
Монгол Улсын Их Хурал
Нийт 27080 мэдээ байна.
-
18/12/19
Б.Бат-Эрдэнэ: Эрүүгийн хуулийг эхэлж хэлэлцээд нэг...
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.12.18/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлий... -
18/12/19
Цэвэр усаар хангах, цэвэрлэх үйл явцыг улам сайжру...
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль нь хот, суурины хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх зориулалттай инженерийн барилга байгууламжийг өмчлөх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой 2006 онд анх батлагджээ. 2011 онд хуулийн зүйл заалтыг нэмэдүүлсэн ч өнөөдрийн байдлаар зарим заалт нь хэрэгжихгүй, хан... -
18/12/19
УИХ, Европын парламентын XIII уулзалт боллоо
Монгол Улсын Их Хурал, Европын парламентын ээлжит XIII уулзалт 12 дугаар сарын 12-ны өдөр Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо болж өндөрлөв. Уулзалтад Монголын талаас УИХ-ын Монгол, Европын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Европын парламентын Төв Ази, Монгол Улстай харилцах бүлгийн дарга Фулвио Мартучилло тэргүүтэй Европын парламентын ... -
18/12/19
Улсын төсвийн "Онош тогтоогч"
Vip76.mn сайтын редакцаас эрхлэн гаргадаг Vip Expert сэтгүүлийн энэ удаагийн тусгай дугаараа "Монгол төрийн түшээ" хэмээх нэр хүнд, үүрэг хариуцлага, ёс зүй, мэдлэг, туршлага агуулсан сэдвийн хүрээнд бэлтгэн эрхэм уншигч таны өмнө дэлгэж байна. Төр нийгмийн зүтгэлтэн, салбартаа төдийгүй ард иргэдийн хүндлэлийг хүлээсэн эрхэмүүд, эрдэмтэн судлаачид “Монгол Төрийн Түшээ” хүн ямар шинж, төлөвийг цогцлоон бүрдүүлсэн ба... -
17/12/19
Бурхан багшийн их дүйчин өдрийг бүх нийтээр тэмдэг...
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.12.17) хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 10 гишүүний санаачилж өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг ү... -
17/12/19
Л.Болд: Ирэх сонгуулиар гуравдагч хүчин, шинэ наму...
Сонгуулийн хуулийн асуудлаар УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа. -МАН-ын удирдах зөвлөлөөс сонгуулийг томсгосон 26 тойргоор явуулах чиглэл өгсөнийг МАН-ын бүлэг хүлээгээд авчихлаа. Таны хувьд энэ хувилбарыг дэмжиж байна уу? -Миний байр суурь бол сонгуулийн тойргийг нэлээд томсгож, бүр бүсчилсэн тойргоор явуулах нь зүйтэй гэж боддог. Уг нь бүсчлэх юм бол бүсийн хөгжлийнхөө бодлогыг гаргаж ирэх маш ач холбогдолтой байгаа юм. Түүни... -
17/12/19
Н.Учрал гишүүний санаачилсан хууль Ерөнхийлөгчид с...
Монгол Улсын Их Хурал 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өмгөөллийн тухай хуулийг, дагалдах хуулиудын хамт баталсан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 12 сарын 03-ны өдөр Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг тавьсан юм. Учир нь Өмгөөллийн тухай хуульд 2012 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар чиг үүрэг нь Монголын хуульчдын холбоонд бүрэн шилжсэн Өмгөөлөгчдийн хо... -
17/12/19
Ховд аймгийн Үенч сумын эмнэлэг шинэ машинтай болл...
УИХ-ын гишүүн С.Бямбацогт энэ намар тойргийнхоо сумдад ажиллаж “Өвлийг өнтэй давъя” малчдын зөвлөгөөн зохион байгуулсан. Энэ үеэр Үенч сумын Эрүүл мэндийн төвийн HUNTER маркийн автомашин нь хуучирч муудсаны улмаас засвар авахаа больж алслагдсан багийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учирч байгаа талаар ярьж байсан. Энэ асуудлыг ЭМЯ-нд яаралтай уламжилсаны дагуу Үенч сумын эмнэлэг УАЗ ПУРГО... -
17/12/19
Отроор яваа малчдаа эргэлээ
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн өөрийн сонгогдсон тойргийн отроор нүүдэллэн яваа малчдаа эргээд ирлээ. Энэ жил Өвөрхангай аймгийн ихэнх сумдад өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул малчид отор нүүдэл ихээр хийж байна. Тэрээр энэ амралтын өдрөөр Булган аймгийн Дашинчилэн, Төв аймгийн Лүн сумдад отор нүүдэл хийж яваа 30 орчим малчин өрхүүдтэй уулзаж танилцаад ирлээ. Энэ жил Өвөрхангай аймгийн ихэнх сумдаар газрын гарц тааруу тул оло... -
17/12/19
Өвөрхангай аймгийн ихэнх сумдад өвөлжилт хүндэрч б...
УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг өөрийн сонгогдсон тойргийн отроор яваа малчидтай уулзаад ирлээ. Тэрээр Булган аймгийн Рашаант, Гурванбулаг, Дашинчилэнд оторлож байгаа нутгийн малчидтайгаа очиж уулзлаа. 1200 гаруй өрх өөр аймаг, сумын нутагт отроор өвөлжиж байна. Рашаант суманд Аргалын ар, Дашинчилэн суманд Эрээн ухаа нэртэй газруудад уулзах зар түгээхэд Өлзийт, Бүрд, Сант, Баянгол, Есөнзүйл, Баян-Өндөри... -
13/12/19
Сонгуулийн саналыг 100 хувь гараар тоолохыг шаардл...
УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн асуудлаар ШИНЭ нам тэргүүтэй улс төрийн намууд нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлгээс гаргасан нэгдсэн саналаа өнөөдөр /2019.12.13/ хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнд хүргүүлсэн байна. Улс төрийн намуудын зүгээс сонгуулийн саналыг 100 хувь гараар тоолохыг шаардаж байгаа бөгөөд сонгуулийн саналын хуудас дээр намуудын жагсаалтыг бичихдээ сугалааг... -
13/12/19
Б.Энх-Амгалан: Гүтгэх гэсэн заалтыг эрүүгийн хууль...
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2019.12.13\ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Эрүүгийн хуульд гүтгэх ... -
13/12/19
М.Билэгт: Зөрчлийн тухай хууль иргэдэд л үйлчилж б...
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2019.12.13\ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт Зөрчлийн хууль хэрэгжиж эхэл... -
13/12/19
Ж.Ганбаатар: Зөрчлийн тухай хуулийг дэмжихгүй байн...
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2019.12.13\ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Зөрчлийн тухай хуулийг дэ... -
13/12/19
“Хүүхэд таны тусгал” өдөрлөг зохион байгууллаа
Сонгино-Хайрхан дүүргийн ИТХ болон “Нямбаатар сан”, “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”, “Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор” хамтран “Хүүхэд таны тусгал” сэдвийн дор 65 дугаар сургууль болоод 9 дүгээр сургуулийн сурагчдын нийт 400-аад аавыг хамруулсан арга хэмжээг “Найрамдал” зусланд зохион байгууллаа. Хүүхдүүдээ гэсэн нэгэн сэтгэл дор цугласан аавууда... -
13/12/19
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 91 айлд орон суу...
Монгол улсын Засгийн газрын 2019 оны 351 дүгээр тогтоолоор Зуунмод сумын Нацагдорж баг, Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын эзэмшлийн 19, 20, 21, 22 дугаар байрны 91 айлын орон сууцыг өмчлүүлэх эрхийг баталсан. Энэхүү орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг гардуулах ёслолын ажиллагааг” Монгол туургатан театр”-ын их танхимд зохион байгууллаа. Ёслолын ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн Н.Энхболд, Аймгийн ИТХ-ын дарга ... -
13/12/19
Д.Оюунхорол: Сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн кво...
УИХ-ын гишүүний, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролтой ярилцлаа. -Сонгуулийн хуулийн төсөлд эмэгтэй гишүүдийн квотыг 20 хувь гэж оруулж ирсэн. Ажлын хэсэг дээр үүнийг нэмэгдүүлж байгаа юу? -Эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдүүлэхээр бид болон жил ярьсан, ажилласан. 2008-2012 онд анх удаа эмэгтэйчүүдийн квотыг УИХ-ын Сонгуулийн тухай ху... -
13/12/19
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар тойргийнхоо сумдад Манл...
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар өөрийн сонгогдсон тойрог болох Хөвсгөл аймгийн Мөрөн болон Алаг-Эрдэнэ, Баянзүрх, Чандмань-Өндөр, Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Цагааннуур, Ханх сумдын малчдын дунд Манлай малчдын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд 200 гаруй малчид оролцсон бөгөөд ХААИС-ын Мал эмнэлгийн сургуулийн багш ШУ-ны доктор /Sc.D/, профессор П.Болормаа, ХААИС-ын Арго экологийн сургуулийн захирал, Доктор /Рh.D/, дэд професс... -
13/12/19
Н.Амарзаяа: Ард түмэн хэнээр ч заалгахгүй сонголто...
УИХ-ын гишүүн Н.Амарзаяагаас цаг үеийн зарим асуудлыг тодрууллаа. -УИХ-аар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн. 2020 оны УИХ-ын сонгуулийг 50+26 тогтолцоогоор явуулахаар боловсруулсан нь хэр оновчтой заалт вэ? -Саяхан УИХ-аар Монгол улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн баталсан. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс байж болох хувилбар гэж үзэж УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, үүний ... -
12/12/19
А.Ундраа: Монгол Улс Үндэсний номын баярын өдөртэй...
Монгол Улсын Их Хурлын гишүүн А.Ундраагийн санаачилгаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2019.12.12) Төрийн ордонд зохион байгууллаа. Хууль тогтоомжийн тухай хуулийн 9.5. “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах явцад холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллага, шинжээч, эрдэмтэн, ...
Нийт 1354 хуудас/27080 мэдээ