл" хөтөлбөрийн нээлт боллоо

    Хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор "Сумын төвийн шинэчлэл" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон.  Тус хөтөлбөрт таван аймгийн таван сумыг хамруулна. Үүний нэг нь Хэнтий аймгийн Батноров сум юм.  Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн гучин жил сумын төвүүд тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн. Гэвч өнөөдрийг хүртэл гадна 00-той хэвээрээ байна. Халуун хүйтэн усгүй байгаа. Энэ асуудлуудыг шийдэж чадвал заавал Улаанбаатар хотод төвлө...
  • 03/08/20

    Чингис-Бэрх чиглэлийн 50 км автозамын ажил үргэлжи...

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Чингис хаан хотоос Дадал сум хүртэл нийтдээ 250 км зам барих төлөвлөгөө байсан. Энэ онд Бэрх тосгон хүртэл 50 км автозам ашиглалтад орох юм байна. 
  • 03/08/20

    Цэцэрлэг, сургууль, ШУА-ын барилгын өргөтгөлийн үй...

    9 сарын 1-нд хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй сургууль, цэцэрлэг, ШУА-н барилгын өргөтгөлийн үйл явцтай танилцаж, үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар холбогдох албаныхантай санал солилцлоо. Баянзүрх дүүрэгт 9 цэцэрлэг, 3 сургууль ашиглалтанд орохоор бэлтгэж байна. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Боловсрол, Шинжлэх ухааны салбарын цаашдын хөрөнгө оруулалт, төрийн бодлогыг зөв з...
Нийт 1354 хуудас/27080 мэдээ